Меланья Трамп Америкийн ТҮҮХЭН УЛАМЖЛАЛЫГ ЗӨРЧИВ

Хөрвүүлж, боловсруулсан О.Анар
2021 оны нэгдүгээр сарын 26.
ВАШИНГТОН.
АНУ-ын Тэргүүн хатагтай асан Меланья Трамп америкийн улс төрийн 70 жилийн түүхэн уламжлалыг анх удаагаа зөрчсөн үйлдэл гаргасан байна. Тэрээр АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены эхнэр Жилл Байден буюу шинэхэн Тэргүүн хатагтайг хүндэтгэн хүлээн авч, Цагаан ордныг нэг бүрчлэн танилцуулахаас татгалзжээ.
«Си-Эн-Эн» (CNN) мэдээллийн агентлагийн мэдээлснээр, өмнөх Тэргүүн хатагтай бол шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө гэр бүлийнхэнд зориулсан жигүүрт шинэ Тэргүүн хатагтайг найрсгаар урьж, Цагаан ордон доторхийг танилцуулж, Цагаан ордон дахь ахуй амьдралын талаархи яриа өрнүүлдэг уламжлалыг дагах ёстой байдаг аж.
Одоогоос таван жилийн өмнө 2016 онд Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Тэргүүн хатагтай асан Мишель Обама нь Меланья Трампад дээрхи уламжлалын дагуу түүнийг урьж, Цагаан ордныг найрсгаар танилцуулж байсан юм. Гэтэл, энэ удаад шинэхэн Тэргүүн хатагтай Жилл Байден нь Меланья Трампаас найрсаг урилга хүлээн авсангүй.
Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Жо Байден нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, энэ сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болоод байгаа билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Дональд Трампыг дэмжигчид, фанатууд 2020 оны 12 дугаар сарын 6-нд Америкийн Капитолд Сенат болон Конгрессын хамтарсан хуралдаан болох үеэр Конгрессын барилга руу дайран орж, үймээн самуун дэгдээсэн үйл явдал болсон. Үймээн самууны үр дүнд дөрвөн ч хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан юм. Энэ үйл явдлаас өмнөхөн нь нийслэл Вашингтон хотод Ерөнхийлөгч асан Дональд Трампын талыг баримтлагчид, өөрийг нь дэмжигчидтэй тусгайлан уулзалт зохион байгуулж, Капитол руу очиж, Конгрессын гишүүдэд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль шударга болоогүй, сонгуулийн саналыг хууль бусаар «луйвардсан» гэдгийг хэлэх хэрэгтэй гэж уриалсан байсан.
Нийслэл Вашингтон дахь Капитол руу дайран орж үймээн самуун дэгдээсэн үйл явдлын талаар Тэргүүн хатагтай асан Меланья Трамп өөрийн үзэл бодлоо илэрхийлэв. Ийм зүйл болсон нь түүнийг үнэхээр цочролд оруулсан гэдгийг тодотгоод, америкчуудад үзэн ядалтаа, харгис хэрцгий явдлаа даруй зогсоохыг уриалсан байна.

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна
Тусгаарлагдсан иргэдэд нэмэлт төлбөртэйгээр байрлах боломжтой буудлуудыг иргэдэд хангаж өгнө
Үндэсний олимпийн хороо Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана
Хуульч Ч.Өнөрбаяр: Хэрэв нэр бүхий шүүгчид ёс зүйн дүрмээ зөрчсөн бол тэдэнд хариуцлага тооцох ёстой
Хот хооронд зорчих иргэн PCR шинжилгээний хариуг заавал биетэй авч явна
АН-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчлэнэ
Сансрын нисэгчийн хувцас ямар үүрэгтэй вэ?
Хал цэргийн "дэг" буюу "хариуцлагагүй" лайв
Хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн
АН-ын ҮБХ-ны гишүүдийн ээлжит зөвлөгөөнөөр зарим нэг томилгоог хийв
Л.МӨНХБАЯСГАЛАН: ХҮҮК минь ЯАНА даа ...
Амттай “секс”-дэх шалтгаан
Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа
Алба хаагчид 178 байршилд гурван ээлжээр хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллав
Хойд Солонгос “Pfizer” вакциныг дуурайлган зарахыг оролдож байна
Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ
Шүүгч нарын лифтен дэхь бичлэг задарлаа
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ коронавирусыг ЭСЭРГҮҮЦЭХ ВАКЦИН хүлээн авлаа
Ө.Ган-Өлзий: Тусгай цогцолбороос мэдэгдсэн даруйд бид зөвлөн туслах арга хэмжээ авч эхэлсэн
Франц улс биеэ үнэлэгчээр үйлчлүүлэгчдэд хариуцлага тооцно
Саддам Хусейний охин аавыгаа дурслаа
Э.Оюунболд аварга уу? арслан уу?
Вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл ДЭМБ-д байхгүй
МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа
Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихож
С.Энхболд: Вакцин хийлгэсэн иргэдэд дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөх лавлагаа олгоно
ЭМЯ: Шинээр 30 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2723 боллоо
Ц.Элбэгдоржийн жиргээ мьянмарчуудын талархлыг хүлээж байна
Жолооч нарын боловсролыг "ХӨЗӨР"-өөр дамжуулан дээшлүүлнэ
Вакцины талаар худал мэдээлэл тараавал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно
Дэлхийн Монголчууд эх хэлээ өмгөөллөө
МАН-ын 100 жилийн ойн ХХХ Их хурлыг хойшлууллаа
Амттай "СЕКС"-дэх шалтгаан
ЦЕГ: Эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь шалгалтаар илэрсэн
С.Удвал багшийнхаа тухай дурсахуй
"Өнөөдрийн ЯЛАЛТ" сонин ДҮҮТЭЙ болжээ
БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна
Саид Моллаи: Дараагийн удаад алтан медаль авна гэж найдаж байна
ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт коронавирусний 55 тохиолдол нэмэгдлээ
Энэтхэг улсаас “AstraZeneca” вакцин ирлээ
Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
Өдрийн зурхай: Үс засуулбал эрч хүч ихэснэ
Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна
Э.Бат-Үүл намын бүлгээ шүүмжлэв


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.