Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 03-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Боловсролын сайдад илгээх оюутан миний ил захидал

НИЙТЛЭСЭН: 2021-01-26 11:30:52
Нийгэм > Боловсрол | Сэтгэгдэл: 0

Түмэн асуудал ундарсан Боловсролын яамны “шив шинэхэн” сайдад олон оюутныг төлөөлөн Ховд аймгийн Дөргөн сумаас М.Дэвээжаргал миний бие, хүмүүс урт бичвэр унших дургүй болсны учир асуудлуудаа хэдэн өгүүлбэрт хураангуйлан бичихийг оролдлоо.

Гэсэн ч асуудлууд ундраад байх юм. Сайдын бүлээн суудал дээрээс шийдвэр гаргах бус дотор нь орж ажиллах байх гэж найдаж байгаа над шиг хүн олон болов уу. Боловсролын салбараа мэддэг, цаг үеэ мэдэрдэг хүн энэ салбарыг удирдана гэсэн өчүүхэн итгэл тээж энэ захиаг бичиж байна. Дэлхий нийтээрээ тэмцэж, сайхан цагийг мөрөөдөн амьдарч байна. Гэлээ гээд амьдрал царцанги болж, цаг хугацаа зогсохгүй. Үүний адил сурах тэмүүлэл дүүрэн байгааг хэлье. Залуусынхаа боловсролд хөрөнгө оруулдаггүй улсын “хойч үе” байгаадаа харамсмааргүй байна. Цар тахлын улмаас улс орны эдийн засаг хүндхэн байгаа.

Гэвч өнөөдөр улсын төсөв рүү өнгийхөөс өрх бүрийн орлого, иргэдийнхээ халаас, хоосон тогоо руу төр засаг өнгийсөнгүй. Боловсролын салбар сэхээний тасагт хүргэгдэхээр хэмжээний уналтад орж, хэдэн төгрөг горилон зам, барилга байгууламжийн ард ээлжээ хүлээсээр олон оюутныг төлбөрийн дарамтанд унагааж, бидний эцэг эхийн толгой дээр сандайллаа. Мэргэжил, хүсэл мөрөөдлөөр нь ялгаварлаж, хөгжлийн зээл олгохоор болов. Үүнийг сонссон оюутнууд зүгээр суусангүй, үгээ хэлж, өнөөдрийг хүртэл эсэргүүцсээр байна. Халаагаа өгч буй сайд ахайтан маань хүний урманд тоож харсангүй.

Арай ядаж нэг юм тоож хартал тодорхой шийдэлд хүрсэнгүй. Зээл гэдэг буцаан төлөх нөхцөлтэй өрийг яаманд тавьж байна гэж бодтол сургуульдаа өртэй болоод ажил олгогч руугаа дипломны хуулбараа бариад гүйхдээ тулсан төгсөх курсын оюутнууд ч байна. Энэ мэт бүрхэг, харанхуйн дунд бүхий л чадлаараа тэмтчин мөлхөж байгаагаас огтын ялгаа алга. Нэр бүхий улсын их сургууль ОХЗийн хүсэлтийг утсаар авч байгаа билээ. Орон нутгийн оюутан би 1500 километрийн холоос гүйгээд очилтой биш. Цагийн дотор тавь гаруй удаа утасдаж, аргаа барж сууна.

Тэвчиж, итгэж, хүлээвэл нэг л хоромд надад сиймхий зай олдож, миний болоод эцэг эхийн минь сэтгэл тэнийх биз дээ. 600 мянган төгрөгийн хичээл үлдсэн байна, өөрөө ол гэж хэлсэн нь ч бий бололтой. Энэ мэт хаана, хаанаа чирэгдэл учруулсан шийдвэрийг гаргасаар. Төлбөрийг бууруулаагүй ч төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож байгаад баярлах хэрэгтэй юм. Яам бол яам шиг, сайд бол сайд шиг байх ёстой. Гэхдээ ялгаагүй л хэдэн сая төгрөгийн эрэлд хэдийн сэтгэл санаагаараа мордчихл оо. Бол овсролын салбарыг хөл дээр нь босгох итгэл байна уу. Байвал, олон мутартай, нэг толгойтой байх учиртай болно. Тэргүүлэх зэргийн мэргэжил гэдэг үгээр хэн нэгний ирээдүй, амьдрал, найдварыг жингийн туухай дээр тавин хэмжиж байхад хэрхэн элэгсэг дотноор хандах вэ. Буцалтгүй тусламжаар суралцдаг оюутан энэ үед мөнгөө хаанаас олно доо. Олгохгүй гэсэн сурагтай. Боловсролын тэгш хүртээмжтэй байдлын тухай ярьж, асар их шүлсээ “үнэгүй” үсчүүлсний хэрэггүй. Түүний оронд бодитоор харуулахыг олон мянган оюутны өмнөөс хэлэхийг хүслээ. Сурагчид руу чиглэсэн бодлого гаргадаг шиг их сургуулийн оюутнууд руу чиглэсэн дорвитой үйл ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэхийг хичээнгүйлэн хүсэх билээ. 

Нэгэнт эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж чадахгүй нэг нь өмнөх сайдынхаа мөрөн дээр гишгэхээс дөлж байгаад хальтирч унадаг нь тодорхой харагдана. Шинийг хийж чадахгүй бол хуучнаа шинэ юм шиг болтол зүлгэх хэрэгтэй биз ээ. Цахим сургалтын төлбөрийг бууруулах тухай хэсэг ярьж давлагаалав. Давалгаанд багш нар өртөж, багш нь шавьтайгаа “хэрүүлийн алим” хувааж идлээ. Гол хүчин нь давлагааг түрэлцээгүй тул татарч, зайлшгүй мэхээ оюутнуудад хийв. Хэн гэдгийг нь хэлээд яах вэ, “түмэн мэднэ”. Хичээл сонголт ч эхэллээ, зарим сургуулийн хичээл ч орчихож. Хүн бүрийн сурах орчин өөр. Намхан ширээ өндөр сандал, өндөр ширээ, намхан сандал, тухгүй газар тухтай залхуурахыг хэн ч хүснэ. Нэг удаа ойлгохыг оролдохгүй, дорой аргаар оюутнуудаа гинжлэн хөтөлж байгааг харав уу. Хараагүй бол урам хугармаар аа.

Та боловсролын яамны сайд боллоо. Даргалахаар “дархан” болоод ургийн модоо ургуулаад эхлэхгүй гэдэгт итгэж байна. Ирээдүйг цоо шинэхэн агаараар ундаалах гэж байгаа “ургаж” яваа залуусын хүслийг угаар нь битгий “хяргаарай”. Сарын орлогогүй өрхийн амьдрал сарын орлоготой хүмүүст “цатгалан” харагдахыг яана. Найдлага. Сохор азанд итгэдэг оюутан биш. Мэдлэгтээ итгэдэг оюутан. Сохор аз ч биш, мөнгөний өмнө туйлдаж байна. Арван жилийн сургуульд хүртэл багш сонгон шалгаруулж авах ойлголтын “зий” ч байхгүй гээд бод доо. Аль ч салбарт “мөнгөний гахай” аятай сууж байдаг “дарга” бий. Тэднийг хэрхэн хяргах тактикаа боловсруулаарай гэж хэлэх байна.

Бидэнд ямар ч найдлага алга. Чадвартай боловсон хүчин болохын төлөө хичээн суралцавч ажил олгогчийн гарт бариулах хэдэн төгрөг, хамаатан саднаа батлах “ургийн мод” хийж суух шаардлагатай болох аж. Гэнэн, итгэмтгий байх нас гэдэг бил үү. Тийм байхаасаа өнгөрсөн хэрсүү залуусын өмнө гарч байгаагаа бодох хэрэгтэй дээ. Үргэлжид энэ хэвээрээ, цахимаар хэдэн жил дамнаж орохгүй. Оюутны байраа дэлхийн жишигт нийцүүлдэггүй юм аа гэхэд эрт балрын өнгө төрхнөөс нь ангижруулахыг бодохгүй бол төлбөр, дээрээс нь түрээсийн байрны мөнгөнд шаналж, шанаагаа тулдаг юм билээ. Олон аавын хүү, ээжийн охинтой хүсэл мөрөөдлийнхөө амт шимтийг ярилцан, нэгнээсээ суралцаж амьдардаг тэр газраар ороод үзээрэй гэж хүсье. Гаднаас нь харахад өө сэв ихтэй энэ салбарыг сайн хараад ав. Дотор нь ороод мартчихаж мэднэ шүү. Магадгүй илүү ихийг хэрэгжүүлэхээр зориг шулуудах ч юм билүү.

М.Дэвээжаргал

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ та хэлмэгдсэн Т.Чимгээг “Батлан даалт”-д гаргаж болдоггүй юм уу
12 цаг    

МУ-ын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх: Би тагнуулын нууц ажиллагаанд оролцсон байж болох уу
12 цаг    

Дуучин А.Түмэн-Өлзийд ээж нь “бага уугаарай” хэмээн захив
12 цаг    

Т.Чимгээ: 80 гарсан хадам хөгшин маань өнчин зээг минь хөтлөөд, орон гэргүй явж байна
12 цаг    

150 сая үзэгчтэй хөтлөгчид Youtube хэдийг төлдөг вэ?
3 өдөр    

Хуурамч шатахуун борлуулж, иргэдийг хохироосон хэвээр байна
3 өдөр    

Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ
3 өдөр    

Төрийн сайд бүсгүйчүүд
3 өдөр    

Умард солонгосчууд плутони задлахаар оролдож байж магадгүй
3 өдөр    

"Засгийн газрыг 5.1 их наядын зарцуулалтаа тайлагнахыг шаардана"
3 өдөр    

Ташкентийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ
3 өдөр    

Зөвшөөрөлгүй барилгуудыг нураана
3 өдөр    

ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрч, таван эх уурхай тодорхойгүй байна
3 өдөр    

Олигарх дуульс
3 өдөр    

Японы тэрбумтан сарыг хамт тойрох найман хүн хайж байна
4 өдөр    

БНСУ-ын анхны трансжендер цэрэг нас барсан байдалтай олджээ
4 өдөр    

Тэрүнофүжи озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдана
4 өдөр    

Р.ЭМҮЖИН: АРИУНАА ХОНГИЛЫГ ТЭВЧИХГҮЙ, АРГАГҮЙ Л ТҮҮЧЭЭЛЖ НИСЛЭЭ
4 өдөр    

"Эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй гэж хүмүүжүүлэх нь өрөөсгөл"
4 өдөр    

Нүүдэлчин соёлыг хамгаалагч Монгол банхар
4 өдөр    

Ном уншуулаад л 10 цагаан буяны замаар орно гэж үү?
4 өдөр    

Солонгосчуудын "өшөө авалт"
4 өдөр    

Б.Баасанцогтын “байгуулсан“ шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү?
4 өдөр    

Г.БУЯНДОРЖ: БИ нэр бүхий ПРОКУРОРуудыг шалгуулахаар ГОМДОЛ гаргаж байна
5 өдөр    

ХДХВ-ийг эсэргүүцэх чадвартай хүмүүсийг судалж байна
5 өдөр    

Сургагч багш бэлтгэх цахим сургалт эхэллээ
5 өдөр    

“Nike”-ийн дэд захирал хүүгийнхээ бизнесээс болж ажлаа өглөө
5 өдөр    

"Монголын волейболчид олон улсад амжилт үзүүлэхэд ойрхон байна"
5 өдөр    

Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргалаа
5 өдөр    

Швейцарь: ОХУ-ын "Спутник V" вакцин нь ЭКСПОРТЫН ХИТ болж байна
5 өдөр    

Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй
5 өдөр    

SOS: 18 хоног архи уусны улмаас амь насаа алджээ
5 өдөр    

ЭМЯ: Улаанбаатар хотод 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ
5 өдөр    

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?
5 өдөр    

Нэгдсэн намын нэр нь МАН (МАХН) байхаар ярилцжээ
5 өдөр    

“САЙН АХ” АЖИЛЛАГААНУУДЫН ТӨСТЭЙ БА ЯЛГААТАЙ ТАЛ
6 өдөр    

УИХ-ын гишүүд “АстраЗенека” вакцин хийлгэнэ
6 өдөр    

Мьянмарын цэргийнхэн 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татжээ
6 өдөр    

Д.Бямбасүрэн: Монгол Ардын Нам түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн
6 өдөр    

С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэв
6 өдөр    

ЭМЯ: 48 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3000 болов
6 өдөр    

Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал
6 өдөр    

Улс төрд танигдаагүй Улсын аварга тариаланч
6 өдөр    

Хэрэгт холбогдогчгүй учир сагсчдын нас барсан хэргийг хаана
1 долоо хоног    

М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
1 долоо хоног    

"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
1 долоо хоног    

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
1 долоо хоног    

Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
1 долоо хоног    

Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
1 долоо хоног    

Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.