Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 03-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав

НИЙТЛЭСЭН: 2021-01-26 10:35:38
Улс төр > Ерөнхий сайд | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо. Тэрээр өөрийгөө цэргийн хүмүүжилтэй, хурандаа хүн гэдэг. Эр цэргийн тангараг өргөсөн, ямар ч аюул тулгарсан буцах эрхгүй цэрэг хүний ёсоор бүхнийг давж гарах амьдралын хатуу зарчимтай гэдгээ ард түмэндээ тунхаглаж ирсэн.

Цар тахлын энэ явцыг Ерөнхий сайдын хувьд дайнтай адилтгаж ярьдаг. “Энэ бол дэлхий нийтийг түгшээсэн бактерлогийн дайн, дайны талбараас надад ухрах эрх байхгүй” гэж хэлдэг. Мөн “Монголчууд бид бүслэлтэд байна, дайтаж байна” хэмээн зогсоо зайгүй мэдэгдээд сүүлийн үед “гардан тулаанд орлоо” гэж хэлэх болсон. Тэгвэл энэхүү эр цэргийн тангараг өргөсөн дайчин хурандаа маань жинхэнэ дайны талбарт фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав аа. Ямар ч аюул тулгарсан буцах эрхгүй гэж байсан хүн маань ард түмнээ дайны талбарт хаяад зугтдаг юм байна. Түүний огцрохдоо хийсэн мэдэгдлийг сонсоод, үнэхээр сэтгэл нь өвдөөд хариуцлага үүрч огцорч байна гэдэгт өнөөдөр хэнбугай ч үнэмшихээргүй болсон.

Монголын ард түмэн сүүлийн 30 жил улстөрчдийн тавьж буй улс төрийн энтертайнмент жүжгийг үзсээр байгаад юунд ч хууртахааргүй, юунд ч үнэмшихээргүй хэрсүү болсон. Улстөрчдийн хэлж буй үг, хийж буй мэдэгдлийн цаана ямар жүжиг нуугдаж буйг, ямар зорилготойгоор ийм үг, ийм үйлдэл гаргав гэдгийг сайн мэдэх болсон. Тиймээс Хүрэлсүхийн энэ удаагийн улс төрийн жүжгийн цаадах утга санаа, мөн чанарыг мэдэж буйн хувьд ард түмэн үнэмшихийн аргагүй гэж хэлээд байна. Дөнгөж төрсөн нэг эмэгтэйг өрөвдөөд, нүд хальтрам, элэг эмтрэм, зүрх шимшрэм байдалтай авч явсанд улсын Ерөнхий сайдын хувьд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, тэр эмэгтэйгээс, ард түмнээсээ уучлал хүсч, ёс зүйн хариуцлага хүлээн Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна гэсэн. Дөнгөж төрсөн бүсгүй хүнийг, улаан нялзрай үрийнх нь хамт, өвчтэй байна гэх шалтгаанаар идэр есийн хүйтэнд халаттай, таавчигтай ачаад явсан нь үнэхээр хүйтэн сэтгэлтэй үйл явдал болсон. “Би л өвчин тусахгүй байвал бусад нь яахав” гэдэг манайхны хүний мөсгүй адгийн зан тэр эмэгтэй дээр гарсан. Харин үүний төлөө Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч байна гэх мэдэгдэл нь зүгээр тавилттай хий хоосон жүжиг гэдэг нь ганцхан хоногийн дотор мэдрэгдлээ.

Үнэхээр л тэр эмэгтэйг өрөвдөж, өр нь зүсэгдээд Монголын Засгийн газар цаашид ажиллах боломжгүй болоод, ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа юм бол хэлсэн ярьсандаа үнэнчээр хариуцлагаа хүлээх хэрэгтэй байлаа. Гэтэл сонсоод байх нь ээ Хүрэлсүхээс бусад нь буцаж сайдын албандаа ирж байгаа гээ биз дээ. Хүрэлсүхийн өөрийнх нь хоёрдугаар Ерөнхий сайд гэж яригддаг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бүх сайд нараа ерөнхийлөн захирдаг Л.Оюун-Эрдэнэ буцаад Ерөнхий сайдын суудалд очихоор ямар юмных нь огцорсон засаг байхав дээ. Ингэж ард түмнээ хууран мэхэлж байгаа юм шиг илтээс доромжилж болохгүй. Л.Оюун-Эрдэнийн хувьд огцорсон Засгийн газраас хамгийн түрүүнд хариуцлага үүрэх ёстой, Засгийн газрын гал тогоог барьж ирсэн нөхөр. Тэгтэл тэр хүн нь Ерөнхий сайд болчихоор чинь юун хариуцлага, юун ёс зүй, ард түмнээ харах нүүргүй боллоо, юун өнөө төрсөн хүүхнийг хараад элэг шимшрэх вэ. Ард түмэн, ялангуяа залуучууд улс төрийн хариуцлага үүрч огцор хэмээн төв талбай дээр жагсаж, зарим нэг нь хувцсаа хүртэл тайлж нүцгэнээр эсэргүүцэл үзүүлж байсан Эрүүл мэндийн сайд буцаад ажил албандаа томилогдож байгаа дуулдана.

“Би өөрөө цэргийн хүн, офицер хүн. Дайны галын шугаман дээр цэргүүдээ командлан орж ялбал ялж, ялагдвал тэндээ үхдэг ийм хувь заяатай. Би өөрийн Засгийн газрын кабинетаа байгуулахдаа элэг бүтэн явна гэж байгуулсан. Харамсалтай нь ийм зүйл болж чадсангүй. Миний энэ огцорч байгаа байдал Монголын улс төрд шинэ зүйл оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Хариуцлагыг хамтаараа үүрдэг энэ зоригийнхоо үүднээс, хүүхэд байхаасаа олж авсан цэргийн хүмүүжил философийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр албан тушаалаас огцорч байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл У.Хүрэлсүх одоо байгаагаас бүр том болох сураг сонсдож эхэллээ. Үндсэндээ өөрийн даргалдаг эрх баригч намын буюу Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж орж ирэх юм гэнэ. Тийм бодол агуулсан учир төрсөн хүүхнээр далим гарган, залуусын жагсаал цуглаанаар гул барин хариуцлага хүлээж байна, тангараг өргөсөн цэргийн хүн ийм байдаг хэмээн ард түмнээр магтуулах гэж, мөн огцорлоо хэмээн өрөвдүүлэх гэж улс төрийн оноо авах гэж ийм арга ядсан мэдэгдэл хийсэн байна. Ерөнхийлөгч болох тэмцлээ эхлүүлж байгаа нь огцорсон мэдэгдэлтэйгээ залгуулаад одоогийн Ерөнхийлөгч рүү дайрсан нь үг үйлдлээс нь тодорхой байсан. “Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон түмнийг үймээн самуунд турхирч хөрөнгө санхүүжилт хийж өөрийн итгэл үнэмшлээр цугласан иргэдийн жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар алдарлаа” гээд долдугаар сарын 1 бүү давтагдаасай, миний огцрох шийдвэр үүнтэй холбоотой гэж шууд илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэдгийг эрх баригч намын даргын хувьд албан ёсоор хэлнэ лээ. Түүний энэ шийдвэрийг УИХ ч хүлээн авч Их хурлын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн энэ үйлдэлд хариуцлага хүлээлгэх ёстойг төрийн өндөр индэрээс мэдэгдсэн. Б.Энхбаяр нарын Ардын намын гишүүд ч Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгч рүү илт дайрч байсан.

Хүрэлсүх “Миний бие улс төрөөс ингээд явж байгаа юм биш. Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө урьдын адил хүчин зүтгэнэ. Шударга ёсны төлөө, шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ, АТГ болоод бусад хууль хүчний байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн дуудаж, хэн нэгэнд ял өгдөг, гэм зэмгүй хүмүүсийг шоронд хийдэг, гэсгээдэг, өөрийнхөө өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор, хууль хүчний байгууллагыг ашиглаж намнадаг, хуулийн байгууллагуудын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг, улстөрчдийг айлгадаг, ийм төрийн тэргүүн байх ёсгүй” гэж Х.Баттулга руу хандсан мэдэгдэл хийж ард түмэн, эрх баригч нам үүнийг анхааралдаа авч хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна хэмээн дахин дахин хэлсэн. Энэ бол ард түмнээ бодоод, ёс зүйн хариуцлага үүрээд огцорч буй Ерөнхий сайдын үг огт биш.

Харин энэ бол бүр их том суудалд сууж хэмжээ дамжаагүй эрхт ноён болохыг санаархсан, асар том өшөө хорслын үг байв. Долдугаар сарын 1 дахиж давтагдах ёсгүй гэж хэлж байгаа ч долдугаар сарын 1-нээс дор зүйл рүү эрх баригч намаа, энэ Их хурлыг, ард түмнийг турхирч, зөвхөн Ерөнхийлөгч л гэсэн суудал нүдэнд нь харагдаад, түүнд хүрэхийн төлөө ямар ч аргаар төрийн эргэлт хийхэд бэлэн байгаа шүд зуулт байлаа. Галын шугамд фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаасан хурандаа хэн ч үнэмшихээргүй ийм хөгийн жүжиг тавьж байгааг Монголын ард түмэн харж байна.

Д.Батболд

Эх сурвалж: Өдрийн сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ та хэлмэгдсэн Т.Чимгээг “Батлан даалт”-д гаргаж болдоггүй юм уу
12 цаг    

МУ-ын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх: Би тагнуулын нууц ажиллагаанд оролцсон байж болох уу
12 цаг    

Дуучин А.Түмэн-Өлзийд ээж нь “бага уугаарай” хэмээн захив
12 цаг    

Т.Чимгээ: 80 гарсан хадам хөгшин маань өнчин зээг минь хөтлөөд, орон гэргүй явж байна
12 цаг    

150 сая үзэгчтэй хөтлөгчид Youtube хэдийг төлдөг вэ?
3 өдөр    

Хуурамч шатахуун борлуулж, иргэдийг хохироосон хэвээр байна
3 өдөр    

Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ
3 өдөр    

Төрийн сайд бүсгүйчүүд
3 өдөр    

Умард солонгосчууд плутони задлахаар оролдож байж магадгүй
3 өдөр    

"Засгийн газрыг 5.1 их наядын зарцуулалтаа тайлагнахыг шаардана"
3 өдөр    

Ташкентийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ
3 өдөр    

Зөвшөөрөлгүй барилгуудыг нураана
3 өдөр    

ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрч, таван эх уурхай тодорхойгүй байна
3 өдөр    

Олигарх дуульс
3 өдөр    

Японы тэрбумтан сарыг хамт тойрох найман хүн хайж байна
4 өдөр    

БНСУ-ын анхны трансжендер цэрэг нас барсан байдалтай олджээ
4 өдөр    

Тэрүнофүжи озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдана
4 өдөр    

Р.ЭМҮЖИН: АРИУНАА ХОНГИЛЫГ ТЭВЧИХГҮЙ, АРГАГҮЙ Л ТҮҮЧЭЭЛЖ НИСЛЭЭ
4 өдөр    

"Эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй гэж хүмүүжүүлэх нь өрөөсгөл"
4 өдөр    

Нүүдэлчин соёлыг хамгаалагч Монгол банхар
4 өдөр    

Ном уншуулаад л 10 цагаан буяны замаар орно гэж үү?
4 өдөр    

Солонгосчуудын "өшөө авалт"
4 өдөр    

Б.Баасанцогтын “байгуулсан“ шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү?
4 өдөр    

Г.БУЯНДОРЖ: БИ нэр бүхий ПРОКУРОРуудыг шалгуулахаар ГОМДОЛ гаргаж байна
5 өдөр    

ХДХВ-ийг эсэргүүцэх чадвартай хүмүүсийг судалж байна
5 өдөр    

Сургагч багш бэлтгэх цахим сургалт эхэллээ
5 өдөр    

“Nike”-ийн дэд захирал хүүгийнхээ бизнесээс болж ажлаа өглөө
5 өдөр    

"Монголын волейболчид олон улсад амжилт үзүүлэхэд ойрхон байна"
5 өдөр    

Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргалаа
5 өдөр    

Швейцарь: ОХУ-ын "Спутник V" вакцин нь ЭКСПОРТЫН ХИТ болж байна
5 өдөр    

Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй
5 өдөр    

SOS: 18 хоног архи уусны улмаас амь насаа алджээ
5 өдөр    

ЭМЯ: Улаанбаатар хотод 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ
5 өдөр    

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?
5 өдөр    

Нэгдсэн намын нэр нь МАН (МАХН) байхаар ярилцжээ
5 өдөр    

“САЙН АХ” АЖИЛЛАГААНУУДЫН ТӨСТЭЙ БА ЯЛГААТАЙ ТАЛ
6 өдөр    

УИХ-ын гишүүд “АстраЗенека” вакцин хийлгэнэ
6 өдөр    

Мьянмарын цэргийнхэн 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татжээ
6 өдөр    

Д.Бямбасүрэн: Монгол Ардын Нам түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн
6 өдөр    

С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэв
6 өдөр    

ЭМЯ: 48 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3000 болов
6 өдөр    

Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал
6 өдөр    

Улс төрд танигдаагүй Улсын аварга тариаланч
6 өдөр    

Хэрэгт холбогдогчгүй учир сагсчдын нас барсан хэргийг хаана
1 долоо хоног    

М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
1 долоо хоног    

"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
1 долоо хоног    

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
1 долоо хоног    

Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
1 долоо хоног    

Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
1 долоо хоног    

Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.