Александр Навальныйг дэмжсэн ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН эргэн тойронд

Александр Навальныйг дэмжсэн ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН эргэн тойронд
Хөрвүүлж, боловсруулсан О.Анар
2020 оны нэгдүгээр сарын 25.
Москва хот. INTERFAX.RU –
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины бодлогыг эсэргүүцэгч Сөрөг Хүчний удирдагч Алексей Навальный нь энэ сарын 17-ны ням гарагт Берлины нислэгээр эх орондоо буцаж ирсэн. Гэсэн ч, түүнийг өнгөрөгч даваа гарагт буюу нэгдүгээр сарын 18-нд Москвагийн “Шереметьево” нисэх онгоцны буудал дээрээс баривчлан саатуулсан.
Москва хотын Холбооны Шийтгэлийн Албаны хэвлэлийн газраас мэдээлснээр бол А.Навальныйг эрүүгийн гүйцэтгэх байцаан шийтгэх үйл ажиллагаанаас зайлсхийсэн хэргээр 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулсан гэсэн юм.
Александр Навальный нь туршилтын хугацааг олон удаа зөрчсөн хэргээр 2020 оны 12 дугаар сарын 29-нөөс эхлэн эрэн сурвалжлагдаж байсан тул түүнийг саатуулах үндэслэл болсон гэсэн тайлбар мэдэгдлийг хэвлэлийн албанаас өгсөн.
Навальныйд авсан таслан сэргийлэх арга хэмжээг цааш нь хэрхэхийг шүүх тогтооно гэж мэдэгдэлд онцоллоо. Шүүхийн шийдвэр гарах хүртэл Навальный нь саатуулагдана гэж хэвлэлийн албанаас мэдэгдлээ.
Александр Навальный нь Герман (ХБНГУ)-д бараг таван сарын турш эмчлүүлсэн юм. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд Томскоос Москвагийн чиглэлд нислэг үйлдэх үеэрээ гэнэт бие нь эвгүйрхэж комд орж, Омскийн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад Германы нийслэл Берлины “Charite” эмнэлэгт хүргэгдсэн.
Түүний нислэг уг нь “Внуково” онгоцны буудалд газардах төлөвлөгөөтэй байсан ч нислэг нь “Шереметьево” нисэх онгоцны буудал болж өөрчлөгдсөн аж.
2020 оны 12 дугаар сарын 29-нд Москва хотын Холбооны Шийтгэлийн Албанаас Александр Навальныйг эрэн сурвалжилж байгаа гэдгийг зарлаж түүнийг баривчлах болно гэдгээ олон нийтэд зарлаж байсан удаатай.
Навальныйтай холбоотой хэргийн нэхэмжлэл нь “Ив Роше”-гийн хэрэг гэгдэх ялын тогтоолыг зөрчсөнтэй холбоотой юм.
Түүнчлэн, өнгөрөгч оны 12 дугаар сарын сүүлчээр ОХУ-ын Мөрдөн Байцаах Хорооноос А.Навальныйгийн үүсгэн байгуулсан “Авлигатай тэмцэх сан” гэх зэрэг янз бүрийн сангийн нэр дээр нийтдээ 356 сая рублийг хувийн зорилгоор захиран зарцуулсантай холбогдуулан залилангийн гэмт хэрэг хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэдгийг мөн мэдэгдсэн билээ.
Сүүлд нь түүнийг тархи мэдрэлийг гэмтээдэг “Новичок” хэмээх хорт бодисоор оросын тусгай албаныхан хордуулсан гэдгийг А.Навальный өөрөө, мөн Германы эрх баригчид болон эмч нар мэдэгдсэн. Үүнийг нь Оросын эрх баригчид ямар ч үндэслэлгүйгээр гүтгэж байна хэмээн эрх эсэргүүцсэн.
ОХУ-ын хууль сахиулах байгууллагууд үүнд ямар ч үндэслэл байхгүй тул мөрдөн байцаалтын өмнөх шалгалт эхлүүлэх шаардлагагүй, тиймээс эрүүгийн хэрэг хараахан үүсгээгүй байгаа юм.
ОХУ-ын Ерөнхий Прокурорын Газраас А.Навальныйтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл авахыг хүсч таван ч удаа Германы эрх баригчдад хүсэлт илгээсэн байдаг. .
Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Германы Хууль Зүйн Яамнаас ОХУ-аас ирүүлсэн хүсэлтийнх нь дөрөвт нь хариул илгээсэн юм. Тодруулбал, Берлин хотын прокурорын газрын ажилтнуудын А.Навальныйгаас авсан байцаалтын протоколыг Оросын талд илгээсэн. Гэсэн ч, А.Навальныйг Берлинд эмчлүүлсэн тухай эмчилгээний талаархи мэдээллийг харин Оросын талд өгөөгүй юм. Түүнчлэн, Германы прокурорын газраас өвчтөн болоод эмч нарын нууцыг хадгалах хууль дүрмийг сахиж Навальныйг эмчилсэн эмч сувилагч нараас ямар нэгэн мэдүүлэг, байцаалт аваагүй юм байна.
Нэгдүгээр сарын 3-нд ОХУ-ын 110 гаруй хотуудад улс төрч Александр Навальныйг баривчилсаныг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал болж өрнөлөө. Олон хотуудад жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн, үй олноор нь баривчилсан үйл явдлаар өндөрлөсөн байна.
“ОВД-Инфо” хэмээх улс төрийн хавчлага мөрдлөгтэй тэмцэхэд чиглэсэн хүний эрхийг хамгаалах төрийн бус медиа төслийн байгууллагын төлөөлөгчдийн мэдээлснээр, тус байгууллагын хуульч, өмгөөлөгчид цагдаагийн хэсгүүд дээр саатуулагдсан жагсагчдад утсаар хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгааг онцолсон байна. Түүнчлэн, ОХУ-ын өнцөг булан бүрт олон хотод өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр хүч хэрэглэсэн хүний эрхийг зөрчсөн үйлдлийн талаархи мэдээллийг цуглуулж, хэвлүүлсэн.
Эсэргүүцлийн жагсаалын өмнөхөн цагдаа нар улс орны янз бүрийн бүс нутагт Александр Навальныйгийн төв штабын 50 гаруй зохицуулагч, “Авлигатай тэмцэх сан”-гийн ажилтнууд, Навальныйг дэмжигчдийг саатуулсан. Түүнчлэн, Орос орон даяар улс төрийн идэвхтнүүд, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчдад дарамт шахалт үзүүлсэн үйлдлүүд гарсан.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр саатуулагдсан жагсагчдын мэдээлэл:
Саатуулагдсан: Оросын 111 хотод 3,017 хүн — энэ бол “ОВД-Инфо” байгууллагын есөн жилийн түүхэн дэх хамгийн их саатуулагдаж, эрх нь зөрчигдсөн дээд үзүүлэлт.
Цагдаагийн ажилтнуудад зодуулсан: хамгийн багаар бодоход 28 хүн. Цагдаа нар жагсагчдын толгой, бие хааг бороохойгоор цохиж зодож хүч хэрэглэсэн.
Насанд хүрээгүй хүүхэд: Хамгийн багаар бодоход 440-өөд насанд хүрээгүй хүүхдүүдийг баривчлан саатуулсан аж.
Сэтгүүлчид: Хамгийн багаар бодоход 38 сэтгүүлч, сурвалжлагчийг баривчлан саатуулсан. Саатуулах явцад тэднийг мөн л цохиж зодон хүч хэрэглэсэн.
Тулгаж буй ял шийтгэл: Жагсаал цуглааны дүрэм журмыг зөрчсөн, хот, гудамж талбайн дэд бүтцэд саад учруулсан гэх үндэслэлээр тус тус ял тулгаж баривчлан саатуулсан гэсэн тайлбар хийж байгаа юм.
Захиргааны хэргийн янз бүрийн зүйл заалтаар жагсагчдад 10,000 -300,000 рублийн торгуулиас авахуулаад 15-30 хоног саатуулах шийтгэл ногдуулах юм байна.

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна
Тусгаарлагдсан иргэдэд нэмэлт төлбөртэйгээр байрлах боломжтой буудлуудыг иргэдэд хангаж өгнө
Үндэсний олимпийн хороо Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана
Хуульч Ч.Өнөрбаяр: Хэрэв нэр бүхий шүүгчид ёс зүйн дүрмээ зөрчсөн бол тэдэнд хариуцлага тооцох ёстой
Хот хооронд зорчих иргэн PCR шинжилгээний хариуг заавал биетэй авч явна
АН-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчлэнэ
Сансрын нисэгчийн хувцас ямар үүрэгтэй вэ?
Хал цэргийн "дэг" буюу "хариуцлагагүй" лайв
Хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн
АН-ын ҮБХ-ны гишүүдийн ээлжит зөвлөгөөнөөр зарим нэг томилгоог хийв
Л.МӨНХБАЯСГАЛАН: ХҮҮК минь ЯАНА даа ...
Амттай “секс”-дэх шалтгаан
Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа
Алба хаагчид 178 байршилд гурван ээлжээр хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллав
Хойд Солонгос “Pfizer” вакциныг дуурайлган зарахыг оролдож байна
Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ
Шүүгч нарын лифтен дэхь бичлэг задарлаа
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ коронавирусыг ЭСЭРГҮҮЦЭХ ВАКЦИН хүлээн авлаа
Ө.Ган-Өлзий: Тусгай цогцолбороос мэдэгдсэн даруйд бид зөвлөн туслах арга хэмжээ авч эхэлсэн
Франц улс биеэ үнэлэгчээр үйлчлүүлэгчдэд хариуцлага тооцно
Саддам Хусейний охин аавыгаа дурслаа
Э.Оюунболд аварга уу? арслан уу?
Вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл ДЭМБ-д байхгүй
МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа
Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихож
С.Энхболд: Вакцин хийлгэсэн иргэдэд дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөх лавлагаа олгоно
ЭМЯ: Шинээр 30 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2723 боллоо
Ц.Элбэгдоржийн жиргээ мьянмарчуудын талархлыг хүлээж байна
Жолооч нарын боловсролыг "ХӨЗӨР"-өөр дамжуулан дээшлүүлнэ
Вакцины талаар худал мэдээлэл тараавал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно
Дэлхийн Монголчууд эх хэлээ өмгөөллөө
МАН-ын 100 жилийн ойн ХХХ Их хурлыг хойшлууллаа
Амттай "СЕКС"-дэх шалтгаан
ЦЕГ: Эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь шалгалтаар илэрсэн
С.Удвал багшийнхаа тухай дурсахуй
"Өнөөдрийн ЯЛАЛТ" сонин ДҮҮТЭЙ болжээ
БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна
Саид Моллаи: Дараагийн удаад алтан медаль авна гэж найдаж байна
ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт коронавирусний 55 тохиолдол нэмэгдлээ
Энэтхэг улсаас “AstraZeneca” вакцин ирлээ
Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
Өдрийн зурхай: Үс засуулбал эрч хүч ихэснэ
Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна
Э.Бат-Үүл намын бүлгээ шүүмжлэв


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.