Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 03-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?

НИЙТЛЭСЭН: 2021-01-25 10:30:14
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

... Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм шүү. Айж хулчийсандаа огцорч байгаа зүйл байхгүй.

Нэгдүгээр төрөх газраас дөнгөж төрсөн эх, нярайг ХӨСҮТ рүү тусгаарлахдаа гадуур хувцасгүй авч гарсан үйл явдлын маргааш /2021.1.20/ Сүхбаатарын талбайд жагсаал болсон. Маргааш нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох мэдэгдэл хийж, үйл явдал өрнөсөн юм.

Тэгвэл У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулган болон олон нийтэд хандаж хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үг, энэ үйл явдлын талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнүүдээс нялх биетэй эх, нярай хоёрыг тээвэрлэсэн асуудалтай холбоотой байв уу, аль эсвэл улс төрийн ужиг тэсрэв үү гэдэг эргэлзээтэй болоод ирэв.

Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байсан бэ гэдэг хачирхалтай бас сонирхолтой байгаа юм. Иймээс тэдний хэлсэн үгнүүдийг элдэв тайлбаргүй хүргэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

... Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эмэгтэйг ямар байдлаар ХӨСҮТ рүү авч явсныг харсан. Эцэг хүний хувьд, охин үртэй хүний хувьд ч эхээс төрсөн монгол хүний хувьд ч энэ бол миний сэтгэлийг үнэхээр эмзэглүүлсэн.

... Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм шүү. Айж хулчийсандаа огцорч байгаа зүйл байхгүй.

...Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ итгэж найдаж хамтарч ажилласан. Харамсалтай нь миний итгэл найдвар алдарсан. Би цаашид олон удаагийн жагсаал цуглаан хийж Монгол Улсын засаг төрийг үймээн самуунтай байхыг хүсэхгүй байна. Монгол төр тогтвортой ажиллаасай гэж хүсч байна. Би долдугаар сарын 1-нийг хүсдэггүй хүн. Таван сайхан залуу амь насаа алдсан. Эцэст нь хэн шоронд явлаа. Хэдэн муу цагдаа нар маань явсан. Үүнийг турхирсан, ард нь байсан улстөрчдөөс нэг нь ч шоронд яваагүй. Баатрууд болж хувирсан. Өнөөдөр ч гэсэн тэд аз жаргалтай сайн сайхан амьдарч байгаа.

...Өчигдрийн жагсаал цуглаанд бид оролцоогүй гэж яриад хэрэггүй. Олон баримт нотолгоогоор энэ нотлогдож байгаа. Би цаашид энэ ажлыг өгснийхөө дараа Монгол Улсын хууль дүрэм хэрхэн яаж зөрчигдөж байсан талаар, Монголын шүүх прокурорын байгууллагад яаж дарамт шахалт болдог байсан талаар баримттай ярина.

...Монгол Улсын шүүх прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж хүсдэг. Би ҮАБЗ-ийн хурал дээр гишүүдэд болон холбогдох хүмүүст хэлж байсан. Наад албан тушаалууд чинь мөнхийн биш шүү. Та бүхэн хэзээ нэгэн цагт төрийн өмнө шалгагдана шүү. ҮАБЗ хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө. Хэрэв та бид нар хууль зөрчвөл энэ Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэдгийг удаа дараа хэлсэн, сануулсан. З.Энхболд даргыг ТГ-ын дарга байхад нь удаа дараа сануулж байсан. Одоогийн шинэ залуу дарга байхад ч би удаа дараа сануулж байсан. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүхэд удаа дараа сануулж хэлсэн.

...Цаашид би шударга ёсны төлөө тэмцэнэ. Ерөнхий сайд үг хэлэхэд хэцүү юм билээ. Одоо би сул гишүүн болж байгаад та бүхнийхээ дунд сууж байгаад шударга ёсны төлөө, хэн яаж хууль дүрэм зөрчиж хэн яаж хулгай хийдэг байсан талаар ард түмэндээ ярина гэж бодож байгаа.

...Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Энэ хүн бол нам бус хүн. Намаасаа татгалздаг. Дандаа намын ажил хийж байгаа. Танай намынхан ч гэсэн өөрсдөө үүнийг шүүмжилдэг. АН-ыг самарсан, одоо ардын Засгийг самарлаа, цаашдаа Монголыг самрах юм байна гэж би бодож байгаа.

...Намайг хэн ч айлгаж чадахгүй шүү. Дээр нь намайг хэн ч худалдаж авч чадахгүй шүү гэдгийг хэлье. Мөнгө төгрөгтэй баян тарган хүмүүс У.Хүрэлсүхийг мөнгөөр урхидаад ч юм уу аль нэг гадна дотны мөнгөөр намайг худалдаж авна гэвэл тийм зүйл байхгүй. Би амьдралынхаа 30 жилийн хугацаанд худалдагдаж байгаагүй. Тийм учраас би өнөөдөр үгээ чөлөөтэй хэлж чаддаг юм. Тийм учраас би бас тэмцэж чаддаг юм. Тийм учраас би улсынхаа олон баялаг, үйлдвэр заводыг эргүүлж улсдаа хурааж авч чадсан юм. Цаашид ч гэсэн хурааж авна. Харин улсын мөнгө хулгай хийж идсэн өндөр албан тушаалтнууд удахгүй та нар очих ёстой газартаа очно шүү гэдгийг хэлье.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.

Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.

Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.

Өнөөдөр Оюутолгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ.

ҮАБЗ-ийн гишүүд урьд өмнөх ҮАБЗ-ийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.

Монгол Улсын Төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг УИХ-ын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан.

Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй.

Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хэрэгт холбогдогчгүй учир сагсчдын нас барсан хэргийг хаана
12 цаг    

М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
13 цаг    

"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
13 цаг    

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
14 цаг    

Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
15 цаг    

Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
16 цаг    

Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна
17 цаг    

Тусгаарлагдсан иргэдэд нэмэлт төлбөртэйгээр байрлах боломжтой буудлуудыг иргэдэд хангаж өгнө
17 цаг    

Үндэсний олимпийн хороо Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана
17 цаг    

Хуульч Ч.Өнөрбаяр: Хэрэв нэр бүхий шүүгчид ёс зүйн дүрмээ зөрчсөн бол тэдэнд хариуцлага тооцох ёстой
18 цаг    

Хот хооронд зорчих иргэн PCR шинжилгээний хариуг заавал биетэй авч явна
18 цаг    

АН-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчлэнэ
18 цаг    

Сансрын нисэгчийн хувцас ямар үүрэгтэй вэ?
3 өдөр    

Хал цэргийн "дэг" буюу "хариуцлагагүй" лайв
3 өдөр    

Хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн
3 өдөр    

АН-ын ҮБХ-ны гишүүдийн ээлжит зөвлөгөөнөөр зарим нэг томилгоог хийв
4 өдөр    

Л.МӨНХБАЯСГАЛАН: ХҮҮК минь ЯАНА даа ...
4 өдөр    

Амттай “секс”-дэх шалтгаан
4 өдөр    

Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа
4 өдөр    

Алба хаагчид 178 байршилд гурван ээлжээр хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллав
4 өдөр    

Хойд Солонгос “Pfizer” вакциныг дуурайлган зарахыг оролдож байна
4 өдөр    

Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ
4 өдөр    

Шүүгч нарын лифтен дэхь бичлэг задарлаа
5 өдөр    

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ коронавирусыг ЭСЭРГҮҮЦЭХ ВАКЦИН хүлээн авлаа
5 өдөр    

Ө.Ган-Өлзий: Тусгай цогцолбороос мэдэгдсэн даруйд бид зөвлөн туслах арга хэмжээ авч эхэлсэн
5 өдөр    

Франц улс биеэ үнэлэгчээр үйлчлүүлэгчдэд хариуцлага тооцно
5 өдөр    

Саддам Хусейний охин аавыгаа дурслаа
5 өдөр    

Э.Оюунболд аварга уу? арслан уу?
6 өдөр    

Вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл ДЭМБ-д байхгүй
6 өдөр    

МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа
6 өдөр    

Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихож
6 өдөр    

С.Энхболд: Вакцин хийлгэсэн иргэдэд дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөх лавлагаа олгоно
6 өдөр    

ЭМЯ: Шинээр 30 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2723 боллоо
6 өдөр    

Ц.Элбэгдоржийн жиргээ мьянмарчуудын талархлыг хүлээж байна
6 өдөр    

Жолооч нарын боловсролыг "ХӨЗӨР"-өөр дамжуулан дээшлүүлнэ
1 долоо хоног    

Вакцины талаар худал мэдээлэл тараавал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно
1 долоо хоног    

Дэлхийн Монголчууд эх хэлээ өмгөөллөө
1 долоо хоног    

МАН-ын 100 жилийн ойн ХХХ Их хурлыг хойшлууллаа
1 долоо хоног    

Амттай "СЕКС"-дэх шалтгаан
1 долоо хоног    

ЦЕГ: Эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь шалгалтаар илэрсэн
1 долоо хоног    

С.Удвал багшийнхаа тухай дурсахуй
1 долоо хоног    

"Өнөөдрийн ЯЛАЛТ" сонин ДҮҮТЭЙ болжээ
1 долоо хоног    

БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна
1 долоо хоног    

Саид Моллаи: Дараагийн удаад алтан медаль авна гэж найдаж байна
1 долоо хоног    

ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт коронавирусний 55 тохиолдол нэмэгдлээ
1 долоо хоног    

Энэтхэг улсаас “AstraZeneca” вакцин ирлээ
1 долоо хоног    

Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
1 долоо хоног    

Өдрийн зурхай: Үс засуулбал эрч хүч ихэснэ
1 долоо хоног    

Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна
1 долоо хоног    

Э.Бат-Үүл намын бүлгээ шүүмжлэв
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.