Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 03-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Амьдралын уй гашууг даван туулсан ардчилагч ЖО БАЙДЕН СОНГУУЛИЙГ мөн даван туулж ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо

НИЙТЛЭСЭН: 2021-01-22 17:11:15
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Түүний сонгуулийн кампанит ажлыг түүний төрсөн эгч Валери удирдаж, сурталчилгааных нь бүх ажлыг ихэвчлэн ахлах ангийнхан, сайн дурын ажилтнууд, оюутнууд нугалсан байна.

ЖОЗЕФ БАЙДЕН ГЭЖ ХЭН БЭ? АНУ-ЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХӨРӨГ

 

Хөрвүүлж, боловсруулсан О.Анар

2021 оны нэгдүгээр сарын 22.

 

Жозеф Робинетт Байден (Joseph Robinette Biden, Jr) нь 1942 оны 11 дүгээр сарын 20-нд АНУ-ын Пенсильвани мужийн Скрантон хотод мэндэлсэн, улс төрийн зүтгэлтэн, улс төрч.

Дорнын зурхайгаар морь жилтэй.

Зурхайн ордоор хилэнцийн ордных.

2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрбээр энэ удаагийн 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 270 төлөөлөгчийн санал авах ёстойгоос 293 санал авснаар ийнхүү 77 насандаа ялалт байгуулж, АНУ-ын улс төрийн түүхэнд хамгийн ахмад Ерөнхийлөгч боллоо.

44 дэх Ерөнхийлөгч асан Барак Обаматай мөр зэрэгцэн 2009 оны нэгдүгээр сарын 20-ноос 2017 оны нэгдүгээр сарын 20-ны хооронд АНУ-ын 47 дахь Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Жо Байден нь 1973-2009 онуудад Делавэр мужийн Сенатор байсан бөгөөд Ардчилсан намын гишүүн.

No description available.

НАМТАР

Байден нь Католик шашинт гэр бүлийн дөрвөн хүүхдийн ууган хүү. Түүний эх нь одоогийн Өмнөд Ирландын Лаут гэх гүнгээс гаралтай, өвөг дээдэс нь Ирландын уугуул аж.

Эцгийнх нь өвөг эцэг Уильям Байден нь Английн Сассекс гүнгийн нутагт мэндэлсэн нэгэн бөгөөд хожим нь АНУ руу цагаачлан ирсэн. Түүний элэнц өвөө Эдвард Ф.Блевитт нь Пенсильвани мужийн Сенатын гишүүнээр ажиллаж байжээ.

Жо Байден нь Жеймс Брайан, Фрэнсис Байден) гэх хоёр ахтай, Валери Оуэнс Байден гэх нэг эгчтэй. Англи, Ирланд гаралтай Америкийн чинээлэг гэр бүлээс гаралтай.

Эцэг Жозеф Байден нь Мэрилэнд мужийн Балтимороос гаралтай, алдартай газрын тосны магнат, харин эх Мэри Робинетт Элизабет нь Пенсильвани мужийн сенатын гишүүний охин байв.

Гэр бүл нь хэдий гачигдах дутагдах зүйлгүй, баян чинээлэг байсан хэдий ч Жогийн бага нас тийм ч сайхан өнгөрсөнгүй.

No description available.

Хүүхэд байхдаа Жо нь сүрхий гацаж ээрдэг жаал байв. Ээрдэг болохоор нь түүнийг нэг ангийнхан нь дээрэлхэж, янз бүрийн л хоч нэр өгдөг байж. Дөнгөж хориод насандаа л ээрч гацдаг асуудлаасаа салсан гэж Байден өөрөө ярьсан байдаг. Ховсоор эмчлэгчид, мэргэжлийн эмч нар түүнийг гацахгүй ярьдаг болоход нь тусалсангүй. Харин өөрөө өөрийгөө л “анагаажээ”. Байден толины өмнө хэдэн цагаар ч хамаагүй сууж, янз бүрийн шүлэг зохиол уншиж, хичээл зүтгэл гаргасны эцэст гацаж ээрдэгээ больж, өөрийгөө ялан дийлсэн аж.

Ээрч гацдаг нь бүр мөсөн арилаагүй нь түүний ярианаас үе үе ажиглагддаг.

Байден архи сотууруулах ундаа, тамхи огт хэрэглэдэггүй, муу зуршилгүй нэгэн бөгөөд та яагаад архи, тамхи хэрэглэдэггүй вэ гэж асуусан сэтгүүлчийн асуултад хариулахдаа: “Манай гэр бүлд хангалттай хэмжээний архичин байсан” – гэж мэдэгдэж байсан удаатай. Үүнээс харвал, түүний амьдрал тэгш сайхан байгаагүйг нотолдог.

“Таяг тулахад минь хүргэх тийм муу зуршил надад байхгүй. Архи уух нь, тамхи татах нь хүмүүсийн сул тал” – гэж Байден байнга хэлдэг аж.

Байдены хувьд, тэр мөн л бусдын адил сул талтай. Тэрбээр 1970 онд өгсөн нэгэн ярилцлагадаа: “Хөл бөмбөг – бол миний амьдралын сул тал. Бас мотоциклоор үсрэх, цанаар гулгах нь миний сул тал. Гэхдээ, би эдгээр сул талуудаа хянаж чаддаг” – гэсэн юм.

Байден нь Уилмингтон дахь Гэгээн Еленагийн дунд сургуульд боловсрол эзэмшсэн байна. Тэнд сурч байхдаа бүлгийнхээ даргаар сонгогдож байв. Тэрбээр сургуулийнхаа сургуулийн зөвлөлийн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байсан ч, сургуулийн удирдлага түүнийг хэт амбицтай, бас олны хов живийн улмаас түүнийг Ерөнхийлөгч болгохоос татгалзаж байжээ.

Үүний дараагаар тэрбээр Делавэр мужийн Клэймонт хотын Арчмерийн коллежид элсэн оров.

Сүүлд нь тэрбээр Делавэрийн Их Сургуульд суралцаж, 1965 онд түүхийн болон улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэйгээр сургуулиа төгссөн байна. 1968 онд Нью-Йорк мужийн Сиракузийн Их Сургуулийн Хуулийн сургуульд суралцаж, эрх зүйн докторын зэрэгтэй болсон. Эрх зүйн докторын зэрэг гэдэг нь Хуулийн ухааны докторын зэрэг биш юм.

Их сургуулиа төгсөөд, Жо цэрэгт татагдсан ч түүнийг астма өвчнийх нь улмаас түүнийг цэрэгт аваагүй байна. Үүний дараагаар Байден: “Сум үл нэвтрэх цэргийн хантааз, өнгөлөн далдлах хувцас бол надад тохирох зүйл биш” – гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Байден их сургуулиа төгссөний дараагаар түүнийг анхных нь асар том амжилт бас анхных нь том уй гашуутай нүүр тулав.

29-хөн настай Ардчилсан намын гишүүн Жод Сенатийн гишүүн болох хувь завшаан тохиов. Уг нь хуулиараа бол Сенатийн гишүүн болохын тулд 30 настай байх ёстой. Гэсэн ч, Жо Байден тухайн үед яг 30 нас хүрч байсан юм. Ингээд тэрбээр Бүгд Найрамдах Намын хүчтэй өрсөлдөгч Кайл Богсомыг ялж, Америкийн түүхэн дэх зургаан залуу сенатийн гишүүний нэгээр тодорсон байна. Хамгийн сонирхолтой зүйл бол залуухан улс төрч Жо Байден нь сонгуулийнхаа сурталчилгаанд бараг хөрөнгө мөнгө зарцуулаагүй аж. Түүний сонгуулийн кампанит ажлыг түүний төрсөн эгч Валери удирдаж, сурталчилгааных нь бүх ажлыг ихэвчлэн ахлах ангийнхан, сайн дурын ажилтнууд, оюутнууд нугалсан байна.

Ингээд 29 настай Жогийн амьдрал гайхалтай амжилтаар дүүрэн өнгөрч байлаа. Улс төрийн анхны ялалт, хайртай эхнэр Нейла гээд л... Анхны эхнэр Нейлатайгаа гэрлэхээс өмнө түүнд “Сенатор” нэртэй гөлөг бэлэглэж байсан нь бас сонирхолтой.

Тэд гэрлээд гурван жилийг ардаа орхиж, Бо Байден, Хантер Байден гэх хоёр сайхан хөвгүүн, Наоми Байден гэх охиныг төрүүлж, өсгөсөн байна.

Чухам энэ аз жаргалтай түүний амьдралд асар том эмгэнэлт явдал тохиолдов. 1972 оны сүүлээр, эрдэнэ шиш ачсан тракторын чиргүүлтэй мөргөлдсөний улмаас түүний гэр бүл автомашины осолд орж, эхнэр Нейла болон охин Наоми нь амиа алдсан юм. Түүний хоёр хөвгүүд Бо Байден, Хантер Байден нар нь ослоор хүнд бэртэл авч, амьд үлдэж чадсан байна.

No description available.

Ингээд гучхан настай залуухан Байден ганцаараа хоёр хүүгээ өсгөн, хүмүүжүүлэх хүндхэн үүргийг хүлээсэн байна. Чухам энэ үеэс л Жо Байден амьдралын хатуу хүтүү, уй гашууг туулж иржээ. Энэ уй гашуу түүний амьдралыг нь ихэд өөрчилж, сенатын гишүүнээс татгалзахыг хүсч байсан ч түүний намын нөхөд нь түүнд урам зориг өгч, ятгаснаар Жо Байден албан тушаалаа хадгалан үлдсэн юм.

Байден нь хүү Бо Байден нь эмчлүүлж байсан эмнэлэгт сенатийн гишүүний тангарагаа өргөсөн байна. Үүний дараагаар, Байден Вашингтон хотод ажиллах болов. Хоёр хүүтэйгээ уулзахын тулд өдөр болгон Уилмингтон дахь гэр лүүгээ метрогоор очдог байжээ. Тэрбээр бүхэл бүтэн 30 жилийн турш энэ чиглэлээр явж ирсэн бөгөөд экспресс метроны багийнхныг өөрийнхөө гэр бүл гэж нэрлэн, метроны кондукторууд болон туслах ажилтнуудыг гэртээ урьж, барбекюгаар дайлж байжээ.

Байдены эхнэр, охиноо алдсан уй гашуу нь Жил Трейси Якобс гэх англи хэлний багш эмэгтэйтэй танилцаж дотноссоноор арилсан бөгөөд тэднийг ах Жо нь танилцуулсан гэдэг. Тэд хоёр танилцсанаасаа хоёр жилийн дараа гэрлэж, дөрвөн жилийн дараа буюу 1981 онд тэд Эшли гэх охинтой болсон юм.

Үргэлжлэл бий...

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хэрэгт холбогдогчгүй учир сагсчдын нас барсан хэргийг хаана
12 цаг    

М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
13 цаг    

"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
13 цаг    

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
14 цаг    

Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
15 цаг    

Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
16 цаг    

Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна
16 цаг    

Тусгаарлагдсан иргэдэд нэмэлт төлбөртэйгээр байрлах боломжтой буудлуудыг иргэдэд хангаж өгнө
17 цаг    

Үндэсний олимпийн хороо Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана
17 цаг    

Хуульч Ч.Өнөрбаяр: Хэрэв нэр бүхий шүүгчид ёс зүйн дүрмээ зөрчсөн бол тэдэнд хариуцлага тооцох ёстой
18 цаг    

Хот хооронд зорчих иргэн PCR шинжилгээний хариуг заавал биетэй авч явна
18 цаг    

АН-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчлэнэ
18 цаг    

Сансрын нисэгчийн хувцас ямар үүрэгтэй вэ?
3 өдөр    

Хал цэргийн "дэг" буюу "хариуцлагагүй" лайв
3 өдөр    

Хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн
3 өдөр    

АН-ын ҮБХ-ны гишүүдийн ээлжит зөвлөгөөнөөр зарим нэг томилгоог хийв
4 өдөр    

Л.МӨНХБАЯСГАЛАН: ХҮҮК минь ЯАНА даа ...
4 өдөр    

Амттай “секс”-дэх шалтгаан
4 өдөр    

Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа
4 өдөр    

Алба хаагчид 178 байршилд гурван ээлжээр хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллав
4 өдөр    

Хойд Солонгос “Pfizer” вакциныг дуурайлган зарахыг оролдож байна
4 өдөр    

Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ
4 өдөр    

Шүүгч нарын лифтен дэхь бичлэг задарлаа
5 өдөр    

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ коронавирусыг ЭСЭРГҮҮЦЭХ ВАКЦИН хүлээн авлаа
5 өдөр    

Ө.Ган-Өлзий: Тусгай цогцолбороос мэдэгдсэн даруйд бид зөвлөн туслах арга хэмжээ авч эхэлсэн
5 өдөр    

Франц улс биеэ үнэлэгчээр үйлчлүүлэгчдэд хариуцлага тооцно
5 өдөр    

Саддам Хусейний охин аавыгаа дурслаа
5 өдөр    

Э.Оюунболд аварга уу? арслан уу?
6 өдөр    

Вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл ДЭМБ-д байхгүй
6 өдөр    

МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа
6 өдөр    

Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихож
6 өдөр    

С.Энхболд: Вакцин хийлгэсэн иргэдэд дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөх лавлагаа олгоно
6 өдөр    

ЭМЯ: Шинээр 30 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2723 боллоо
6 өдөр    

Ц.Элбэгдоржийн жиргээ мьянмарчуудын талархлыг хүлээж байна
6 өдөр    

Жолооч нарын боловсролыг "ХӨЗӨР"-өөр дамжуулан дээшлүүлнэ
1 долоо хоног    

Вакцины талаар худал мэдээлэл тараавал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно
1 долоо хоног    

Дэлхийн Монголчууд эх хэлээ өмгөөллөө
1 долоо хоног    

МАН-ын 100 жилийн ойн ХХХ Их хурлыг хойшлууллаа
1 долоо хоног    

Амттай "СЕКС"-дэх шалтгаан
1 долоо хоног    

ЦЕГ: Эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь шалгалтаар илэрсэн
1 долоо хоног    

С.Удвал багшийнхаа тухай дурсахуй
1 долоо хоног    

"Өнөөдрийн ЯЛАЛТ" сонин ДҮҮТЭЙ болжээ
1 долоо хоног    

БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна
1 долоо хоног    

Саид Моллаи: Дараагийн удаад алтан медаль авна гэж найдаж байна
1 долоо хоног    

ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт коронавирусний 55 тохиолдол нэмэгдлээ
1 долоо хоног    

Энэтхэг улсаас “AstraZeneca” вакцин ирлээ
1 долоо хоног    

Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
1 долоо хоног    

Өдрийн зурхай: Үс засуулбал эрч хүч ихэснэ
1 долоо хоног    

Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна
1 долоо хоног    

Э.Бат-Үүл намын бүлгээ шүүмжлэв
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.