Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 01-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ

НИЙТЛЭСЭН: 2021-01-12 15:55:25
Эдийн засаг > Баялаг бүтээгч | Сэтгэгдэл: 0

Дэлхий нийтэд тархаад буй Covid-19 цар тахлаас шалтгаалан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын барилга, бүтээн байгуулалтын салбарын ажлууд багасч, дотоодын барилгын материалын үйлдвэрлэл хумигдах, царцах, барилгын салбарт ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал хүндрэх гэх мэт олон сөрөг үр дагавар гарч байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад барилга угсралтын 5045, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 724, өргөх байгууламж, түүний эд ангийн үйл;вэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх 182, барилгын материалын үйлдвэрлэлийн 532 аж ахуйн нэгж буюу тусгай зөвшөөрөлтэй 6483 аж ахуйн нэгжид нийт 73700 ажилчин ажиллаж буй албан ёсны мэдээлэл бий.

Цар тахлын энэ хүнд цаг үед Засгийн газраас гаргаж буй тодорхойгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчид, ААН-үүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өрийн дарамтад оруулж, улмаар ажлын байраа цомхотгохоос өөр сонголтгүй болгож байгаа юм.

Улсын нийт эдийн засаг болон барилгын салбарт үүссэн хүндрэл бэрхшээлээс үүдэн барилга, бүтээн байгуулалтын салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагууд, Монголын Барилгын үндэсний ассоциаци хамтран Монгол Улсын Засгийн газарт дөрвөн шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлж, бодит дэмжлэг хүсчээ.

Тус шаардлагад, Монгол Улсын Их Хурал 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр "Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, төсвийг зохицуулах эрхийг Засгийн газарт олгосныг онцлон тэмдэглэжээ.

Харамсалтай нь, цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшилд бодит дэмжлэг олгохгүй байгаа тул тодорхой асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүсч буйгаа мэдэгдсэн байна. Үүнд:

  1. Төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зарцуулалтад хуулийн дагуу зохицуулалт хийх замаар төсөвт дахин тодотгол хийх,
  2. Хатуу хөл хорионд хоригдсоны улмаас ажиллаагүй ажилчдын ажилгүйдлийн сул зогсолтын болон даатгалын нөхөн олговрыг НДШ-ийн ирээдүйн орлогыг барьцаалан бонд босгох замаар хувийн хэвшилд олгож, бизнесийн дэмжлэг үзүүлэх,
  3. Монголбанкны бодлогын хүүг бууруулах буюу 3% болгох, хадгаламжийн хүүг инфляцын түвшин хүртэл буулгах, улмаар аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн зээлийн хүүг бууруулах,
  4. НӨАТ-ыг бууруулах буюу 5% болгох хэрэгтэйг онцолжээ.

Тэд Ерөнхий сайдтай уулзаж, аргачлалыг нь танилцуулах хүсэлтэй байгааг анхааралдаа авч, дээрд дурдсан асуудлыг шийдэрлэн, хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж буйгаа мэдэгдэв.

 

 Б.ЛХАГВАЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН КАПИТАЛЫН ДАХИН ХУВААРИЛАЛТЫГ ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Б.Лхагважав: Орчин цагийн түүхэнд улс төрийн шийдвэр гаргасны төлөө Ерөнхий  сайд аснуудаа хорьж байсан түүх байхгүй

Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн Б.Лхагважаваас дээрх шаардлагын талаар тодрууллаа.

-“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-аас Монол Улсын Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлжээ. Ямар учраас мэдэгдэл гаргасныг тодруулъя?

-Бизнес зогссон энэ үед нийтийн санд цуглаж байгаа мөнгөний хуваарилалт дээр шударга хандъя гэсэн. Шударга хандах бололцоог нь дөрөвдүгээр сарын эхээр Covid-19-ийн эсрэг хууль батлан, Засгийн газарт бүрэн эрх өгсөн байгаа. Тодруулбал, Монгол Улсын Их хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр "Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан.

-Энэ хуулийн 7 дугаар зүйлийн "Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний 7.1.2-т "цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх".

-Мөн зүйлийн 7.1.5-д "цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх".

-Түүнчлэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн "Төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгүүлэх арга хэмжэээ"-ний 10.6-д "Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор Төв банкнаас олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ".

-Мөн зүйлийн 10.7-д "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ" гэсэн заалтуудаар төсвийн зохицуулах эрхийг Засгийн газарт олгосон. Гэтэл цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын засгийн газар хувийн хэвшилд бодитой дэмжлэг олгохгүй байгаа учраас бид шаардлага хүргүүлсэн.

-Төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зарцуулалтад хуулийн дагуу зохицуулалт хийх замаар төсөвт дахин тодотгол хийх шаардлага байна гэж МБҮА ТББ үзжээ. Ямар зохицуулалт хийх боломжтой вэ?

-2021 оны улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийг төрийн албан хаагчдын цалингийн санд баталсан. Үүнээс 660 тэрбум төгрөгийг хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлж буй 770 мянга гаруй хүнд цалингийн доод хэмжээгээр буюу 420 мянган төгрөгөөр тооцолж олгохыг хүсэж байгаа юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн "Хүний эрх, эрх чөлөө": 14 дүгээр зүйлийн 2-т заасан "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэсэн заалтаар төрийн албан хаагчдад 2020 оны хоёрдугаар сараас хойш цалин хөлсийг нь олгож байгаатай ижилхэн хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ялгаварлан гадуурхахгүйгээр эрх тэгш, адилхан байдлаар цалингийн сангаас хуваарилж өгөх боломж бий юм. Яагаад нийтийн сангаас хөдөлмөрийн капитал руу хийж буй мөнгөний хуваарилалт энэ хүмүүст олгогдохгүй байгаа юм бэ? Төрийн 200-гаад мянган албан хаагчийн 80 мянга нь дарга байгаа. Тэр дотроо 100 мянга нь сүүлийн хоёр сар ажил хийгээгүй ч бүтэн цалин авсан. Энэ улсуудын цалингийн 50 хувийг багасгах ёстой. Тэгээд ажиллаж буй 770 мянган иргэнд ядаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өгөхөд 420 мянган төгрөг шүү дээ. Энийг олгоход сард 300 тэрбум төгрөг хэрэгтэй. Тэгэхээр ойрын хоёр сарын хугацаанд 600 тэрбумыг өгөх хэрэгтэй. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэхээр төсөвт зохицуулалт хийж байж л гаргана. Төрийн институцийг дэндүү халамжилсан, хайрласан тийм хууль гарсан. Төсөвт тодотгол хийдэггүй юм аа гэхэд төсөв дотор хөдөлгөөн хийх эрх нь Ерөнхий сайдад бүрэн бий. Тийм учраас хөдөлмөрийн капиталын дахин хуваарилалтыг тодорхой болгооч ээ гэсэн юм.

-НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулснаар ямар үр дүн гарах вэ?

-НӨАТ-ыг иргэн, аж ахуйн нэгж, төр өөрөө ч төлж байгаа. Иргэддээ 20 хувийг нь буцааж өгдөг. Гэтэл Ковид-ын энэ үед эцсийн хэрэглэгчийн орлогоос 10 хувийн татвар авч байгаа нь маш хүнд тусч буй юм. Тийм учраас 5 хувь болгооч ээ гэсэн санал. НӨАТ-аар яаж бол яаж зохицуулалт хийж болно. 10 хувь маш өндөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгэнт бид Ковид-той хамтран амьдрахаар болсон нь ойлгомжтой. Тиймээс цаашдын стратеги төлөвлөгөөгөө гаргаач ээ гэсэн ийм л санал өгсөн.

-Монголын барилгын ассоциацид хичнээн компани хамрагдан үл ажиллагаа явуулж, хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Манай салбарт нийт 6500 орчим компани бий. 66 мянга, дам утгаараа 100-гаад мянган хүнийг цалинжуулж байна.

Эх сурвалж: Д.Туяа /news.mn/

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
"Монголын нэрийг өндөрт гаргаж байхад татвараас чөлөөлөх байх гэж найдаж байна"
30 минут    

Владимир Путин, Жо Байден нар Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээ (СНВ-III)-г дахин сунгахаар харилцан тохиролцлоо
43 минут    

АН-ын мянга мянган гишүүд ТӨӨРӨЛДӨХ шаардлага байхгүй
57 минут    

У.Хүрэлсүх Рио Тинтод хандан “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юм” гэж хэлсэн Монголын цорын ганц Ерөнхий сайд!!!
58 минут    

У.Хүрэлсүхийн Засгийн газар сүүлийн хуралдаанаа хийлээ
1 цаг    

Японы Батлан ​​Хамгаалах Яам: Окинава дахь АНУ-ын баазад тэнгисийн явган цэргийн анги байрлуулсан болохыг няцаав
2 цаг    

Тариалан эрхлэгчдийг дэмжинэ
3 цаг    

МАХН-аас ХЭҮК-т шаардлага хүргүүллээ
3 цаг    

Өлсгөлөнг зогсоож, албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн засаг дарга гаргалаа
3 цаг    

Ховдод халдвар илэрсэн хоёр иргэн болон ойрын хавьтал 43 хүнийг хот руу онгоцоор тээвэрлэж байна
3 цаг    

Монголын нийгэм сүйрлийн зүг
3 цаг    

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн зогсоолоо
4 цаг    

CNN: Хөрөнгө оруулагчид АНУ-аас НҮҮРЭЭ БУРУУЛЖ, Хятадад “МӨРИЙГӨӨ ТАВЬЖ ЭХЭЛСЭН”
22 цаг    

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” Оскарт өрсөлдөнө
22 цаг    

Сүхбаатарын талбайн жагсаалд оролцсон иргэдийн анхааралд!
22 цаг    

"Ерөнхийлөгч жагсаалыг турхирах гэж оролдсон, шалгах ёстой"
23 цаг    

А.АЛТАНГЭРЭЛ: ҮХЭН үхтлээ БӨӨ МӨРГӨЛийг бусдад ТАНИУЛСААР байх болно
1 өдөр    

“Жи-тайм” сүлжээний хохирогчид Улсын дээд шүүхэд хандахаар болжээ
1 өдөр    

Чингис хааны музейг Ардын хувьсгалын 100 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулна
1 өдөр    

Меланья Трамп Америкийн ТҮҮХЭН УЛАМЖЛАЛЫГ ЗӨРЧИВ
1 өдөр    

Х.БАТ-ЯЛАЛТ: Улс дотор "УЛС" би болчихлоо
1 өдөр    

Хөдөлгүүр нь унтраастай хөгжлийн бодлого
1 өдөр    

Боловсролын сайдад илгээх оюутан миний ил захидал
1 өдөр    

Жо Байдены ХУВЬ ЗАЯАНЫ хоёр дахь ХҮНД ЦОХИЛТ
1 өдөр    

Хөвсгөлийн Ханх суманд урд шөнө таван удаа газар хөдөлжээ
1 өдөр    

Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав
1 өдөр    

Сүхбаатар дүүргийн зарим хороонд хөл хорио тогтоолоо
1 өдөр    

Оюутолгойг барьцаанаас суллах боломж олдлоо
1 өдөр    

ШУУРХАЙ: Төв талбайгаас халдварын НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН хавьтал илэрлээ
1 өдөр    

2021 онд ямар ВАЛЮТ НОЁРХОХ вэ?
1 өдөр    

Мэдэгдэл: Э.Бадар-Ууган Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй
1 өдөр    

“НУУВЧ”-наас гарсан АН-ын ҮБХ-ны гишүүд эрх зүйн чадамжтай юу?
1 өдөр    

АНУ-Хятадын ХАРИЛЦАА Жо Байден ЕРӨНХИЙЛӨГЧИЙН үед сулрах уу?
1 өдөр    

АН-ын бүлэг: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй
1 өдөр    

Александр Навальныйг дэмжсэн ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН эргэн тойронд
1 өдөр    

МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
2 өдөр    

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас албан мэдэгдэл өгөв
2 өдөр    

Сэтгүүлч Д.Дамдинжав "Алтан өд" наадмын шилдгээр шалгарлаа
2 өдөр    

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИНД ЯПОНЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ
2 өдөр    

Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2 өдөр    

Хууль зүйн сайдаар Ж.Сүхбаатар томилогдох уу?
2 өдөр    

Хацү башёд Дайэйшёо анх удаа түрүүлэв
2 өдөр    

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай
2 өдөр    

У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?
2 өдөр    

Амьдралын уй гашууг даван туулсан ардчилагч ЖО БАЙДЕН СОНГУУЛИЙГ мөн даван туулж ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо
4 өдөр    

“ХАСАХ” төсөвтэй ХОТЫГ удирдана гэдэг амаргүй
4 өдөр    

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох нь
4 өдөр    

Ц.Даваасүрэн: Улстөрийн бяргүй эмзэгхэн Засгийн Газар бүрдэж магадгүй‼️
4 өдөр    

Гэртээ хуурамч архи үйлдвэрлэн, худалдаалж байжээ
4 өдөр    

"Д.Сумьяабазар сугарч үлдэлгүй огцрох ёстой" гэв
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.