Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 01-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

GCJOINT олон нийтийн блокчейн сүлжээний талаар анхны онлайн медиа ярилцлага!

НИЙТЛЭСЭН: 2020-12-10 14:11:31
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Хөтлөгч, редактор Б.Оюунтүлхүүр

2020 оны 12-р сарын 5-ны орой (Бямба гараг)
GCJOINT төслийн үүсгэн байгуулагч, олон нийтийн блокчейн бизнес хэлтсийн удирдагч Г. Бат-Эрдэнэ GCJOINT олон нийтийн блокчейн сүлжээний механизм, глобал зангилааны удирдагчдын сонгон шалгаруулалт, удирдах зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт зэрэг сэдвээр онлайн уулзалт хийж, сонирхолтой ярилцлага өгөв.

Сайн байна уу, танд энэ оройн мэнд хүргэе.

Сайн, сайн байна уу, танд ч гэсэн оройн мэнд хүргэе.

-  Миний эхний асуулт, та яагаад GCJOINT төслийг хэрэгжүүлэх болсон талаар, мөн ямар учраас олон нийтийн блокчейн нэвтрүүлэхээр зорьж буй талаар ярьж өгнө үү? Утга учир нь юунд вэ?
-  Зарим уншигчдын хувьд блокчейн, олон нийтийн блокчейн сүлжээ гэх ойлголт танил бус байгаа байх. Энгийн үгээр хэлбэл блокчейн нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах технологи, нэг төрлийн багаж юм. 21-р зуун мэдээллийн эрин зуун гэж байгаа, тэгвэл мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангахгүйгээр бид цааш хөгжихөд бэрхшээлтэй. Одоогоор мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой технологи блокчейнээс өөр хараахан гарч ирээгүй байна. Мэдээллийн өгөгдлийг төвлөрсөн бус, тархмал байдлаар хадгалдаг, хөндлөнгөөс засварлах, устгах боломжгүй, ил тод, нээлттэй шинжүүд нь энэ технологийн үнэ цэнийг бий болгодог. Бидний мэдэх Google, Facebook, Alibaba зэрэг компаниуд блокчейнгүйгээр мэдээллийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүй л гэсэн үг. Онолын хувьд хэдийд ч дайралтад өртөх эрсдэлтэй. Тэгвэл блокчейн нь энэ асуудлыг шийдэх чадвартай технологи юм. Интернэт нь мэдээлэл солилцооны хувьд бүх дэлхийг даяарчилсан, тэгвэл блокчейн нь мэдээллийн аюулгүй байдлыг хангаснаараа маш олон салбарыг даяарчлах байх. Хамгийн түрүүнд санхүүгийн салбар боловуу гэж харж байна.
Олон нийтийн блокчейн сүлжээ гэдэг ойлголт байна. Google, Facebook бол интернэтэд суурилсан олон нийтийн интернэт сүлжээ юм. Эдгээрт суурилж ямар олон гайхамшигтай, санаанд оромгүй бизнесүүд цэцэглэснийг бид мэднэ. Энэ компаниуд анх системээ бий болгож байх үед ирээдүйд өөрсдийнх нь сүлжээнд суурилан хөгжих зарим бизнесийг зүүдлээ ч үгүй байсан. Тэгвэл олон нийтийн блокчейн сүлжээ нь ерөөсөө блокчейн технологид суурилсан сүлжээ л юм. Ирээдүйн маш олон бизнес үүнд суурилж хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Одоо үндсэн асуултдаа ороё.
Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэний ямар хэрэгцээг хангаж, ямар асуудал шийдэж, нийгэмд ямар үнэ цэнэ бий болгож байгааг бид мэддэг байх ёстой. Блокчейн ч ялгаагүй. Өнөөгийн блокчейн салбарт гарсан бүтээгдэхүүнүүд хангалттай хариулт хараахан өгөөгүй байна.
Бид блокчэйн технологийн бизнест төвлөрсөн компани юм. GCJOINT компани нь  салбарынхаа анхдагчийн хувьд блокчейн технологийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг судалж, эрэл хайгуул хийж байна.
Ирээдүйн бизнесүүдийн тогтолцоо нь төвлөрсөн бус шинжийг агуулсан байдлаар хөгжих хандлагатай байна. Тэгвэл блокчейн технологи нь энэ шинжийг илэрхийлдгийн хувьд түүнд суурилсан систем нь аж ахуйн нэгжүүдэд илүү ил тод, нээлттэй, үр ашигтай, дотоод гадаад хяналтын зардлаа бууруулан ажиллах боломж олгодог. Өөрөөр хэлбэл блокчейны нээлттэй, өндөр үр дүнтэй, төвлөрсөн бус засаглал зэрэг давуу чанаруудыг уламжлалт системд  нэвтрүүлснээр хөрөнгийн үнэ цэнийн ойлголтод дэвшил гарч, бизнесийн үр ашиг нэмэгдэнэ.
Гэвч хууль эрх зүй, технологийн түвшин зэрэг суурь  орчин хангалтгүйн улмаас уламжлалт капитал нь ихэнхдээ блокчэйны үндсэн системд нэвтэрч чадахгүйд хүрдэг.  Ялангуяа хяналт, хууль эрх зүйн бүрэн дэмжлэг дутагдснаар зах зээл дээрх түүний хэрэглээг хязгаарлаж байна. Энэ бүгдийг өөрчлөх, дэлхийн хөгжлийг дэргэдээ авчрахын тулд бид ажиллаж байна.
Ер нь блокчейнд суурилсан капитал, зах зээлийн үр ашиг нь уламжлалт зах зээлийнхээс өндөр юм бол  уламжлалт капитал блокчейнд буюу олон нийтийн блокчейн сүлжээнд шилжих үйл явдал нь цаашдын чиг хандлага болох нь гарцаагүй. Стратегийн үүднээс авч үзвэл, өнөөгийн олон нийтийн блокчейн сүлжээ нь хөгжлийнхөө анхан шатанд яваа, зах зээлийн эрэлт хэрэгцээ нь илт, ойлгомжтой, тодорхой харагдаж байгаа бизнес боломж юм.
- GCJOINT төслийн олон нийтийн блокчейн бизнес хэлтэс нь технологид анхаарлаа хандуулах уу, эсвэл түүний бий болгох блокчейн орчинд анхаарал хандуулах уу?
- Манай олон нийтийн блокчейн бизнесийн хэлтэс нь юуны өмнө технологид гол анхаарлаа хандуулна, ингэснээр бодит утгаараа өргөн хэрэглээт олон нийтийн блокчейн сүлжээ гаргаж ирнэ.
Олон нийтийн блокчейн сүлжээ амжилт олох эсэхэд технологи, блокчейн орчин аль аль нь чухал. Бид хэрэглээний шинэ блокчейн платформууд бүтээхийг зорьж байна. Бүх тоон хөрөнгө, баталгаат бичиг баримт, сертификат, лиценз зэргийн бичилт, олголт, эргэлт, нотариат гэрчлэл, баталгаажуулалт бүгд олон нийтийн блокчейнд хийгдэх боломжтой. Энэ нь аюулгүй, гүйцэтгэл өндөр, стандартчилагдсан, өргөтгөх боломжтойгоороо онцлог.
GCJOINT олон нийтийн блокчейн сүлжээний үндсэн хэдэн шинж нь танд илүү ойлголт өгнө. Үүнд, нэгдүгээрт, GCJOINT нь блокчейнд суурилсан блокчейнүүд хооронд шилжилт хийх суурь, дэд бүтэц юм. Хоёрдугаарт, блокчейн сүлжээн дэх хууль, хяналтын бүтцийг бий болгож өгнө. Хяналт хэрэгжүүлэх сайн хэрэгсэл болно. Гуравдугаарт,өндөр гүйцэтгэл бүхий арилжааг блокчейн дээр бий болгож өгнө. Дөрөвдүгээрт,өөр өөр төрлийн тоон хөрөнгө болон уламжлалт хөрөнгийг блокчейнд байршуулахыг дэмжинэ. Тавдугаарт, гуравдагч этгээд буюу бидний блокчейн сүлжээнд суурилан шинээр бизнес эрхлэх сонирхолтой этгээд GCJOINT протоколд суурилан дэд блокчейн хөгжүүлэх, ажиллуулахыг дэмжинэ.
- Дээрх хоёр асуултаар дамжуулан GCJOINT-ийн талаар бага зэрэг ойлголттой боллоо. Дараагийн асуулт нь нэгдлийн зангилааны  сонгон шалгаруулалтын тухай асууя. Яагаад зангилааны удирдагчийг сонгох хэрэгтэй вэ? Сонгон шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
- Зангилаа гэдэг бол блок бүр хоорондоо зангидагдаж буй хэсэг, блокууд харилцан хэлхэлдэж байж ажиллагаанд орно. Блокчейнд оролцогч бүр зангилаа болно. Зангилаа нь гүйцэтгэх үүргийнхээ хувьд энгийн, нэгдлийн гэсэн ялгаатай. Нэгдэл гэдэг нь олон зангилаа нийлж нэгдэн, нэг бүхэл грүп үүсгэхийг хэлнэ. Нэгдлүүд бас зангилаа үүсгэнэ, энэ нэгдлийн зангилааг удирдах удирдагч бидэнд хэрэгтэй байна.
Тэгвэл бид яагаад сонгон шалгаруулалтаар зангилааны удирдагчийг сонгох ёстой вэ? Эхэндээ бид хэн нэгэн чадварлаг хүн хөлслөх замаар энэ нэгдлийг удирдах хүсэлтэй байсан. Гэтэл ийм сонголт хийх их хүндрэлтэй юм. Чухам ямар чадвартай,  ямар хүн, хаанаас, хэрхэн хайх зэрэг тодорхойгүй асуултууд их байна. Тиймээс бид дэлхийн хэмжээнд, олон нийтийн дэмжлэгтэйгээр сонголт хийж, илүү хүчирхэг удирдагчдын баг бүрдүүлэн гаргаж ирэхээр шийдсэн. Одоогоор бидний хийж чадах зүйл бол үүнд зориулж 20 сая ширхэг GCJ токен гарган, энэ ажлыг дэмжих явдал юм. Энэ нь бидний хүсэл, тэмүүллийг хангалттай илэрхийлэх болов уу гэж үзэж байна. Хэрэв бид NPOS онлайн арилжаанд амжилттай шилжиж чадвал ширхэг бүрийн үнэ хамгийн багадаа 1.5 ам.доллар болно, нийт 30 сая ам.доллар болж байгаа нь бага мөнгө биш юм.
Манай GCJOINT төслийн баг урамшууллын механизмд уян хатан, шударга хандаж байгаа. Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл нэгдлийн үйл ажиллагаа хариуцсан багийн орлого багагүй байна. Үүнээс гадна, нэгдлийн удирдагч сонгох нь энэ удаагийн сонгуулийн цор ганц зорилго биш юм. Сонгуулиар дамжуулан сайн удирдагч олж сонгохоос гадна, шилмэл багийн олон арван шилдэг гишүүдийг гаргаж ирэх, улмаар тэднийг удирдах зөвлөл, сангийн гишүүн, төслийн багийн гишүүн болгох чиглэлд бэлтгэхийг хүсч байна. Зөвхөн ингэснээр л бид нийгэм дэх чадварлаг боловсон хүчинг нэгдлийн үйл ажиллагаанд оролцуулж, ирээдүйд бидний өндөр чанартай олон нийтийн блокчейн сүлжээ бий болгох зорилгод шаардлагатай гол нөхцлийг бүрдүүлж чадна. Сонгуулийн одоогийн явцын тухайд гэвэл нэр дэвшигчдийг бүртгэх ажил удахгүй эхлэх гэж байна, бүртгэл 2021 оны 3-р сар хүртэл үргэлжилнэ.
- Дараагийн асуулт бол зангилааны удирдагчийг сонгон шалгаруулах босго, шаардлага юу вэ?
- Одоогоор манайд бүртгэлийн нэг л портал байна. Бид идэвх зүтгэлтэй, чадвартай хүн бүрийг энэ сонгуульд оролцохыг хүсч байна. Хэдийгээр бүгд удирдагч, шилмэл багийн гишүүн болох боломжгүй ч гэсэн хүн бүр чухал үүрэг гүйцэтгэж, багагүй урамшуулал авах болно. Эхлээд бүртгүүл, тэгээд оролц л гэж хэлмээр байна даа.

 


- Удирдагчийн үүрэг хариуцлага юу вэ? Сонгогдсон удирдагч үйл ажиллагааны явцад ажлаа хийхгүй бол яах вэ?

- Бидний төсөөллөөр удирдагчийн үүрэг нь үйл ажиллагаа эрхэлсэн тэргүүн албан тушаалтан байна, үүнд нэгдлийн үйл ажиллагааны бүх төлөвлөлт, нэгдлийн багийг удирдан зохион байгуулах, нийгмийг бүхэлд нь уриалж төсөлд оролцуулах зэрэг багтана. Мөн тэрээр урамшууллын 20 сая GCJ-ийн хуваарилалтын төлөвлөгөө боловсруулна. Сонгогдсон удирдагч ажлаа хийхгүй бол яах вэ? Үүнд бид ч бас санаа зовж байна. Тиймээс удирдах зөвлөл, консалтин баг гэж гаргахаар төлөвлөсөн. Манай системд удирдагчийн шагнал урамшуулал, нэгдлээс гаргасан томоохон саналуудыг зангилааны удирдах зөвлөлийн санал хураалтаар хүчин төгөлдөр болгох тохиргоотой байгаа. Тиймээс зөвлөл нь санал хураах журмаар чадамжгүй удирдагчийг огцруулан, хариуцлага хүлээлгэх боломжтой.

- Сая та зөвлөл, консалтин багийн талаар дурдлаа, тэгвэл зөвлөл болон консалтин багийн үйл ажиллагааны механизм ямар байх талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү? Зөвлөл, удирдагчийн баг, олон нийтийн блокчейн бизнес эрхэлсэн хэлтэс, GCJ эзэмшигч хоорондын харилцаа ямар байх вэ?

- Нэгдүгээрт, удирдагчийн талаар дээр дурьдсан, тэгвэл удирдагчийн баг гэдэг нь удирдагчийн удирдлагад буй элитүүдийн баг буюу шилмэл баг юм. Удирдагч ба удирдлагын баг бол сонгуулиар шигшигдсэн нийгмийн салбар бүрийн шилдгүүд байна.

Хоёрдугаарт, зөвлөл нь 7 гишүүнээс бүрдэнэ, үүний 2 нь GCJOINT төсөл хэрэгжүүлэгч багаас, 1 нь сонгуулиар сонгогдсон зангилааны удирдагч, 4 нь зангилааны удирдагчийн сонгуульд 2-5 р байранд орсон нэр дэвшигчид багтана. Мөн сонгуульд эзэлсэн байраар дахин 4 хүнийг зөвлөлийн бэлтгэл гишүүнээр оруулах бөгөөд цаашид сар бүр жинхэнэ гишүүний сонгуульд оролцох боломжоор хангагдана. Аливаа томоохон үйл явдал өрнөх бүрт зөвлөлийн гишүүдийн санал хураалт явуулна.

Гуравдугаарт, сонгууль нь хоёр үе шаттай. Эхний шат нь нэр дэвшигчдийг цуглуулах, хоёр дахь шат нь санал хураалт. Сонгууль 2021 оны 3-р сарын 1-нд долоо хоногийн турш явагдана. Санал хураалт блокчейн сүлжээнд явагдаж, бүх үйл явц ил тод, нээлттэй байна.

Дөрөвдүгээрт, консалтин баг нь урилгаар бүрдэнэ. Тэд дотоод, гадаадын бизнесийн салбарт манлайлагчид байна. Энэ хүмүүс санал оруулах эрхтэй шийдвэр гаргах эрхгүй. Зангилааны удирдагчийн сонгуульд эхний 5 нэр дэвшигч сонгогдон гарсны дараа энэхүү консалтин баг  мэргэжлийн  үүднээс оноогоор санал өгч, зангилааны удирдагчийг нэгдэлтэй хамтарч сонгоно. Консалтин баг өөрсдийн туршлагад тулгуурлан санал дэвшүүлж, GCJOINT төслийн баг болон нэгдлийн үйл ажиллагааны багт туслалцаа үзүүлэн ажиллана.

Зөвлөл нь дараах эрх мэдэлтэй: 1. Улирал бүр ээлжит хурал явуулж, ажлын явц нөхцөл байдлын талаар зангилааны удирдагчийн тайлан сонсох; 2. Удирдагчийн дэвшүүлсэн GCJ-ийн урамшууллын төлөвлөгөөтэй танилцаж хянах, 5-аас дээш гишүүний зөвшөөрлөөр тус төлөвлөгөө батлагдан хүчин төгөлдөр болно; 3. Нэгдэлд томоохон шинэчлэл, өөрчлөлт нэвтрүүлэх эцсийн шийдвэр гаргах эрх зөвлөлд байна. Удирдагчийн дэвшүүлсэн нэгдэлд хийх өөрчлөлт, санаачлагыг зөвлөлийн 5 гишүүний зөвшөөрлөөр хэрэгжүүлж, хүчин төгөлдөр болгоно;  4. Шаардлага хангаагүй удирдагчийг огцруулах санал хураалт явуулна. 1 л гишүүн санал гаргасан тохиолдолд 7 гишүүний 5-ын саналаар тухайн удирдагчийн эрхийг хурааж, одоогийн болон цаашдын бүх урамшуулал хасагдана; 5.Удирдагч хувийн шалтгаанаар халагдах хүсэлт гаргасан үед зөвлөлөөс дараагийн удирдагчийг санал хураалтаар сонгоно. Зөвлөлийн гишүүн бүр нэр дэвшигч бөгөөд 4-өөс дээш саналаар удирдагч сонгогдоно; 6.Ээлжит бус хурал зарлана. Онц чухал үйл явдлын үед аль ч гишүүн хурал зарлах эрхтэй бөгөөд 3 гишүүний зөвшөөрлөөр хуралдуулна.

Тавдугаарт, Олон нийтийн блокчейн бизнес хэлтэс нь гүйцэтгэл хариуцсан үйлчилгээний хэлтэс юм. Сонгууль зохион байгуулах, нэгдэл үүсгэх, удирдагчдад туслах, зөвлөлийг дэмжих зэрэг үйл ажиллагаа явуулна.

Зургаадугаарт, нэгдлийн талаар нэмж дурдах хэрэгтэй. GCJOINT нэгдэл нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэг нь GCJ эзэмшигчдийн нэгдэл. Нийт GCJ эзэмшигчдийн хувьд олон нийтийн блокчейн сүлжээ хэвийн, нэгдлийн үйл ажиллагаа сайн болон GCJ-ийн үнэлгээ өндөр үед бүгдэд ашигтай байдал үүснэ. Тиймээс хүн бүр зангилааны удирдагчийн сонгуульд оролцож, нэгдлийн шилдэг удирдагч, шилмэлүүдийг гаргаж ирэх нөхцөл бүрдүүлэх ёстой. Хоёрдахь хэсэг нь технологи хөгжүүлэлтийн нэгдэл. Энэ хэсэг 2021 оны 4-р сард нээгдэнэ. Технологи хөгжүүлэлтийн нэгдэл нь платформ хөгжүүлэх, код нийлүүлэх, цоорхой илрүүлэх тал дээр бусад багт туслалцаа үзүүлж ажиллана. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс тус нэгдлийн технологи хөгжүүлэгч нарт зохих урамшууллын механизм бий болгон, дэмжиж ажиллана. Нэгдэл бол олон нийтийн блокчейн сүлжээ  ажиллах хамгийн найдвартай баталгаа.

- Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд санал хураалтад хэрхэн оролцох вэ? Хэрэглэгч ямар урамшуулал авах боломжтой вэ?

- Хэрэглэгч GCJ-ээр дамжуулан блокчейн сүлжээнд санал өгөх хэлбэрээр өөрийн хүссэн удирдагчийг сонгох боломжтой. Хэрэглэгчдийн санал сонгуулийн дүнгийн 30%-ийг бүрдүүлнэ. Одоогоор бүтээгдэхүүн маань хөгжүүлэлтийн шатанд яваа, 2021 оны 2-р сар гэхэд бэлэн болно.

Бидний хүсэл бол саналын хэмжээ таны эзэмшиж буй GCJ-ийн хэмжээтэй харилцан хамааралтай байх явдал юм. Хэрэглэгч ямар урамшуулал авах боломжтой талаар та асуулаа. Баг удирдах, нэгдлийг хөгжүүлж чадах чадвартай удирдагчийг амжилттай олж сонгон, илүү олон оролцогч талуудыг төслийн цөмд нэгтгэж, мөн технологи хөгжүүлэлтийн нэгдэлтэй хамтарч дэлхийн хэмжээний блокчейн сүлжээ бий болгож чадсанаар GCJ-ийн үнэд тасралтгүй өсөлтийн орон зай бий болно, энэ үед урт хугацааны урамшуулал үүснэ. Магадгүй таны санал эцсийн үр дүнг тодорхойлно. Санал өгсөн хэрэглэгч бүр төсөл хэрэгжүүлэгчээс урамшууллын GCJ авах боломжтой, энэ нь богино хугацааны урамшуулал юм.

- 20 сая GCJ эхлэлтийн хөрөнгө, түүний эх үүсвэр хаанаас гараад ирэв? Энэ тоо бас яаж гарч ирсэн бэ?

- Анх токен төлөвлөлтийн үед 250 сая GCJ-г блокчейн орчны (өдөр тутмын үйл ажиллагаа, зах зээлийн арга хэмжээ, нэгдлүүдийн байгуулалт, олон нийтийн блокчейн сүлжээ байгуулалт, технологи хөгжүүлэлт гэх мэт) хөгжилд зарцуулахаар төлөвлөсөн. Нэгдлийн урамшууллын 20 сая эндээс гарч ирнэ. Энэ тоог тогтооход олон талын хэлэлцүүлэг, судалгааг үндэслэсэн. Мэдээж урамшууллын механизм өөрөө шинжлэх ухаан, мөн урлаг юм. Тохирсон тоо хэмжээг тогтоох томъёо байхгүй.

- Удирдагч сонгох сонгуулийн ажилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

- Зохион байгуулагчийн хувьд бидэнд хангалттай олон арга хэмжээ зохион байгуулах цаг зав, хүч бололцоо, зар сурталчилгааны чадвар байхгүй. Бидний бодлоор хамгийн сайн хэлбэр бол төвлөрсөн бус хэлбэр. Төрөл бүрийн ярилцлага, интернет, фэйсбүүк зэрэг сошиал мэдээллийн хэрэгслүүд, мөн зарим офлайн үйл ажиллагаа зохион байгуулна. Мэтгэлцээн гэх мэт зарим шинэлэг хэлбэрийг ашиглана. Энэ нь манай салбарын эерэг хандлагыг харуулах  маш сайн арга гэж үзэж байна. Одоогоор бид Сингапурын PANEWS медиа компанитай бүтэн жилийн PR хамтын ажиллагаа явуулах гэрээтэй.

- Мэдээгээр олон нийтийн блокчейн сүлжээ нь GCJOINT-ийн чухал бүрдүүлэгч хэсэг гэсэн, та юу гэж бодож байна вэ?

- Бидэнд хэрэглээний програм, олон нийтийн блокчейн сүлжээ, блокчейн орчин гэсэн үндсэн гурван том талбар байна. Ирэх жил манай GCJ нь олон улсын блокчейн орчны токен болж өргөжинө, манай блокчейн орчны тусгай бүсүүд шинээр нээгдэнэ. Ирээдүйд GCJOINT систем дэх бидний бүх үйлчилгээ, мөн манай системд суурилсан бусад блокчейн орчны дэд токен үүсэн бий болох магадлалтай. Энэ бол маш том, маш холын төлөвлөлт, гэхдээ галт тэрэг аль хэдийн хөдөлсөн.

- 2020 онд Polkadot болон ETH2.0-ийг худалдаанд гаргасан нь олон нийтийн блокчейн сүлжээ байгуулалт ид өрсөлдөөний үе шатанд хүрснийг харуулж байна. Тэгвэл GCJOINT олон нийтийн блокчейнд өрсөлдөгч бий юу?

- Өргөн утгаараа бол байхгүй. Учир нь, Нэгдүгээрт, одоогоор дэлхийн хэмжээнд жинхэнэ утгаар, бүхнийг хамарсан олон нийтийн блокчейн сүлжээ гэж алга байна. Хоёрдугаарт, блокчэйн ертөнцөд өрсөлдөөн биш, харин хамтын ажиллагаа  чухал гэдгийг бүгд ойлгож байна. Тиймээс бүгд хамтдаа суралцаж, код нээж, санал бодлоо хуваалцаж байна.

- GCJOINT олон нийтийн блокчейн сүлжээн дэх засаглалын загвар, мөн одоогийн танай энэ DPOA+DPOS зөвшилцөл төвлөрсөн бус биш санагдаад байх юм.

- Үгүй, энэ бол зөвхөн анхан шатны засаглалын механизм гэж хэлж болно. Ирээдүйд олон нийтийн блокчейн сүлжээний хүрэх үр дүн бол биш юм. Олон нийтийн блокчейнд хэрэглэх төгс зөвшилцлийн механизм, сүүлийн хувилбар одоогоор гараагүй байна. Бид өөрсдийн анхны блокчейн сүлжээг NPOS зөвшилцөлд шилжүүлэх төлөвлөгөөтэй байна.

- GCJOINT цаашид хяналтын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

- Анх бид төлөвлөлт хийхдээ нээлттэй, ил тод, аюулгүй, найдвартай, өндөр үр дүнтэй блокчейн технологи ашиглан тухайн системийн суурь, дээд, гадаад хэсэг тус бүрт нь  үйл ажиллагааны дүрэм, гэрээ, олон нийтийн хяналт зэргийг хангасан байх зорилт тавьсан. Хяналт тавих боломжоор хангагдах нь олон нийтийн блокчейн сүлжээний амин чухал зорилт юм.

- Зөвлөлийн гишүүд хооронд харилцан зөрчил үүсвэл яах вэ?

- Бид энэ асуудлыг бодож байсан. Чадварлаг хүмүүс ихэвчлэн хүчтэй зан авиртай байх нь элбэг, тиймээс харилцан зөрчил, маргаан гарах магадлал өндөр. Гэвч тухайн зөрчил хувь хүний аюулгүй байдал, тогтсон дүрмийн хязгаарыг даваагүй бол бид үүнийг рационал хүрээний зөрчил гэж  ойлгоно. GCJOINT өөрийн 7 гишүүнээр зөвлөл бүрдүүлэлгүйгээр, илүү олон талт бодлого баримтлан зөвлөлийн механизмыг төлөвлөсөн нь ийм учиртай.

- Удирдагчийн  сонгуулийг ингэж явуулах нь PR хийх зорилготой юу?

- Хэрэв зөвхөн PR хийх зорилготой бол бидний өртөг хэт өндөр тусч байна. Сонгуулийн ийм загвар нь нэг талаасаа нийгмийн анхаарлыг татах зорилготой боловч, нөгөө талаасаа илүү чухал зүйл нь олон чадварлаг, шилдэг хүмүүсийг олж нэгдэл байгуулснаар хамтын  хүчээр олон нийтийн блокчейн сүлжээ байгуулах эхлэл тавигдах юм.

- Сүүлийн асуулт, GCJOINT олон нийтийн блокчейнд ямар нэгэн эрсдэл, тодорхой бус байдал тулгарах уу?

- Бид өнгөрсөн сард төслийнхөө суурь дэд бүтцийн талбарт орчихсон, эхлүүлсэн байгаа. Эрсдэл, сорилтууд их байна. Ethereum, Polkadot, Huobi зэрэг компаниуд олон нийтийн блокчейн сүлжээний чиглэлд өндөр зохион байгуулалттай, өргөн цар хүрээнд, дэвшилтэт байдлаар эрчтэй орж байгаа нь гол сорилт болж байна. Тэдэнтэй харьцуулахад бидэнд анхдагчийн давуу тал, нөөц бололцооны давуу тал харагдахгүй байгаа учир өрсөлдөөний эрсдэл өндөр байна. Хоёрдугаарт, олон нийтийн блокчейн бий болгох явдал нь төр засгийн хяналт, хууль эрх зүйн дэмжлэгээс шууд хамааралтай. Энэ нь нэг төрлийн бидний удирдах боломжгүй эрсдэл юм. Гуравдугаарт, блокчейн сүлжээ хоорондын шилжилт зэрэг асуудалд одоо байгаа олон улсын технологийн түвшинд төгс шийдэл олдоогүй байна. Энэ нь технологи хөгжүүлэлтийн том сорилт болж байна.

Гэсэн хэдий ч бид эдгээр сорилтуудыг даван туулж, шилдэг олон нийтийн блокчейн бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд, яагаад заавал Америк, Япон л сайн чип хийдэг, бусад нь чаддагүй юм бэ? Компьютерын үйлдлийн систем, мэдээллийн сан зэргийг яагаад энэ хэдхэн компани хийгээд бусад нь чаддаггүй юм бэ?

Угтаа бол IТ ертөнцөд хандлага, чиглэл нэгэнт тогтсон бол түүнийг өөрчлөх их хүнд байдаг. Өнөөдөр бидэнд блокчейн салбарт дэлхийн бусад орнуудтай харьцуулахад ижил боломж олдож, ижил гарааны цэгт байна. Блокчейн бол шинээр хөгжиж буй салбар. Одоогийн байдлаар бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглээнд бүрэн тохиромжтой блокчейн сүлжээ бий болоогүй байгаа нь бидэнд, Монгол улсад боломж байна гэсэн үг.

Технологийн салбарт ихэнх тохиолдолд хүмүүс жижиг багаар, тус тусдаа ажилладаг. Тэгвэл блокчейн ертөнцөд одоо бид нийгмээрээ хөдөлж, бүх дэлхийн технологийн ололтыг нэгтгэн, шаардлагад нийцсэн олон нийтийн блокчейн сүлжээ байгуулж чадах эсэхээс бидний ирээдүйн хувь заяа хамаарах болчихоод байна. Агуу үйл зоримог эхлэлээс төрдөг. Зарим хүмүүс миний ярьж буй зүйл бидэнд арай томджээ гэж магадгүй. Гэвч бидний хүслээс үл хамааран, ирээдүйд бий болох нь зайлшгүй энэ зүйлд хэн нэгний зоригтой эхлэл байх ёстой биздээ. Ламборжини анх трактор л үйлдвэрлэдэг байсан.Тэгвэл трактор үйлдвэрлэгч тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэх ёсгүй гээд хэн заачихсан юм бэ? Тиймээс бид блокчейн салбарт эргэлт буцалтгүй орж, эхний дэд бүтцээ байгуулсан нь шилдэг, сайн блокчейн сүлжээ байгуулах бидний чин эрмэлзэл, тэмүүллийг бүрэн илэрхийлж байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Манай уншигчдад сонирхолтой ярилцлага өгсөнд их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсэе.

- Баярлалаа!

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
"Монголын нэрийг өндөрт гаргаж байхад татвараас чөлөөлөх байх гэж найдаж байна"
1 цаг    

Владимир Путин, Жо Байден нар Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээ (СНВ-III)-г дахин сунгахаар харилцан тохиролцлоо
1 цаг    

АН-ын мянга мянган гишүүд ТӨӨРӨЛДӨХ шаардлага байхгүй
1 цаг    

У.Хүрэлсүх Рио Тинтод хандан “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юм” гэж хэлсэн Монголын цорын ганц Ерөнхий сайд!!!
1 цаг    

У.Хүрэлсүхийн Засгийн газар сүүлийн хуралдаанаа хийлээ
1 цаг    

Японы Батлан ​​Хамгаалах Яам: Окинава дахь АНУ-ын баазад тэнгисийн явган цэргийн анги байрлуулсан болохыг няцаав
3 цаг    

Тариалан эрхлэгчдийг дэмжинэ
3 цаг    

МАХН-аас ХЭҮК-т шаардлага хүргүүллээ
3 цаг    

Өлсгөлөнг зогсоож, албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн засаг дарга гаргалаа
4 цаг    

Ховдод халдвар илэрсэн хоёр иргэн болон ойрын хавьтал 43 хүнийг хот руу онгоцоор тээвэрлэж байна
4 цаг    

Монголын нийгэм сүйрлийн зүг
4 цаг    

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн зогсоолоо
4 цаг    

CNN: Хөрөнгө оруулагчид АНУ-аас НҮҮРЭЭ БУРУУЛЖ, Хятадад “МӨРИЙГӨӨ ТАВЬЖ ЭХЭЛСЭН”
22 цаг    

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” Оскарт өрсөлдөнө
22 цаг    

Сүхбаатарын талбайн жагсаалд оролцсон иргэдийн анхааралд!
22 цаг    

"Ерөнхийлөгч жагсаалыг турхирах гэж оролдсон, шалгах ёстой"
1 өдөр    

А.АЛТАНГЭРЭЛ: ҮХЭН үхтлээ БӨӨ МӨРГӨЛийг бусдад ТАНИУЛСААР байх болно
1 өдөр    

“Жи-тайм” сүлжээний хохирогчид Улсын дээд шүүхэд хандахаар болжээ
1 өдөр    

Чингис хааны музейг Ардын хувьсгалын 100 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулна
1 өдөр    

Меланья Трамп Америкийн ТҮҮХЭН УЛАМЖЛАЛЫГ ЗӨРЧИВ
1 өдөр    

Х.БАТ-ЯЛАЛТ: Улс дотор "УЛС" би болчихлоо
1 өдөр    

Хөдөлгүүр нь унтраастай хөгжлийн бодлого
1 өдөр    

Боловсролын сайдад илгээх оюутан миний ил захидал
1 өдөр    

Жо Байдены ХУВЬ ЗАЯАНЫ хоёр дахь ХҮНД ЦОХИЛТ
1 өдөр    

Хөвсгөлийн Ханх суманд урд шөнө таван удаа газар хөдөлжээ
1 өдөр    

Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав
1 өдөр    

Сүхбаатар дүүргийн зарим хороонд хөл хорио тогтоолоо
1 өдөр    

Оюутолгойг барьцаанаас суллах боломж олдлоо
1 өдөр    

ШУУРХАЙ: Төв талбайгаас халдварын НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН хавьтал илэрлээ
1 өдөр    

2021 онд ямар ВАЛЮТ НОЁРХОХ вэ?
1 өдөр    

Мэдэгдэл: Э.Бадар-Ууган Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй
1 өдөр    

“НУУВЧ”-наас гарсан АН-ын ҮБХ-ны гишүүд эрх зүйн чадамжтай юу?
1 өдөр    

АНУ-Хятадын ХАРИЛЦАА Жо Байден ЕРӨНХИЙЛӨГЧИЙН үед сулрах уу?
1 өдөр    

АН-ын бүлэг: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй
2 өдөр    

Александр Навальныйг дэмжсэн ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН эргэн тойронд
2 өдөр    

МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
2 өдөр    

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас албан мэдэгдэл өгөв
2 өдөр    

Сэтгүүлч Д.Дамдинжав "Алтан өд" наадмын шилдгээр шалгарлаа
2 өдөр    

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИНД ЯПОНЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ
2 өдөр    

Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2 өдөр    

Хууль зүйн сайдаар Ж.Сүхбаатар томилогдох уу?
2 өдөр    

Хацү башёд Дайэйшёо анх удаа түрүүлэв
2 өдөр    

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай
2 өдөр    

У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?
2 өдөр    

Амьдралын уй гашууг даван туулсан ардчилагч ЖО БАЙДЕН СОНГУУЛИЙГ мөн даван туулж ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо
4 өдөр    

“ХАСАХ” төсөвтэй ХОТЫГ удирдана гэдэг амаргүй
4 өдөр    

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох нь
4 өдөр    

Ц.Даваасүрэн: Улстөрийн бяргүй эмзэгхэн Засгийн Газар бүрдэж магадгүй‼️
4 өдөр    

Гэртээ хуурамч архи үйлдвэрлэн, худалдаалж байжээ
4 өдөр    

"Д.Сумьяабазар сугарч үлдэлгүй огцрох ёстой" гэв
5 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.