Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 01-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Драгон” төвөөс өдөрт 1000-1200 иргэнийг орон нутагт нь буцааж байна

НИЙТЛЭСЭН: 2020-12-07 14:08:40
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын өнгөрсөн сарын 24-ний өдрийн тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд саатсан иргэдийг нутаг оронд нь буцаах арга хэмжээг энэ сарын 1-нээс эхлүүлээд байна. Дээрх хугацаанд хот хоорондын тээврийн хэрэгслээр 15 мянга гаруй, арванхоёрдугаар сарын 3-наас эхэлсэн тусгай үүргийн нислэгээр 516 зорчигчийг нутагт нь буцаажээ. Тэдгээр тээврийн хэрэгслээр орон нутгаас 3500 гаруй, онгоцоор 233 зорчигч нийслэлд ирсэн байна. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг “Драгон”, “Лавай” “Тэнгэр” төвөөр үзүүлж байгаа бөгөөд бид өнгөрсөн бямба гарагт “Сонгинохайрхан” зорчигч тээврийн төв буюу бидний хэлж заншсанаар “Драгон” төвөөр очиж, байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа.

Тус төвийн талбайд орон нутгийг зорьж буй иргэдийг шалгаж, нэвтрүүлэх зургаан сувгийг нээж, цагдаагийн алба хаагчдын харуул хамгаалалтын дор мэргэжлийн хяналт, зорчигч тээврийн төвийнхөн хяналт явуулж, бичиг баримт, шинжилгээний хариу зэргийг тулган шалгаж байлаа. Уг төвөөс 10:00 цагт Баянхонгор, 12:00 цагаас Баян-Өлгий, 14:00 цагт Увс, 16:00 цагт Ховд аймаг руу өдөр бүр найм хүртэл автобусаар зорчигчдыг тээвэрлэж байгаа аж. Энэ сарын 5-наас коронавирусийн голомт болоод байгаа Орхон, Архангай аймаг руу зорчих хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж эхэлсэн байна.

“Сонгинохайрхан” зорчигч тээврийн төвийн дарга Ц.ЦэцэгУндралтай уулзахад, “Өнөөдөр / энэ сарын 5–ны 14:00 цагийн орчимд/ -ийн байдлаар нийт 122 тээврийн хэрэгслээр 4635 зорчигчийг баруун дөрвөн аймагт зорчуулаад байна. Эдгээр автобусны зарим нь буцахдаа орон нутгаас зорчигчдыг тээвэрлэж байгаа. Тодруулбал, 35 тээврийн хэрэгслээр 676 зорчигч нийслэлд ирсэн байна” гэж мэдээллээ. Иргэдийг орон нутагт зорчуулахад шинжилгээний хариу бичигт регистрийн дугаарыг буруу бичих, бусад мэдээллийг ташаа өгснөөс бичиг баримтаасаа зөрж багагүй хүндрэл учирч байгааг тэрбээр хэлж байсан юм. Биднийг ярилцаж суух хооронд хоёр ч хүн ийм асуудал тавьж, холбогдох байгууллагаас лавлагаа, зөвлөмж авахыг Ц.Цэцэг-Ундрал дарга анхааруулаад гаргалаа. Иймэрхүү байдал цөөнгүй гарч, зарим тохиолдолд зорчигчийн тасалбарыг буцаах, иргэнд хүндрэл чирэгдэл учруулах явдал ч байгааг Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга С.Болорцэцэг ярьж байлаа. Тэрбээр энд ажиллаж байгаа ажилтнууддаа үүрэг чиглэл өгөх, тус төвийн халдвар хамгааллын байдалд хяналт тавих, шалгах зорилгоор өдөр бүр эргэж тойрч байгаа аж. Бид тус төвийн даргатай хамт зорчигчдын талбайгаар явж, иргэдийг хэрхэн нэвтрүүлж байгааг харлаа. Увс аймаг руу зорчих долоон автобусыг талбай дээр байрлуулжээ. Нэг автобус руу орж үзэхэд үндсэн болон ээлжийн жолооч, сэжиг бүхий зорчигч байвал бусдаас нь тусгаарлахаар эхний хоёр суудал, жолоочийн бүхээг зэргийг гялгар материалаар тусгаарласан байна. Мөн зорчигчдыг тээвэрлэх явцад баримтлах түр журмын талаар зааварчилгаа өгч, нэг автобусанд 40-өөс дээш хүн суулгахгүй байхаар зохицуулалт хийжээ. Цааш явж, шалган нэвтрүүлэх бүсэд очиход зорчигч хооронд 1.5- 2 метрийн зай бариулах ажлыг цагдаагийн алба хаагч, тухайн чиглэлийн их, дээд сургуулийн сонсогчид зохион байгуулж, мэргэжлийн хяналт, тээврийн зохицуулалтын ажилтнууд иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж, холбогдох бичиг баримтыг шалгаж байлаа. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Баттулгатай хэсэг зуур ярилцлаа. Түүний хэлснээр, тус хэлтсийн 30 алба хаагч, 20 сонсогч “Драгон” төв дээр ажиллаж байгаа аж. 

 

 

Өдөрт 1000-1200 иргэнийг хөдөө орон нутагт зорчуулж байна. Энэ ажлын явцад иргэдийг 15-20 минутын дотор шалгаж нэвтрүүлэхийг хичээж байгаа ч зорчигч нь тогтоосон цагаас хоцрох, бичиг баримт, шинжилгээнд хамрагдсаныг нотлох код нь зөрчилтэй байх зэргээс үүдэж, зарим хүндрэл гарч байгааг тэрбээр хэлж байсан юм.

 

 

Тэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхдээ дагуулсан иргэнд дугаар харгалзалгүй үйлчилж байгаагаа ч ярьж байлаа. Тэнд хэсэг саатах хугацаанд ачаа бараандаа түүртсэн, хүүхдээ дагуулсан хүмүүст цагдаагийн ажилтан, сонсогчид тусалж буй дүр зураг харагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Улсын онцгой комиссоос иргэдийг хөдөө орон нутагт зорчуулах түр журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан бага насны хүүхдийг бусдаар асруулан халамжлуулж явуулах, насанд хүрээгүй хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчгүйгээр зорчуулахыг хориглосонтой холбоотой асуудал гаргахгүй байхыг ч анхааруулж байлаа. Харин хөдөө орон нутгаас ирсэн зорчигчдыг “Драгон” төвийн ар талын хашаанд хүлээн авч, биеийн халууныг үзсэний дараа бичиг баримтыг шалгаж, нийтийн тээврийн унаанд суухыг зөвшөөрөн гаргаж байсан юм. Гэхдээ энд сиймхийг ашиглан хяналт шалгалтаас гадуур өнгөрч болзошгүй дүр зураг харагдаж байлаа. Мөн өнгөрсөн сарын 29, 30, энэ сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүгд сөрөг гарсан гэх мэдээллийн дагуу зорчигчдын онлайнаар бүртгүүлж, худалдан авсан тасалбарыг шалгаад автобусанд суулгаж, орон нутагт нь тээвэрлэн хүргэсэн байна. Түүнээс хойш гар утсанд нь мэдээлэл ирүүлдэг болсноор ажил хөнгөрсөн ч ухаалаг утасгүй, байсан ч түүнийгээ ашиглаж чадахгүй иргэд байдгаас “Драгон” төвийн тасалбар түгээх цэгт цөөнгүй иргэн дугаарласан байлаа. Тэдний мэдээллийг тодруулах, тасалбарыг нь буцаах, шинээр бичиж өгөх зэргээр зарим нэг хүндрэл байгааг холбогдох албаныхан хэлж байсан юм.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
3 минут    

Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
1 цаг    

УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
16 цаг    

Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
18 цаг    

Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
18 цаг    

Засгийн газрын хуралдаан боллоо
23 цаг    

Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
23 цаг    

А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
23 цаг    

Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
1 өдөр    

БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
1 өдөр    

Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
1 өдөр    

Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
1 өдөр    

Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
1 өдөр    

З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
2 өдөр    

Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
2 өдөр    

Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
5 өдөр    

Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
5 өдөр    

МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
5 өдөр    

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
5 өдөр    

Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
1 долоо хоног    

Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
1 долоо хоног    

Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
1 долоо хоног    

Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
1 долоо хоног    

Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
1 долоо хоног    

МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
1 долоо хоног    

Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
1 долоо хоног    

Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав
1 долоо хоног    

З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл
1 долоо хоног    

МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
2 долоо хоног    

ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ ЦАХИМААР БОЛЛОО
2 долоо хоног    

ИМПОРТЫН МОТОЦИКЛИЙН ХУДАЛДААНД СТАНДАРТ ТОГТООНО
3 долоо хоног    

Дэлхийн шилдэг гиннесийн амжилтууд
3 долоо хоног    

"СЭРҮҮЛЭГ" СОНИНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ С.БАЯРМӨНХ "ШИЖИР АЛТ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ОЧНО
3 долоо хоног    

ФИЗИКЧ залууд туслах ХАНДИВЫН АЯНЫ өглөг тасрахгүй
3 долоо хоног    

Манангийн Сэхээн амьдруулах тасаг
4 долоо хоног    

Нийтийн тээвэр хэвийн явагдана
4 долоо хоног    

Дарангуйлагч дэглэмтэй зэрэгцэн орших амьдрал
4 долоо хоног    

“Эзэнгүй” үлдсэн МNB-ийг эзэнтэй болгох хэрэгтэй
1 сар    

Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг танилцуулж байна
1 сар    

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгуулийн эргэн тойронд
1 сар    

Ц. Элбэгдорж #14 нийтлэл
1 сар    

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компани ил болов уу?
1 сар    

Иргэн Ц.Цэцэгбал ЭСЯ-аас санал болгосон гурван боломжоос татгалзсан
1 сар    

Сонгуульд ялагдуулсан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцохоор яригдаж байна
1 сар    

С.Ганбаатар: Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж 2009 оноос хойш махыг нь зулгааж байна
1 сар    

“Rio Tinto” “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ
1 сар    

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар блокчэйн ашиглаж, ямар ч зардалгүйгээр саналаа өгөх боломж байна
1 сар    

Маргааш өглөөний 06:00 цагаас эхлэн хотоос гарах хөдөлгөөнийг хаана
1 сар    

Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томиллоо
1 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.