Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 01-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Боловсролын салбарын төсөв нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чаддаг уу

НИЙТЛЭСЭН: 2020-12-04 13:33:54
Эдийн засаг > Ашигт малтмал | Сэтгэгдэл: 0

Улсын Их Хурал 2021 оны төсвийг эргэн тодотгол хийж болзошгүй нөхцөл байдалтайгаар баталсан. Ирэх оны төсвийн тухай хуульд шинээр 35 цэцэрлэг, 17 сургууль, 6 дотуур байрны барилгын санхүүжилтийг л баталсан. Энэ нь өмнөх жилүүдийнхээс 3-4 дахин буурсан үзүүлэлт гэж харагдаж байгаа. Засгийн газар хүүхдүүдийн сурах орчин нөхцөлийг сайжруулна гээд дөрвөн жилд 200 сургууль ашиглалтад оруулна гэж амласан.

 Батлагдсан төсвийн хуулийг судлахаар улсын хэмжээнд 2021 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 300 орчим барилга байгууламж үргэлжлэн болон шинээр баригдахаар төлөвлөжээ. Харамсалтай нь төлөвлөсөн сургууль, цэцэрлэг, дотуур байруудыг хурдан барьж ашиглалтад оруулах төсөв хөрөнгийг бүрэн хэмжээгээр улсаас өгч чадахгүй гэдгийг улсын төсөв хэлэлцэж байх үед илэрхийлж байсан. УИХ-ын зарим гишүүн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг зөвхөн сургууль, цэцэрлэгийн барилга байшин барих мэтээр явцуу ойлгоод байх шиг. Гэтэл энэ бүгдийн цаана бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, мэдлэг эзэмших эрхийн асуудал яригдаж байдаг. Цэцэрлэгийн барилга дутагдлаас болж хэчнээн хүүхэд гэртээ цоожлогдож үлддэг билээ. Ялангуяа нийслэл хотод маань төлөвлөлт оновчгүйгээс сургууль цэцэрлэг барих газар байдаггүй талаар олон жил ярьж байгаа. Сургуулийн хүрэлцээ муугаас хүүхдүүд нэг анги танхимд хэчнээн олуулаа шахалдан суудаг билээ гэдгээс харахад л ад үзээд байгаа барилга, байшин ямар их хэрэгтэй гэдэг нь тодорхой байна шүү дээ. Хүүхдүүдийхээ ирээдүйн сайн сайхныг бодон энэ цэцэрлэг, сургуулийн барилгыг хүртээмжтэйгээр баримаар байна, үүнд төсөв харамлахгүй байх хэрэгтэй.

 COVID-19” ба теле хичээл

 Дэлхийн бүх улс орнууд “COVID-19” цар тахлаас үүдэн боловсролын салбарын үйл ажиллагаа нь цахим хэлбэрт шилжиж байна. Манай улс ч мөн телевиз болон цахим хэлбэрээр хичээлээ үргэлжлүүлэн хүүхэд, залууст боловсрол олгосоор байгаа нь зөв шийдэл. Коронавирус дотоодод гарчихаад, хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөөд гэртээ байгаа энэ цаг мөчид хүүхэд, багачуудад энэ телевизийн теле болон цахим хичээл маш чухал байна. Эцэг, эхчүүдэд хүүхэдтэйгээ ажиллах мөн их боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбар багш нар бид тэр чигтээ бүгдээрээ далд фронтод ажиллаж байна. Эмч, онцгой, цагдаагийн албаны ажил нүдэнд ил байдаг болохоор үнэлэгдээд байдаг, гэтэл тасралтгүй боловсрол олгох ажлыг хийж байгаа салбарыхан, багш нар төдийлөн сайн үнэлэгдэхгүй л байна.

 Теле, цахим хичээл багш нарт танхимын сургалтаас илүү ачаалал өгдөг, цаг их шаарддаг, сургалтын зардал нэмэгддэг. Багш нарын хувьд шинэ нөхцөл байдал, шинэ зохион байгуулалтад зохицож, эцэг, эхчүүдтэй хамтран хүүхдүүдэд боловсрол тасралтгүй олгохын төлөө хичээж байна. Теле хичээлээр олгогдоогүй хичээл, агуулгыг хүүхдүүддээ олгох, даалгавар өгөх, шалгах гээд бид танхимд ажилладгаас илүү их ачаалалтай ажиллаж байна. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг цахим технологид давтан тасралтгүй сургах, компьютержүүлэх, цахим программаар хангах зэрэг олон шаардлага үүсээд байна. Энэ жил улсаас сургуулиудад хоёр хоёр, цэцэрлэгт нэг нэг компьютер олгосон. Манай улс 50000 гаруй багштай, жилд нэг сургуульд нэг хоёр нөүтбүүк олговол хэдэн жилийн дараа бүх багш нараа компьютержүүлж дуусгах вэ, үүн дээр улс онцгой анхаарах хэрэгтэй байна. Улсын төсвийг хасъя бууруулья, хөрөнгө оруулалтыг болиулъя гэж байхаар онцгой салбаруудаа, ялангуяа боловсролын салбарыг илүү их дэмжих хэрэгтэй. Боловсролын салбарын төсвөөс хасалт хийж огт болохгүй л гэж бодож байна. Боловсролгүй Монголчууд ирээдүйд ямар байх вэ гэдгийг нийтээрээ, ялангуяа улстөрчид бодох хэрэгтэй.

 Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх хэрэгтэй

 Монголоос газар нутгаараа тав дахин бага, 2 саяар илүү хүн амтай, 50 жилийн өмнө хөдөө аж ахуйн буурай хөгжилтэй байсан Финланд улс боловсролын салбартаа анхаарч, хөрөнгө оруулснаар өнөөдөр боловсролын салбарт тэргүүлэгч улс болоод байна.

Еврейчүүд хүүхэддээ юун түрүүнд маш сайн боловсрол олгохыг чухалчилдаг. Учир нь хүний эзэмшсэн боловсрол, мэдлэгийг түүнээс хэн ч булааж авч чадахгүй учраас тэр. Улс орнууд боловсролын салбарт анхаарснаар ирээдүйн хөгжилдөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг ойлгосон учир хөгжиж байна. Түүнчлэн дэлхийн улс орнууд санхүүжилтийнхээ 20-40 хувийг боловсролын салбарт хөрөнгө оруулдаг бол манай улс 20 хувьд ч хүрэхгүй хэмжээний төсвийг боловсролын салбарт тусгадаг байх жишээтэй.

 Манай улсын хүн амын өсөлтийн энэ цаг үед жилд төрж буй хүүхдийн тоо жилээс жилд өссөөр байгаа ч хүн амын өсөлтийг гүйцэх хэмжээний хөрөнгө оруулалт боловсролын салбарт хийгдэж чадахгүй хэвээр л байна. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцах хүүхдийн тоо жил бүр өсөж байна. Энэ жил 680,8 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа нь өмнөх оноос 40 гаруй мянган хүүхдээр өссөн үзүүлэлт. Ирэх хичээлийн жилд энэ тоо 700 мянгын босгыг давна. Ийнхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагаа хангахын тулд боловсролын салбар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй.

 Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөв өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад хангалттай хүрэлцдэг гэхэд хэцүү. Учир гэвэл ашиглалтад шинээр орж буй сургууль, цэцэрлэгийн шаардлагатай үндсэн тавилга, тоног төхөөрөмжийн 50 хүрэхгүй хувийг улсаас нийлүүлж, бусад чухал шаардлагатай техник технологи, физик, хими, биологийн кабинет, лабораториудын тоног төхөөрөмжийг нийлүүлж чаддаггүй, олон жил болсон хуучин сургууль, цэцэрлэгийн барилгад шаардлагатай их засварын 20 хүрэхгүй хувийг л улсын төсвийн хөрөнгөөр шийддэг зэрэг олон асуудал байдгийг салбарынхан нь ярьдаг.

 Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөвлөлтөөр нийслэл хотод сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөл шинэчлэлтийн шаардлага их. Орон нутгийн тухайд цэцэрлэгийн барилгын хэрэгцээ шаардлага бий. Улсын хэмжээнд сумдын 60 орчим хувь нь цэцэрлэгийн барилгаа хүчин чадлын дагуу ашиглаж байгаа бол үлдсэн 40 орчим хувь нь хүчин чадлыг нэмэгдүүлж, цэцэрлэгийн өргөтгөл хийх эсвэл шинээр барих шаардлагатай байгаа гэсэн судалгаа бий аж. Иймээс л боловсролын салбарт хамгийн ихээр анхаарч хөрөнгө оруулалтаа бууруулахгүй харин ч нэмэх хэрэгтэй байгаагийн учир энэ юм.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо
1 минут    

АНУ-ын мэдээллийн агентлаг Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн эргэлтэд буруутгагдаж байгаа гэжээ
50 минут    

Коронавирусын дараа ХҮН ТӨРӨЛХТӨН-ийг ямар үйл явдал хүлээж байна вэ?
1 цаг    

Гадаадын хөрөнгө оруулалтын төлөв байдал
1 цаг    

"Монголын нэрийг өндөрт гаргаж байхад татвараас чөлөөлөх байх гэж найдаж байна"
3 цаг    

Владимир Путин, Жо Байден нар Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээ (СНВ-III)-г дахин сунгахаар харилцан тохиролцлоо
4 цаг    

АН-ын мянга мянган гишүүд ТӨӨРӨЛДӨХ шаардлага байхгүй
4 цаг    

У.Хүрэлсүх Рио Тинтод хандан “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юм” гэж хэлсэн Монголын цорын ганц Ерөнхий сайд!!!
4 цаг    

У.Хүрэлсүхийн Засгийн газар сүүлийн хуралдаанаа хийлээ
4 цаг    

Японы Батлан ​​Хамгаалах Яам: Окинава дахь АНУ-ын баазад тэнгисийн явган цэргийн анги байрлуулсан болохыг няцаав
6 цаг    

Тариалан эрхлэгчдийг дэмжинэ
6 цаг    

МАХН-аас ХЭҮК-т шаардлага хүргүүллээ
6 цаг    

Өлсгөлөнг зогсоож, албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн засаг дарга гаргалаа
6 цаг    

Ховдод халдвар илэрсэн хоёр иргэн болон ойрын хавьтал 43 хүнийг хот руу онгоцоор тээвэрлэж байна
6 цаг    

Монголын нийгэм сүйрлийн зүг
7 цаг    

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн зогсоолоо
7 цаг    

CNN: Хөрөнгө оруулагчид АНУ-аас НҮҮРЭЭ БУРУУЛЖ, Хятадад “МӨРИЙГӨӨ ТАВЬЖ ЭХЭЛСЭН”
1 өдөр    

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” Оскарт өрсөлдөнө
1 өдөр    

Сүхбаатарын талбайн жагсаалд оролцсон иргэдийн анхааралд!
1 өдөр    

"Ерөнхийлөгч жагсаалыг турхирах гэж оролдсон, шалгах ёстой"
1 өдөр    

А.АЛТАНГЭРЭЛ: ҮХЭН үхтлээ БӨӨ МӨРГӨЛийг бусдад ТАНИУЛСААР байх болно
1 өдөр    

“Жи-тайм” сүлжээний хохирогчид Улсын дээд шүүхэд хандахаар болжээ
1 өдөр    

Чингис хааны музейг Ардын хувьсгалын 100 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулна
1 өдөр    

Меланья Трамп Америкийн ТҮҮХЭН УЛАМЖЛАЛЫГ ЗӨРЧИВ
1 өдөр    

Х.БАТ-ЯЛАЛТ: Улс дотор "УЛС" би болчихлоо
1 өдөр    

Хөдөлгүүр нь унтраастай хөгжлийн бодлого
1 өдөр    

Боловсролын сайдад илгээх оюутан миний ил захидал
1 өдөр    

Жо Байдены ХУВЬ ЗАЯАНЫ хоёр дахь ХҮНД ЦОХИЛТ
1 өдөр    

Хөвсгөлийн Ханх суманд урд шөнө таван удаа газар хөдөлжээ
1 өдөр    

Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав
1 өдөр    

Сүхбаатар дүүргийн зарим хороонд хөл хорио тогтоолоо
1 өдөр    

Оюутолгойг барьцаанаас суллах боломж олдлоо
1 өдөр    

ШУУРХАЙ: Төв талбайгаас халдварын НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН хавьтал илэрлээ
2 өдөр    

2021 онд ямар ВАЛЮТ НОЁРХОХ вэ?
2 өдөр    

Мэдэгдэл: Э.Бадар-Ууган Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй
2 өдөр    

“НУУВЧ”-наас гарсан АН-ын ҮБХ-ны гишүүд эрх зүйн чадамжтай юу?
2 өдөр    

АНУ-Хятадын ХАРИЛЦАА Жо Байден ЕРӨНХИЙЛӨГЧИЙН үед сулрах уу?
2 өдөр    

АН-ын бүлэг: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй
2 өдөр    

Александр Навальныйг дэмжсэн ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН эргэн тойронд
2 өдөр    

МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
2 өдөр    

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас албан мэдэгдэл өгөв
2 өдөр    

Сэтгүүлч Д.Дамдинжав "Алтан өд" наадмын шилдгээр шалгарлаа
2 өдөр    

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИНД ЯПОНЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ
2 өдөр    

Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2 өдөр    

Хууль зүйн сайдаар Ж.Сүхбаатар томилогдох уу?
2 өдөр    

Хацү башёд Дайэйшёо анх удаа түрүүлэв
2 өдөр    

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай
2 өдөр    

У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?
2 өдөр    

Амьдралын уй гашууг даван туулсан ардчилагч ЖО БАЙДЕН СОНГУУЛИЙГ мөн даван туулж ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо
5 өдөр    

“ХАСАХ” төсөвтэй ХОТЫГ удирдана гэдэг амаргүй
5 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.