Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 01-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Яндан хөөлөгчийн яггүй нэг өдөр

НИЙТЛЭСЭН: 2020-12-02 20:02:17
Нийгэм > Байгаль орчин | Сэтгэгдэл: 0

 

Монголчууд галаа түлж чадахгүй, яндангаа хөөлж мэдэхгүй болжээ

      Жил бүр угаарын хийн хордлогын улмаас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирдог.Санамсар, болгоомжгүйнулмаас иргэд угаарын хийд эрсдэх нь элбэг. Тиймээс ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар өрнүүлж байна. Аяны хүрээнд зорилтот олон ажил хийж байгаагийн нэг нь “Таван толгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт юм. Бид “Таван толгой түлш” компанийн хяналтын ажилтан, Яндан хөөлөгч А.Номин-Эрдэнийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа. 

Ажлын хэсэгт ирсэн дуудлага мэдээллийн дагуу тухайн дүүрэгт ажиллах ажилчид төлөвлөгөө гарган дуудлага өгсөн иргэдтэй тухайн цагт холбогдож, хамгийн эхэнд очих боломжтой айлыг сонгон очдог. Өнөөрийн байдлаар Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяраагийнхыг зорилоо. Тэднийх хотын төвөөс нэлээд зайтай учир багагүй түгжирч, гэр хорооллын гудамж сүлжин хашааны эгнээ бүрийн хаягийгамандаа уншсаарзорьсон айлдаа ирлээ.

“Намрын сэрүүн гэрт” гэдэг болоод ч тэр үү,  яндан хөөлөгч дуудсан болохоор ч тэр үү Баяраагийнхгалгүй, сэрүүхэн байдалтай биднийг угтсан юм. Яндан хөөлөх дуудлага, үзлэг оношилгоо, засвар үйлчилгээ зэрэг ажлыг нэгэн дор гүйцэтгэх гурван ажилчин ажилдаа ханцуй шамлан оров. Тэд өөрсдийн ур ухаан, хүч хөдөлмөр, сэтгэлээрээ хийсэн яндан хөөлөгчөө аван байшингийн дээвэрт гарч яндангаа хөөлж эхлэв.

Үлдсэн хоёр ажилчин ханан пийшингийн худгийг олж, хэсэг тоосго цоолон янданг хөөлж буулгасан хөөг ухаж авах аж. Пийшингийн тоосгыг нураах явцад тоосго хооронд зай гарч, шавар нь нааш хөндийрсөн байгааг гэрийн эзэгтэйд тайлбарлаж байлаа. Энэ нь удаан хугацааны эцэст утаа ихээр саагиж, угаартах аюултай. Хоёроос гурван жилийн дотор заавал өнгөн хэсгийг хуулж засвар хийх хэрэгтэйг зөвлөсөн юм.

“Өчигдөр нэг айлаас 50 кг-ийн шуудай дүүрэн хөө гарсан.Харин энэ айлын яндангаас дундаж хэмжээний хөө гарч байна. Гэхдээ пийшингээ стандартгүй,буруу барьсан байна. Иргэд өөрсдөө болон хувь хүнээр пийшин өрүүлснээр стандарт алдагдах сул талтай” гэв. Ажилчид дуудлага өгсөн айлд дунджаар 15-20 минут зөвлөгөө өгч, нэгээс хоёр цаг засвар, үйлчилгээний ажил хийдэг байна. 

Ойрын өдрүүдэд бороо орж, хүйтэрч, Мөн “Яндангаа хөөлье” аян  эхэлсэнтэй холбоотой иргэдийн дуудлага нэмэгджээ. Тиймээс дуудлага өгсөн зарим айлд очиж амжихгүй, хойшлуулах тохиолдол ч гардаг байна. Ажилчид өдөрт дунджаар таваас зургаан айлд засвар үйлчилгээ хийж, зөвлөгөө өгдөг. Мөнхоёр сарын хугацаанд үргэжлэх “Яндангаа хөөлье” аяны хүрээнд 300 иргэнд нээлттэй ажлын байр зарлаж, тэднийг үнэ төлбөргүй яндан хөөлөх ажилд сургах юм. Төвийн зургаан дүүрэг тус бүрт нэг ахлагч гаргаж түүнд хяналтын ажилчид яндан хөөлөх ажлыг зааж сургадаг. Тухайн суралцагч сурсан ажлаа дараагийн шинэ ажилчдад сургах чиг үүргийн дагуу ажилладаг байна. Мөн аяны хүрээнд айл өрх бүрт үнэ төлбөргүй үйлчилдэг. Тиймээс зарим иргэн  өөрсдөө галлах, яндан хөөлөхөөс залхуурч дуудлагаар галаа түлүүлэх  тохиолдол ч элбэг гардаг аж. Энэ нь ажилчдын  хувьд хүндрэлтэй байдаг байна. 

Харин судалгаан дээр үндэслэн зорилтот бүлгийнхэн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яндан хөөлөхөөс гадна нэмэлтээр ажлын хөлс авахгүйгээр ханан пийшинг барьж өгдөг.

Монголын төрд харьяатай яндан хөөлөгчдийн нэг 

Монголд яндан хөөлөгч гэдэг шинэ мэргэжил бий болж байна. А.Номин-Эрдэнэ энэ ажил хөө тортогтой зууралдсан хэцүү ажил. Гэхдээ төрийн албанд харьяалагдаж буй анхны яндан хөөлөгчдийн нэг нь би. Хэдий яндан хөөлөгч нэртэй ч анхных гэж бодоход сэтгэл хангалуун байна. Би эрхзүйч мэргэжилтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажиллаж байсан.

Мэргэжлээрээ ажиллааагүй  удаж байна. Өөрсдөө гэрийн яндангаа хөөлдөг байлаа. Би 17 компанийн 300 гаруй ажилтнаас шалгарсан найман ажилтны нэг. Тиймээс өнгөрсөн жил “Таван толгой түлш” компанид орсон. Хүмүүс нэг сар ажиллаад халширч ажлаас гардаг. Харин би эцсийг нь үзэх хүсэл, сонирхолтой өнөөдрийг хүртэл зүтгэж байна.

Нөгөө талаар айл өрхийн аюулгүй байдал, хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлдэг учир сэтгэл зүрхээ зориулж ажиллана” хэмээн ярилаа.Тэдний ажил 19:00 цагт дуусдаг.  Гэвч  нэг ч өдөр ажлын цагтаа тарж үзээгүй гэнэ. Учир нь шөнийн цагаар иргэдээс “Бага насны хүүхэд, өндөр настантай галаа галлаж чаддаггүй” гэх мэт дуудлага ирдэг байна.

Тиймээс ажил үүргийн дагуу заавал очдог. Мөн зарим айл яндан хөөлүүлэх дуудлага өгсөн мөртлөө ажилчдад дургүйцдэг байна. Тухайлбал,  тоос, шороо их гаргалаа хэмээн загнаж, хийж буй ажлыг нь үл ойшоодог гэнэ. 
Тэрбээр, нийслэл хотын утааг бууруулах ажилд гар бие оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. 

Эх сурвалж: ergelt.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
2 өдөр    

Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
2 өдөр    

МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
2 өдөр    

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
2 өдөр    

Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
5 өдөр    

Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
5 өдөр    

Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
5 өдөр    

Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
6 өдөр    

Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
6 өдөр    

МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
6 өдөр    

Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ
6 өдөр    

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
6 өдөр    

Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав
6 өдөр    

З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл
1 долоо хоног    

МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
1 долоо хоног    

ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ ЦАХИМААР БОЛЛОО
1 долоо хоног    

ИМПОРТЫН МОТОЦИКЛИЙН ХУДАЛДААНД СТАНДАРТ ТОГТООНО
3 долоо хоног    

Дэлхийн шилдэг гиннесийн амжилтууд
3 долоо хоног    

"СЭРҮҮЛЭГ" СОНИНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ С.БАЯРМӨНХ "ШИЖИР АЛТ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ОЧНО
3 долоо хоног    

ФИЗИКЧ залууд туслах ХАНДИВЫН АЯНЫ өглөг тасрахгүй
3 долоо хоног    

Манангийн Сэхээн амьдруулах тасаг
3 долоо хоног    

Нийтийн тээвэр хэвийн явагдана
3 долоо хоног    

Дарангуйлагч дэглэмтэй зэрэгцэн орших амьдрал
3 долоо хоног    

“Эзэнгүй” үлдсэн МNB-ийг эзэнтэй болгох хэрэгтэй
3 долоо хоног    

Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг танилцуулж байна
3 долоо хоног    

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгуулийн эргэн тойронд
3 долоо хоног    

Ц. Элбэгдорж #14 нийтлэл
3 долоо хоног    

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компани ил болов уу?
3 долоо хоног    

Иргэн Ц.Цэцэгбал ЭСЯ-аас санал болгосон гурван боломжоос татгалзсан
3 долоо хоног    

Сонгуульд ялагдуулсан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцохоор яригдаж байна
3 долоо хоног    

С.Ганбаатар: Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж 2009 оноос хойш махыг нь зулгааж байна
1 сар    

“Rio Tinto” “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ
1 сар    

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар блокчэйн ашиглаж, ямар ч зардалгүйгээр саналаа өгөх боломж байна
1 сар    

Маргааш өглөөний 06:00 цагаас эхлэн хотоос гарах хөдөлгөөнийг хаана
1 сар    

Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томиллоо
1 сар    

"Ачит Ихт" ХХК ес дэх улирлын ногдол ашгаа хуваариллаа
1 сар    

Ц.Элбэгдорж Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлжээ
1 сар    

GCJOINT олон нийтийн блокчейн сүлжээний талаар анхны онлайн медиа ярилцлага!
1 сар    

Ш.ОТГОН-ӨЛЗИЙ: МҮОНРТ-ийн удирдлагад нэр дэвшигчдээ онлайн мэтгэлцээнд урьж байна
1 сар    

Цэргийн төв госпиталийн 3 ажилтан халдвар авжээ
1 сар    

Монгол, Оросын залуучуудын уулзалт болов
1 сар    

SOS: Дахин нэг НЯРАЙ ХОГИЙН цэгт хаягдаж, амиа алдлаа
1 сар    

Товчоодоор нэвтэрсэн 10775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна
1 сар    

“Драгон” төвөөс өдөрт 1000-1200 иргэнийг орон нутагт нь буцааж байна
1 сар    

Д.Трампын өмгөөлөгч коронавирусээр халдварлажээ
1 сар    

ЗӨВЛӨМЖ: Зах, худалдааны төв, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ ЮУ АНХААРАХ вэ?
1 сар    

Дэлхий даяар нэг өдөрт 525 мянган хүнээс халдвар илэрлээ
1 сар    

АН-ын бүлэг: ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй
1 сар    

А.Амбасэлмаа: Батлагдсан 29 тохиолдол тусгаарлалтад байсан иргэд
1 сар    

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРОН ТООНД НЭР ДЭВШИГЧ Ш.ОТГОН-ӨЛЗИЙГИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
1 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.