ХАЙЛГАН, ЦАЙЛГАН ХҮҮХЭД ШИГ ЗӨӨЛӨН АНД МИНЬ

Тавхан хоногийн өмнө ажлын цаг дуусгаад уулзалдсан үзэг нэгт үеийн андын минь үзэг өчигдөр амарчихлаа.
Үнэнийг өгүүлдэг үзэг нь дахин үнэнийг өгүүлэхгүй, алтан микрофон нь дахин дуу авиа бичихгүй, хурц дуран хараа нь дахин асахааргүй унтарчихлаа.
“Хөдөлмөр” сонинд байхад нь анх зохиолч “дайсику” Нацагдоржийн Бадамжав андаараа холбогдон танилцаж билээ бидэн хоёр... Түүнээс хойш 22 намар, өвлийг хамтдаа үдэн, угтаж.
Хэнийг ч алагчилж үздэггүй анд минь гаднаа түс тас хурц, шийдэмгий хэл яриатай ч, яг тулж ойр нөхөрлөсөн хэнбугайд ч хүүхэд шиг гэнэн цайлган, зөөлөн, хар буруу санаагүй нэгэн.
Нэг салбарт хамтдаа олон жил ажилласан болоод ч тэр үү, нэг нэгнээ их санаж үгүйлдэг ч, тэр бүр ойр ойрхон уулзаад байж чаддаггүй. Хаа нэгтээ бие биенээ фээспүүкээр оруулсан постоор нь анзаарч харан, мэнд мэдчихээд нэг хэсэг дээ л таг болно.
Ер нь энэ фээспүүк гэдэг золигийн зүйл бий болж, хөгжсөнөөс хойш бид гэлтгүй аливаа анд нөхдийн уулзалт, цугларалт холдож, амьд харилцааны оронд “хоосон орон зай” бий болчихдог юм байна гэж боддог болсноо нуух юун.
Анд маань салбарын сэтгүүлчдээ загнахаа хүрвэл хэнийг ч ялгалгүй, дарга цэрэг гэж эмээж хойш суулгүй толгой түрүүгүй загнана, зэмлэнэ. Гэвч энэ нь заавал нэг цаагуураа мөлжүүртэй, тухайн хүнтэй хэрэгтэй ач тустай, цаашид анхаармаар зүйл хэлсэн байдаг юм.
Бас чаддаг зүйлээрээ “баавар”-тайхан онгирч чадна. Элдэв пялдага зангүй нөхөр дөө. Нэг онгирохоороо өөрт тохиолдсон олон сайхан зүйлээ хэдэн цагаар ч хамаагүй харамгүй хуваалцан ярьж найз нөхөд, залуу сэтгүүлчдийг хөгжөөж суудагсан.
Мөн бусдыг сайн сонсож, аливаа асуудалд хүлээцтэй хандан хөдөлдөг онцлогтой. Ямарч мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлах нэвтрүүлэгт сэтгэлийн хөөрлөөр хандсан тохиолдол нэгээхэн ч үгүй. Тэр чинээгээрээ сэтгүүлч үеийнхэнтэй тулахтай, дүү нартаа үлгэр жишээ нэгэн ах явж ирсэн.
Саяхан намрын дунд сарын билэгт нэгэн сайн өдөр анд минь намайг дуудсанаар ажил дээр нь зорьж очлоо. Тэрээр “найз нь ийм онлайн тв, сайт, пээжтэй боллоо. Чи ирж ажлаа ч, цалин урамшууллыг бусдын жишгээр гомдоохооргүй яг цаг цагт нь өгөөд байна.Үндсэн ажилтнаар ажлын өдрүүдэд ажиллах боломжтой. Харин илүү цагаар анд нь ажлуулж чадахгүй шүү.” гэв. Би ч “Анд нь ирвэл ажил дээр ширээний теннис авч тавиад надтай өдөрт гурван удаа тоглож байна гэвэл би ирье. Тэгээд ч найз нь нэг том ажил барьж аваад эхлүүлчихсэн. Түүнийхээ үр дүнг үзээд, хариу өгөе” гэсэн дээ ... Үүний цаад санаа маань ширээний теннисээр дамжуулан, андынхаа жингийг зохистой төвшинд буулгаж авах гэсэн миний далд санаа байсныг нөхөр маань гадарлахын дээдээр гадарладаг. Учир нь, “заал авч тоглож байя” гэхээр дандаа уурлаж, дургүйцдэг, тайлбар тавьдаг байсан хэрэг ...
Түүний хажууд байсан ямарч сэтгүүлч хувь хүнийхээ хувьд их сурч, хөгждөг, санаачлалтай, эрэлч, үнэрч болдог онцлогтой. Анд маань өөрөө ийм л онцлогтой нэгэн болохоороо 21 аймаг, 360 гаруй сумаа олон даа тойрсон байдаг юм. Түүнд гишгээгүй өвс ногоо, амтлаагүй гол ус мөрөн, даваагүй уулсын оргил гэж үгүй.
Өөрөө Хөвсгөлийн унаган хүү болохоороо нутаг усаараа их бахархан, огшиж, онгирч ярьдаг цайлган сайхан зантай. Тиймээс, сүүлд явсан аймаг орон нутгийн талаарх сонирхолтой дуусашгүй арвин их зүйлийг боломж заваараа ярьж, завгүй үедээ нүүр хуудсан даа тайлбартай зурган постуудыг оруулах их дуртай. Тэр ингэж л ажил мэргэжилтэй үнэн голоосоо дурлаж, шатаж асаж, аялж, нөхөрлөж явдаг анд минь байсан.
Өчигдөрхөн л намайг Налайхад байхад өглөө, өдөр гурван удаа надруу 9918 .... дугаараасаа залгаж “ Анд нь очиж авах уу, би Их Монгол хороололд ахындаа байна. Эсвэл чи хотруу гарах даа залгаарай” гэж ярьж билээ. Энэ бид хоёрын сүүлийн утасны яриа байх чинээ би санасангүй.
Эрхэм журамт сайхан андыгаа “тэнгэрт дэвшсэн”-ыг шөнийн 01:00 цагт санаандгүй байдлаар мэргэжил нэгт бүсгүй гийнхээ нүүр хуудаснаас зургийг нь хараад ихэд цочирдож, ядарч байсан бие, нойр минь “даралт”-аар солигдож, хямралаа.
Итгэж чадахгүй нь гэж өөрөө өөртөө чанга хэлмээр байв ч, амнаас минь ганц ч авиа гарч чадахгүй. Дотогшоогоо сэтгэлээ урж, шөнө дунд хүртэл нойр хулжин notebook-ээ асаан суулаа...
Нэртэй, зүстэй, дуулиантай, шуугиантай, хурц явсан нөхрийг минь Лхагвасүрэнгийн Пүрэвням гэдэг...
С.БАТГҮР

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав
З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл
МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ ЦАХИМААР БОЛЛОО
ИМПОРТЫН МОТОЦИКЛИЙН ХУДАЛДААНД СТАНДАРТ ТОГТООНО
Дэлхийн шилдэг гиннесийн амжилтууд
"СЭРҮҮЛЭГ" СОНИНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ С.БАЯРМӨНХ "ШИЖИР АЛТ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ОЧНО
ФИЗИКЧ залууд туслах ХАНДИВЫН АЯНЫ өглөг тасрахгүй
Манангийн Сэхээн амьдруулах тасаг
Нийтийн тээвэр хэвийн явагдана
Дарангуйлагч дэглэмтэй зэрэгцэн орших амьдрал
“Эзэнгүй” үлдсэн МNB-ийг эзэнтэй болгох хэрэгтэй
Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг танилцуулж байна
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгуулийн эргэн тойронд
Ц. Элбэгдорж #14 нийтлэл
Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компани ил болов уу?
Иргэн Ц.Цэцэгбал ЭСЯ-аас санал болгосон гурван боломжоос татгалзсан
Сонгуульд ялагдуулсан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцохоор яригдаж байна
С.Ганбаатар: Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж 2009 оноос хойш махыг нь зулгааж байна
“Rio Tinto” “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ
Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар блокчэйн ашиглаж, ямар ч зардалгүйгээр саналаа өгөх боломж байна
Маргааш өглөөний 06:00 цагаас эхлэн хотоос гарах хөдөлгөөнийг хаана
Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томиллоо
"Ачит Ихт" ХХК ес дэх улирлын ногдол ашгаа хуваариллаа
Ц.Элбэгдорж Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлжээ
GCJOINT олон нийтийн блокчейн сүлжээний талаар анхны онлайн медиа ярилцлага!
Ш.ОТГОН-ӨЛЗИЙ: МҮОНРТ-ийн удирдлагад нэр дэвшигчдээ онлайн мэтгэлцээнд урьж байна
Цэргийн төв госпиталийн 3 ажилтан халдвар авжээ
Монгол, Оросын залуучуудын уулзалт болов
SOS: Дахин нэг НЯРАЙ ХОГИЙН цэгт хаягдаж, амиа алдлаа
Товчоодоор нэвтэрсэн 10775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна
“Драгон” төвөөс өдөрт 1000-1200 иргэнийг орон нутагт нь буцааж байна
Д.Трампын өмгөөлөгч коронавирусээр халдварлажээ
ЗӨВЛӨМЖ: Зах, худалдааны төв, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ ЮУ АНХААРАХ вэ?
Дэлхий даяар нэг өдөрт 525 мянган хүнээс халдвар илэрлээ
АН-ын бүлэг: ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй
А.Амбасэлмаа: Батлагдсан 29 тохиолдол тусгаарлалтад байсан иргэд
МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРОН ТООНД НЭР ДЭВШИГЧ Ш.ОТГОН-ӨЛЗИЙГИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.