Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"Монгол эхний ээлжинд вакцин авах боломж бий"

НИЙТЛЭСЭН: 2020-11-24 11:58:00
Эдийн засаг > Баялаг бүтээгч | Сэтгэгдэл: 0

Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай Covid-19 цар тахлын эсрэг вакцины талаар ярилцлаа.


-Covid-19-ийн эсрэг вакцин дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Цар тахлын эсрэг вакцин гаргаж авах явц олон улсын хэмжээнд ямар байна вэ?

элхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 164 вакцин туршилтын өмнөх шатандаа, 48 вакцин туршилтын шатандаа байна. Туршилтын шатны 48 вакцинаас АНУ-ын дөрөв, БНХАУ-ын мөн дөрөв, Их Британийн нэг, ОХУ-ын нэг, Энэтхэгийн нэг, нийт 11 вакцин туршилтын гуравдугаар шатандаа байна.

-Таны хэлсэн дээрхи 11 вакцинаас одоогоор тодорхой үр дүн гарсан вакцин байна уу?

-Одоогийн байдлаар нэр бүхий 11 вакцинаас АНУ-ын “Moderna” компани, мөн АНУ-ын “Pfizer”, ХБНГУ-ын “BioNTech” компаниудын хамтран хөгжүүлж буй вакцинуудын эмнэл зүйн III шатны үр дүн өндөр гарсан. Тухайлбал, “Moderna” компанийн вакцины туршилт 94.5 хувьтай бол “Pfizer” компанийнх 95 хувийн үр дүнтэй гарсан байна.

Засгийн газраас хүн амаа вакцинжуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Covid-19 цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, орлогч даргаар миний бие ажиллаж байна. Хүн амынхаа аюулгүй байдлыг хангаж, вакцинжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна.

Манай улсын хувьд Вакцин дархлаажуулалтын глобал альянс /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон олон улсын байгууллагын хамтран байгуулсан COVAX хөтөлбөрт 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах боломжтой. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар Сангийн яам ажиллаж байна.

Вакцин худалдан авалтыг COVAX хөтөлбөрийн хүрээнд хийснээр ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй вакцин авахаас гадна үнэ өртөг нь COVAX хөтөлбөрийн хөнгөлөлттэй үнээр байх юм.

Эрүүл мэндийн яамнаас вакцин тээвэрлэх, түгээх, хүн амаа вакцинжуулах үндэсний төлөвлөгөөг 2020 оны долдугаар сараас боловсруулан ажиллаж байна. ДЭМБ-аас тавьж буй шаардлагыг хангаж буй вакцинуудын нэр төрөл, хүн тунгийн хэмжээ, хоногийн зай зэрэг мэдээлэл энэ сараас л тодорхой болж байна.

"АРД ИРГЭДЭЭ ТҮРГЭН ХУГАЦААНД ВАКЦИНЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА"

-Гадаад харилцааны яамнаас гаднын орнуудтай вакцины асуудлаар хэр ярилцаж байна вэ? Нааштай хариу байна уу?

-Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ГХЯ-ны зүгээс хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан вакцин хөгжүүлж буй "Moderna", "Pfizer", "AstraZeneca" зэрэг компанитай холбоо тогтоож, вакцин худалдан авах асуудлаар уулзалт хийж, мэдээлэл авч байна. Мөн түүнчлэн ГХЯ хоёр талын шугамаар Канад, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Австрали, зэрэг оронтой харилцаж, вакцин худалдаж авахад дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байна.

-Улс орнууд ямар вакциныг илүүтэй сонирхон худалдаж авч байгаа вэ?

-Цар тахлын эсрэг вакцин хөгжүүлж буй улс орнууд мэдээж өөрсдийн вакциныг хэрэглэх байх. Харин бусад орны хувьд нэгэнт үр дүн нь тодорхой хэмжээнд олон улсад мэдэгдээд байгаа АНУ-ын “Moderna”, “Pfizer” зэрэг компанийн вакцинуудаас гадна Оксфордын их сургууль болон "AstraZeneca" компанийн хамтран хөгжүүлж буй вакциныг худалдан авах захиалга өгч байна. Үнийн хувьд “Pfizer” компанийн вакцины нэг тун нь 19.50 ам.доллар, “Moderna” компанийн вакцин 32-37 ам. доллар, “AstraZeneca” компанийн вакцин 3 орчим ам.доллараар зарагдах төлөвтэй байна. Өмнө дурдсан COVAX хөтөлбөрт нийт 92 орон албан ёсоор хамрагдсан бөгөөд цар тахлын эсрэг вакцин гарсан тохиолдолд том, жижиг гэж ялгалгүйгээр хүсэлт тавьсан орнууддаа вакциныг жигд хуваарилан түгээх юм.

-Вакцин хөгжүүлэх, бүртгүүлэх зэрэгт хэдий хэр хугацаа ордог вэ? Монгол Улсад вакцин оруулж ирэх хугацааг тойм байдлаар хэлэх боломжтой юу?

-Вакцин хөгжүүлж буй компани эхлээд өөрийн улсын эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлөө авах ёстой. Үүний дараагаар вакциндаа чанар, аюулгүй байдлын урьдчилсан баталгаажуулалт хийлгүүлэх хүсэлтээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлж, мөн зөвшөөрөл авна. ДЭМБ-ын хувьд урьдчилсан баталгаажуулалт хийхэд багагүй хугацаа зарцуулдаг боловч цар тахлын үеийн нөхцөлд байдалд тохируулан түргэвчилсэн горимоор зөвшөөрлөө өгөх боломжтой. ДЭМБ ийнхүү дээрх хүсэлтийг хүлээн авч, түргэвчилсэн горимоор зөвшөөрөл өгсөн ч вакцин худалдаанд гаргах зөвшөөрөл хамгийн хурдандаа 2021 оны 1-2 дугаар улиралд гарах төлөвтэй байна.

Засгийн газар вакцин гармагц ард иргэдээ вакцинжуулах зорилт тавиад ажиллаж байна. COVAX хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн орны жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээрт бичигдсэн байгаа. Иймд бидний хувьд эхний ээлжид вакцин авах боломж нэмэгдэж байна гэсэн үг. Мөн бусад вакцин үйлдвэрлэгч компаниудтай гэрээ байгуулах чиглэлээр ажиллаж байна.

Ард иргэддээ хандаж хэлэхэд, Covid-19 цар тахлын эсрэг вакцины талаар эх сурвалж нь тодорхойгүй, үндэслэл, нотолгоогүй янз бүрийн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр эрчимтэй тархаж буй энэ үед гагцхүү Засгийн газраас гаргаж буй мэдээллийг албан ёсны, үнэн бодит мэдээлэл гэж хүлээн авахыг зөвлөж байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.