ЭМЯ: 11 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 640 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Өчигдөр нийт 3011 хүнд шинжилгээ хийхэд 11 тохиолдол нэмж илэрчээ.
2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны 11.00 цагийн байдлаар нийт 11 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад дотооддоо халдвар авсан нийт тоо 640 болов.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулж байна.
- Улаанбаатар-шинээр 11 тохиолдол
- Сэлэнгэ-нэмж илрээгүй, нийт тохиолдол 98
- Дорноговь-нэмж ирлээгүй нийт тохиолдол 17
- Дархан-Уул-нэмж ирлээгүй нийт тохиолдол 20
- Говьсүмбэр-нэмж илрээгүй нийт тохиолдол нэг
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 640 боллоо.Шинээр батлагдсан тохиолдол бүгд ойрын хавьтал. Эдгээрийн гурван хүн нь ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрлээ. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг хамгийн ойрын хугацаа 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байна. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээнд хамруулсан. 68 хүн хоёр дахь давтан шинжилгээндээ орсон. Улаанбаатарт хоёр голомт байгаа. Нэг нь иргэн Д, хоёр дахь нь төмөр зам дагасан хот суурин газрын тархалт.Уг хоёр голомтоос нийтдээ 204 тохиолдол илэрсэн. Нийт 640 батлагдсан тохиолдлоос 340 нь буюу 53 хувь нь эдгэрсэн. 28 хүн сувиллын ажиглалтад, ажиглалт тандалт нь дууссан 312 хүн байна. Өчигдрөөс эхлэн Цэргийн төв эмнэлэгт батлагдсан тохиолдлуудаас хөнгөн өвчтөнүүдийг эмчилж байна. Нийтдээ ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 293 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс,
- Хүндэвтэр 48
- Хөнгөн 245
Хоёрдугаар хавьтлын нийт 7787 хүнийг шинжилгээнд хамруулж мөн төмөр замын хэсэг болон нийслэлд нийт илрүүлэг хийх зорилгоор түргэвчилсэн тестээр 30 мянга орчим хүнээс авсан. Үүнээс халдвар илрээгүй. Хяналтад авсан голомтуудаас давтан шинжилгээ авах үргэлжлүүлэн хавьтлыг илрүүлэх ажил үргэлжилж байна. Зарим иргэн асуумжаа бөглөхдөө санахгүй орхигдуулах, хэлэхгүй байх гэх зэргээс хамаарч хавьтлыг судлах ажил үргэлжилдэг. Мөн нийт хүн амынхаа дунд тандалт судалгааг өргөн хүрээтэй хийж байна.
Мөн эмнэлгүүдэд амьсгалын замын халдварын шалтгаантай гэдгээр хандаж, эмчлүүлсэн бүх хүнээс илрүүлэх шинжилгээг хийж байна. Өрхийн эрүүл мэндийн төвд ханиадны шинжтэй хандсан хүмүүсээс мөн коронавирусийн халдварын шинжилгээ авч байна. Одоогоор тандалтаар авсан эдгээр сорьцод халдвар илрээгүй. Томуугийн ханиад давхацсан цаг үе тохиож байгаа учраас өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн вирус илрүүлэх тестийн шинжилгээг авч байгаа. Халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногт хавьтлуудыг олж тогтоох ёстой. Түүний дараа дахин 28 хоног хяналт тавьж байж, халдвар илрээгүй тохиолдолд тухайн голомтыг хяналтдаа авлаа гэж үзнэ. ХӨСҮТ-өөс зургаан баг голомт гарсан аймгуудад ажиллаж байна” гэлээ.
Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Нийслэлийн 28 тусгаарлалтын байранд 1607 иргэн, орон нутагт 32 тусгаарлан ажиглах байранд 692 хүн хяналтад байна. Нийтдээ 2299 хүн тусгаарлалтын байранд байна. Тусгаарлалтын байранд нийт 194 албан хаагч ажиллаж байна. Гэрийн ажиглалтын 14 хоногт шилжсэн хүмүүсийн гар утсанд нь апп суулгаж хянаж байна. Нийтдээ 327 цэгт 10899 хүн үүрэг гүйцэтгэж, 7368 техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна. Сэлэнгэ аймагт аюулгүй байдлыг хангахаас гадна аймгийн хэмжээнд халдваргүйжүүлэлт хийгдсэн. Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар нэмэлт хүч ажиллаж байгаа. Өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь шинж тэмдэггүй хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байгаа аж. Халдвар авсан хүмүүсийн 50 хувь шинж тэмдэггүй, 10 хувь нь хүнд, хүндэвтэр байна. Улсын хэмжээнд халдвар тархах эрсдэл ямар байна вэ гэдэг эрсдэлийн үнэлгээг өчигдөр хийжээ. Уг үнэлгээгээр орон нутгууд болон улсын хэмжээнд тархах эрсдэл өндөр байна гэж гарчээ. Тиймээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг үргэлжлүүлж авах нь зүйтэй гэж Эрүүл мэндийн яам үзэж байна.

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
Засгийн газрын хуралдаан боллоо
Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав
З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл
МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ ЦАХИМААР БОЛЛОО
ИМПОРТЫН МОТОЦИКЛИЙН ХУДАЛДААНД СТАНДАРТ ТОГТООНО
Дэлхийн шилдэг гиннесийн амжилтууд
"СЭРҮҮЛЭГ" СОНИНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ С.БАЯРМӨНХ "ШИЖИР АЛТ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ОЧНО
ФИЗИКЧ залууд туслах ХАНДИВЫН АЯНЫ өглөг тасрахгүй
Манангийн Сэхээн амьдруулах тасаг
Нийтийн тээвэр хэвийн явагдана
Дарангуйлагч дэглэмтэй зэрэгцэн орших амьдрал
“Эзэнгүй” үлдсэн МNB-ийг эзэнтэй болгох хэрэгтэй
Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг танилцуулж байна
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгуулийн эргэн тойронд
Ц. Элбэгдорж #14 нийтлэл
Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компани ил болов уу?
Иргэн Ц.Цэцэгбал ЭСЯ-аас санал болгосон гурван боломжоос татгалзсан
Сонгуульд ялагдуулсан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцохоор яригдаж байна
С.Ганбаатар: Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж 2009 оноос хойш махыг нь зулгааж байна
“Rio Tinto” “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ
Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар блокчэйн ашиглаж, ямар ч зардалгүйгээр саналаа өгөх боломж байна


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.