Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 01-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Зорилгоо биелүүлсэн ч түрүүлж чадаагүйдээ харамсаж байна

НИЙТЛЭСЭН: 2020-11-23 12:30:34
Спорт > спорт | Сэтгэгдэл: 0

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё Токио хотод өндөрлөлөө. Хоёр аварга, нэг озэки цолтон уг башёд зодоглоогүй тул мэргэжилтнүүд озэки Такакэйшо, комүсүби Тэрүнофүжи нарын дунд гол өрсөлдөөн өрнөнө хэмээн таамаглаж байсан нь ёсоор болов. Башёгийн сүүлийн өдөр гэхэд 13 даваатай озэки Такакэйшёо, 12 даваатай Тэрүнофүжи нар хоорондоо барилдсан. Хэрвээ Тэрүнофүжи ялбал нэмэлт барилдаан гарна. Харин Такакейшо давбал шууд түрүүлэх боломжтой байлаа. Ингээд барилдаан эхлэхэд Тэрүнофүжи учраа бөхөө хүчээр илүүрхэн давснаар түрүү бөх нэмэлт барилдаанаар тодрохоор болов. Нэмэлт барилдаанд манай бөх өрсөлдөгчөөсөө үл ялиг хоцорч боссон төдийгүй үндсэн барьцандаа хүрч чадалгүй байсаар ошидаши мэхээр ялагдлаа.

Тэрбээр ялагдсаныхаа дараа “Миний сул тал гарлаа. Түрүүлж чадаагүй нь харамсалтай ч 13 даваа авна гэдэг том амжилт. Башё эхлэхийн өмнө 10-аас дээш даваа авах зорилготой байсан. Зорилгоо биелүүлсэн ч түрүүлж чадаагүйдээ харамсаж байна. 15 өдрийн турш чадахаараа тайван барилдлаа. Харамсах зүйл алга. Энэ жил гайхалтай байлаа. Ирэх жил энэ формоо алдахгүй. Озэки цолондоо хүрэхийн төлөө зүтгэнэ” хэмээн ярилаа. Тэгвэл Такакейшо хоёр дахь түрүүгээ авлаа. Түүний хувьд озэки цолтой анх удаа түрүүлсэн нь энэ. Хоёр бөх өмнө нь хоёр удаа таарахад Такакэйшо хоёуланд нь давсан. 2017 оны Нагоя башёд маэгашира байхдаа озэки Тэрүнофүжиг ялж байсан. Дараа нь 2020 оны есдүгээр сарын тэмцээнд озэки болсон хойноо маэгаширагийн тэргүүн бөх Тэрүнофүжиг мөн ялж байжээ. Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү “Тэрүнофүжигийн биеийн байдлыг харахад хоёр дараалан барилдахад тун хэцүү нь мэдэгдэж байна. Хоёр дараалан барилдахад өвдөг нь ачаалал даах уу гэдэг асуудал байгаа. Такакэйшёо шийдвэрлэх өдрийн өмнө Тэрүнофүжигээс давуу байдалтай байна. Нэг ялагдсан ч дахин барилдаан байгаа гэдэг нь арсланд сэтгэл зүйн давуу тал болох нь гарцаагүй. Гэхдээ хэт ингэж бодвол сэтгэл зүй төвлөрөхгүй аюултай. Би ч гэсэн 1988 оны Хаврын тэмцээнд Такакэйшёо шиг байдалд хоёр дараалан унаж байлаа” хэмээн хэлж байв. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч Тэрүнофүжи шинэ оны анхны башёд сэкивакэ цолтой барилдах нь тодорхой болж байна. Тэрүнофүжи Г.ГанЭрдэнэ 2011 оны тавдугаар сард анх мэргэжлийн сүмод барилдсан бол 2014 онд макүүчид дэвшчээ. Тэрбээр макүүчид гурав, жюүрёод хоёр, макүшитад нэг түрүүлсэн. Мөн гарамгай болон дайчин барилдааны шагналыг тус бүр гурав, уран барилдааны шагналыг нэг удаа хүртэж байсан юм. Кюүшюү башёд барилдсан бусад монгол бөхийн барилдааны мэдээллээс хүргэе. Чёошома Мөнхсайхан, Ичинёожо Ичинноров, Тамаваши Мөнх-Оргил нар найман даваатай тэмцээнээ дуусгаснаар шинэ онд дээд зиндаанд чансаа ахина. Ичинёожогийн хувьд эхлэл тааруу байсан ч сүүлийн өдрүүдэд дараалан давснаар макүүчид тогтож үлдлээ.

Тэгвэл Хоошёорюү 11 дэх өдрийн барилдаанаас хойш дөрөв дараалан унаснаар тавин хувийн амжилт үзүүлж, чадсангүй. Тэрбээр долоон даваа, найман унаатай оны сүүлчийн башёг дуусгасан бөгөөд ирэх нэгдүгээр сард маэгаширагийн 16 хавьцаа, эсвэл жюүрёог тэргүүлэн барилдана. Харин маэгаширагийн тэргүүн бөх Кирибаяма Лхагвасүрэн гурван даваа, 12 унаатайгаар башёг дуусгалаа. Үүнээс гадна жюүрёод барилдсан манай сүмочдоос Азүмарюү Тодбилэг, Миторюү Төрболд нар найм, Кёкүшюхо 10 даваатай башёг дуусгалаа. Тэрбээр сүүлийн өдөр Мидорифүжиг давж, хоёр бөхийн даваа, унаа тэнцсэн. Улмаар нэмэлт барилдаанаар түрүү бөхийг тодруулахад Мидорифүжи манай бөхийг ошидаши мэхээр ялав.

ХОКҮСЭЙХО Э.ДАВААНИНЖ ГУРВАН БАШЁД ДАРААЛАН НЭГ Ч УНАЛГҮЙ ТҮРҮҮЛЭВ

Саяхан 19 нас хүрсэн сүмогийн шинэ од Хокүсэйхо Э.Даваанинж гурван башё дараалан уналгүй түрүүлж, мэргэжлийн сүмод 21 дараалан ялаад байна. Доод гурван башёд уналгүй түрүүлсэн тав дахь сүмоч болсон тэрбээр ирэх тэмцээнд макүшитагийн дээд хэсэгт барилдана. Энэ удаа долоо ялж чадвал 27 дараалан ялсан түүхэн амжилтыг эвдэх боломжтой аж. Хоёр метр өндөр, 158 кг жинтэй Э.Даваанинж таван настайгаасаа Японы Хоккайдо мужид амьдарсан. Японы иргэншилтэй тул их аварга Хакүхогийн харьяалагддаг “Миягино” дэвжээний бөх болоход ямар нэг дүрэм зөрчих асуудал үүсээгүй гэнэ.

Мэргэжлийн сүмод орсноосоо хойш нэг ч өвдөг шороодолгүй доод гурван зиндаанд түрүүлсэн тэрбээр сэтгүүлчдэд “Тэмцээний өмнө үндсэн дасгалуудаа сайн давтаж, бэлтгэсэн. Их аварга Хакүхо надад “За энэ тэмцээнд ч гэсэн хичээнэ шүү” гэж хэлж байлаа. Түрүүлсэндээ их баяртай байна. 21 давлаа. Дараагийн зорилго сүмогийн рекорд 27 дараалан давсан амжилтыг эвдэх. Макүшитад хүчтэй, том биетэй бөхчүүдтэй барилдах тул сайхан санагдаж байна. Жонокүчид байхдаа өмнөө тавьсан нэг жилд сэкитори болох зорилго хэвээр байгаа” хэмээн ярьжээ.

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ
57 минут    

Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье
1 цаг    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
1 цаг    

Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
3 цаг    

УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
18 цаг    

Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
19 цаг    

Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
20 цаг    

Засгийн газрын хуралдаан боллоо
1 өдөр    

Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
1 өдөр    

А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
1 өдөр    

Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
1 өдөр    

БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
1 өдөр    

Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
1 өдөр    

Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
1 өдөр    

Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
2 өдөр    

З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
2 өдөр    

Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
2 өдөр    

Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
5 өдөр    

Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
5 өдөр    

МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
5 өдөр    

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
6 өдөр    

Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
1 долоо хоног    

Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
1 долоо хоног    

Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
1 долоо хоног    

Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
1 долоо хоног    

Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
1 долоо хоног    

МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
1 долоо хоног    

Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
1 долоо хоног    

Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав
1 долоо хоног    

З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл
1 долоо хоног    

МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
2 долоо хоног    

ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ ЦАХИМААР БОЛЛОО
2 долоо хоног    

ИМПОРТЫН МОТОЦИКЛИЙН ХУДАЛДААНД СТАНДАРТ ТОГТООНО
3 долоо хоног    

Дэлхийн шилдэг гиннесийн амжилтууд
3 долоо хоног    

"СЭРҮҮЛЭГ" СОНИНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ С.БАЯРМӨНХ "ШИЖИР АЛТ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ОЧНО
3 долоо хоног    

ФИЗИКЧ залууд туслах ХАНДИВЫН АЯНЫ өглөг тасрахгүй
3 долоо хоног    

Манангийн Сэхээн амьдруулах тасаг
4 долоо хоног    

Нийтийн тээвэр хэвийн явагдана
4 долоо хоног    

Дарангуйлагч дэглэмтэй зэрэгцэн орших амьдрал
4 долоо хоног    

“Эзэнгүй” үлдсэн МNB-ийг эзэнтэй болгох хэрэгтэй
1 сар    

Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг танилцуулж байна
1 сар    

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгуулийн эргэн тойронд
1 сар    

Ц. Элбэгдорж #14 нийтлэл
1 сар    

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компани ил болов уу?
1 сар    

Иргэн Ц.Цэцэгбал ЭСЯ-аас санал болгосон гурван боломжоос татгалзсан
1 сар    

Сонгуульд ялагдуулсан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцохоор яригдаж байна
1 сар    

С.Ганбаатар: Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж 2009 оноос хойш махыг нь зулгааж байна
1 сар    

“Rio Tinto” “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ
1 сар    

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар блокчэйн ашиглаж, ямар ч зардалгүйгээр саналаа өгөх боломж байна
1 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.