Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 12-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна

НИЙТЛЭСЭН: 2020-11-20 12:37:10
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Улс орон даяар онцгой нөхцөл зарлан, бүх нийтийн хөл хорионы дэглэмтэй байгаа энэ цаг үед бидний амьдралын хэв маяг цахим хэлбэрт шилжсээр байна. Сүүлийн үед боловсролын системд цахим шинэчлэл хийж өөрсдийн бүтээсэн сургалтын цогц системээ хэрэглээнд нэвтрүүлээд байгаа “Том-Амжилт” группийн захирал ноён Ж.Шижиртэй ярилцлаа.

– Амжилт 2.0 системийн талаар товч танилцуулаач?

Манай программистуудын бүтээж хөгжүүлсээр байгаа Амжилт 2.0 систем нь бүхэлдээ боловсролын салбарт зориулагдсан програм юм. Сургуулийн үйл ажиллагаа болон багш, сурагч, эцэг эхчүүдэд зориулсан сургалтын цогц програм гэж хэлж болно.

– Амжилт 2.0 системийг бүтээх санаа хэрхэн төрсөн бэ?

Боловсролын салбарт тулгамдсан асуудлууд өнөөдрийг хүртэл байсаар л байна. Жишээлбэл сургалтын чанар, хүүхдийн аюулгүй байдал, боловсролын хүртээмж гэх мэт асуудлуудыг дурдаж болно. Мөн багш нарын өмнө тулгамдаж байгаа зарим асуудлууд ч байна. Тэд хичээл заахаас гадна сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбоотой тайлангийн маш олон бичиг цаасны ажил хийж цаг наргүй ажиллах, цалин хөлс тааруу гээд бэрхшээл, зовлон их байдаг.

Тиймээс бид дээрх асуудлуудад бодитой хувь нэмрээ оруулан сургуулийн, сургалтын, боловсролын үйл ажиллагааг програмчлахаар зорин ажиллаж системээ хөгжүүлсээр байна. Үр дүнгүй өнгөрөөж байгаа энэ бичиг цаасны ажлыг автоматоор хийх боломжтой учир багшийн заах, сурагчидтайгаа ажиллах цагийг хэмнэх давуу талтай.

Технологийн эрин зуунд амьдарч байгаа бид бүхэн програм хангамж, IT-ийн тусламжтайгаар өдөр тутамдаа хийж байгаа уламжлалт аргуудаа хялбарчлах бүрэн боломж байсаар атал яагаад одоог хүртэл аль өнгөрсөн хэдэн арван зууныхтай адилаар сэтгэж хөгжихгүй, урагшлахгүй нэг цэг дээрээ байсаар л байна вэ? гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

Бид үүний хариултыг хайж явсаар IT-ийн тусламжтайгаар боловсролын салбарт шинэчлэл хийх хүсэл мөрөөдөлтэйгөө энэ програмаа бүтээх санаа анх төрсөн. Амжилт 2.0 сургалтын систем бүтсэн түүхээс товчхон танилцуулахад бид анх 2010 онд нээж байсан. Багш нар өөрийнхөө лекц, хичээл, семинарынхаа материалыг энд оруулах боломжтой байсан юм л даа.

Хүүхэд заавал хичээлээ хуулж бичих, хувилж авах шаардлагагүйгээр amjilt.com-оос ороод өөрийнхөө багшийн хичээлүүдийг авах боломжтойгоор хөгжүүлж эхэлж байлаа. Сүүлдээ зөвхөн багш хичээлээ тавих биш хүүхэд гэрийн даалгавраа хийх, эцэг эхчүүд харж болох мөн сургуулийн удирдлагууд ч оролцож хяналт тавих боломжийг бүрдүүлэн сургалтын цогц систем болгон хөгжүүлсээр байна.

– Одоогийн байдлаар танайх ямар амжилт гаргаад байна хэчнээн хэрэглэгчтэй болсон бэ?

Манай амжилт 2.0 систем оргүй хоосноос эхэлсэн. Бид яг ийм систем хийе гэж хүсэж мөрөөдөөд түүнийгээ судлаад мөн програмистуудаа бэлдэж хөгжүүлээд системээ бүтээсэн. Бидний гаргасан амжилт гэвэл шантралгүйгээр 10-аад жил системээ хөгжүүлж ажиллассаар хэрэглээнд нэвтрүүлж өнөөдөр мянга мянган хэрэглэгчидтэй болсон явдал юм.

Одоогийн байдлаар нийслэл, орон нутгийн болон улс, хувийн 30 гаруй сургууль, 50 гаран мянган сурагч, хоёр мянга орчим багш нар манай амжилт 2.0 системийг хэрэглэж байна. Өөрсдийн бүтээсэн сургалтын цогц системээ хэрэглээнд нэвтрүүлж хэрэглэгчдээс маш олон эерэг сэтгэгдэл авсаар байгаа нь бидний ажил бодит болж багш, сурагч, эцэг эхчүүд болон сургуулийн удирдлагуудад үр өгөөжөө өгсөн сиcтем болж чадсаны илрэл гэж ойлгож байна.

Энэ бүхнээс бид цаашдаа илүү их хичээж ажиллах, АМЖИЛТ 2.0 системээ тасралтгүй хөгжүүлсээр байх итгэл найдвар олж авсан юм. Энэ их итгэл найдвар, урам зориг бол бидний гаргасан хамгийн том АМЖИЛТ гэж хэлж болно.

СИСТЕМЭЭ МАШ ОЙЛГОМЖТОЙ ЭНГИЙН ҮЙЛДЛҮҮДТЭЙ БҮТЭЭХИЙГ ЗОРЬСООР БАЙНА

– Системийг хөгжүүлэх явцад хүндрэлтэй зүйл гарч байсан уу?

Манай улсад яг ийм төрлийн систем байхгүй учир хэн нэгэн хүнээс туршлага судлах, заавар зөвлөгөө авах боломжгүй байсан юм. Тиймээс бид бүх шат дамжлагыг өөрсдөө туршиж, алдаа гаргаж байж сурсаар ирсэн. Бүгд шинэ байсан учир мэдэхгүй чадахгүй бүхнээ шинээр сурч цаг алдах тохиолдол цөөнгүй байсан.

Гэхдээ шинэ системийг шууд зараад орлого олох боломжгүй байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Бараг 10 жилийнхээ хөдөлмөрийг одоо л зах зээлд гаргаж орлого олж эхэлж байна шүү дээ. Энэ бүх хугацаанд санхүүгийн асуудлаа зохицуулахад их хүндрэлтэй байсан гэдгийг та бүхэн төсөөлж байгаа байх.

Манай программистууд системээ бүтээхийн хажуугаар бусад компанийн вэб хийх, цалин хөлс багатай ажиллах гээд санхүүгийн хувьд маш их хүндрэлүүдийг туулсан. Гэсэн ч бид шантралгүй урагшилсаар л байсан.

Мөн захиалагч талын гаргаж өгсөн шаардлага загвар байгаагүй учир бид бүх судалгааг өөрсдөө хийж зарим тохиолдолд яг багш нарт чухал шаардлагагүй үйлдлүүдийг хөгжүүлж шаардлагатай үйлдлүүдийг дутуу хөгжүүлсэн байх гэх мэт алдаа дутагдал их гардаг байлаа. Ингээд л дахин засах, шинэчлэх гээд цаг алдах зүйлүүд бишгүй их байсан.

– Амжилт 2.0 системийн хэрэглэгчдийн зүгээс хэрэглэхэд хүндрэлтэй байна ч юм уу санал хүсэлт хэр ирдэг вэ?

Хүндрэлтэй байна гэсэн асуудлууд тэр бүр гардаггүй. Учир нь бид системээ маш ойлгомжтой энгийн үйлдлүүдтэй бүтээхийг зорьсоор байна. Ганц нэг асуудлууд гэвэл зарим сургуулийн удирдлагууд уламжлалт эксел, уорд, цаас ашиглан тайлан тооцоогоо хийгээд хэвшчихсэн түүнээсээ салж цахим шилжилт хийхэд их хүндрэлтэй байдаг.

Мөн олон жил ажилласан настай багш нарын хувьд шинэ систем хэрэглэх нь их хэцүү санагдах, мөн сургуулийн орчинд интернэтийн хүртээмж муу гэх мэт аж ахуйн асуудал болон мэдлэг чадвараас хамаарсан хүндрэлүүд гардаг.

Гэхдээ энэ бол нэг өдрийн дотор шийдээд явах боломжтой асуудлууд. Харин сурагч , эцэг эхийн хувьд ямар ч асуудалгүй системээ хэрэглээд явдаг. Мөн маш цөөн тооны эцэг эхчүүд хүүхэд гар утас хэрэглэх нь буруу гэж үздэг учир зарим сурагчид системээ хэрэглэхэд хүндрэл гардаг. Аль аль талдаа эхэндээ шинэ зүйл учир хэцүү хүнд санагдаж хэрэглэхээс зарим нь татгалзаж байсан бол яваандаа үүнийг ойлгож хэрэглэж дадаад, ажил хөнгөвчилж цаг хэмнэсэн ашиг тустай систем болохыг нь ойлгодог.

– Цаашид төлөвлөж байгаа ажил бий юу. Хэрхэн системээ боловсронгуй болгох вэ?

Бид цаашид маш олон зүйлд зорьж байгаа. Хамгийн эхэнд сургуулийн дотоод удирдлага болон багш хоорондын тайлан тооцооны маш их цаасан дээр хийгддэг ажлуудыг хөнгөвчлөх тал дээр анхаарч байна. Сурах үйл явц бол тийм амар зүйл биш. Тиймээс бид програмаараа дамжуулан хүүхдийн сурах үйл явцыг сэдэлжүүлэхийг зорьж байна.

Жишээ нь эхний үеэ амжилттай давлаа дараагийн үедээ тавтай морил гэх ч юм уу, эсвэл та сайжирч байна гэсэн мэдээллийг хүүхдэд байнга өгдөг байх, сурах үйл явцыг нь дэмжиж өгөх хөгжүүлэлтийг хийхэд анхаарч байгаа юм. Багш нарын хувьд зөвхөн цахимд зориулан тусгай хичээл бэлтгэж байршуулдаг биш танхимд заасан хичээл нь автоматаар системд ордог байх зэрэг ажлуудыг төлөвлөж байна.

Мөн сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчид гээд бүх хэрэглэгчид маань системээ ашиглахад ямар ч хүндрэлгүй маш хялбар ойлгомжтой байх асуудалд анхааран ажиллаж байгаа. Зөвхөн Монголдоо биш Орос, Хятад бүр цаашлаад дэлхий нийтэд танигдсан систем болохын төлөө дэлхийн хүн бүхнийг сурахад нь тус дэм болох боловсролын хүчирхэг систем бүтээхийг зорин ажиллаж байна.

– Амжилт 2.0 ситемийг сургуулийн удирдлага хэрэглэхэд ямар давуу талтай вэ?

Хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг шүү дээ. Сургуулийн удирдлага хамгийн нарийн мэдээллээс эхлээд ерөнхий бүх мэдээллийг систем ашигласнаар авах боломжтой. Жишээ нь сурагч бүрийн хичээлийн хоцролт, дүнгийн мэдээлэл гэх мэт яг нэгж мэдээллээс гадна 7А ангийн хоцролт, хичээлийн идэвх, ямар хичээлээ сурагчид ойлгохгүй байна гэх зэрэг бүх л хяналтыг ангид хийж болно.

Нэгжээс эхлээд, анги, бүлэг бүр сургуулиар нь харж болно. Мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр хайж тайлангаа гаргах боломжтой. Багшийн гаргасан үзүүлэлт, амжилт, сургалтын чанар, хүүхдүүдэд өгсөн гэрийн даалгавар, түвшин тогтоох шалгалтын ахиц, хичээлийн төлбөр тооцоо, хувиарт ажлууд, төрийн байгууллагад өгөх мэдээлэл, гомдол санал гэх мэт бүх мэдээллийг хайх, авах, хадгалах , боловсруулах гэх мэт маш олон давуу талтай.

Хэвлэмэл файлууд болон эксел, уорд дээрх мэдээллүүдийг эрж хайж нэгтгэж байснаас сургуулийн удирдлага зөвхөн утсаараа хаанаас хэзээ ч хүссэн үедээ бүх төрлийн мэдээлэл авах хяналт тавих боломжтой. Ингэснээр зөв шийдвэр гаргаж үр дүнтэй ажиллахад илүү дөхөм болж сургуулийн дотоод ажлаас илүүтэйгээр сургалтын үйл явцдаа илүү анхаарах боломжтой болох юм.

ЯРИЛЦЛАГЫГ УНШААД ХОЛБОГДСОН ЭХНИЙ ХОЁР СУРГУУЛЬД 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ӨГЬЕ ГЭЖ БОДОЖ БАЙНА

– Багш нар Амжит 2.0 системийг хэрэглэснээр ямар давуу талтай вэ?

Нэг сонирхолтой судалгааг дуулгахад багш хичээл заахаас гадна 300 гаруй өөр төрлийн үйлдэл хийдэг гэсэн байсан. Жишээлбэл ирц бүртгэх, менежер сургуулийн удирдлагад зориулсан тайлан тооцоо бэлдэх гэх мэт хичээл заахаас илүү маш олон бичиг цаасны ажилтай байдаг юм байна.

Манай систем тэр бүх ажлыг хөнгөвчилж багшид зөвхөн заах үндсэн ажилдаа анхаарах цаг хугацааг олгож өгөхөд чиглэж байгаа юм. Ирцийг автоматаар бүртгэж багшийн ажлыг хөнгөвчилж, 40 минут нэг хичээл дээр багш 30-40 хүүхдийн нэрийг дуудах шаардлагагүйгээр ирцийг автоматаар бүртгэх боломжтой болсон.

Мөн нэг багш дунджаар дунд, ахлах ангийн 100 гаруй хүүхдэд хичээл орлоо гэхэд ийм тооны тестийг засах нь маш их цаг авдаг үйлдлүүдийн нэг. Тиймээс үүнийг ч бид хөнгөвчилж системчилж өгсөн байгаа. Яг багш хүний өнцгөөс харж үйлдлүүдээ системдээ оруулж өгсөн учир багшийн ажлыг хөнгөвчилж сургалтын чанарыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

– Сурагчид Амжилт 2.0 системийг хэрэглэснээр ямар давуу талтай вэ?

Сурагч өөрийнхөө хурдаар суралцах боломжийг хангаж өгсөн. Жишээ нь хичээлээ удаан ойлгодог сурагч байвал хичээлээ нөхөөд дахин дахин судлах боломжтой. Хэрвээ хурдан ойлгоод юмыг хурдан сурдаг сурагч байвал хичээлээ түрүүлээд судлах боломжтой. Заавал танхимд хичээлийн цагаар гэлтгүй гэртээ байх үедээ багш болон бусад сурагчидтайгаа харилцах бүрэн боломжтой.

Сурагч өвчтэй чөлөөтэй үедээ системээр дамжуулан гэрийн даалгавраа аваад эргүүлэн хянуулах боломжтой юм. Ер нь сургалтын бүх үйл ажиллагааг цахимаар , системээрээ дамжуулан хийх боломжтой байгаа. Сурагч дүн болон бүх мэдээллээ өөрийнхөө нэвтрэх эрхээрээ ороод авч болно.

Хэдэн гэрийн даалгавар хийсэн, хэдийг нь хийгээгүй, дүн нь ахисан уу, буурсан уу гэх мэт хүссэн бүх мэдээллээ авч болно. Ингэснээр сурагч өөрөө дүгнэлт хийж цаашдаа анхаарах зүйлсээ ч ойлгож авах боломжтой. Хамгийн гол нь манай системийг ашигласнаар сурагчийн сурлагад ахиц гарах бүрэн боломжтой байдаг.

– Эцэг эхчүүд Амжилт 2.0 системийг хэрэглэснээр ямар давуу талтай вэ?

Эцэг эхчүүд мэдээж хүүхдэдээ цаг үргэлж хяналт тавих хүсэлтэй байдаг. Гэрийн даалгавраа хийж байна уу? ямар дүн авч байна? сургалтын явц ямар байна? юуг шинээр сурч мэдэж байна? хүүхэд маань сургууль дээрээ байна уу? сургуулийн автобус нь хаана явж байна? сургууль дээр ямар хоол хүнс хэрэглэж байна? хичээлээс гадуурх ямар дугуйланд оролцож байна? сургуулиас ямар тэмцээн уралдаан зарлагдаж байна? түүнд хүүхэд маань хамрагдаж байна уу? гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой авч болох бүх л мэдээллийг эцэх эхчүүд авахыг хүсдэг.

Манай платформыг хэрэглэснээр эцэг эхчүүд хүссэн бүх мэдээллээ яг тухайн цаг хугацаанд нь авах боломжтой. Ингэснээр гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх давуу талтай. Жишээ нь та хүүхдээ сургуулиа төгсөх дөхсөн үед багштай нь уулзаж байж хичээлээс хоцрогдсоныг нь мэдэх биш яг өнөөдөр ямар хичээлээ ойлгоогүй үлдсэн байна гэдгийг хянаж болох юм. Мөн сургуулийн удирдлага, багш нартай шууд харилцах боломжтой.

– Сургуулийн зүгээс нэмэлт өөрчлөлт хиймээр байна гэвэл системд хөгжүүлэлт хийх боломж байгаа юу?

Тухайн сургууль манай амжилт 2.0 системийг худалдан авч хэрэглэх явцдаа өөрийнхөө онцлогт тохирсон шинэ үйлдлүүдийг нэмэх хүсэлтэй байвал бид тухай бүрд нь шинэчилж ямар ч үнэ төлбөргүйгээр үйлдлүүдийг нэмж өгч болно.

– Амжилт 2.0 системийн үнийн хувьд хэдэн төгрөг вэ?

Төлбөрийн хувьд нэг хэрэглэгчийн буюу нэг сурагчийн жилийн эрх нь 20.000 төгрөгийн үнэтэй. Манай системийг бүхэлд нь авахгүйгээр тодорхой хэсгийг ч авч болно. Жишээ нь автомат ирцийн хэсэг, гэрийн даалгаврын хэсэг, тестийн хэсэг гэх мэтээр салгаж авч хэрэглэж болно.

Нийтдээ манайх 10 хэсгээс бүрдэж байгаа. Бүтнээр нь авбал мэдээж багцын үнэлгээ 20.000 гээд хямд тусч байгаа юм. Яг нэг нэгээр нь салгаж авах нь нэгжийн үнэлгээгээрээ хямд ч бөөнд нь багцалж авах үнээс өндөр тусч байгаа. Тиймээс бөөнд нь багцаар нь авбал илүү ашигтай гэж зөвлөмөөр байна.

– Үнийн хувьд хямдрал, урамшуулал байгаа юу?

Ер нь энэ бол хамгийн боломжит хямд үнэ. Манайх маш урт хугацааны турш системээ бүтээж хүч хөдөлмөр зарцуулсан гэж дээр дурдсан. Мөн энэ үнийн дүнд байнга төлөгддөг серверийн төлбөр орсон байгаа. Гэхдээ ЭНЭ ЯРИЛЦЛАГЫГ УНШААД ХОЛБОГДСОН ЭХНИЙ ХОЁР СУРГУУЛЬД 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ӨГЬЕ ГЭЖ БОДОЖ БАЙНА.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа, танай хамт олны цаашдын ажилд томоос том АМЖИЛТ хүсье.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Сошиал сүлжээнүүд хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулж байна гэв
11 цаг    

Эрүүлжүүлэх байранд 93 хүн хоножээ
12 цаг    

Хөл хорионы үед цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сараар боджээ
12 цаг    

ЭМЯ: 11 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 429 боллоо
12 цаг    

Хөл хорионы үеэр секс үдэшлэгт оролцсон Унгарын улстөрч огцорчээ
12 цаг    

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна
12 цаг    

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
12 цаг    

БЗД-ийн иргэд илрүүлэг шинжилгээний талаар 1900-1063 дугаараар лавлаж болно
12 цаг    

Ноцтой ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ
12 цаг    

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
12 цаг    

Ахмадуудаа цахим банк, картын үйлчилгээг ашиглаж тэтгэврээ авахыг уриалж байна
1 өдөр    

Цахим орчинд мөрийтэй тоглосон 46 хүнд хариуцлага тооцжээ
1 өдөр    

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид тодорчээ
1 өдөр    

“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”
1 өдөр    

АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ
1 өдөр    

Зээлийн төлөлтөө хэрхэн хойшлуулах вэ?
1 өдөр    

Өдөрт хамгийн багадаа 40-50 хүн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлдэг байна
1 өдөр    

Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтынхтой нэгтгэн хэлэлцүүлэхээр болжээ
1 өдөр    

Хар Баасан гарагийн хямдралтай худалдаагаар АНУ-ын иргэд 9 тэрбум ам.долларын худалдаа хийлээ
1 өдөр    

Монгол Улсын Төрийн далбаагаар шалны дэвсгэр үйлдвэрлэн зарж байна
1 өдөр    

Яруу найрагч С.Наранбаатарын шинэ уран бүтээл “Охин минь”
2 өдөр    

“Миний дэлгүүр” ХХК ирээдүйн боловсон хүчнээ дэмжин туслалцаа үзүүллээ
2 өдөр    

Ким Жон Ун хилэгнэж, хоёр хүнийг цаазлахыг тушаав
2 өдөр    

Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
2 өдөр    

Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
2 өдөр    

АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй
2 өдөр    

АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй
2 өдөр    

ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
2 өдөр    

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн хороод
2 өдөр    

Налайх, Хонхороор орж ирсэн 200 зээрийн сүргийг эргүүлэн гаргаж, Айцын даваагаар орж ирсэн 300 сүргийг гаргахаар ажиллаж байна
2 өдөр    

Хүчит шонхор захад үхрийн цул мах 11-12 мянга, хонины мах 7800-8000 төгрөгөөр зарагдаж байна
2 өдөр    

Нэр цохсон, ширүүхэн үгстэй Ерөнхийлөгчийн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
3 өдөр    

Тэнхлүүн явхад тэмээгээр тусалсанаас, тэвдэж явхад тэвнээр тусал гэдэгдээ!
4 өдөр    

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн бүтээлүүд олон улсын уралдаанд тэргүүллээ
4 өдөр    

ХАЙЛГАН, ЦАЙЛГАН ХҮҮХЭД ШИГ ЗӨӨЛӨН АНД МИНЬ
4 өдөр    

БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ
5 өдөр    

"Хөл хориог сунгавал 430 мянган хүн ажилгүй болно"
5 өдөр    

Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө 5 хүн цаазлана
5 өдөр    

ХЭҮК-оос Улсын онцгой комисст зөвлөмж хүргүүлэв
5 өдөр    

“Бүх нийтийн бэлэн байдлын үед сэтгүүл зүйд тулгарч буй асуудлууд” сэдэвт цахим уулзалт
5 өдөр    

Монголын нүүрсний экспорт 70 орчим хувиар буурав
5 өдөр    

Энэтхэг тариачид шинэ хуулийг эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлдлөө
5 өдөр    

Монголчууд бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26 мөн үү?
5 өдөр    

О.Баасанхүү Ерөнхийлөгчийг даапаалав
5 өдөр    

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг "Ногоон бүс" болгоно
5 өдөр    

БШУЯ: Хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй 44 мянга гаруй хүүхэд байна
1 долоо хоног    

Эрсдэлийн үнэлгээгээр КОВИД-19 халдвар тархах эрсдэл "өндөр" гэсэн дүгнэлт гарчээ
1 долоо хоног    

Я.Содбаатар: Засгийн газар вакцин худалдан авахаар Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна
1 долоо хоног    

Хатояма: Сүмо бөхийн тэмцээний тоог жилд 4 болгох хэрэгтэй
1 долоо хоног    

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.