Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 12-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголбанк: Засгийн газартай зөвшилцөлд хүрвэл ИПОТЕКИЙН зээлийн төлөлтийг дахин хойшлуулах боломжтой

НИЙТЛЭСЭН: 2020-11-18 10:25:37
Эдийн засаг > Баялаг бүтээгч | Сэтгэгдэл: 0

Монголбанкнаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж мэдэгдэл гаргалаа.  

Мэдэгдэлд "Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх үүднээс нарийвчилсан судалгаа, олон улсын сайн туршлагад суурилан мөнгөний бодлогын болон зохицуулалтын холбогдох шийдвэр (бодлогын болон макро зохистой бодлогын хэрэгслүүд)-ийг Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцүүлж ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь цар тахлаас үүдэлтэй бизнес эрхлэгчид, өрх гэр, санхүүгийн байгууллагуудад учирч буй хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулж, сэргээхэд чиглэнэ.

Монгол Улсын банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр тооцоо цахим хэлбэрээр тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Одоогоор дотоод төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдолд гараагүй. Тухайлбал, 11 дүгээр сарын 12-16-ны өдрийн хооронд хийгдсэн банк хоорондын гүйлгээний тоо хэмжээ 2, 3 дугаар улирлын өдрийн дундаж түвшнээс бага зэрэг буурсан хэдий ч, 1 дүгээр улирлын түвшинд хадгалагдаж байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоог төлбөрийн карт, интернет, мобайл зэрэг цахим хэлбэрээр гүйцэтгэх боломжтойг харуулж байгаа бөгөөд цаашид ч улам түлхүү ашиглахыг нөхцөл байдал шаардаж байна.

Монголбанкнаас Ковид-19 цар тахалд өртсөн иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээний болон бизнесийн зээлийн эргэн төлөлтөө банкуудтайгаа тохиролцон хойшлуулах боломжийг олгосон зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийт 125,206 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл Ковид-19 цар тахалд өртсөн нь нийт зээлийн багцын 33 хувийг бүрдүүлж байна. Үүнээс 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл, 1.5 их наяд төгрөг нь иргэдийн зээл байна. Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно.

Харин төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг түр хугацаанд хойшлуулах арга хэмжээ нь энэ оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 6 сарын хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд нийт 38,152 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг 6 сарын хугацаатайгаар хойшлуулсан билээ. Монголбанкны зүгээс Засгийн газартай зөвшилцөж, дэмжих тохиолдолд энэ арга хэмжээг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна.

Эдгээр бизнесийн, хэрэглээний болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжийг олгосон зохицуулалтын арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаснаар арилжааны банкууд нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор салбар, нэгжүүдээ тодорхой хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Харин эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, Улсын онцгой комиссын зөвшөөрлийн хүрээнд банкууд салбар, нэгжүүдээ тодорхой хэмжээнд нээн ажиллуулахад бэлэн болохыг мэдэгдсэн.

Монголбанкны зүгээс санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх үүднээс банкны салбарын үйл ажиллагааг тогтвортой байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Санхүүгийн салбарын зээлдэгч болон харилцах, хадгаламж эзэмшигчийн аль алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой болно. Тухайлбал, банкны салбарт нийт 9.2 сая харилцах, хугацаагүй болон хугацаатай хадгаламжийн дансанд нийт 21.7 их наяд төгрөгийн эх үүсвэр байршиж байна. Энэ оны 10 дугаар сарын дүнгээр банкны салбараас эх үүсвэрт төлж буй 1 сарын хүүний зардал 184.7 тэрбум төгрөг байгаа нь банкны хүүний орлогыг хязгаарлах тохиолдолд томоохон алдагдал үүсэхийг харуулж байна. Иймд аливаа бодлого, шийдвэр нь санхүүгийн зуучлал, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой гэсэн зарчим баримталж байна.

Нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэх, орлого багатай иргэдийг ядуурлаас хамгаалах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн Засгийн газрын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжилт (зээл олгох, бондыг худалдан авах)-ээр дэмжиж ажиллахад бэлэн байна.

Цар тахлыг хязгаарлах, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд зориулан Засгийн газар болон банкуудад санхүүжилт олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна" хэмээжээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Сошиал сүлжээнүүд хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулж байна гэв
12 цаг    

Эрүүлжүүлэх байранд 93 хүн хоножээ
12 цаг    

Хөл хорионы үед цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сараар боджээ
12 цаг    

ЭМЯ: 11 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 429 боллоо
12 цаг    

Хөл хорионы үеэр секс үдэшлэгт оролцсон Унгарын улстөрч огцорчээ
12 цаг    

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна
12 цаг    

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
12 цаг    

БЗД-ийн иргэд илрүүлэг шинжилгээний талаар 1900-1063 дугаараар лавлаж болно
12 цаг    

Ноцтой ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ
12 цаг    

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
12 цаг    

Ахмадуудаа цахим банк, картын үйлчилгээг ашиглаж тэтгэврээ авахыг уриалж байна
1 өдөр    

Цахим орчинд мөрийтэй тоглосон 46 хүнд хариуцлага тооцжээ
1 өдөр    

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид тодорчээ
1 өдөр    

“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”
1 өдөр    

АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ
1 өдөр    

Зээлийн төлөлтөө хэрхэн хойшлуулах вэ?
1 өдөр    

Өдөрт хамгийн багадаа 40-50 хүн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлдэг байна
1 өдөр    

Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтынхтой нэгтгэн хэлэлцүүлэхээр болжээ
1 өдөр    

Хар Баасан гарагийн хямдралтай худалдаагаар АНУ-ын иргэд 9 тэрбум ам.долларын худалдаа хийлээ
1 өдөр    

Монгол Улсын Төрийн далбаагаар шалны дэвсгэр үйлдвэрлэн зарж байна
1 өдөр    

Яруу найрагч С.Наранбаатарын шинэ уран бүтээл “Охин минь”
2 өдөр    

“Миний дэлгүүр” ХХК ирээдүйн боловсон хүчнээ дэмжин туслалцаа үзүүллээ
2 өдөр    

Ким Жон Ун хилэгнэж, хоёр хүнийг цаазлахыг тушаав
2 өдөр    

Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
2 өдөр    

Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
2 өдөр    

АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй
2 өдөр    

АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй
2 өдөр    

ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
2 өдөр    

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн хороод
2 өдөр    

Налайх, Хонхороор орж ирсэн 200 зээрийн сүргийг эргүүлэн гаргаж, Айцын даваагаар орж ирсэн 300 сүргийг гаргахаар ажиллаж байна
2 өдөр    

Хүчит шонхор захад үхрийн цул мах 11-12 мянга, хонины мах 7800-8000 төгрөгөөр зарагдаж байна
2 өдөр    

Нэр цохсон, ширүүхэн үгстэй Ерөнхийлөгчийн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
3 өдөр    

Тэнхлүүн явхад тэмээгээр тусалсанаас, тэвдэж явхад тэвнээр тусал гэдэгдээ!
4 өдөр    

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн бүтээлүүд олон улсын уралдаанд тэргүүллээ
4 өдөр    

ХАЙЛГАН, ЦАЙЛГАН ХҮҮХЭД ШИГ ЗӨӨЛӨН АНД МИНЬ
4 өдөр    

БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ
5 өдөр    

"Хөл хориог сунгавал 430 мянган хүн ажилгүй болно"
5 өдөр    

Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө 5 хүн цаазлана
5 өдөр    

ХЭҮК-оос Улсын онцгой комисст зөвлөмж хүргүүлэв
5 өдөр    

“Бүх нийтийн бэлэн байдлын үед сэтгүүл зүйд тулгарч буй асуудлууд” сэдэвт цахим уулзалт
5 өдөр    

Монголын нүүрсний экспорт 70 орчим хувиар буурав
5 өдөр    

Энэтхэг тариачид шинэ хуулийг эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлдлөө
5 өдөр    

Монголчууд бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26 мөн үү?
5 өдөр    

О.Баасанхүү Ерөнхийлөгчийг даапаалав
5 өдөр    

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг "Ногоон бүс" болгоно
5 өдөр    

БШУЯ: Хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй 44 мянга гаруй хүүхэд байна
1 долоо хоног    

Эрсдэлийн үнэлгээгээр КОВИД-19 халдвар тархах эрсдэл "өндөр" гэсэн дүгнэлт гарчээ
1 долоо хоног    

Я.Содбаатар: Засгийн газар вакцин худалдан авахаар Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна
1 долоо хоног    

Хатояма: Сүмо бөхийн тэмцээний тоог жилд 4 болгох хэрэгтэй
1 долоо хоног    

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.