Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 12-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол бахархлын өдрөөр Монголын өв соёлын бахархал болохуйц том номын нээлт болов

НИЙТЛЭСЭН: 2020-11-17 10:30:58
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн Өвлийн тэргүүн сарын Шинийн нэгэн, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “Монголын нууц товчоон: Иж судалгаа” номын нээлтийг онлайнаар хийв.

Номын нээлтийг энэ өдөр хийж, Монголын нэрт эрдэмтэн судлаачид, нийгэм соёлын  зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүд оролцохоор төлөвлөж байсан ч Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор ийнхүү онлайнаар хийж байгаа юм.

Номын нээлтэд уг номыг хэвлүүлж, түгээх ажлыг ивээлдээ авч хэрэгжүүлж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, номын ерөнхий редактор О.Содномпил, хэвлэлийн редактор Д.Ганболд нар оролцлоо.

Энэхүү бүрэн хэмжээний судалгааны бүтээл нь хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Б.Сумъяабаатарын хагас зуун жилийн судалгаа, шинжилгээний үр дүн, цогц бүтээл юм.

Номын нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголчуудын эх түүх, бичиг соёл, мэдлэг оюуны далай мэт үлэмж сурвалж болсон “Монголын нууц товчоон”-ы нууцсыг тайлсан энэхүү аугаа бүтээлийг зохиогчид бас нэгэн Монгол бахархлыг бүтээжээ. Эзэн Чингис хааны мэндэлсэн-Монгол бахархлын өдрөөр Монгол ном, соёлын бахархал болсон ийм бүтээл туурвисан Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэв.

Энэ бүтээл нь “Монголын нууц товчоон”-ы уйгаржин монгол бичгийн язгуур хэлбэр, уугаль санааг хадгалж шинээр буулгасан шинэ хөрвүүлэг, Нууц товчооны нэвтэрхий тайлбар толь бөгөөд шинэ санаа, ховор баримт, иж судалгааг хамруулсан байна.

“Монголын нууц товчоон: Иж судалгаа” ном хэмжээний хувьд Монголын хамгийн том ном болсон бөгөөд судалгаа шинжилгээ нь “Нууц товчоо судлал”-ыг шинэ шатанд гаргаснаараа агуулгын хувьд ч том ном болсон гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм. 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Нэгийн үнээр ХОЁР УУТ ТҮЛШ авч байгаад иргэд талархаж байна
5 цаг    

Гэрийн ажиглалтын ТУСГАЙ ТЭМДЭГЛЭГЭЭ нь халдвартай гэсэн үг биш
5 цаг    

Халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч нарт шаардлагатай хэрэгсэл бүхий аранзыг бэлтгэн өглөө
5 цаг    

“Барилгын хороо-30” СӨХ байрныхаа өрх тус бүрт 200-400 мянган төгрөг тараажээ
7 цаг    

Италид зул сарын баяраар муж хооронд зорчихыг хориглоно
7 цаг    

Казахстан “Спутник V” вакциныг үйлдвэрлэж эхэлнэ
8 цаг    

Баянгол дүүргийн ИТХ-д “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг өргөн барилаа
8 цаг    

Борлуулалтын тээврийн хэрэгсэл ашиглан архи, согтууруулах ундаа худалдаж
8 цаг    

Халдвар бүртгэгдсэн аймгууд руу явах иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ
8 цаг    

Ерөнхий сайд асан С.Баярт оноосон 5 жилийн хорих ялыг 2.6 жил болгож буурууллаа
10 цаг    

ДАЛХААГИЙН НОРОВ (1951-2020)
1 өдөр    

Б.БАЯРСАЙХАН: УЛС ТӨРИЙН ХИЙРХЭЛЭЭ СОЁЛЫН САЛБАРААС ХОЛ БАЙЛГААРАЙ
1 өдөр    

Коронавирусээр далимдуулж, "Чингис хаан" музейн төслийг зогсоох нь хэнд ашигтай вэ?
1 өдөр    

Хонконгт дахин нэг ардчиллын төлөө тэмцэгчийг баривчиллаа
1 өдөр    

С.Баярцогт нарын хэргийг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлэн Ерөнхий сайд асан С.Баярын хурал орно
1 өдөр    

ТОДРУУЛГА: "Жолоочтой уулзсан, юм дамжуулж өгсөн, авсан хүмүүсийг судалж байна"
1 өдөр    

Боловсролын салбарын төсөв нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чаддаг уу
1 өдөр    

ЭМЯ: Улаанбаатарт 7, Сэлэнгэд 4, Дархан-Уул аймагт 1, нийт 12 хүнээс халдвар илэрлээ
1 өдөр    

А.Амбасэлмаа: Автобусны жолоочийн онош батлагдаж, ойрын хавьтлын 17 хүнийг нь тусгаарлан шинжилгээ авч байна
1 өдөр    

Төрсөн эцэг нь хоёр настай охиноо ХҮЧИРХИЙЛСЭН хэрэг гарчээ
1 өдөр    

ГХЯ: Ойрын хугацаанд 2-3 чартер нислэг хийхээр судалж байна
1 өдөр    

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч нар хайхрамжгүй байдлаасаа болж нэгнийхээ аминд хүрлээ
1 өдөр    

Баруун түрүүн товчоогоор самар түүхээр явсан байсан 500 хүнийг нэвтрүүллээ
2 өдөр    

ЖҮЖИГЧИН ЭЛЛЕН ПЕЙЖ ТРАНСЖЕНДЭР ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ
2 өдөр    

“БГД ИТХ“ Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэрч хохирогчийг түр хамгаалах байртай болно
2 өдөр    

Хүүгээ 28 жил гэртээ хорьсон эмэгтэйг баривчилжээ
2 өдөр    

Г.ЗАНДАНШАТАР:СОЛОНГОС, ГРЕК ЗЭРЭГ УЛСУУДЫН ЖИШГИЙГ ДАГАЖ “ШИЛЭН ХААЛТ” ХИЙЛГҮҮЛСЭН
2 өдөр    

З.Мэндсайхан: Өнжмөл болон шинэ өвсийг хольж аймгуудад үнэгүй олгоно
2 өдөр    

АНУ Шинжаанаас хөвөн бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ
2 өдөр    

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд – Арван хоёр дахь өдөр
2 өдөр    

Чуулган: Японоос 25.0 тэрбум иений яаралтай тусламжийн зээл авахыг дэмжлээ
2 өдөр    

Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг дахин тусгаарлаж, С.Баярцогтын шүүх хурал үргэлжилж байна
2 өдөр    

Сошиал сүлжээнүүд хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулж байна гэв
3 өдөр    

Эрүүлжүүлэх байранд 93 хүн хоножээ
3 өдөр    

Хөл хорионы үед цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сараар боджээ
3 өдөр    

ЭМЯ: 11 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 429 боллоо
3 өдөр    

Хөл хорионы үеэр секс үдэшлэгт оролцсон Унгарын улстөрч огцорчээ
3 өдөр    

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна
3 өдөр    

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
3 өдөр    

БЗД-ийн иргэд илрүүлэг шинжилгээний талаар 1900-1063 дугаараар лавлаж болно
3 өдөр    

Ноцтой ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ
3 өдөр    

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
3 өдөр    

Ахмадуудаа цахим банк, картын үйлчилгээг ашиглаж тэтгэврээ авахыг уриалж байна
4 өдөр    

Цахим орчинд мөрийтэй тоглосон 46 хүнд хариуцлага тооцжээ
4 өдөр    

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид тодорчээ
4 өдөр    

“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”
4 өдөр    

АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ
4 өдөр    

Зээлийн төлөлтөө хэрхэн хойшлуулах вэ?
4 өдөр    

Өдөрт хамгийн багадаа 40-50 хүн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлдэг байна
4 өдөр    

Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтынхтой нэгтгэн хэлэлцүүлэхээр болжээ
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.