Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 12-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тойм: Дотоодод халдвар бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжив

НИЙТЛЭСЭН: 2020-11-15 10:15:57
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

News агентлаг Ням гариг бүр өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. Монгол Улсад covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар Гамшгийн тухай хуулиар заасан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорионы дэглэмд байгаа билээ.


МОНГОЛ УЛСАД ДОТООДОД ХАЛДВАР АЛДАЖ, БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИВ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн, олон улсын тээврийн жолооч Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаад, гарснаас хойш гурав хоногийн дараа covid-19-ийн халдвар илэрсэн. Ингээд түүнээс хойш тус жолоочийн ойрын хамаарал бүхий эхнэр, дүүгээс нь халдвар илэрснээр Улсын онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, ажилласаар байна. Түүнээс хойш дотооддоо бүртгэгдсэн тоо өдөрт олноор нэмэгдэж, бүртгэгдсэн халдварын тоо 426 болсон. Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас УОК, Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, шаардлагатай шийдвэрүүд гаргаж, хатуу хөл хорионы дэглэмийг иргэд сайтар сахих шаардлагатайг анхааруулж буй. Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 426, үүнээс 328 нь эдгэрсэн, ажиглалтад 16, гэрийн ажиглалтад хоёр хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна. Улаанбаатарт бүртгэгдсэн Covid-19 халдварын голомтод нийтдээ есөн тохиолдол батлагдсан.

УИХ-ЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН 2021 ОНЫ ТӨСВӨӨ ЦАХИМААР БАТЛАВ

Codid-19-ийн цар тахал бүргэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүний дагуу УИХ-ын үйл ажиллагаа ч мөн цахим хэлбэрт шилжсэн юм. Ингэснээр арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан ирэх оны төсөв батлах шаардлага тулгарсан учраас УИХ-ын чуулганы хуралдааныг цахимаар зохион байгуулж, УИХ-ын гишүүд нь байгаа газраасаа хуралдаа оролцов. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхэд эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 42.2 тэрбум төгрөгөөр нзмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.4 хувь болж, 0.1 хувиар нэмэгдэхээр, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 26.5 тэрбум төгрөгөөр буурч, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.2 хувь болж, 0.1 хувиар буурахаар байгааг Байнгын хорооны танилцуулгад дурджээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023-оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 2021 онд 7.2 хувь, 2022 онд 4.4 хувь, 2023 онд 6.5 хувь байх, харин хэрэглээний үнийн өсөлтийн төвшинг 2021 онд 7.0 хувь, 20122, 2023 онуудад тус бүр 6.0 хувь байхаар тусгасан байна.

Мөн төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ч баталсан юм. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь эцэслэн баталлаа.

БҮХ ТӨРЛИЙН БУДААГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

Засгийн газар хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг  Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр төлөвлөж байна. Хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн хүнсний хомсдол үүсэх, үнийн өсөлтөөс сэргийлэх, хангамжийг тогтворжуулах, аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний улаанбуудай импортлоход шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэлээ. Нийтдээ 150 мянган тонн хүнсний улаанбуудай, 40 мянган тонн үрийн буудай импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛЧДАД УРАМШУУЛАЛ ОЛГОНО

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор боллоо. Мөн тусгаарлах байранд ажиллаж байгаа 1,362 резидент эмч, эргүүл хамгаалалтад гарч байгаа 1,450 сонсогчид олгох урамшуулал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 520 алба хаагчийг өвлийн хувцсаар хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ.

ИРГЭДИЙГ САЙН ДУРААРАА COVID-19-ИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХИЙГ УРИАЛЛАА

“Ковид-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт, мөн хорооны “Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрт ойр байрлах шинжилгээний төвд сайн дураар очиж үнэ төлбөргүй шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа. Мөн Эрүүл мэндийн яамны 119, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 80086928 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд ард иргэд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 1111 дугаарын утсанд холбогдох, эсвэл 1111@gov.mn, e-mongolia.mn, 11-11.mn хуудсаар санал, хүсэлтээ ирүүлж болно.

Ш.ОЧ

Эх Сурвалж News.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Сошиал сүлжээнүүд хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулж байна гэв
12 цаг    

Эрүүлжүүлэх байранд 93 хүн хоножээ
12 цаг    

Хөл хорионы үед цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сараар боджээ
12 цаг    

ЭМЯ: 11 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 429 боллоо
12 цаг    

Хөл хорионы үеэр секс үдэшлэгт оролцсон Унгарын улстөрч огцорчээ
12 цаг    

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна
12 цаг    

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
12 цаг    

БЗД-ийн иргэд илрүүлэг шинжилгээний талаар 1900-1063 дугаараар лавлаж болно
12 цаг    

Ноцтой ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ
12 цаг    

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
12 цаг    

Ахмадуудаа цахим банк, картын үйлчилгээг ашиглаж тэтгэврээ авахыг уриалж байна
1 өдөр    

Цахим орчинд мөрийтэй тоглосон 46 хүнд хариуцлага тооцжээ
1 өдөр    

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид тодорчээ
1 өдөр    

“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”
1 өдөр    

АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ
1 өдөр    

Зээлийн төлөлтөө хэрхэн хойшлуулах вэ?
1 өдөр    

Өдөрт хамгийн багадаа 40-50 хүн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлдэг байна
1 өдөр    

Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтынхтой нэгтгэн хэлэлцүүлэхээр болжээ
1 өдөр    

Хар Баасан гарагийн хямдралтай худалдаагаар АНУ-ын иргэд 9 тэрбум ам.долларын худалдаа хийлээ
1 өдөр    

Монгол Улсын Төрийн далбаагаар шалны дэвсгэр үйлдвэрлэн зарж байна
1 өдөр    

Яруу найрагч С.Наранбаатарын шинэ уран бүтээл “Охин минь”
2 өдөр    

“Миний дэлгүүр” ХХК ирээдүйн боловсон хүчнээ дэмжин туслалцаа үзүүллээ
2 өдөр    

Ким Жон Ун хилэгнэж, хоёр хүнийг цаазлахыг тушаав
2 өдөр    

Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
2 өдөр    

Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
2 өдөр    

АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй
2 өдөр    

АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй
2 өдөр    

ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
2 өдөр    

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн хороод
2 өдөр    

Налайх, Хонхороор орж ирсэн 200 зээрийн сүргийг эргүүлэн гаргаж, Айцын даваагаар орж ирсэн 300 сүргийг гаргахаар ажиллаж байна
2 өдөр    

Хүчит шонхор захад үхрийн цул мах 11-12 мянга, хонины мах 7800-8000 төгрөгөөр зарагдаж байна
2 өдөр    

Нэр цохсон, ширүүхэн үгстэй Ерөнхийлөгчийн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
3 өдөр    

Тэнхлүүн явхад тэмээгээр тусалсанаас, тэвдэж явхад тэвнээр тусал гэдэгдээ!
4 өдөр    

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн бүтээлүүд олон улсын уралдаанд тэргүүллээ
4 өдөр    

ХАЙЛГАН, ЦАЙЛГАН ХҮҮХЭД ШИГ ЗӨӨЛӨН АНД МИНЬ
4 өдөр    

БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ
5 өдөр    

"Хөл хориог сунгавал 430 мянган хүн ажилгүй болно"
5 өдөр    

Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө 5 хүн цаазлана
5 өдөр    

ХЭҮК-оос Улсын онцгой комисст зөвлөмж хүргүүлэв
5 өдөр    

“Бүх нийтийн бэлэн байдлын үед сэтгүүл зүйд тулгарч буй асуудлууд” сэдэвт цахим уулзалт
5 өдөр    

Монголын нүүрсний экспорт 70 орчим хувиар буурав
5 өдөр    

Энэтхэг тариачид шинэ хуулийг эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлдлөө
5 өдөр    

Монголчууд бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26 мөн үү?
5 өдөр    

О.Баасанхүү Ерөнхийлөгчийг даапаалав
5 өдөр    

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг "Ногоон бүс" болгоно
5 өдөр    

БШУЯ: Хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй 44 мянга гаруй хүүхэд байна
1 долоо хоног    

Эрсдэлийн үнэлгээгээр КОВИД-19 халдвар тархах эрсдэл "өндөр" гэсэн дүгнэлт гарчээ
1 долоо хоног    

Я.Содбаатар: Засгийн газар вакцин худалдан авахаар Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна
1 долоо хоног    

Хатояма: Сүмо бөхийн тэмцээний тоог жилд 4 болгох хэрэгтэй
1 долоо хоног    

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.