Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 12-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Одоо Ерөнхийлөгчийн зарлиг л үлдлээ

НИЙТЛЭСЭН: 2020-11-03 08:41:14
Спорт > Бөх | Сэтгэгдэл: 0

Монгол бөхийн түүхэнд байгаагүй удаан үргэлжилсэн, эзэн нь тодорхой, баримт нотолгоотой допингийн паян төгсгөлийн шатандаа орлоо. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр/2020.11.02/ хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Уг тогтоолоор Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны зургадугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд Э.Оюунболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсэгт “түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах” гэснийг “Нэг жилийн хугацаагаар хасах” болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн юм.

Харин өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын хоёрдахь заалт буюу Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын барилдах эрх нь нээгдэж, ерөнхийлөгчийн зарлигаар аварга цолноосоо салах болж байна.

Та бүхэнд сануулахад, Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарласан. Мөн тэрбээр Б сорьцын шинжилгээ өгөхөөс татгалзаж, түүний шинжилгээний дээжийг сольсон гэж үзсэн юм.

Станазол төрлийн 5-10 мг бодис 10 хоног, мелдониум төрлийн 500-1000 мг бодис 4-6 долоо хоног, гидрохлортиазид төрлийн бодис 3.5 өдөр тус тус хүний биед хуримтлагдаж байж бүрэн ангижирдаг тухай drugs.com мэдээлжээ. 

Энэ асуудлаар Э.Оюунболд авлигатай тэмцэх газарт хандаж түүний мөрөөр 2009-2019 оны наадамд шөвгөрсөн давхардсан тоогоор 192 бөхийн давхардлыг нь арилгавал 109 бөхийн шинжилгээний дээжийг дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй харьцуулан шалгасан. Энэхүү хяналт шалгалтын үндсэн дээр нийт допингийн шинжилгээнд бүдэрсэн 38 бөх бий гэж АТГ мэдэгдсэн юм. Гэвч өдийг хүртэл эдгээр бөхчүүдийн нэрс нууц хэвээр байна.

Харин Э.Оюунболдтой хамт допингийн хэрэгт холбогдсон улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, цолоо хураалгаж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулахаар болсон.

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгох болно. Э.Оюунболд Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд:

  • Нэгийн даваанд: Хэнтий аймгийн залуу бөх М.Баярбаатар
  • Хоёрын даваанд: Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн начин Т.Лхагвасүрэн
  • Гурвын даваанд: Төв аймгийн харьяат, аймгийн харцага М.Жамсрандорж
  • Дөрвийн даваанд: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан П.Батсүх
  • Тавын даваанд: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, тухайн үедээ аймгийн арслан цолтой байсан Н.Мустафа
  • Зургаагийн даваанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын начин болсон Б.Цэдэнсодном
  • Долоогийн даваанд: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын харцага болсон Д.Анар
  • Наймын даваанд: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж
  • Есийн даваанд: Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь зэрэг хүчит бөхчүүдийг давж, Монгол Улсын аварга цолонд хүрсэн.

Хэрэвзээ Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга зарлига гаргаж, Э.Оюунболдын цолыг хураах зарлиг гаргавал:

  • Улсын начин Н.Мустафа чимэг
  • Улсын начин Б.Цэдэнсодном Монгол Улсын харцага
  • Улсын харцага Д.Анар Монгол Улсын заан
  • Улсын арслан Ц.Содномдорж Үлэмж бадрах чимэг
  • Улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын Даян Аварга цолны эзэн тус тус болно.

Ийнхүү бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилсэн маргаан гурван шатны шүүхээр дамжиж, эцэслэх дөхөж байна. Одоо зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн цол, чимгийг нөхөн олгох үлдлээ.

Ирэх Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор сүүлийн хоёр улсын их баяр наадамд допинг хэрэглэсэн бөхчүүд зодоглох болж байна. Одоогоор улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага ББат-Орших нарын хүртсэн цол, чимгийг хурааж, барилдах эрхийг нь 11 сараар хасах санал гаргаад байгаа аж. Хэрэв энэхүү санал дэмжигдвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон таван бөхийн дөрөв нь эргэн наадмын зүлэг ногоон дэвжээнээ зодоглох болж байна.

Эх сурвалж: Б.Мөнгөнтамир news .mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Сошиал сүлжээнүүд хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулж байна гэв
13 цаг    

Эрүүлжүүлэх байранд 93 хүн хоножээ
13 цаг    

Хөл хорионы үед цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сараар боджээ
13 цаг    

ЭМЯ: 11 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 429 боллоо
13 цаг    

Хөл хорионы үеэр секс үдэшлэгт оролцсон Унгарын улстөрч огцорчээ
13 цаг    

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна
13 цаг    

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
13 цаг    

БЗД-ийн иргэд илрүүлэг шинжилгээний талаар 1900-1063 дугаараар лавлаж болно
13 цаг    

Ноцтой ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ
13 цаг    

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
13 цаг    

Ахмадуудаа цахим банк, картын үйлчилгээг ашиглаж тэтгэврээ авахыг уриалж байна
1 өдөр    

Цахим орчинд мөрийтэй тоглосон 46 хүнд хариуцлага тооцжээ
1 өдөр    

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид тодорчээ
1 өдөр    

“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”
1 өдөр    

АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ
1 өдөр    

Зээлийн төлөлтөө хэрхэн хойшлуулах вэ?
1 өдөр    

Өдөрт хамгийн багадаа 40-50 хүн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлдэг байна
1 өдөр    

Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтынхтой нэгтгэн хэлэлцүүлэхээр болжээ
1 өдөр    

Хар Баасан гарагийн хямдралтай худалдаагаар АНУ-ын иргэд 9 тэрбум ам.долларын худалдаа хийлээ
1 өдөр    

Монгол Улсын Төрийн далбаагаар шалны дэвсгэр үйлдвэрлэн зарж байна
1 өдөр    

Яруу найрагч С.Наранбаатарын шинэ уран бүтээл “Охин минь”
2 өдөр    

“Миний дэлгүүр” ХХК ирээдүйн боловсон хүчнээ дэмжин туслалцаа үзүүллээ
2 өдөр    

Ким Жон Ун хилэгнэж, хоёр хүнийг цаазлахыг тушаав
2 өдөр    

Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
2 өдөр    

Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
2 өдөр    

АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй
2 өдөр    

АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй
2 өдөр    

ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
2 өдөр    

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн хороод
2 өдөр    

Налайх, Хонхороор орж ирсэн 200 зээрийн сүргийг эргүүлэн гаргаж, Айцын даваагаар орж ирсэн 300 сүргийг гаргахаар ажиллаж байна
2 өдөр    

Хүчит шонхор захад үхрийн цул мах 11-12 мянга, хонины мах 7800-8000 төгрөгөөр зарагдаж байна
2 өдөр    

Нэр цохсон, ширүүхэн үгстэй Ерөнхийлөгчийн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
3 өдөр    

Тэнхлүүн явхад тэмээгээр тусалсанаас, тэвдэж явхад тэвнээр тусал гэдэгдээ!
4 өдөр    

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн бүтээлүүд олон улсын уралдаанд тэргүүллээ
4 өдөр    

ХАЙЛГАН, ЦАЙЛГАН ХҮҮХЭД ШИГ ЗӨӨЛӨН АНД МИНЬ
4 өдөр    

БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ
5 өдөр    

"Хөл хориог сунгавал 430 мянган хүн ажилгүй болно"
5 өдөр    

Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө 5 хүн цаазлана
5 өдөр    

ХЭҮК-оос Улсын онцгой комисст зөвлөмж хүргүүлэв
5 өдөр    

“Бүх нийтийн бэлэн байдлын үед сэтгүүл зүйд тулгарч буй асуудлууд” сэдэвт цахим уулзалт
5 өдөр    

Монголын нүүрсний экспорт 70 орчим хувиар буурав
5 өдөр    

Энэтхэг тариачид шинэ хуулийг эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлдлөө
5 өдөр    

Монголчууд бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26 мөн үү?
5 өдөр    

О.Баасанхүү Ерөнхийлөгчийг даапаалав
5 өдөр    

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг "Ногоон бүс" болгоно
5 өдөр    

БШУЯ: Хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй 44 мянга гаруй хүүхэд байна
1 долоо хоног    

Эрсдэлийн үнэлгээгээр КОВИД-19 халдвар тархах эрсдэл "өндөр" гэсэн дүгнэлт гарчээ
1 долоо хоног    

Я.Содбаатар: Засгийн газар вакцин худалдан авахаар Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна
1 долоо хоног    

Хатояма: Сүмо бөхийн тэмцээний тоог жилд 4 болгох хэрэгтэй
1 долоо хоног    

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.