Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 10-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ

НИЙТЛЭСЭН: 2020-09-23 13:29:39
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

УОК-ын дэргэдэх Шуурхай штаб нь БНСУ-аас  эх орондоо буцах  5200 иргэний хүсэлтийг харгалзан үзэж тус улс руу ирэх сард долоон удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Мөн АНУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тоон мэдээлэл, нислэг тодорхой болсны дараа Сиатл хот руу нислэг үйлдэх хуваарийн товыг гаргана гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

  • 2020.10.05 Нурсултан-Улаанбаатар
  • 2020.10.08 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.10  Токио-Улаанбаатар
  • 2020.10.12 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.16 Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 2020.10.17 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.18 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.19 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.20 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.23 Франкфурт-Улаанбаатар
  • Сиатл /төлөвлөгдөөгүй/

             ГАДААДЫН 200 ИРГЭНИЙГ ТУСГАЙ НИСЛЭГЭЭР ТАТАН АВНА

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлж буй. Энэ есдүгээр сард тусгай үүргийн нислэгийг нэмж,  энэ сарын 28-нд Казахстан улс  руу Хүннү айр компанийн нисэх онгоц хөөргөхөөр шийдвэрлэсэн. Мөн энэ есдүгээр сарын 29-нд Монголд байнга оршин суух эрхтэй  гадаадын 200 орчим иргэнийг тусгай нислэгээр авчрахаар болжээ. Гадаадын иргэдийг Рамада болон Новотел зочид буудалд тусгай үнээр тусгаарлах юм байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

-Энэ сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгүүд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнөө өглөө УБ-Будапешт-Франкфурт болон УБ-Сидней чиглэлийн нислэгүүд хөөрсөн. Засгийн газрын тэтгэлгээр Унгар улсын их дээд сургуулиудад суралцах 120 гаруй оюутныг өнөө өглөөний нислэгээр хүргэж байна. Энэ  нислэгийг үйлдсэнээр Монгол Улс-Унгар улсын хооронд зорчигч тээврийн хамгийн анхны нислэгийг үйлдэж байгаа гэдгээрээ онцлог. Өнөөдрийн байдлаар 10.600 орчим иргэн байгаа ч дахин нягталж байна. Урьдчилсан байдлаар аравдугаар сарын тусгай үүргийн нислэгийн хуваарийг УОК-т батлууллаа. Эхний нислэгийг Казахстан улс руу дахин нислэг үйлдэнэ. Аравдугаар сарын 16-нд үйлдэхээр төлөвлөж буй нислэгт гуравдагч орноос ирэх иргэдэд боломж олгож байгаа юм. АНУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харж өдрийг тогтосны дараа олон нийтэд зарлана гэлээ.

76 УДААГИЙН ТУСГАЙ НИСЛЭГЭЭР 15.685 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ

Цар тахлын улмаас нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш есдүгээр сарын 22-н хүртэл дэлхийн 81 улсаас 22.191 иргэнийг тусгай нислэгээр татан авчээ. УОК-ын шийдвэрээр нийт 76 удаагийн нислэгээр 15.685 иргэн, автозамын хоёр боомтоор нийт 6496 иргэнээ татан авчээ. Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн 15.685 иргэнд УОК-иос тавьж буй шалгуур болон хүндэтгэн үзэх шалтгааныг ангилбал,

  • Эрүүл мэндийн шалтгаантай эмчийн хяналтад байдаг 1728
  • Хөгжлийн бэрхшээлтэй 344
  • Өндөр настан 1312
  • Жирэмсэн эмэгтэй 586
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 2299
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаан буюу оюутан сурагч, ар гэрийн гачигдалтай, санхүүгийн хүндрэлд орсон 9056 иргэн байжээ.

ХИЛ НЭЭЖ, ХОЛИМОГ ГЭР БҮЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээс гадна гадаадын улс, орнууд руу ажиллаж амьдрах хүсэлтэй иргэд Гадаад харилцааны яаманд цөөнгүй хандах болжээ. Нэн ялангуяа БНХАУ-ын иргэдтэй гэр бол болсон Монгол Улсын иргэдийн асуудал хөндөгдсөн. Энэ асуудлаар хоёр орны хэлэлцээрийн үр дүнд эхний ээлжид албан ёсны гэр бүлээ батлуулсан 54 иргэн хүүхдүүдийн хамт  БНХАУ-д оршин суух визээ авчээ. Ойрын хугацаанд хил нээж, нийт 198 иргэнийг Замын-Үүд, Эрээн боомтоор нэвтрүүлэхээр төлөвлөж буйг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлсэн юм. Түүний хэлснээр Япон улсад суралцаж, ажиллах удаан хугацаанд амьдрах хүсэлтэй 400 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авсан ба энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж. Хэдийгээр Япон улс дэлхийн 153 улстай хилээ хязгаарласан ч удаан хугацаанд оршин суух иргэдэд виз олгох болсон тул Монгол Улсаас тус улсад амьдрах хүсэлтэй иргэдэд боломж олгоход анхаарах гэнэ. Гадаад харилцааны яамны мэдээлснээр ОХУ нь Казахстан, Киргиз, БНСУ, Беларусь улстай хилээ нээхээр шийдвэрлэсэн ч манай улсын иргэд эдгээр дөрвөн улсаар дамжин автозамын боомтоор хил нэвтрэх боломжгүй гэдгийг онцлон сануулав.

Б.ЦЭЦЭГ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
С.Бадрал: "Чимэгэ"-гийн ачаар хүн компьютер хоорондоо чөлөөтэй ярих боломжтой болсон
4 өдөр    

Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ
4 өдөр    

Хятад Тайванийн дипломатууд гар зөрүүлжээ
4 өдөр    

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хотын даргаа сонгоно
4 өдөр    

Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
1 сар    

Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
1 сар    

"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
1 сар    

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
1 сар    

“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
1 сар    

Орон нутгийн сонгуулийн чимээ
1 сар    

Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
1 сар    

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
1 сар    

Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
1 сар    

БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
1 сар    

Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
1 сар    

Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
1 сар    

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
1 сар    

Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
1 сар    

Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
1 сар    

Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
1 сар    

Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
1 сар    

Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
1 сар    

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
1 сар    

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
1 сар    

“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
1 сар    

Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
1 сар    

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
1 сар    

"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
1 сар    

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
1 сар    

Улаанбаатарт бага зэргийн бороо орно
1 сар    

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
1 сар    

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
1 сар    

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
1 сар    

СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
1 сар    

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
1 сар    

Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
1 сар    

"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
1 сар    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
1 сар    

Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
1 сар    

Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
1 сар    

СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
1 сар    

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
1 сар    

Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
1 сар    

Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
1 сар    

Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
1 сар    

Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
1 сар    

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
1 сар    

Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
1 сар    

У.Хүрэлсүхийн "window shopping"
1 сар    

"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
1 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.