Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 10-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй

НИЙТЛЭСЭН: 2020-09-23 13:25:01
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Хар ноосон цамцаар гангарсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Улаан бал”-д өгсөн ярилцлагыг өчигдөр шөнө /2020.09.23/ 20 мянга орчим хүн үзжээ. Урьд өдрөөс нь олон нийтийн сүлжээнд цацагдсан “Би хоёр жилийн дараа шорон явж магадгүй” гэсэн гарчигтай нэвтрүүлгийн шторк ярилцагчийн жиргэснээр олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиулсан тул хүмүүсийн үзэх сонирхлыг мэдээж өдөөсөн байх. Ярилцлагыг нь бүтнээр нь үзвэл яг үнэндээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Би хоёр жилийн дараа шорон явж магадгүй” гэж хэлчихээгүйг ойлгоно.

Үнэндээ Ц.Элбэгдорж хаа явсан газартаа нохой, шувуу шуугиулдаг, ноцуулж, ноолуулдаг ч яг хэвээрээ байдаг “кайф”-тай улстөрч л дөө. МАН-ын болоод манай дарга нарыг гүтгэж, доромжилж, муулж болохгүй. Тэгвэл Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар сэтгүүлчид дуудагддаг, бурууддаг болсон. Харин Ц.Элбэгдорж эсрэгээрээ.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сэтгүүлч Ч.Лодойсамбуу хоёр ардчилсан хувьсгалаас эхлээд шүүх засаглал, МАНАН, хонгил, Ардчилсан нам, улс төр, нийгэм дэх хардлага, эргэлзээг тойрон бүтэн хоёр цаг ярилцлаа. Мэдээж, сэтгүүлч хардсан, тулгасан, дайрсан асуултуудаа тавьсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тайлбарласан, ойлгуулсан, сэнхрүүлсэн хариултууд өгсөн. Өөрийнх нь хэлснээр арван удаа “Улаан бал”-д орсон ч түүнээс асуух ёстой асуултууд үлдэх биз.

Түүний ярилцлагын гол санааг тоймловол:

  • Ардчилал өөрөө ирдэг бол Хойд Солонгост хүрээд ирэх нь яасан юм, Кубад хүрээд ирэх нь яасан юм. Хятадад хүрээд ирэх нь яасан юм бэ.
  • Хууль хүчний байгууллагыг хараат бус болгох зорилготой 12 хууль санаачлаад 8-ыг нь батлуулсан юм. Тэрнийг нь үргэлжүүлэх ёстой.
  • Гадны гар хөл болсон нөхдүүд Монголын ардчилал, сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийг л замаасаа зайлуулж байгаа хэрэг. Одоо 14 хүн ял авчихсан байна.
  • Өнөөдөр Монголын эдийн засаг 10 тэрбум ам.доллар байна. 10 жил энэ хэвээрээ гацлаа. Үүнийг 30 тэрбум болгож тэд чадахгүй.
  • Бид нар шуугиулдаг  байсан шүү дээ. Одоо Оюутолгой шиг гурван гэрээ байгуулаад шуугиул л даа.
  • Монголын эдийн засгийг хүчтэй болгох, ардчилсан хүчтэй улсыг эд нар хүсэхгүй, цаад эзэд нь ч хүсэхгүй.
  • Монголчууд өмнөхөө л шоглоно. Бие, биеэ шоглохоос өөр юу ч хийж чадахгүй.
  • Би Монгол Улсынхаа эсрэг, монгол үндэстнүүдийн эсрэг, Монголын эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй.
  • Монголын эрх чөлөө ардчилал, сайн сайхны төлөө зүтгэх гэсэн хүмүүсийг гадны гар хөл болсон нөхдүүд замаасаа зайлуулж байгаа шүү дээ.
  • Наад улсууд чинь гарч ирээд юу болсон талаар бүгд ярина. Хэчнээн ном гарна гэж бодож байна.
  • Шүүх хурлыг нээлттэй хий. Монголын бүх телевиз, сонин, сэтгүүлчийг оруул. Монголын ард түмэн мэдэх эрхтэй.
  • Итгэж сонгосон намын дарга, Ерөнхий сайд байсан хүн, ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийн эхэн дээр нь байсан хүн өнөөдөр яагаад буруудчихав, яагаад шоронд орчихов. Би ч гэсэн мэдмээр байна.
  • Ёс зүйн хариуцлагыг хуульд оруулж өгөх ёстой. Тангарагаа хууль болгох ёстой.
  • 30 жил ардчиллын замаар явахад долоон жилд л арай нэг  үр бүтээлтэй, Монголын хөгжлийг цаашаа авч явах шийдвэрүүдийг гаргасан байдаг.
  • Монгол нэг том даргатай, нэг том бизнестэй байя. Эсвэл хуулиараа явдаг, эрх чөлөөтэй байя. Үүнийгээ л тодорхой болгоё. Нэг талдаа гаръя.
  • Бид Орос, Хятадыг дуурайж болохгүй ээ. Тэгвэл дэлхий дээр биднийг хэн ч тоохгүй.
  • 500 хонио өөртөө авна гэдэг малчдын ардчилал. Нэг эмгэн зулаа бариад бурхандаа залбирна гэдэг эмээгийн ардчилал. Ардчилал бол гадны юм биш ээ.
  • Хулгайлахгүйгээр би амьдарч чадна. Хуулийн байгууллага руу би яагаад зоригтой очдог гээч. Би өөрийгөө мэддэг.
  • Ах дүүдээ ЖДҮ өгдөг, орд өгдөг хүн биш гэдгийг мэднэ. Хэрвээ би энэ 30 жилд ямар нэг хэлбэрээр хулгай хийсэн бол энэ коммунизмын орхидсууд, өнөөдрийн над руу дайрч байгаа хүмүүс намайг наркозгүй хагална.
  • Аль 1990 онд, 2000 онд Ерөнхий сайдаас буухад намайг шоронд хийчихсэн байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа, нийтдээ найман жил ажилласан Ц.Элбэгдоржийн нийгэмд өгч буй мессеж энэ. Тэрбээр ҮАБЗ-ийн зөвлөмж, чиглэлээр хууль, шүүхийн удирдлагуудыг өөрчлөх УИХ дахь үнэмлэхүй олонхид зөвлөж, ардчилал бол Монголын явах ёстой замыг зураг болохыг маш ойлгомжтойгоор тайлбарласан. Нөгөө талдаа өнөөдрийн шүүх биш шүүгчид барьцаалагдсан болохыг, Монголын эрх баригчид гадны гар хөл болсныг шуудхан зарлалаа. Эцэст нь Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээх бодолтой байгаагаа дуулгав.

Үнсэндээ өнгөрсөн 30 жилийн долоохон жилд л Монголын хөгжил хэрэгтэй шийдвэрүүд гарч, үлдсэн хугацаанд нь 10 тэрбум ам.доллараа тойроод улстөржиж, хэрэлдэж, талцаж иржээ.  Өмч хувьчлал,  Оюутолгой,  21 аймгийг холбосон авто зам, "Эрдэнэтийн 49" гээд Монгол Улсын хөгжил, улс төр, эдийн засагтай холбоотой том, том шийдвэрүүд Ардчилсан нам хамтарсан засагт ажиллаж байх үед гарч байсан нь үнэн. Ардчилсан намынхан л том, том бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг ярьдаг, гардан хэрэгжүүлдэг байсан нь бас үнэн. Ардчиллаар овоглодог өнгөрсөн 30 жилийн  хугацааны дийлэнхэд коммунистууд төр барьж ирсэн ч ямбыг нь тэд эдлэж, ялыг нь ардчилагчид үүрдэг.

МАН-ын 100 жилийн босгон дээр, Монголын ардчилал өнөөдөр хамгийн эмзэг үе дээрээ ирсэн. Мянга есөн зуун гучин долоон оны хэлмэгдүүлэлт буцаад эргэсэн. Бусдын өмчийг булаах, дээрэмдэх, өөрөөсөө өөр үзэл бодолтнууд, үг хэлтнүүдийг шорон, гяндангаар айлгаж ичээх нь энгийн үзэгдэл шахуу болчихсон энэ үед Ц.Элбэгдоржийг улс төрд эргэж ирэхийг хүлээж буй хүн олон ч биз.  Магадгүй хүний эрх, эрх чөлөө, ардчилал тусгаар тогтнолын төлөө Ардчилсан намын хаалгаар Ц.Элбэгдорж алхаж орохоор шийдсэн болов уу.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
С.Бадрал: "Чимэгэ"-гийн ачаар хүн компьютер хоорондоо чөлөөтэй ярих боломжтой болсон
4 өдөр    

Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ
4 өдөр    

Хятад Тайванийн дипломатууд гар зөрүүлжээ
4 өдөр    

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хотын даргаа сонгоно
4 өдөр    

Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
1 сар    

Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
1 сар    

"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
1 сар    

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
1 сар    

“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
1 сар    

Орон нутгийн сонгуулийн чимээ
1 сар    

Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
1 сар    

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
1 сар    

Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
1 сар    

БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
1 сар    

Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
1 сар    

Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
1 сар    

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
1 сар    

Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
1 сар    

Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
1 сар    

Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
1 сар    

Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
1 сар    

Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
1 сар    

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
1 сар    

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
1 сар    

“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
1 сар    

Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
1 сар    

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
1 сар    

"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
1 сар    

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
1 сар    

Улаанбаатарт бага зэргийн бороо орно
1 сар    

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
1 сар    

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
1 сар    

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
1 сар    

СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
1 сар    

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
1 сар    

Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
1 сар    

"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
1 сар    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
1 сар    

Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
1 сар    

Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
1 сар    

СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
1 сар    

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
1 сар    

Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
1 сар    

Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
1 сар    

Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
1 сар    

Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
1 сар    

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
1 сар    

Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
1 сар    

У.Хүрэлсүхийн "window shopping"
1 сар    

"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
1 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.