Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 09-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо

НИЙТЛЭСЭН: 2020-09-16 16:03:43
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Өнөөдөр олон улсын сонсголгүй иргэдийн өдрийг угтан “Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” сэдвийн хүрээнд Чойжин ламын сүм музейд “ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” өдөрлөг боллоо.

Музейн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, хэл, сонсголын бэрхшээлтэй иргэдэд соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилготой тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар тус музейтэй хамтран зохион байгуулж байна.

(ЗГХА "Соёл, Урлагийн Газар"-ын дарга, доктор Ц.Нацагдолгор нээж үг хэлж байна)

Өдөрлөгт сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй төрийн бус байгууллагын 300 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг дохионы хэлний хэлмэрчийн тусламжтайгаар үзэж сонирхлоо.

("Чойжин лам сүм музей"-н захирал Д.Отгонсүрэн үг хэлж байгаа нь ...)

Тус өдөрлөгийг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, доктор Ц.Нацагдолгор үг хэлсэн юм. Тэрээр “Тусгай хэрэгцээт сонсголын бэрхшээлтэй иргэдэд онцгой нэг давуу тал байдаг. Тэд бол аливаа зүйлд маш сайн анхаарал төвлөрч чаддаг. Мэлмий нь тод байхаас гадна, гарын ур нь илүү их хөгжсөн гайхалтай, хайрламаар, авьяас, билэгтэй иргэд байдаг билээ. Өнөөдөр ийм сайхан намрын нартай налгар өдөр эдгээр онцгой хүмүүст зориулсан гайхамшигтай сайхан ажлыг санаачлан эхлүүлж байгаа тус музейн удирдлага нийт хамт олонд нь болон энэхүү төслийн бүх хамтран оролцогч нарт халуун баяр хүргэе. Би болоод мэргэжлийн бүхий л соёл, урлагийн байгууллагууд үүнд маш их баяртай байгааг дуулгахад таатай байна. Тиймээс Төрийн зүгээс буюу Соёлын яам болон Соёл, урлагийн газраас энэ мэт сайхан санал санаачлагыг бодлого, хэрэгжилтийн түвшинд дэмжин, хамтран ажиллах болно” гэв.

(УГЖ, дуучин Т.Ариунаа "Талын Монгол айл" дуугаараа ая барьж, сэтгэгдэлээ хуваалцав ...)

Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжин УГЖ, дуучин Т.Ариунаа, СТА, жүжигчин Д.Ганцэцэг, СТА, жүжигчин Г.Нарансолонго, “Dance Chance” бүжгийн хамтлаг оролцон уран бүтээлээ өргөн барьж, өөрсдийн сэтгэгдлээ харамгүй хуваалцсан юм.

Хамгийн сонирхолтой нь Бурхан шашны “Самъяа хийд”-ийн хамба лам Д.Одонбаатар тэргүүтэй залуу лам хуврагууд мөн үйл ажиллагааг дэмжин биечлэн оролцлоо. “Самъяа Хийд”-ийнхэн долоо хоногийн Бямба гарагийн орой сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлмэрчтэйгээр тогтмол ном хурдаг тухайгаа энэ үеэр дуулгасан нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

("Самъяа Хийд"-ийн хамба лам Д.Одонбаатар ба залуу лам хуврагууд ...)

(СТА, жүжигчин Д.Ганцэцэг сэтгэгдэлээ хуваалцаж байгаа нь ...)

(Дохионы хэлмэрч багш ...)

(ЗГХА "Хөгжлийн Бэршээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар"-ын дэд дарга Д.Ганболд үг хэлж буй нь ...)

Эх сурвалж: Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг

“Соёл, Урлагийн Газар”

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
1 өдөр    

Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
1 өдөр    

"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
1 долоо хоног    

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
1 долоо хоног    

“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
1 долоо хоног    

Орон нутгийн сонгуулийн чимээ
1 долоо хоног    

Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
1 долоо хоног    

Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
1 долоо хоног    

БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
1 долоо хоног    

Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
1 долоо хоног    

Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
1 долоо хоног    

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
1 долоо хоног    

Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
1 долоо хоног    

Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
1 долоо хоног    

Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
1 долоо хоног    

Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
1 долоо хоног    

Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
1 долоо хоног    

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
1 долоо хоног    

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
1 долоо хоног    

“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
1 долоо хоног    

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
1 долоо хоног    

"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
1 долоо хоног    

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
1 долоо хоног    

Улаанбаатарт бага зэргийн бороо орно
1 долоо хоног    

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
1 долоо хоног    

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
1 долоо хоног    

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
1 долоо хоног    

СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
1 долоо хоног    

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
1 долоо хоног    

Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
1 долоо хоног    

"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
1 долоо хоног    

Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
1 долоо хоног    

Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
1 долоо хоног    

СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
1 долоо хоног    

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
1 долоо хоног    

Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
1 долоо хоног    

Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
1 долоо хоног    

Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
2 долоо хоног    

Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
2 долоо хоног    

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
2 долоо хоног    

Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
2 долоо хоног    

У.Хүрэлсүхийн "window shopping"
2 долоо хоног    

"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
2 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа.
3 долоо хоног    

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах төсөл өргөн барилаа
3 долоо хоног    

Элчин сайд И.К.Азизов: COVID-19-ийн вакцины туршилт амжилттай болбол Монголд нийлүүлэхэд бэлэн
3 долоо хоног    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа
3 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.