Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 10-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө

НИЙТЛЭСЭН: 2020-09-16 08:32:42
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Ирландын зүүн умард эргийн нэгэн хотыг шинэ Хонгконг болгох хамгийн тохиромжтой газраар аль хэдийн сонгожээ. Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Иван Когийн төлөвлөгөөний дагуу Ирландын хоёр хамгийн том хотын голд орших чартер хот Некстполист төрөлх хотод нь үүсээд буй улс төрийн хэцүү байдлаас зугтсан хагас сая хонгконгчууд дүрвэн ирэх гэнэ.

Чартер хот гэдэг нь жинхэнэ хотоосоо өөр газарт өөр системээр чөлөөт хот байгуулахыг нэрлэдэг нэр аж. Жишээлбэл АНУ-д Сан Франциско тэргүүтэй зуу зуун тийм хотууд бий.

Чартер хот энэ мэтчилэн түгээмэл байдаг ч өөр улсад байгуулах нь илүү төвөгтэй асуудал юм. Анх 2000-аад оны сүүлээр шинэ чартер хотыг хөгжиж буй хоёрдогч оронд засгийн газар, эсвэл байгууллагын удирдлага дор тухайн улсын бусад хэсгээс тэс өөр эдийн засаг, нийгэмтэйгээр байгуулж, маш түргэн хөгжүүлэх санаа гарч ирсэн гэдэг.

Хэрвээ Некстполис хотын төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл энэ нь түүхэндээ анх удаа өөр улсад чартер хот байгуулсан тохиолдол болох юм. Гэвч чартер хот байгуулах нь тийм ч амар ажил биш бөгөөд төлөвлөлтийн үе шатанд л гэхэд бараг 10 жил шаардлагатай гэнэ.

Мөн түүнээс гадна өмнө нь өөр улсад чартер хот байгуулах санаанууд авлигал, тогтворгүй байдлаас болон бүтэлгүйтэж байсан төдийгүй зарим хүмүүс энэ санааг неоколончлол хэмээн тодорхойлж, хэрэгжүүлэх боломжгүй хэмээн няцаадаг билээ.

Гадаад оронд чартер хот байгуулах зорилготой хөрөнгө оруулалтын Викториа Харбор Групп компанийн үүсгэн байгуулагч Иван Когийн хэлснээр шинэ Хонгконгийн төлөвлөгөө Ирландын засгийн газрын дэмжлэгийн тал дээр бага зэрэг асуудалтай байгаа ч хүчинтэй хэвээрээ гэнэ.

ЧАРТЕР ХОТ ГЭЖ ЮУ ВЭ?

Гадаад оронд чартер хот байгуулах санааг анх 2000-аад оны сүүлд эдийн засагч Пол Ромер дэвшүүлж байжээ. Хонгконг өөрөө дээрх санааны сонгодог жишээ болдог бөгөөд Ромерийн онцолсноор бол гадаад оронд чартер хот байгуулах боломжтой гэдгийн шилдэг баталгаа юм. Учир нь Хонгконг бол Их Британийн удирдлага дор БНХАУ-ын газар нутаг дээр тусдаа улс төр болон эдийн засгийн тогтолцоогоор байгуулагдсан хот билээ. Гадаад оронд чартер хот байгуулах санааг тайлбарлавал: өөр улсын нутаг дэвсгэр дээр шинэ хот байгуулах ч тухайн шинэ хотын улс төр, эдийн засгийн тогтолцоо нь тухайн улсынхаас бага татвар, цөөн дүрэм журам гэх мэтээр ялгаатай байх юм. Тэр байтугай тус хотыг байгуулагч улс өөрөө удирдах боломжтой бөгөөд үр дүнд нь хотыг багтааж буй улсын эдийн засаг эрс өсдөг гэнэ.

Ромер 2009 онд лекц уншиж байхдаа тусгай удирдлагат бүс байгуулах явдлын нэгэн тод жишээ дурьдсан юм. Тэр нь Кубийн зүүн өмнөдөд байрлах, Канадын удирдлага бүхий Гуантанамогийн булан аж. Гуантанамогийн булангийн ачаар Куба улс орчин үеийн дэлхий, орчин үеийн эдийн засагтай холбоо тогтоосон гэнэ. Мөн БНХАУ Шэньжэньд эдийн засгийн онцгой бүс байгуулан үндэсний эдийн засгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөлгүйгээр улс орноо капиталист ертөнцтэй холбож, Шэньжэнийг эдийн засгийн эрх чөлөөгөөр ханган туршсан явдал нь үүнтэй төстэй юм.

Гэвч Ромерийн Мадагаскар, Гондурас улсуудад чартер хот байгуулах хоёр ч оролдлого бүтэлгүйтлээр дууссан түүхтэй.

Эхлээд Ромер Мадагаскарын Ерөнхийлөгч асан Марк Раваломананатай тохиролцсон байсан ч ард иргэдийн шаардлагаар Ерөнхийлөгч огцрон Ромерийн төлөвлөгөө нуран унасан юм. Гэхдээ Ромер бууж өгөлгүй анхаарлаа Гондураст хандуулан өөрийн төлөвлөгөөний дагуу Порфирио Лобогийн сонгуулийн ажлыг дэмжсээр түүнийг Гондурасын Ерөнхийлөгч болгон авчээ. Гэвч удалгүй Ромер өөрөө авлигалын хэргээс болон огцорч, эрх мэдэлгүй болсон байна. Олонх шүүмжлэгчид гадаад оронд чартер хот байгуулах санааг “Аль нэг хөгжиж буй оронд том амбиц өвөрлөсөн неолиберал эдийн засагчдыг нүүлгэж тавьснаар тухайн улсыг аврах боломжгүй” хэмээн гол утгыг нь үгүйсгэн, тогтворгүй, авлигалд идэгдсэн санаа гэж буруушаадаг бол зарим хэсэг нь уг санааг неоколончлол хэмээн эсэргүүцдэг аж.

ШИНЭ ХОНГКОНГ

Иван Когийн хэлснээр Ирландын нутаг дээрх шинэ Хонгконгийн талаар асуудлыг анх Хонгконгод засгийн газрын эсрэг хөдөлгөөн өрнөж эхэлсэн өнгөрсөн жилээс эхлэн төлөвлөж байгаа гэнэ. Гэвч Ирландын засгийн газрын зүгээс дэмжлэг муу байгаа аж. Тухайлбал, Ирландын гадаад хэргийн яам “2019 оны арванхоёрдугаар сарын явдлаас хойш Котой харилцаагаа хязгаарласан бөгөөд түүний төлөвлөгөөг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн” хэмээн мэдэгдсэн ажээ.

Өдгөө Хонгконгод Бээжингийн шинээр баталсан үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж, иргэдэд өмнө нь байсан эрх чөлөөг үгүй хийж байгаа билээ. Тиймээс Ко болон түүнээс гадна хэд хэдэн хүмүүс чартер хот байгуулах нь хотын иргэдэд эрх чөлөөг нь дахин олгох зөв арга хэмээн үзэж, дээрх төлөвлөгөөг гаргасан гэнэ. Ко анх шинэ хотод хагас сая хүн нүүлгэхээр төлөвлөж байсан ч энэ тоо буурсаар 15 мянган хүн болсон аж.

Когийн санаа үндсэн утгаараа Ромерийнхтэй ижил ч зарим талаар тэс өөр юм. Жишээ нь Ирланд бол хөгжиж буй улс биш. Тэгээд ч Ирландад шинэ Хонгконг байгуулагдлаа гээд Ирландын хөгжилд төдийлөн дэмжлэг болохгүй юм.

Эх сурвалж: CNN.COM

Б.Амарбаясгалан (news.mn)

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
С.Бадрал: "Чимэгэ"-гийн ачаар хүн компьютер хоорондоо чөлөөтэй ярих боломжтой болсон
4 өдөр    

Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ
4 өдөр    

Хятад Тайванийн дипломатууд гар зөрүүлжээ
4 өдөр    

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хотын даргаа сонгоно
4 өдөр    

Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
1 сар    

Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
1 сар    

"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
1 сар    

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
1 сар    

“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
1 сар    

Орон нутгийн сонгуулийн чимээ
1 сар    

Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
1 сар    

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
1 сар    

Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
1 сар    

БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
1 сар    

Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
1 сар    

Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
1 сар    

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
1 сар    

Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
1 сар    

Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
1 сар    

Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
1 сар    

Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
1 сар    

Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
1 сар    

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
1 сар    

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
1 сар    

“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
1 сар    

Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
1 сар    

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
1 сар    

"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
1 сар    

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
1 сар    

Улаанбаатарт бага зэргийн бороо орно
1 сар    

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
1 сар    

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
1 сар    

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
1 сар    

СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
1 сар    

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
1 сар    

Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
1 сар    

"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
1 сар    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
1 сар    

Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
1 сар    

Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
1 сар    

СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
1 сар    

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
1 сар    

Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
1 сар    

Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
1 сар    

Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
1 сар    

Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
1 сар    

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
1 сар    

Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
1 сар    

У.Хүрэлсүхийн "window shopping"
1 сар    

"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
1 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.