Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 09-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна

НИЙТЛЭСЭН: 2020-09-13 17:59:34
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Одоогоос 30 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажин, төлөвшин хөгжиж байна.

Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж бий болсон нь гэнэтийн санамсаргүй тохиолдол байгаагүй бөгөөд харин улс орны түүхэн хөгжлийн зүй ёсны үр дүн, шинэ үе шат болжээ. Монгол орон ардчилалд шилжих үндсэн тохиролцоог 1990 оны 5 дугаар сард баталсан олон намуудын зөвшилцлийн Протокол хэмээх улс төрийн баримт бичгээр анхлан бэхжүүлж, улмаар Ардын Их Хурлаас баталсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” нэртэй шилжилтийн хуулиар тунхагласан байна. Энэ үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлыг анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий чөлөөт сонгуулиар шинэчлэн сонгохын хамт Үндсэн хуулийн дагуу бүртгэгдсэн намуудын нэрээр ард нийтийн санал хураалт явуулж, анхны байнгын ажиллагаатай парламентыг ардчилсан зарчмаар байгуулах улс төр, эрх зүйн урьдач нөхцөлийг бүрдүүлжээ.

Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсан нь Улсын Бага Хурлын гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын Монгол Улсын түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмэр юм. Улсын Бага Хурлаас өргөн барьсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан хэлэлцэж, оюун бодлоо уралдуулан мэтгэлцэн, шүүн тунгааж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон түүхтэй.

Шинэ Үндсэн хуулиар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилж, парламентыг нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоож, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлон “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан билээ. Энэхүү зарчмын үндсэн дээр Монгол Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ төрийн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрх бүхий субъектүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалтын бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж иржээ.

Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойшхи өнгөрсөн 28 жилийн хугацаанд 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 онд нийт 8 удаа парламентын сонгууль болж, төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурлыг байгуулаад байна.

1990-1992 онд байгуулагдаж ажилласан анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал нь уламжлалт тогтолцоог халж, парламентат ёсыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьсан бол 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, нийт ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага болсноор Монгол Улс дахь парламентат ёсны хөгжлийн төлөвшил дараагийн шатандаа орсон түүхтэй билээ.

Улсын Бага Хурал болон 8 удаагийн Улсын Их Хурал өнгөрсөн 30 жилд анхдугаар хуралдааныг 9, ээлжит чуулганыг 55, ээлжит бус чуулганыг 18, хүндэтгэлийн хуралдааныг 21 удаа хуралдуулж, бие даасан хууль 613, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 3315, олон улсын гэрээ соёрхон баталсан, нэгдэн орсон тухай хууль 489, хууль хүчингүй болсон тухай хууль 315, Улсын Бага Хурлын тогтоол 163, Улсын Их Хурлын 2648 тогтоол хэлэлцэн баталжээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Бага Хурал болон 8 удаагийн парламентад давхардсан тоогоор 676 хүн гишүүнээр сонгогдож ажилласны дотор Д.Лүндээжанцан Улсын Бага Хурлаас эхлэн 8 удаа, Д.Дэмбэрэл 7 удаа, Р.Гончигдорж 6 удаа, Л.Болд, С.Баярцогт, Т.Очирхүү нар тус бүр 5 удаа сонгогджээ. Харин Улсын Их Хуралд  Ц.Нямдорж 7 удаа, Н.Энхболд, Ч.Улаан нар тус бүр 6 удаа гишүүнээр сонгогдсон бол 3 гишүүн 5 удаа, 17 гишүүн 4 удаа, 41 гишүүн 3 удаа, 97 гишүүн 2 удаа, 266 гишүүн анх удаагаа сонгогджээ. Зөвхөн найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэлдэхүүнд гэхэд Улсын Их Хурлын гишүүнээр 6 удаа сонгогдсон 1 гишүүн, 5 удаа сонгогдсон 2 гишүүн, 4 удаа сонгогдсон 8 гишүүн, 3 удаа сонгогдсон 7 гишүүн байна.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн түүхэнд тодоос тод бичигдэж үлдэх нэг чухал шийдвэр нь 2016-2020 оны Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал байв. Энэ бол долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдаж ажилласан Улсын Их Хурлын дөрвөн жилийн үйл ажиллагааны нэг түүхэн гавьяа төдийгүй Монгол Улсын улс төр, нийгмийн амьдралд оруулсан эрх зүйн нэн чухал хувь нэмэр юм.

Сүүлийн 20 гаруй жилийн турш, гурван парламент дамжин яригдаж, дөрвөн ч удаа төсөл өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал таван сарын турш, 158 хоногийн хугацаанд тасралтгүй хэлэлцэж, улс орон даяар олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлэн нийгмийн бүх талын зөвшилцлийг хангаж, нийт иргэдийнхээ санаа бодлыг тусгаж шингээсний үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар баталсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 1992 оны шинэ Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлээс 19 зүйл, 35 заалтыг нь хөндсөн бөгөөд 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн алдаа гажуудлыг засаж, Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийг сайжруулах, шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, нутгийн удирдлагыг бэхжүүлэх эрх зүйн үндсийг төгөлдөржүүлэхэд чиглэсэн байна.

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Монгол Улсын Их Хуралд МАН 62, АН 11, “Та бидний эвсэл” 1, “Зөв хүн электорат” эвсэл 1, бие даагч гишүүн 1 суудал авч, парламентад улс төрийн хоёр намын бүлэг байгуулагдан ажиллаж байна. Мөн энэ удаагийн Улсын Их Хурал 11 Байнгын хороо, 11 дэд хороотойгоор хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна.

Ийнхүү Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж ажилласан 30 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал нь ардчилсан сонгуулийн үндсэн дээр бүрдэж, байнгын ажиллагаатай, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй явагддаг төрийн бодлогын үндсийг тодорхойлогч засаглалын гол институци болж, бүрэлдэн төлөвшиж байна.

Эх сурвалж:parliament.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
1 өдөр    

Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
1 өдөр    

"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
1 долоо хоног    

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
1 долоо хоног    

“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
1 долоо хоног    

Орон нутгийн сонгуулийн чимээ
1 долоо хоног    

Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
1 долоо хоног    

Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
1 долоо хоног    

БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
1 долоо хоног    

Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
1 долоо хоног    

Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
1 долоо хоног    

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
1 долоо хоног    

Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
1 долоо хоног    

Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
1 долоо хоног    

Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
1 долоо хоног    

Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
1 долоо хоног    

Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
1 долоо хоног    

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
1 долоо хоног    

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
1 долоо хоног    

“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
1 долоо хоног    

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
1 долоо хоног    

"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
1 долоо хоног    

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
1 долоо хоног    

Улаанбаатарт бага зэргийн бороо орно
1 долоо хоног    

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
1 долоо хоног    

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
1 долоо хоног    

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
1 долоо хоног    

СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
1 долоо хоног    

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
1 долоо хоног    

Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
1 долоо хоног    

"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
1 долоо хоног    

Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
1 долоо хоног    

Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
1 долоо хоног    

СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
1 долоо хоног    

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
1 долоо хоног    

Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
1 долоо хоног    

Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
1 долоо хоног    

Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
2 долоо хоног    

Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
2 долоо хоног    

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
2 долоо хоног    

Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
2 долоо хоног    

У.Хүрэлсүхийн "window shopping"
2 долоо хоног    

"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
2 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа.
3 долоо хоног    

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах төсөл өргөн барилаа
3 долоо хоног    

Элчин сайд И.К.Азизов: COVID-19-ийн вакцины туршилт амжилттай болбол Монголд нийлүүлэхэд бэлэн
3 долоо хоног    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа
3 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.