Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 09-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

У.Хүрэлсүхийн "window shopping"

НИЙТЛЭСЭН: 2020-09-10 11:55:57
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол их аятайхан харизмтай хүн. Тэр нь улс төрийн ийм өндөрлөгт хүргэсэн гэхэд болно.

Эршүүд, цохилттой яриатай. Тэр яриа нь олонд таалагддаг. Тиймээс огцорсон Засгийн газрын Шадар сайдаас шинэ Засгийн газрын Ерөнхий сайд, улмаар МАН-ын дарга болж чадсан хэрэг л дээ.

Ер нь У.Хүрэлсүх цогтой, бадрангуй ярина шүү дээ. 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдож байхдаа “...Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэж хэлээд ард түмнийг уйлуулах шахаж, алга ташилтыг харамгүй авч байлаа.

Тэгээд ажилдаа орсон. Гурван жил шахам ажиллаад сонгуульд орж, өөрийнхөө нэрээр ялалт байгуулж, УИХ-д намаа үнэмлэхүй олонх болгосон. Сонгуулийн өмнө У.Хүрэлсүхийн нэр хүнд үнэнхүү өндөр, бас хүчтэй байлаа. МАН-ынхан түүний нэрийг дуудсаар байгаад эрхэм гишүүн болцгоосон.

Тэгж өндөр нэр хүндэд өнөөх л хэл ярианыхаа хүчээр хүрсэн байдаг. Үүн дээр нь дөрөөлөөд шударгын туйл, цөстэй эр, хүчтэй лидер гэдэг PR-ыг сурталчилгааны баг нь хийж ирсэн.

Тэгж өндөр нэр хүндэд өнөөх л хэл ярианыхаа хүчээр хүрсэн байдаг. Үүн дээр нь дөрөөлөөд шударгын туйл, цөстэй эр, хүчтэй лидер гэдэг PR-ыг сурталчилгааны баг нь хийж ирсэн.

Өөрөө ч тэгж хэлүүлэхээр, бодогдохоор ярина. 2019 оны наймдугаар сард “...Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” гэж хэлээд өндөр оноо авсан. 

2020 оны сонгуульд яг орохдоо “...Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх болно” гэж хэлээд “...Браво” авч, ялалт байгуулсан байдаг.

Түүний дараа 2020 оны долдугаар сарын 2-нд 31 дэх Ерөнхий сайдаар томилогдохдоо “...Эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж, эхэлсэн ажлаа дуусгахад бидэнд цаг хугацаа олгосон ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Бид хичээн зүтгэн ажиллах болно” гэж бас л сайхан хэлсэн.

Гэхдээ тэр өдрөөс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн алга ташуулдаг үгүүд нь зүгээр л гоё сонсогддог байсан аж. Үүнийг тэр өөрөө өдөр бүр нотолж байна. Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хургүй гэдэг шиг өөрөө дагадаггүй, өрөөл биелүүлдэггүй, үр дүнгүй сайхан үг л яриад явдаг байсан бололтой.

Яг үнэндээ 2020 оны долдугаар сарын 2-ны тэр өдөр 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ажил хүлээж авсан 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх дөрвөн жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр хүлээж авлаа гэсэн утгатай зүйл хэлчихсэн байдаг. Өөрөө өөрөөсөө хүлээж аваад, өөрөө өөртөө хүлээлгэж өгсөн нь тэр.

Ерөнхий сайд сүүлийн хэдэн өдөр гол боомтууд, бас яамдад ажиллаж байна.

Тэгвэл хоёр жилийн дараа очиход нь Гашуунсухайт, тэндэх тээврийн асуудал шал дордчихсон байгаа нь энэ. Ер нь бол мань эр өөрөө өөрийнхөө ажлыг л эргээд шалгаж явсан гэсэн үг шүү дээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт боомтод ажиллажээ. Тэр үеэрээ нүүрс тээврийн жолооч нартай уулзсан байна. ЗГХМА-наас бэлтгэсэн мэдээлэлд “...Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Жолооч нар Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтийг тавилаа. Мөн төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд авто замын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв” гэж бичсэн байна.

Харин бодит байдал дээр нүүрс тээвэрлэлт хэвийн бус, зогсонги байдалд орчихсон, жолооч нар бөөн гомдол тавьж, сүүлдээ “...нохой сүүлээ, сүүл нь хонгорцгоо” гэдэг шиг Ерөнхий сайд нь Сангийн сайдаа, Сангийн сайд ГЕГ-ын даргаа, ГЕГ-ын дарга нь Гашуунсухайт боомтын даргаа, Боомтын дарга нь байцаагч нараа загнаад нэлээд юм болсон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт дээрх байдлыг хараад ихэд уурлаж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг загнажээ. “...Өрөөнд орж ирээд гоё юм яриад байдаг, бодит байдал дээр ийм муу байна” гэсэн байгаа юм.

Ерөнхий сайд хоёр жил гаруйн өмнө 2018 оны дөрөвдүгээр сард Гашуунсухайт боомтод ажиллаж байсан юм. Тэгж явж ирээд Хэвлэлийн албаараа “Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ” гэдэг гарчигтай мэдээлэл бэлтгүүлж цацсан. Тэнд “...Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урд хөршийн Ганц мод боомт болон Өмнөговь аймагт байрлах Гашуун Сухайт боомтод ажилласан билээ. Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. ...Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ, ӨМӨЗО, Өмнөговь аймагт тус тус томилолтоор ажиллах үедээ Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлтийг нэмэгдүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийсний дагуу хилээр гарах тээврийн автомашины тоо эрс нэмэгдээд байна” гэж бичсэн байдаг.

Тэгвэл хоёр жилийн дараа очиход нь Гашуунсухайт, тэндэх тээврийн асуудал шал дордчихсон байгаа нь энэ. Ер нь бол мань эр өөрөө өөрийнхөө ажлыг л эргээд шалгаж явсан гэсэн үг шүү дээ.

Энэ долоо хоногийн эхээр Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яаманд ажиллав. Гадаад харилцааны яаман дээр очихдоо “...Зарим нэг компани гадаадад өр тавиад Монгол Улсыг чинь дампууруулах гэж байна. Засгийн газар мэдэхгүй, Гадаад харилцааны яам нь мэдэхгүй. Хэн ямар өр тавьж, ямар харилцаа үүсгэж байгааг мэдэхгүй. Энийгээ зах зээл гээд хаячихсан. Чөлөөт зах зээл гээд байгаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа.

Цахим сүлжээнд амыг нь, алдрыг нь магтаад сүйд. Яг үнэндээ тэр хэдэн газрын дарга ажил байдлаа танилцуулахгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбар дээр очоод яах юм бэ. 

Миний баримталж байгаа бодлого. Яагаад гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон. Одоо бол дэлхий дээр ч байхгүй” гэж хэлээд буруутаж байх шиг байна. Учир нь аж ахуйн нэгжүүдийн гадаад өрөнд Засгийн газар өөрөө баталгаа гаргаж өгдөг номтой. Тэгэхээр өөрийнх нь хараа хяналтгүй гадаад өр гэж үгүй гэсэн үг юм.

Уржигдар даа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцах үеэрээ IV цахилгаан станц руу автобусаар явлаа. Автобусанд явж байснаа гэнэт эргэж хараад тэнд сууж явсан Эрчим хүчний яамны газрын дарга нарыг “...Та нарыг хэн яв гэсэн юм. Орондоо ганц хэвлэл мэдээллийн хүн суулгаач.

Хэрэгцээгүй, ач холбогдолгүй хүмүүс сандал бөглөөд яваад байх юм. Хэрэгцээгүй дарга нар битгий авч явж бай за юу. Ажлаа хийх хэрэгтэй. Дарга нар ирэхээр дагаад салбаганаад гүйгээд байх юм. Хэрэгтэй хүмүүсээ суулгаж бай. Нэг сайд, дарга ирэхээр бөөнөөрөө дагаад далдганаад гүйлдэх юм. Ажлаа хийцгээ. Яг асуудал хариуцсан цөөн хүмүүс л байх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхнийг дагуулж болно. Олон түмэнд хүргэг” гэв.

Урьдынхаараа гоё сонсогдсон шиг байгаа юм.  Цахим сүлжээнд амыг нь, алдрыг нь магтаад сүйд. Яг үнэндээ тэр хэдэн газрын дарга ажил байдлаа танилцуулахгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбар дээр очоод яах юм бэ. Ерөнхий сайд өдөр бүр тэр яаманд очихгүй. Тиймээс очсон дээр нь болох болохгүйгээ ярьж, ажил хэргээ шийдүүлэх хүсэлт тэдэнд байж л байгаа. Хэн ч түүнийг дагахгүй байя гэж бодъё л доо. Яамаар орлоо, хэдэн хүн ширээн дээр ажлаа хийгээд сууж байгаатай таарна. Юу асуух уу, ямар шийдэл гаргах вэ гээд мэдэхгүй юм их гарч ирнэ. Цахилгаан станц оръё. Бодлого, төлөвлөлтийн талаар тэр хэдэн газрын дарга л түүнд хэлж өгнө.

Эдгээрээс нь болсон уу, яасан, УИХ-ын сонгуулиас хойших судалгаануудын дүнг харахад У.Хүрэлсүхийн нэр хүнд өндрөөс шүхэргүй үсэрсэн юм шиг л доошилж байна.

Ичсэн хүн хүн алах, айсан хүн айл эвдэх гэдэг шиг өмнө нь гадаад өрийн талаар хэтрүүлснийгээ “...Дулаан, цахилгааны үнэ нэмэгдээгүй, гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх, нарийн боовны үнэ нэмэгдээд байна вэ. Үүнийг чөлөөт зах зээл гэх үү. Энд төрийн зохицуулалт байх ёсгүй юу” гэж Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээс асууж, түүнд тайлбар өгч байна лээ. Хамгийн гол нь ингэж хэлснийг нь Ерөнхий сайд бантахдаа Ерөнхийлөгчийн бизнес рүү халдах нээ гээд л яригдаж байна.

Ингээд л Монгол Улсын 30 дахь, 31 дэх Ерөнхий сайдын галтай цогтой үгнүүдийг үр дүнтэй нь харьцуулбал их л сонин хариу гарч байна. ЖДҮ-гийн нөхдүүдийг үзэн ядаад л байсан. Одоо хосоор нь дэргэдээ авч, албан тушаалд томилчхоод олны уурыг барж байх жишээтэй. Эдгээрээс нь болсон уу, яасан, УИХ-ын сонгуулиас хойших судалгаануудын дүнг харахад У.Хүрэлсүхийн нэр хүнд өндрөөс шүхэргүй үсэрсэн юм шиг л доошилж байна.

Ерөөсөө л Ерөнхий сайд У.Хүрэлсүх window shopping буюу мөнгөгүй дэлгүүр хэсэж байгаа хүн шиг л ажиллаж байна. Window shopping хийж буй хүнд өөртөө ямар ч хохиролгүй. Хамгийн гол нь window shopping хийсэн хүний стресс тайлагддаг. Бас Хүн харахад дэлгүүр “буулгаж” харагддаг гэдэг.

Ер нь бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ мэтээр бусдыг чанга дуугаар загнаж, эрх мэдлээ, бяраа гайхуулсан шиг, өөрөө өөрийгөө шалгаж өө сэв илрүүлсэн шиг алхаж явна. Нэг үгээр, тэр window shopping хийсээр 30, 31 дэхийн албыг өнгөрөөж мэднэ. Энэ янзаараа тэр хэзээ ч “худалдан авалт” хийхгүй.

Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
1 өдөр    

Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
1 өдөр    

"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
1 долоо хоног    

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
1 долоо хоног    

“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
1 долоо хоног    

Орон нутгийн сонгуулийн чимээ
1 долоо хоног    

Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
1 долоо хоног    

Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
1 долоо хоног    

БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
1 долоо хоног    

Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
1 долоо хоног    

Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
1 долоо хоног    

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
1 долоо хоног    

Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
1 долоо хоног    

Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
1 долоо хоног    

Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
1 долоо хоног    

Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
1 долоо хоног    

Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
1 долоо хоног    

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
1 долоо хоног    

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
1 долоо хоног    

“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
1 долоо хоног    

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
1 долоо хоног    

"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
1 долоо хоног    

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
1 долоо хоног    

Улаанбаатарт бага зэргийн бороо орно
1 долоо хоног    

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
1 долоо хоног    

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
1 долоо хоног    

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
1 долоо хоног    

СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
1 долоо хоног    

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
1 долоо хоног    

Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
1 долоо хоног    

"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
1 долоо хоног    

Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
2 долоо хоног    

Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
2 долоо хоног    

СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
2 долоо хоног    

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
2 долоо хоног    

Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
2 долоо хоног    

Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
2 долоо хоног    

Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
2 долоо хоног    

Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
2 долоо хоног    

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
2 долоо хоног    

Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
2 долоо хоног    

У.Хүрэлсүхийн "window shopping"
2 долоо хоног    

"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
2 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа.
3 долоо хоног    

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах төсөл өргөн барилаа
3 долоо хоног    

Элчин сайд И.К.Азизов: COVID-19-ийн вакцины туршилт амжилттай болбол Монголд нийлүүлэхэд бэлэн
3 долоо хоног    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа
3 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.