Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

C.Баясгалан: Хэнтий аймагт бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхэлж байна

НИЙТЛЭСЭН: 2020-08-12 10:29:07
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Хэнтий аймагт өрнөж буй аялал жуулчлалын бүтээн байгуулалтад олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын албаны дарга С.Баясгалантай ярилцлаа.

-Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө” баригдаж байна.  Гүйцэтгэлийн ажил хэзээнээс эхэлсэн  юм бэ?
-Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан түүхэн хүрээлэнг тус аймагт бүтээн байгуулахаар болсон. Энэ төсөл 2018 оноос эхэлсэн юм. Хэнтий бол тэр чигтээ “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан түүхэн газар нутагтай аймаг. Тиймээс хэд хэдэн маршрутын дагуу бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Гол бүтээн байгуулалт Хэнтий аймгийн Дадал суманд “Тэнгэрийн хаан” нэртэй аялал жуулчлалын цогцолбор баригдахаар болсон. Тус цогцолборыг Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын санхүүжилтээр 2021 оноос эхлэн барих юм. Одоо зураг төслийн ажил хийгдэж байна.

Зургаан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд ажиллаж байна. Үүний нэг нь“Андлалын өргөө” юм.  

Энэ нь Монгол Улсад төдийгүй дэлхийд байхгүй томоохон бүтээн байгуулалт болно. Үүнийг дагаад түүхэн аялал жуулчлалыг сонирхдог дотоод, гадаадын жуулчид эрс нэмэгдэх хандлагатай байгаа. Дадал сум бол Хэнтий аймгийн хойд хэсэгт оршдог. Тэгэхээр энэ хүртэл аялах, зам дагуу бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Ингэж байж эдийн засаг, нийгмийн үр ашгийг бусад сумдад жигд хуваарилах боломж бүрдэнэ гэж үзсэн. Үүнээс одоогоор зургаан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд ажиллаж байна. Үүний нэг нь“Андлалын өргөө” юм. 

Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн тал буюу Чингис хаан Боорчитой анд барилдсан түүхэн газар нутагт байрлалтай. Энэ бүтээн байгуулалт бол төслийн нэг жижиг хэсэг. Тус бүтээн байгуулалтын ажил 2018 оны сүүлчээр эхлээд өдгөө 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Энэ барилга зоорийн давхартайгаа нийлээд 18 метр буюу зургаан давхар барилгатай дүйцэхүйц юм. Нийгмийн сүлжээнд “1.9 тэрбумаар хөшөө барилаа” гэсэн сөрөг ойлголт байна. Энэ бол хөшөө биш. Монгол Улсын түүхийг сурталчилах, таниулах үйлчилгээ явуулах барилга юм. Давхар бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд Андлалын зан үйлийг хийх хэсгүүдтэй.

-Бүтээн байгуулалтын үр ашгийг хэрхэн тооцоолсон бэ?
-Хамгийн чухал нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах юм. Батноров сум  нь тожил хийц буюу гар урлалаараа алдартай. Хөхүүрийн тал хурдан удмын адуугаараа нэртэй. Тэгэхээр бүх гар урлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулдаг, таниулах үйл ажиллагаа дотор нь орших юм.

Хөшөө бариад мөнгө үрээд орхиж байгаа бус эргээд тухайн орон нутагт нийгэм эдийн засгийн үр ашгийг бий болгох давхар ач холбогдолтой гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. 

Хөшөө бариад мөнгө үрээд орхиж байгаа бус эргээд тухайн орон нутагт нийгэм эдийн засгийн үр ашгийг бий болгох давхар ач холбогдолтой гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй.

Түүхэн хүрээлэнгийн ажил зургаан цогцолбортойгоо хамт 2023 онд эцсийн байдлаар ашиглалтад орж иргэд үзэх боломжтой болно. Үүний дараа үнэлэлт, дүгнэлтээ өгөх шаардлагатай. Мэдээж барилгын хяналтын ажлыг аймаг, орон нутаг хариуцаад явж байгаа. БОАЖЯ бол захиалалагч. Өдөр тутмын хяналтын тайлангууд яам дээр ирдэг.  Сайжруулах цаг үеийн асуудлаар чиглэл өгч ажиллаж байна.

-Хэчнээн иргэдийг ажлын байраар хангах боломжтой вэ?
-Төслийн хүрээнд 3000 гаруй иргэн үр ашгийг хүртэх техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа гарсан байгаа. Дадал суманд баригдаж байгаа байгууламж дээр 400-500 орчим ажлын байр гарна. Бусад цогцолборууд харилцан адилгүй байгаа. Хамгийн доод тал 30-аас дээш шууд ажлын байр бий болно. Тухайлбал, “Андлалын өргөө” баригдаж буй Батноров сум өнгөрсөн жилээс өрхийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн.

Азийн хөгжлийн банкны төсөл явж байгаа учраас Олон улсын  баг төслийн бүх үр ашгийн судалгааг хийсэн юм.

Байгууламж ашиглалтад орсноор тухайн өрхийн үйлдвэрлэлүүд борлуулалтаа нэг дороос хийх боломж бүрдэж байгаа. Түүнээс гадна дагалтаар бий болж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг аваад үзэхэд нийт 3000 гаруй иргэнд шууд үр ашгийг хүртээхээр байгаа.

Мөн байнгын бизнесийн эргэлтийг бий болгох давуу талтай гэж тооцоолол хийсэн. Тус тооцооллыг БОАЖЯ дангаараа хийгээгүй. Азийн хөгжлийн банкны төсөл явж байгаа учраас Олон улсын  баг төслийн бүх үр ашгийн судалгааг хийсэн юм.

-Санхүүжилтын асуудлыг Азийн хөгжлийн банк дангаараа шийдэж байна уу?
-Гол цогцолборыг Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын санхүүжүүлэлтээр хийнэ. Бусад цогцолборт улсаас долоон тэрбум төгрөгийн санжүүжилт хийж байгаа. Үүнээс  “Андлалын өргөө” цогцолборын ажилд 1.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

-“Андлалын өргөө” байгууламжийн ажил 60 хувьтай явагдаж байна гэлээ. Цаашид ямар ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ?
-Тус байгууламжийн хувьд барилгын үндсэн хийц боссон байна. Үүний дараагаар цахилгааны асуудлыг шийдэж, гадаад дотоод тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Бусад бүтээн байгуулалтууд ч өөрийн гэсэн онцлогтой байгаа. Гол байгууламж болох Дадал сумын барилгын хувьд нэлээн  том хэмжээний бүтээн байгуулалт болно.

-Хэчнээн жуулчин хүлээж авна гэж тооцож байгаа вэ?
-Жуулчин татах гол цогцолбор  нь Дадал сумын “Тэнгэрийн хаан” юм. Энэ нь Чингис хааны тахилгын өргөө буюу Чингис хаанд очиж мөргөдөг зан заншлыг хийх юм. Өвөрмонголд Чингисийн онгон бий гэж зарлаад Монгол Улсын түүхэн дархлааг сулруулж байна.

Тиймээс энэ ажил бүтээн байгуулалт гэхээс илүүтэй түүх, соёлоо авч үлдэх арга юм. Нэгдүгээрт, Чингис хааны түүхэн нутаг Монгол гэдгийг дэлхийд таниулах, хоёрдугаарт дэлхийн олон үндэстнүүдийн зах зээлийг татах зорилготой юм. “Тэнгэрийн хаан” цогцолбор нэг удаадаа 1500 жуулчинд үйлчлэх боломжтой. “Андлалын өргөө” цогцолбор маань нэг удаадаа 50 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай. Хонгилын давхартаа хурал зөвлөгөөн, ёслолын арга хэмжээ явуулах танхимтай гээд бүхнийг төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сони

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.