Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 09-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ

НИЙТЛЭСЭН: 2020-08-07 11:28:29
Эдийн засаг > Дэд бүтэц | Сэтгэгдэл: 0

Монгол Улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаж тандалт судалгаа хийж буй.

Өчигдрийн /2020.08.06/  байдлаар нийслэлийн 31 байршилд 2228 иргэн, таван аймгийн есөн байршилд 351,  улсын хэмжээнд нийт 2579 иргэн тусгаарлалт ажиглалтад байгаа талаар Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штабаас мэдээлэв.

Тусгаарлах байранд тавигдах журамд тусгаарлах байранд архи, согтууруулах ундаа, халуун бууруулах болон өвчин намдаах эмийг хэрэглэхгүй байхаар тусгасан. Мөн УОК-ын шийдвэрээр тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн эсвэл нэг гэр бүлийг оруулна гэсэн ерөнхий зарчимтай. Мөн 21 хоногийн тусгаарлалт, 14 хоногийн гэр ажиглалтад байх хугацаанд нь хүн уулзаж болдоггүй.

Гэвч иргэд тусгаарлах байранд  архидан согтуурах, коронавирусийг илрүүлэх шинжилгээ өгөхгүй гэх зэргээр зөрчил гаргасаар байгаа аж. Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519  тохиолдлоос  нийслэлд 161, орон нутагт 358 байна.

Тухайлбал нийтлэг гарч буй зөрчлүүдээс дурдвал,

  • Долдугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын “Баянхангай” амралтад тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчин архидан согтуурсан.
  • Долдугаар сарын 22-ны өдөр нийслэлд “Энх-саран” сувиллын газар тусгаарлагдсан иргэн Х, Б нар архидан, тусгаарлах байрны журам зөрчсөн.
  • Долдугаар сарын 26-ны өдөр "Эрхэс" зочид буудалд тусгаарлагдсан иргэн О нь дөрвөн давхрын цонхоор нэг ширхэг хайрцагтай тамхи шидэж, түүнийг нь иргэн М, Г, Б нар авсныг эргүүлийн цагдаа нар илрүүлсэн. Улмаар УОК-ын шуурхай штабаас хавьтал болсон гурван хүнийг ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд хүргэсэн.
  • Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн М, Э, Б нар коронавирусийн халдварын урьдчилан илрүүлэх шинжилгээ авах үед өгөхгүй гэж ХӨСҮТ-ийн шинжилгээний багийн үйл ажиллагаанд саад учруулжээ.

Иймээс тусгаарлах байранд дэглэм журам зөрчсөн иргэний ажиглалтын хугацаа дуусаад гарч ирсэн тохиолдолд Зөрчлийн хэрэг нээн, тухайн иргэнээс өөрөөс нь мэдүүлэг тайлбар авч хуулийн дагуу хариуцлага оногдуулдаг байна. Дэглэм журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу торгоно. Зөрчлийн хуульд зааснаар иргэнийг 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Цаашлаад Эрүүгийн хуульд тусгай зохицуулалт бий. Энэ нь өөрийгөө халдварт өвчтэйг мэдсээр байж бусдад тараасан бол Эрүүгийн хариуцлага хүлээдэг. Одоогоор дээрх асуудал үүсээгүй. Зөвхөн дэглэм журам, Гамшгийн тухай хууль зөрчсөн иргэдэд арга хэмжээ авч буй.

Гэхдээ удаа зөрчил гаргасан, сануулж, анхааруулсаар байтал иргэний үүргээ биелүүлээгүй, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүстэй хатуу хариуцлага тооцох цаг болж. Учир нь, хэн нэгний эрх бусдын амьд явах эрхээр хязгаарлагдаж байгааг сануулах, мэдрүүлэх ёстой.

Хэдийгээр тусгаарлагдаж буй иргэдийн хувьд үүргээ ухамсарлаж 21 хоног эмнэлгийн ажиглалтад байх дүрэм журмаа мөрдөж байгаа ч нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг хүний тэнэг үйлдлээс болж нийтээрээ нийгэмдээ жигшүүлэх учиргүй.

Э.БУРАМ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
1 цаг    

Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
1 цаг    

"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
6 өдөр    

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
6 өдөр    

“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
6 өдөр    

Орон нутгийн сонгуулийн чимээ
1 долоо хоног    

Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
1 долоо хоног    

Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
1 долоо хоног    

БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
1 долоо хоног    

Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
1 долоо хоног    

Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
1 долоо хоног    

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
1 долоо хоног    

Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
1 долоо хоног    

Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
1 долоо хоног    

Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
1 долоо хоног    

Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
1 долоо хоног    

Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
1 долоо хоног    

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
1 долоо хоног    

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
1 долоо хоног    

“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
1 долоо хоног    

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
1 долоо хоног    

"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
1 долоо хоног    

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
1 долоо хоног    

Улаанбаатарт бага зэргийн бороо орно
1 долоо хоног    

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
1 долоо хоног    

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
1 долоо хоног    

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
1 долоо хоног    

СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
1 долоо хоног    

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
1 долоо хоног    

Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
1 долоо хоног    

"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
1 долоо хоног    

Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
1 долоо хоног    

Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
1 долоо хоног    

СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
1 долоо хоног    

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
1 долоо хоног    

Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
1 долоо хоног    

Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
1 долоо хоног    

Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
1 долоо хоног    

Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
1 долоо хоног    

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
1 долоо хоног    

Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
1 долоо хоног    

У.Хүрэлсүхийн "window shopping"
1 долоо хоног    

"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа.
2 долоо хоног    

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах төсөл өргөн барилаа
3 долоо хоног    

Элчин сайд И.К.Азизов: COVID-19-ийн вакцины туршилт амжилттай болбол Монголд нийлүүлэхэд бэлэн
3 долоо хоног    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа
3 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.