Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 09-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй 7 Tweet

НИЙТЛЭСЭН: 2020-07-22 15:40:23
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шатахуун түгээх станцуудад томоохон шалгалт хийжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт 21 аж ахуйн нэгжийн 239 шатахуун түгээх станц, 52 автомашиныг хийгээр цэнэглэх станц, газрын тос хадгалах 20 агуулах, хийгээр цэнэглэх дөрөв, байгалийн хийгээр цэнэглэх хоёр станц үйл ажиллагаа явуулж байна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэлтэй 535 мянга гаруй автомашин байгаа юм. Гэтэл хот төлөвлөлтийн норм, дүрмийн зохицуулалтад манайх шиг хотын хэмжээнд 70-80 шатахуун түгээх станц байх нь зохистой гэж заасан байна. Тодруулбал, шатахуун цэнэглэх нэг гар нь 1300 орчим автомашинд шатахуун шахах хүчин чадалтай гэж үздэг. Нэг ШТС-д дунджаар 5-6 гар байгаа гэж тооцвол одоогийн байгаа 239 ШТС-аар 1.5 сая машиныг шатахуунаар хангана гэсэн үг. Энэ нь Улаанбаатар хотын нутагт байх ШТС-ын зохист хэмжээнээс 2.4 дахин их байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргажээ.

Шатахуун түгээх станцуудад шалгалт хийхэд арав нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан.

Тиймээс Нийслэлийн хот байгуулах хөгжлийн газар болон газрын алба руу дахин Шатахуун түгээх станц барих зөвшөөрөл олгохгүй байх талаар албан тоот хүргүүлжээ. Албан тоотод Улаанбаатар хотын бүсэд  ШТС-ын зориулалтаар дахин газар олгохгүй, зураг баталж, зөвшөөрөл олгохгүй байхаар тусгасан талаар НМХГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Шатахуун түгээх станцуудад шалгалт хийхэд арав нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Мөн  гурван авто машины хий цэнэглэх станц, зөвшөөрөлгүй барьсан долоон ШТС, зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн нэг нефтийн агуулах, нэг хийн агуулах, ШТС-ын шатахуун хадгалах савны цэвэрлэгээ үйлчилгээ хийгдээгүйгээс чанарт сөргөөр нөлөөлсөн нэг агуулах байсан гэх зэрэг нийт 117 зөрчил, дутагдал илрүүлсэн.

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан арван ШТС, гурван автомашины хий цэнэглэх станцын үйл ажиллагааг зогсоож холбогдох компаниудад нь торгууль ногдуулсан байгаа. Газрын тосны хяналтын чиглэлээр хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчилд 27 албан даалгавар, 14 албан шаардлага, 19 зөвлөмж, 28.100.000 төгрөгийн торгууль тавьж бүрэн төлөгдсөн. Газар байгаль орчны чиглэлээр дөрвөн аж ахуй нэгжид хоёр сая төгрөгийн торгууль ноогдуулж бүрэн барагдуулсан” гэлээ. Түүнчлэн "М-Oil" компанийн нэг, "Шунхлай"-н хоёр, "Сод Монгол"-ын нэг, "Хүрээ инвест" нэг, "Интер Стандарт нефть" компанийн гурав,  "Дашваанжил" компанийн нэг, "Гор газ" компанийн нэг авто хийн станцууд улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримт дутуу байсан учраас  ашиглалтад хүлээж авах боломжгшүй байсан гэдгийг албаны хүн хэллээ. Эдний ихэнх ШТС-ууд үйл ажиллагаагаа дураар явуулдаг зөрчил жил бүрийн шалгалтаар илэрдэг. Тухай бүрд үйл ажиллагааг нь зогсоож зөрчлийг арилгуулах, цаашид бичиг баримт бүрдүүлэх боломжгүйг татан буулгах хүртэл арга хэмжээ авчээ.

Анхнаасаа газар олгохдоо холбогдох хууль тогтоомжид заасан дүрэм журмыг даган ажиллаж,  Улсын комисс тухайн барилга байгууламжийг хүлээж авахдаа шалган нягталж иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой юм.  

Монгол Улсын барилгын норм, дүрэмд “ШТС-ыг тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулахаар төлөвлөнө. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, хэвтэж эмчлүүлдэг эмчилгээний байгууллагуудын эдэлбэр газрын хил, орон сууц, олон нийтийн барилгын  цонхноос /хаалганаас/ багадаа 80 метр зайд байрлах шаардлагатай. Аливаа суурьшлын бүс, дүүрэг доторх хурдны зам, төв гудамжаас  20 метр зайд барьж байгуулах шаардлагатай” гэж  заажээ. Харин зураг төсөл боловсруулж байгаа байгууллагын чадамж, мэргэжлийн байдлаас хамаарч дээрх норм дүрэм зөрчигддөг.

Гэр хороолол дунд галын аюулгүйн зай хэмжээг зөрчин объект барьсан тохиолдол цөөнгүй. Төрийн байгууллагын уялдаа, мэдээлэл хангалтгүйгээс мэргэжлийн хяналтын байгууллага хаана, ямар байгууллага шинээр баригдаж байгааг мэдэх боломж дутмаг байдаг гэнэ. Технологи хурдацтай хөгжиж богино хугацаанд барилга барьдаг болсон энэ үед баригдсан хойно мэдээд авах арга хэмжээ нь тодорхойгүй болох тохиолдол ч байна. Анхнаасаа газар олгохдоо холбогдох хууль тогтоомжид заасан дүрэм журмыг даган ажиллаж,  Улсын комисс тухайн барилга байгууламжийг хүлээж авахдаа шалган нягталж иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой юм.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.МӨНХЧИМЭГ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
17 минут    

Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
22 минут    

"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
6 өдөр    

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
6 өдөр    

“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
6 өдөр    

Орон нутгийн сонгуулийн чимээ
1 долоо хоног    

Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
1 долоо хоног    

Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
1 долоо хоног    

БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
1 долоо хоног    

Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
1 долоо хоног    

Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
1 долоо хоног    

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
1 долоо хоног    

Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
1 долоо хоног    

Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
1 долоо хоног    

Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
1 долоо хоног    

Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
1 долоо хоног    

Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
1 долоо хоног    

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
1 долоо хоног    

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
1 долоо хоног    

“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
1 долоо хоног    

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
1 долоо хоног    

"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
1 долоо хоног    

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
1 долоо хоног    

Улаанбаатарт бага зэргийн бороо орно
1 долоо хоног    

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
1 долоо хоног    

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
1 долоо хоног    

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
1 долоо хоног    

СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
1 долоо хоног    

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
1 долоо хоног    

Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
1 долоо хоног    

"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
1 долоо хоног    

Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
1 долоо хоног    

Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
1 долоо хоног    

СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
1 долоо хоног    

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
1 долоо хоног    

Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
1 долоо хоног    

Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
1 долоо хоног    

Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
1 долоо хоног    

Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
1 долоо хоног    

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
1 долоо хоног    

Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
1 долоо хоног    

У.Хүрэлсүхийн "window shopping"
1 долоо хоног    

"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа.
2 долоо хоног    

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах төсөл өргөн барилаа
3 долоо хоног    

Элчин сайд И.К.Азизов: COVID-19-ийн вакцины туршилт амжилттай болбол Монголд нийлүүлэхэд бэлэн
3 долоо хоног    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа
3 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.