Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 09-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна

НИЙТЛЭСЭН: 2020-07-22 12:39:43
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

ОБЕГ-ын ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Наадмын үеэр усанд осолдож амиа алдсан тохиолдол их гарлаа. Ер нь улсын хэмжээнд хэчнээн дуудлага ирсэн бэ?

-Баяр наадмын амралтын өдрүүдэд үер, усны ослын холбогдолтой 38 дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу онцгой байдлын байгууллагын 222 алба хаагч 39 нэгж техниктэй ажиллаж 146 хүний амь насыг аварч, үер, усанд осолдсон таван хүүхэд .насанд хүрсэн 12 хүний цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч ажилласан.

Үүнд Хан-Уул дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт нэг, Налайх дүүрэгт нэг, Төв аймгийн Лүн суманд хоёр, Мөнгөнморьт суманд нэг, Говь-Алтай аймгийн Халиун суманд нэг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд нэг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гурав, Улаан-Уул суманд тав, Дорнод аймгийн Хэрлэн суманд нэг иргэн усанд осолдсон байна.

Ер нь он гарсаар найман аймгийн 13 сум, нийслэлийн гурван дүүргийн нутаг дэвсгэрт 45 удаагийн тохиолдлоор 70 хүн үер, усны ослоор амь насаа алдсаны 16 нь хүүхэд байна. Усны осолд амь насаа алдсан 22 тохиолдол нь Улаанбаатар хотод, 39 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн.

-Дуудлага ирэхэд цаг алдахгүйн тулд хэрхэн бэлэн байдлаа хангасан байдаг вэ. Зарим дуудлагад хэрхэн аврах ажиллагаа явуулснаа тодруулж болох уу?

-Онцгой байдлын байгууллага нэгдүгээр сарын 30-наас хойш “КОВИД-19” цар тахалтай тэмцэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа.

Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд албаны хэмжээнд үер, ус, зам тээврийн осол, байгалийн аюулт үзэгдэлтэй тэмцэх чиглэлээр хүн хүч, техник, хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажилласан.

Дээр дурдсан 38 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Тухайлбал, Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт “Буйр” нууранд завьтай зугаалж явсан есөн хүн нуурын гүн рүү салхинд туугдан алга болсныг Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах ангиас аврах ажиллагааг зохион байгуулж таван том хүн, дөрвөн хүүхдийг нуурнаас эсэн мэнд гаргасан.

Увс аймгийн Завхан сумын нутагт Хяргас нууранд хийлдэг завьтай нэг хүүхэд эргээс холдон алга болсныг тус аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олсон.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт 5-8 насны дөрвөн хүүхэд “Гүрэмийн нуур”-нд завьтай зугаалж байгаад салхинд туугдан нуурын төв хэсэг рүү явж алга болсныг тус аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сумын нутагт Орхон аймгийн төвөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан “Санни-15" загварын суудлын автомашин гурван зорчигчтой усанд боогдсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газраас ажиллаж, автомашиныг татан гаргаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн 29 настай, эрэгтэй ухаан алдсан байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байгаа.

-Нийслэлийн тухайд?

-Нийслэлийн Хан-Уул дүүрэг “Туул" голд хүн живсэн тухай дуудлагаар Нийслэлийн Аврах анги-105 эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 32 настай, эрэгтэй “Туул" голд урсаж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эсэн мэнд аварсан. Багануур дүүрэг “Хэрлэн” голд нэг хүн урссан дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн 49 настай, эрэгтэйг эсэн мэнд аварсан.

Мөн автомашинтай зорчиж яваад усанд суусан, саатсан дуудлага Налайх дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт нэг, Хан-Уул дүүрэгт нэг дуудлага ирсэн.

Онцгой байдлын байгууллагын 17 алба хаагч, дөрвөн автомашинтай ажиллаж, дөрвөн автомашиныг уснаас татан гаргаж, 25 иргэний амь насыг аварсан байна.

-Саяхан автомашинтайгаа усанд осолдож нэг машинд явсан таван хүн эндэж, нэг жирэмсэн эмэгтэй амьд үлдсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн урд зүгт 60 км зайд “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ланд крузер-80” загварын автомашинаар зорчиж явсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Б 49 настай эрэгтэй, С 48 настай эмэгтэй, Б 26 настай, эмэгтэй, Б 20 настай эрэгтэй, Б 10 настай эрэгтэй, Т 4 настай эрэгтэй нар автомашинтайгаа Бэлтсийн голыг гатлах гэж байгаад урссан харамсалтай осол гарсан.

Энэ сарын 15-нд 19:00 цагийн орчимд уг осол болсон бөгөөд автомашин урсах үед иргэн 26 настай эмэгтэй иргэн Б эсэн мэнд гарч явган явсаар энэ сарын 16-ны 23:00 цагт Хатгал тосгонд ирж тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн газрын алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэд нийт 28 хүний бүрэлдэхүүн энэ сарын 17-ны 09:27 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан усанд осолдсон иргэдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа.

-Ялангуяа амралт зугаалгаар явсан хүмүүс усанд осолдох, машинтайгаа галд өртөх, үер усанд амиа алдах тохиолдол эрс нэмэгдчихлээ. Юутай холбоотой байна вэ?

-Онцгой байдлын байгууллага, Ус цаг уурын байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэд маань хүлээн авч, ахуй амьдрал, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж сураагүй байгаатай холбоотой.

Баяр наадмын өдрүүдэд усархаг бороо орно, гол, мөрөн, хуурай сайр, үерийн амнаас хол байх, баталгаатай гүүр, замаар аюулгүй байдлаа ханган зорчих талаар сэрэмжлүүлэг, анхааруулга өгсөөр байхад иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, хүүхэд багачуудад тавих хараа хяналт суларсан, томчууд нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс үүдэлтэй.

Тиймээс гол мөрөн, нуур усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, нэг нь нөгөөдөө хяналт тавих, хүүхдүүдээ гол усны эргээс хол байлгах, баталгаатай гүүр, гарам гарцтай газраар автомашинтай зорчих хэрэгтэй. Мөн автомашин, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хөдөлгөөнд оролцох, үерийн усыг гатлах гэж яарахгүй байж, хүлээх хэрэгтэй байна.

-Зугаалж явсан иргэд хоёр хүүхдээ хээр орхиод хүртэл явсан байна. Энэ байдал иргэдийн хайхрамжгүй байдал их байгаагийн илрэл биз дээ. Бүхэл бүтэн хүүхдээ мартана гэдэг байж болох уу. Үүнтэй адилхан аялж яваад сураггүй болсон гэх тохиолдол хэд хэд байх шиг байсан?

-Энэ нь иргэдийн нөгөө л хэнэггүй, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй юм. Амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, нэг нь нөгөөдөө хяналт тавьдаг ялангуяа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа хэзээ ч сулруулж болохгүй.

Жишээлбэл, Булган аймаг, Хутаг-Өндөр сумаас Орхон аймгийн чиглэлд гэр бүлийн хамт зорчиж.явсан иргэн 41 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ алга болсон. “Айрхан” нууранд живсэн байж болзошгүй тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, иргэн Б-г Хонгор багийн “Айрхан нуур” гэдэг газар малчин айлд байхад нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Энэ бол цэвэр иргэний хэнэггүй байдалтай холбоотой.

-Хөдөө орон нутгийн айлууд үерт нэлээдгүй өртөж хохирол амссан байсан. Энэ талаар?

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар энэ сарын 12, 13-нд усархаг аадар бороо орсны улмаас үерийн ус зайлуулах далан сэтэрч 34 айл өрхийн гэр, хашаа байшин үерт автсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 33 алба хаагч, дөрвөн автомашинтай даланг засах, айлуудын хашаанд орсон усыг соруулах, суваг шуудуу сэргээх ажиллагааг зохион байгуулан ажилласан.

Мөн Улаангом сумын “Гашууны гол”-ын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын гүүр үерийн усанд эвдэрч зорчиж явсан автомашинууд үерийн усанд боогдсон.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан 25 алба хаагч, таван автомашин, аймгийн Цагдаагийн газрын 13 алба хаагч, Хилийн 0245 дугаар ангийн таван алба хаагч, хоёр автомашин, орон нутгийн дөрвөн иргэн, хоёр автомашин, нийт 47 хүн, 14 автомашинтай ажиллаж, үерт өртсөн айлуудын хашаан дахь усыг соруулж, гэрүүдийг-нүүлгэн шилжүүлж, үерийн усанд боогдсон 2,200 гаруй автомашинуудыг татаж гаргасан.

-Ой хээрийн болон ахуйн түймрийн дуудлага хэр их байгаа вэ?

-Энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр 14 аймгийн 67 сумын нутаг дэвсгэрт 119 удаа гарч нийт 225,109 га талбай өртөж шатсан, ахуйн болон объектын гал түймрийн 2,060 удаагийн дуудлагад ажилласан байна.

-Ер нь цаашдаа амарч, зугаалж яваа иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Баяр наадмын амралтын өдрүүд дуусаж байгаа ч амралт зугаалгын улирал үргэлжилж хөдөө орон нутагт зорчих иргэдийн тоо буурахгүй байна.

Наймдугаар сард Увс аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн баруун хэсгээр буюу амралт зугаалгын бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Тиймээс цаг уурын байгууллага болон онцгой байдлын байгууллагаас мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх, бусдад дамжуулах. Үерийн эрсдэл бүхий газар болон өндөр хүчдэл, цахилгааны шугамны ойролцоо бууж, суурьшихгүй байх хэрэгтэй.

Мөн болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Ялангуяа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол, мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй баймаар байна.

Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих хэрэгтэй. Харин тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.

 
Зураг
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
21 минут    

Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
26 минут    

"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
6 өдөр    

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
6 өдөр    

“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
6 өдөр    

Орон нутгийн сонгуулийн чимээ
1 долоо хоног    

Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
1 долоо хоног    

Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
1 долоо хоног    

БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
1 долоо хоног    

Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
1 долоо хоног    

Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
1 долоо хоног    

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
1 долоо хоног    

Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
1 долоо хоног    

Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
1 долоо хоног    

Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
1 долоо хоног    

Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
1 долоо хоног    

Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
1 долоо хоног    

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
1 долоо хоног    

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
1 долоо хоног    

“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
1 долоо хоног    

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
1 долоо хоног    

"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
1 долоо хоног    

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
1 долоо хоног    

Улаанбаатарт бага зэргийн бороо орно
1 долоо хоног    

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
1 долоо хоног    

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
1 долоо хоног    

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
1 долоо хоног    

СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
1 долоо хоног    

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
1 долоо хоног    

Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
1 долоо хоног    

"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
1 долоо хоног    

Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
1 долоо хоног    

Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
1 долоо хоног    

СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
1 долоо хоног    

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
1 долоо хоног    

Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
1 долоо хоног    

Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
1 долоо хоног    

Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
1 долоо хоног    

Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
1 долоо хоног    

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
1 долоо хоног    

Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
1 долоо хоног    

У.Хүрэлсүхийн "window shopping"
1 долоо хоног    

"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа.
2 долоо хоног    

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах төсөл өргөн барилаа
3 долоо хоног    

Элчин сайд И.К.Азизов: COVID-19-ийн вакцины туршилт амжилттай болбол Монголд нийлүүлэхэд бэлэн
3 долоо хоног    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа
3 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.