Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 09-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Наадмын түрүү бөхөд шагнал гардуулах ёслол боллоо

НИЙТЛЭСЭН: 2020-07-14 11:26:24
Спорт > Бөх | Сэтгэгдэл: 0

Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан болж өнгөрлөө. Баяр наадмын албан ёсны түншээр 7 дах жилдээ ажиллаж байгаа ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ-ын зүгээс түрүү бөхийн бай шагнал болох “Тоёота хүндэтгэлийн бэлгэдэл” болон “Түрүү бөхийн нэрэмжит”Тоёота брэндийн автомашиныг гардуулах ёслол өнөөдөр 11 цагаас Сүхбаатарын талбайд болсон юм.

Арга хэмжээнд “Тоёота Сэйлс Монголиа ХХК”-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, НЭМГ-ын дарга Л. Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн МУ-ын аварга П.Бүрэнтөгсөд Монгол дархны бурхан ухаанаас бүтэж, ур хийцээрээ гайхагдах цалин мөнгөн “Тоёота хүндэтгэлийн бэлгэдэл”-ийг гардуулсан юм. Тус бэлгэдэл нь эрт үеэс “Дөрвөн хүчтэн” хэмээн монголчууд бидний хүндэтгэж ирсэн Хангарьд, Луу, Бар, Арсланг зохиомжлон, мандан бадрахын бэлгэдэл болсон алтан шаргал нарыг дүрсэлсэн дахин давтагдашгүй бүтээл болжээ.

Мөн дэлхий нийтийг цочроогоод байгаа Ковид- 19 цар тахлын үеэр өндөр зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвартайгаар амжилттай ажиллаж байгаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөл болгон Нийслэлийн эрүүл мэндийн газарт сэтгэлийн дэм, “Түрүү бөхийн нэрэмжит” Тоёота маркийн Hiace автомашиныг бэлэглэлээ. Тус машины түлхүүрийг МУ-ын аварга П.Бүрэнтөгс НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарт гардуулж өгөхдөө “Ард түмнийхээ эрүүл мэндийг нэр төртэйгээр сахин хамгаалж, дэлхийд гайхагдах Монголын түүхийг бүтээж байгаа эрүүл мэндийн салбарын чадварлаг хамт олонд чин сэтгэлийн баяр хүргэе.” гэсэн юм. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар талархсанаа илэрхийлээд “Төр засгийн зөв бодлого, ард иргэдийн сахилга бат, эрүүл мэндийн салбарын чадварлаг хамт олны хүчээр бид хамтдаа 6 сарын хугацаанд цар тахлыг дотооддоо алдахгүй, амжилттай ажиллаж байна. Бидний хөдөлмөрийг үнэлж, энэхүү машиныг бэлэглэсэнд талархлаа”гэсэн юм. Дашрамд дурдахад тус автомашин нь 16 хүний суудалтай, албаны хэрэгцээнд нэн тохиромжтой, туулах чадвар сайтай, тухлаг унаа юм.

Үүнээс гадна өнөөдөр буюу 7- р сарын 13- ны өдөр Хүй долоон худгийн зүлэг ногоон дэнж дээр “Тоёота Сэйлс Монголиа ХХК” болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран, 6-н насны хурдан морины уралдааны айрагдсан болон баян ходоод 31 хүүхдэд “Ухаалаг дэлгэц” таблет бэлэглэнэ.

Баяр наадмын өдрүүдэд иргэдийн хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг тул Тоёотагийн зүгээс жил бүр уламжлал болгон жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд “Аюулгүй наадъя” уриан дор хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд сануулга, зөвлөмжүүдийг хүргэж байгаа юм.

Эх сурвалж:''gogo.mn''

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
1 өдөр    

Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
1 өдөр    

"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
1 долоо хоног    

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
1 долоо хоног    

“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
1 долоо хоног    

Орон нутгийн сонгуулийн чимээ
1 долоо хоног    

Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
1 долоо хоног    

Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
1 долоо хоног    

БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
1 долоо хоног    

Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
1 долоо хоног    

Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
1 долоо хоног    

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
1 долоо хоног    

Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
1 долоо хоног    

Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
1 долоо хоног    

Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
1 долоо хоног    

Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
1 долоо хоног    

Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
1 долоо хоног    

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
1 долоо хоног    

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
1 долоо хоног    

“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
1 долоо хоног    

Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
1 долоо хоног    

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
1 долоо хоног    

"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
1 долоо хоног    

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
1 долоо хоног    

Улаанбаатарт бага зэргийн бороо орно
1 долоо хоног    

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
1 долоо хоног    

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
1 долоо хоног    

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
1 долоо хоног    

СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
1 долоо хоног    

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
1 долоо хоног    

Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
1 долоо хоног    

"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
1 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
1 долоо хоног    

Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
1 долоо хоног    

Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
1 долоо хоног    

СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
1 долоо хоног    

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
1 долоо хоног    

Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
1 долоо хоног    

Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
1 долоо хоног    

Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
2 долоо хоног    

Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
2 долоо хоног    

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
2 долоо хоног    

Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
2 долоо хоног    

У.Хүрэлсүхийн "window shopping"
2 долоо хоног    

"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
2 долоо хоног    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа.
3 долоо хоног    

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах төсөл өргөн барилаа
3 долоо хоног    

Элчин сайд И.К.Азизов: COVID-19-ийн вакцины туршилт амжилттай болбол Монголд нийлүүлэхэд бэлэн
3 долоо хоног    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа
3 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.