Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 08-р сарын 12
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

#СПОРТАЯЛАЛ: Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна

НИЙТЛЭСЭН: 2020-07-11 15:09:28
Спорт > Сур харваа | Сэтгэгдэл: 0

СПОРТ АЯЛАЛ цуврал нэвтрүүлгийн эхний дугаараар Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан сур харвааны спортоор аяллаа. Зочноор МУБИС-ийн багш, спортын мастер, аймгийн мэргэн М.Одмандахыг урьж оролцуулав.

Сур харвааны түүх, үүсэл хөгжил
Сур харваа нь Монгол хүн гэдгийг мэдрүүлж, өв соёл уламжлалаа дээдлэх бахархах сэтгэл төрүүлдэг үндэсний спорт юм. Үндэсний сур харваа одоогийн хэв маяг олоод 100 гаруй жил болжээ. 1959 онд Үндэсний сурын холбоо байгуулагдаж спортын зэрэг цол олгодог болж, спортын ангилалд оруулснаараа орчин үеийн түвшинд хөгжсөн түүхтэй.

Сур харваа нь дотроо Буриад, Урианхай, Барга, Үзэмчин гэх зэрэг олон төрөлтэй. Эдгээрийн хөгжил харилцан адилгүй. Жишээ нь Урианхай сур 13-р зууны үеэс эхтэй бол Үндэсний сур харваа нь 18-19-р зууны үеэс түлхүү хөгжсөн. Монгол туургатнууд өвөрмөц соёл, зан заншил, ахуй байдалдаа зохицуулан сурын төрлүүдээ хөгжүүлж ирсэн бөгөөд эдгээрийн харвах зай, сум, нум, арга технологи нь хүртэл өөр байдаг. Гэхдээ аль нэгээр нь харваж сурсан хүн бусад төрлөөр нь харвах боломжтой юм.

Сур харвааны онцлог
Үндэсний сур харваа нь хүнд тэсвэр тэвчээр, төлөв түвшин байдал, аливаа зүйлд онгирохгүй байхыг сургадаг. Хүнийг их амгалан, буурьтай болгодог аж. Сурын эдлэл хэрэглэл нь Монгол хүний уламжлалт ахуйтай ойр. Хүн бүрийн нум сум өөр ба эзэн нум сумтайгаа тохирч байж байгаа ононо. Ямар ч Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна гэж М.Одмандах ярьсан юм. Сур харвааны спортоор хэдэн ч наснаас эхлэн хичээллэх боломжтой. 

Нум хөвчлөх
Нумыг хэд хэдэн янзаар хөвчилж болдог ч буруу хөвчилбөл буухдаа хүн гэмтээх эрсдэлтэй. Нумын хөвчийг тавьж буй хүн гичирний ар талд зогсох учиртай. 

Эдлэл хэрэгсэл

  • Агсуурга /Агсарга бүс/ - Эдлэл хэрэгслээ зүүх нэгэн төрлийн бүс. Үндэсний сур харваанд 50-60 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн ба уламжлалт гоёл чимэглэл зүүх нь элбэг.
  • Ханцуйн боолт - Харвахын өмнө хөвч шуунд цохихоос хамгаалж ханцуйгаа боох хэрэгтэй. Ингэснээр харвах үед саад болохгүй.
  • Эрхийвч - Эрхий хуруундаа хийж хөвчнөөс татахад хэрэглэдэг. Хуруу өвтгөхгүй, хөвчөө сайн татахад зориулагдсан.
  • Сумны алчуур - Сумаа арчиж, зүлгэж цэвэрлэхэд хэрэглэдэг.
  • Сум - Ихэвчлэн хус модоор хийдэг. Нарс, хулс зэргээр хийж болдог.  Эрэгтэй сум 50 гр, эмэгтэй сум 40 гр-аас дээш жинтэй, ардаа 12-13 см урттай гурван өдтэй. Сумны булцуу нь сумны тэцвэрийг хадгалж харвахад хөтөлж явах зориулалттай.
  • Сумны мэдрүүл  - Сумаа гүйцэд татсан уу гэдгийг мэдрүүлэх хязгаарлаж татсан зүйл

Цол

  • Улсын баяр наадамд түрүүлсэн бол Мэргэн
  • Хоёрдугаар байранд орвол Гарамгай харваач
  • Гурадугаар байранд орвол Гоц харваач
  • Аймгийн мэргэн
  • Спортын мастер
  • Сумын мэргэн

Зурхай /Харвах байн хэсэг/
Үндэсний сурын харваа эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м зайнаас харвадаг. Зурхайн урт нь хасаа өрсөн хэсгээс урагшаа 2.5 метр ба тус зайг ганга гэнэ. Ганганы хоёр үзүүрт тавьсан том хасааг азарга гэнэ. Хоёр азаргын дотор талд сум унаж байж байгаа оносонд тооцно.

Хасаа
Хасааг үхрийн шир, тэмээний үдээрээр сүлжиж хийнэ. Хасааг хана сур, хасаа сур гэж хоёр янзаар өрнө. Тус бүрт нь 20 сум тавьсны эцэст нийлбэрээр нь ялагчийг шалгаруулна.

Дохио, уухай
Давж ирсэн сум хана хасаанаас ямар хэмжээтэй давсныг гараараа зааж өгдөг. Харин дутвал ямар зайтай дутсаныг бие дээрээ заадаг. Харин оносон тохиолдолд ганга руу гүн эсвэл хальт орсноос нь шалтгаалж гараа саван, өргөдөг.

Харваач харвахаас өмнө урилгын уухай хийнэ. Урилгын уухай хийх үед сум оновол үргэлжүүлээд онооны уухай хийнэ.

Сур харвааны нэг онцлог нь харваачид нэгнийгээ шүүдэг. Эхний харвасан дөрвөн харваач зурхай дээр ирж ажил хийх буюу оносон оноогүйг зааж, нурсан хасааг өрдөг.

Эх сурвалж: ''gogo,mn''

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Н.ГАНИБАЛ: МАЛЧДЫН ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ӨСГӨХ ХЭРЭГТЭЙ
12 цаг    

АТЛЕТИКО МАДРИД КЛУБИЙН ХОЁР ТОГЛОГЧООС КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ
12 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД ЭДЛЭЛ, ИДЭЭ УНДАА ОЛНО
12 цаг    

C.Баясгалан: Хэнтий аймагт бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхэлж байна
12 цаг    

Монгол Улсыг 1700 жил бус 3400 жил “тэжээх” их нөөц батлагдлаа
12 цаг    

"Гадаадад болж буй тэмцээн наадамд оролцмоор байна"
12 цаг    

"Гадаадад болж буй тэмцээн наадамд оролцмоор байна"
12 цаг    

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томилов
12 цаг    

“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ
5 өдөр    

Я.Содбаатар: БНХАУ-д хандивлах хонийг иргэдээс худалдан авна
5 өдөр    

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноолоо
5 өдөр    

Монгол гэрт үүрээ зассан хараацай шувуу
5 өдөр    

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ
5 өдөр    

Явган хүний зам чөлөөлөх ажил энэ зун үргэлжилсэнгүй
3 долоо хоног    

Оюу толгойн гүний уурхайд ажиллах 48 хүн Австралиас иржээ
3 долоо хоног    

МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулжээ
3 долоо хоног    

Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ гэв
3 долоо хоног    

Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй 7 Tweet
3 долоо хоног    

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд стандартын гэрчилгээ гардан авлаа
3 долоо хоног    

Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэжээ
3 долоо хоног    

10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
3 долоо хоног    

Рамзан Кадыров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг төрөлх тосгондоо урив
3 долоо хоног    

"БНСУ сүм, номын сан, музей зэрэг үйлчилгээний газруудаа Баасан гарагаас эхлэн нээх шийдвэр гаргасан"
3 долоо хоног    

"Улсын хэмжээнд зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500 шинжилгээ хийх боломжтой"
3 долоо хоног    

Өмнөд Солонгос улс COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ
3 долоо хоног    

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ
3 долоо хоног    

КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ
3 долоо хоног    

Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна
3 долоо хоног    

"Эдгэрсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байна"
3 долоо хоног    

HUAWEI компани дэлхий даяар APP хөгжүүлэгчдийн дунд нэг сая долларын шагналын сан бүхий уралдаан зарлалаа!
3 долоо хоног    

ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮7 саяар торгох ял оноожээ
3 долоо хоног    

А.Амбасэлмаа: Баянбууралд тусгаарлагдаж байсан иргэд тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болсон байна
3 долоо хоног    

ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн
3 долоо хоног    

Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
3 долоо хоног    

Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө
3 долоо хоног    

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр усархаг бороо орно
3 долоо хоног    

ШИНЭ КЛИП: Дуучин Идэрмаа "НҮД" хэмээх уран бүтээлээ гаргалаа
3 долоо хоног    

2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ
3 долоо хоног    

Д.Нямхүү: 113 хүний сорьцод коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
3 долоо хоног    

"АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ"
3 долоо хоног    

Азербайжан-Армений мөргөлдөөнтэй зэрэгцэн ОХУ баруун өмнөд хил дээрээ байлдааны сургуулилалт явуулж эхэлжээ
3 долоо хоног    

Япончууд хүний яриаг найман хэл рүү хөрвүүлэх чадвартай амны хаалт бүтээжээ
3 долоо хоног    

ОХУ-ын Хабаровск хотод мужийн захирагчийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь удаагаа боллоо
3 долоо хоног    

Иран улсад 25 сая хүн коронавирусийн халдвар авсныг ерөнхийлөгч нь мэдэгдлээ
3 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.
3 долоо хоног    

Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
3 долоо хоног    

Машины дугаар нь бохирдсон үедээ хөдөлгөөнд оролцсон зөрчлийг арилгуулж байна
3 долоо хоног    

Коронавирусийн улмаас амиа алдагсдын тоо 600 мянга давлаа
3 долоо хоног    

Эх нялхасын зүүн талаар Тасганы овооны уулзвар чиглэлийн төв авто замыг түр хаалаа
3 долоо хоног    

Тусгаарлалтын 21 хоногийг бууруулахгүй байхаар шийдвэрлэжээ
3 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.