Б.Янжмаа: Хонг Конгт бүх сургуулийн үйл ажиллагааг Даваа гарагаас эхлэн зогсоохоор болжээ

ЭМЯ
-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
АНУ
АНУ-д сүүлийн 24 цагт 59,200 гаруй тохиолдол, 799 нас баралт шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 3,106,000-д хүрч, нийт 132,800 гаруй хүн эндээд байна.
Бразил
Бразил улсад өчигдөр 45 мянган хүн шинээр халдвар авч, 1,214 хүн уг өвчний улмаас нас барлаа.
Өнөөдрийн байдлаар Бразил улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 1,800,000 гаруйд хүрсэн байна.
Нийт халдвар авсан хүмүүсийн 1,078,000 нь эдгэрсэн гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
БНЭУ
Баасан гарагт Энэтхэг улсад нийт 26,500 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 793,800 гаруй боллоо.
Энэтхэгт бүртгэгдсэн халдварын 60 гаруй хувь нь Шинэ Дели мужид бүртгэгдсэн байна.
Мөн тус улсад хүн ам шигүү суурьшдаг бүс нутгуудад дахин хөл хорио тогтоож эхэлжээ.
Япон
Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр шинээр 430 хүн коронавирусийн халдвар авжээ.
Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 243 нь Токио хотод бүртгэгдсэн байна.
Австрали
Австралийн холбооны улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 307 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 288 нь Виктория мужид бүртгэгджээ.
БНСУ
БНСУ-д өчигдөр шинээр 35 тохиолдол бүртгэгдлээ.
Тус улсад сүүлийн нэг сарын хугацаанд гаднаас халдвар зөөвөрлөгдөх тохиолдол тууштай буурахгүй байгаа. Үүний улмаас эрсдэл өндөртэй улсаас ирэх зорчигчдод нуклейн хүчлийн шинжилгээ хийж, сөрөг хариу гарсныг нь нэвтрүүлэхээр болжээ.
Түүнчлэн шинжилгээний хариу сөрөг байхаас үл хамааран бүх зорчигчдыг 14 хоног карантинд оруулах зэрэг арга хэмжээг өргөтгөх шийдвэр гаргажээ.
Сүүлийн хоёр долоо хоногт тус улсад бүртгэгдсэн нийт 736 тохиолдлын 38.2 хувь нь гаднаас зөөвөрлөгдсөн аж.
БНХАУ
БНХАУ-ын эх газарт Баасан гарагт дотоодын шинэ халдвар бүртгэгдээгүй. Харин гаднаас хоёр тохиолдол зөөвөрлөгдсөн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.
Зургаадугаар сарын 11-ны өдрөөс хойш Бээжинд батлагдсан 335 тохиолдлоос дахин 12 хүн эмнэлгээс гарч, нийт 84 нь эдгэрээд байна.
Хонг Конг
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүх Хонг Конгт өчигдөр шинээр 38 тохиолдол бүртгэгдлээ.
Шинэ тохиолдлуудын 32 нь хүн амын дундах дотоодын халдвар гэдгийг Хонг Конгийн Эрүүлийг хамгаалах газраас мэдээлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Хонг Конгт хүн амын дундах халдвар нэмэгдсээр байгаа бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1,403 болсон.
Иймд Хонг Конгийн Боловсролын товчооноос Даваа гарагаас эхлэн бүх сургуулийн үйл ажиллагааг хаах болсноо мэдэгдсэн байна.
ВИДЕО:
Эх сурвалж: ''ikon.mn''

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
2021 онд ямар ВАЛЮТ НОЁРХОХ вэ?
Мэдэгдэл: Э.Бадар-Ууган Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй
“НУУВЧ”-наас гарсан АН-ын ҮБХ-ны гишүүд эрх зүйн чадамжтай юу?
АНУ-Хятадын ХАРИЛЦАА Жо Байден ЕРӨНХИЙЛӨГЧИЙН үед сулрах уу?
АН-ын бүлэг: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй
Александр Навальныйг дэмжсэн ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН эргэн тойронд
МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас албан мэдэгдэл өгөв
Сэтгүүлч Д.Дамдинжав "Алтан өд" наадмын шилдгээр шалгарлаа
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИНД ЯПОНЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ
Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хууль зүйн сайдаар Ж.Сүхбаатар томилогдох уу?
Хацү башёд Дайэйшёо анх удаа түрүүлэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай
У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?
Амьдралын уй гашууг даван туулсан ардчилагч ЖО БАЙДЕН СОНГУУЛИЙГ мөн даван туулж ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо
“ХАСАХ” төсөвтэй ХОТЫГ удирдана гэдэг амаргүй
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох нь
Ц.Даваасүрэн: Улстөрийн бяргүй эмзэгхэн Засгийн Газар бүрдэж магадгүй‼️
Гэртээ хуурамч архи үйлдвэрлэн, худалдаалж байжээ
"Д.Сумьяабазар сугарч үлдэлгүй огцрох ёстой" гэв
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ
Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
Засгийн газрын хуралдаан боллоо
Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.