Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 08-р сарын 07
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа

НИЙТЛЭСЭН: 2020-07-10 16:26:10
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 5.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.6% буюу 1.54 тэрбум ам.доллараар буурсан байна. 

 

Экспорт 2.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.1 тэрбум доллар буюу 28.2% буурчээ. Харин экспорт ийнхүү буурсан ч импортоос давснаар гадаад худалдаа 368 сая ам.доллароор ашигтай гарлаа. 

Эрдэс бүтээгдэхүүний хэсэгт багтах барааны экспорт 1.3 тэрбум ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 153.2 сая ам.доллароор тус тус буурсан нь экспортын бууралтад голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 76.5 хувийг эзэлж байна.

 

Зарим уул уурхайн бүтээгдэхүүний экспорт

Тоо хэмжээний хувьд БУУРАЛТТАЙ эрдэс бүтээгдэхүүн:

  • Чулуун нүүрс 690.1 сая ам.долларын 8.6 сая тонн экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 850.4 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 9.4 сая тонноор тус тус бага байна. 2019 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 85.4 ам.доллар байсан бол энэ онд 79.7 ам.доллар болсон байна. Чулуун нүүрсний 96.4 % БНХАУ руу гаргасан байна.
  • Боловсруулаагүй нефть тайлант хугацаанд 951.1 мянган баррель буюу 33.9 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.23 сая баррелиар, үнийн дүн 145.7 сая ам.доллараар тус тус бага байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 56.6 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 35.7 ам.доллар болж 20.8 ам.доллараар буурчээ.
  • Зэсийн баяжмал 675.9 мянган тонн экспортлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 73.3 мянган тонноор бага байна. Өнгөрсөн оны мөн үед зэсийн баяжмалын дундаж үнэ 1,418.2 ам.доллар, экспортын үнийн дүн 1062.4 сая ам.доллар байсан бол энэ онд дундаж үнэ 1,096.5 ам.доллар, үнийн дүн 741.1 сая ам.доллар болж тус тус буурчээ.
  • Цайрын баяжмалын экспорт тайлант хугацаанд 66.6 мянган тоннд хүрч 1 тонныг дунджаар 1201.9 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 278.9 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 80.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны үеэс 27.1 сая ам.доллараар мөн буурчээ.

Тоо хэмжээний хувьд ӨСӨЛТТЭЙ эрдэс бүтээгдэхүүн:

  • Жоншны экспорт 75.7 сая ам.доллар ба 313.7 мянган тоннд хүрч 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 27.3 мянган тонноор өссөн ч, үнийн дүнгээр 17.1 сая ам.доллараар буурсан нь экспортын дундаж үнэ 82.6 ам.доллараар буурсантай холбоотой. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ, Узбекстан руу экспортолсон ба 24.3 хувь ОХУ-д, 75.3 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.
  • Төмрийн хүдрийн экспорт 4.1 сая тонн буюу 283.2 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 9.2 мянган тонноор, үнийн дүн нь 31.4 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 ам.доллараар өссөн байна.
  • Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 21.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.6 сая ам.доллараар буурсан байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8,811.0 ам.доллараас 6,813.5 ам.долларт болж, 1997.5 ам.доллараар буурчээ. Тайлант хугацаанд 3,105.0 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 295.4 тонноор их байна. Молибдены баяжмалын 83.1 хувийг БНХАУ-руу гаргажээ. 

Бусад барааны экспорт

Тайлант хугацаанд 309.2 тонн хонь, ямааны мах, 123.0 тонн малын дайвар бүтээгдэхүүн, 461.1 тонн үхрийн боловсруулсан мах, 10 974 кг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт экспортолсон байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ
50 минут    

Я.Содбаатар: БНХАУ-д хандивлах хонийг иргэдээс худалдан авна
54 минут    

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноолоо
1 цаг    

Монгол гэрт үүрээ зассан хараацай шувуу
1 цаг    

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ
1 цаг    

Явган хүний зам чөлөөлөх ажил энэ зун үргэлжилсэнгүй
2 долоо хоног    

Оюу толгойн гүний уурхайд ажиллах 48 хүн Австралиас иржээ
2 долоо хоног    

МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулжээ
2 долоо хоног    

Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ гэв
2 долоо хоног    

Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй 7 Tweet
2 долоо хоног    

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд стандартын гэрчилгээ гардан авлаа
2 долоо хоног    

Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэжээ
2 долоо хоног    

10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
2 долоо хоног    

Рамзан Кадыров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг төрөлх тосгондоо урив
2 долоо хоног    

"БНСУ сүм, номын сан, музей зэрэг үйлчилгээний газруудаа Баасан гарагаас эхлэн нээх шийдвэр гаргасан"
2 долоо хоног    

"Улсын хэмжээнд зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500 шинжилгээ хийх боломжтой"
2 долоо хоног    

Өмнөд Солонгос улс COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ
2 долоо хоног    

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ
2 долоо хоног    

КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ
2 долоо хоног    

Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна
2 долоо хоног    

"Эдгэрсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байна"
2 долоо хоног    

HUAWEI компани дэлхий даяар APP хөгжүүлэгчдийн дунд нэг сая долларын шагналын сан бүхий уралдаан зарлалаа!
2 долоо хоног    

ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮7 саяар торгох ял оноожээ
2 долоо хоног    

А.Амбасэлмаа: Баянбууралд тусгаарлагдаж байсан иргэд тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болсон байна
2 долоо хоног    

ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн
2 долоо хоног    

Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
2 долоо хоног    

Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө
2 долоо хоног    

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр усархаг бороо орно
2 долоо хоног    

ШИНЭ КЛИП: Дуучин Идэрмаа "НҮД" хэмээх уран бүтээлээ гаргалаа
2 долоо хоног    

2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ
2 долоо хоног    

Д.Нямхүү: 113 хүний сорьцод коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
2 долоо хоног    

"АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ"
2 долоо хоног    

Азербайжан-Армений мөргөлдөөнтэй зэрэгцэн ОХУ баруун өмнөд хил дээрээ байлдааны сургуулилалт явуулж эхэлжээ
2 долоо хоног    

Япончууд хүний яриаг найман хэл рүү хөрвүүлэх чадвартай амны хаалт бүтээжээ
2 долоо хоног    

ОХУ-ын Хабаровск хотод мужийн захирагчийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь удаагаа боллоо
2 долоо хоног    

Иран улсад 25 сая хүн коронавирусийн халдвар авсныг ерөнхийлөгч нь мэдэгдлээ
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.
2 долоо хоног    

Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
2 долоо хоног    

Машины дугаар нь бохирдсон үедээ хөдөлгөөнд оролцсон зөрчлийг арилгуулж байна
2 долоо хоног    

Коронавирусийн улмаас амиа алдагсдын тоо 600 мянга давлаа
2 долоо хоног    

Эх нялхасын зүүн талаар Тасганы овооны уулзвар чиглэлийн төв авто замыг түр хаалаа
2 долоо хоног    

Тусгаарлалтын 21 хоногийг бууруулахгүй байхаар шийдвэрлэжээ
2 долоо хоног    

Б.Баттүшиг Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогджээ
2 долоо хоног    

"Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"
2 долоо хоног    

Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ярилцах дургүйгээ илэрхийлж байжээ
2 долоо хоног    

АНУ-ын эрдэмтэд цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ
2 долоо хоног    

Цар тахалтай тэмцэх үйлсэд их хэмжээний хандив цуглуулсан Британийн 100 настан хүлэг баатрын хэргэм хүртжээ
2 долоо хоног    

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнг аравдугаар сард хүлээлгэж өгнө
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй
2 долоо хоног    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.