Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 08-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

COVID-19 ба БНСУ-ын боловсролын салбар

НИЙТЛЭСЭН: 2020-07-08 12:31:46
Нийгэм > Боловсрол | Сэтгэгдэл: 0

-COVID-19-ийн үед БНСУ-ын боловсролын салбартаа авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар-

Шинэ он гарахтай зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан аймшигт цар тахал болох COVID-19 өвчин олон орны дийлэнх салбарыг зогсонги байдалд оруулсан.

2020 он талаасаа өнгөрч буй энэ үед дэлхийн улс орнууд эхнээсээ коронатай зэрэгцэн зохицон амьдрах дараагийн алхмаа хийж, арга хэмжээнүүдээ авч эхэлж байна.

Амьдрал үргэлжилж, цаг хугацаа явдгаараа явж, дэлхийн улс орнууд дараагийн шатны арга хэмжээгээ аваад эхэлчихсэн байхад бид коронаг алга болохыг, эсвэл коронагийн эсрэг вакцин, эмчилгээ гарахыг хүлээн цаг хугацааг алдаж болохгүй. Тэднээс бид хоцорч болохгүй. Монголчууд бидний хувьд бусад улс орны салбар салбартаа авч байгаа арга хэмжээнүүдийн талаар судлан, авч ашиглаж, хэрэгжүүлж болох арга шийдлүүдээс суралцах шаардлага тулгарч байна.

Энэхүү нийтлэлээрээ коронагийн үед Солонгосын боловсролын салбартаа авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг судалснаа цэгцлэн хүргэе.

Нэг өдөр ч байсан хамаагүй танхимын хичээл заавал оруулна

Солонгос улсад хичээлийн шинэ жил гуравдугаар сард эхэлдэг ба БНСУ-ын боловсролын яам нь анхнаасаа “Нэг өдөр ч байсан хамаагүй танхимын хичээл заавал оруулна” гэсэн байр суурьтай байсан. Тиймдээ ч танхимын хичээлүүдээ оруулаад эхлүүлчихсэн, амжилттай зохион байгуулаад явж байна.

2020.05.20-ны өдөр дунд болон ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдаа эхний ээлжинд танхимын хичээлд нь оруулсан бөгөөд тавдугаар сарын 27-н, зургаадугаар сарын 3-нд долоо, долоо хоногийн шатлалтайгаар бусад ангийн сурагчдаа танхимын хичээлд нь оруулчихлаа. Хичээлийн шинэ улирлын эхэнд хойшлогдсон хэдэн долоо хоногийн хичээлээ нөхөж оруулаад, энэ жил зуны амралт бараг байхгүйгээр хичээл оруулахаар төлөвлөөд явуулж байна.

Мэдээж танхимд олон хүүхэд цуглуулан хичээл оруулах нь эрсдэл байгаа юу гэвэл байгаа. Гэсэн хэдий ч сурагчдын төгсөлтийн шалгалт, ирээдүйн их сургуулийн сонголт гэх мэт амьдралын чухал сонголт, шийдвэр гаргах цаг үе дээрээ байгаа олон мянган сурагчдыг нийтээр нь хичээллүүлэхгүй байх нь тийм ч зөв шийдвэр биш гэж үзжээ.

Сургууль дээр коронавирусийн халдвар гарсан тохиолдолд авах арга хэмжээний тухай нарийн дүрэм журам, заавар зөвлөгөө гаргасан бөгөөд халдвар гарсан тохиолдолд зөвхөн тухайн сургуулийг түр хаах, шинжилгээнд бүрэн хамруулах, ариутгах гэх мэт арга хэмжээ авахаар шийдээд хичээлээ эхлүүлээд явж байна. Мөн сургуулийн ойролцоох PC тоглоомын газар зэрэг битүү орчинд хүүхэд олноор цугларч болох газруудыг тодорхой хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоогоод байна.

Манайх ч мөн адил суруулиудаа эрсдлийн зэргээр нь ангилаад танхимын хичээл оруулж болохоор харагдаж байна.

Жишээ нь хот, аймгийн төв, хөдөө сумд гэх мэтээр эрсдлийн зэрэг тогтоон өндөр эрсдэлтэй, дунд зэргийн эрсдэлтэй, бага эрсдэлтэй гэж ангилаад хөдөө алслагдсан сум болох хүн ам сийрэг, эрсдэл багатай газруудын танхимын хичээлийг оруулж болохоор харагдаж байгаа юм. Хөдөө сумд нь цахим болон тв хичээлийн орчин нөхцөл боломж хангалттай биш учир хичээлийн хоцрогдол улам ихсэх аюултай. Тиймээс танхимын хичээлийг заавал оруулах нь зүйтэй.

Түүнчлэн одоо Монголд хэрэгжүүлж байгаа тв хичээлийн хүүхдэд хангалттай хүрч байгаа эсэх, сургалтын чанарт нөлөөлж байгаа эсэх талаар маш нарийн хяналт шалгалт хийх шаардлага бас байна.

Төгсөх ангийн сурагчдын хувьд ангид нэг дор олон хүүхэд цуглуулахгүйн тулд нэг ангийг 2-3 бүлэг болгож 2-3 ээлжээр танхимаар хичээл оруулах боломж бас бий.

Дан тв хичээлээр сургалтыг явуулах нь учир дутагдалтай.

Бага ангийн хүүхдүүд бие даан суралцахад хүндрэлтэй. Багшийн ажил хөнгөрч байгаа ч эцэг эхчүүдэд илүү ачаалал ирж, сурлагын чанар муудах талтай. 

Харилцан ярилцах гэх мэт амьд харилцаа үүсэх боломжгүй ба ойлгоогүй зүйлээ тодруулж асуух боломж хязгаарлагдмал. Энэ нь сургалтын чанарт муугаар нөлөөлнө.

Тв хичээл нь коронагийн халдвар авах эрсдэлийг бууруулах давуу талтай ч урт хугацаанд үргэлжлэх нь хүүхдүүдийн сургуульд явах сонирхолыг бууруулах магадлалтай.

Цахим болон танхимын хичээлийн хослол

Коронагийн халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим бүс нутгийн сургуулиуд нь цахим болон танхимын хичээлийг хослуулан явуулж байна. Жишээ нь, ангийг хоёр бүлэг болгоод нэг өдөр нь танхимын хичээлд, нөгөө өдөр нь цахим хичээлд ээлжлэн оруулж байна.

Ингэснээр сурагчид сургууль дээр олноор цугларахыг сааруулж чадаж байгаа юм. Нэг өдөр танхимын хичээлд сууснаараа цахим хичээл дээр ойлгоогүй зүйлээ багшаас асуух боломж нь нээгдэж байгаа ба сургалтын чанарыг хэвээр хадгалахад ач холбогдолтой юм.

Цар тахлын аюулыг цахим сургалтаа хөгжүүлэх боломж болгон ашиглав

2020.06.05-ны өдрийн Солонгосын боловсролын яамнаас гаргасан мэдээгээр их, дээд сургуулийн цахим сургалтыг хөгжүүлэх, эрчимжүүлэх тухай захирамж гаргажээ. Үүнд шилдэг их, дээд сургуулийн, шилдэг лекцийг цахим болгосноор хэн ч, хэзээ ч, хаанаас ч үнэ төлбөргүй суралцах нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа юм байна. 

K-MOOC(Korea Massive Open Online Course) хэмээх энэхүү төсөл нь 2015 оноос хойш хэрэгжиж ирсэн бөгөөд коронавирусээс болж танхимын хичээл орох боломжгүй болсон энэ онд эрэлт хэрэгцээ нь 2 дахин нэмэгджээ. Тиймээс Боловсролын яамнаас бодлогоор дэмжин цахим лекцийн төрлийг нь олшруулж, чанарыг нь сайжруулах арга хэмжээ авч байгаа юм байна.     

СОЛОНГОСТ КОРОНАГИЙН ХАЛДВАР БҮРТГЭГДСЭНЭЭС ХОЙШ БОЛОВСРОЛЫН САЛБАРТАА АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН БУСАД АРГА ХЭМЖЭЭНҮҮД

  • Солонгос улсад 100,000 гаруй гадаад оюутан суралцаж байгаа бөгөөд тэдний 70,000 гаруй нь хятад оюутан байдаг. Гуравдугаар сарын 1-нд хичээлийн шинэ улирал эхлэхтэй зэрэгцэн эхэ орондоо амраад ирсэн оюутнуудыг хүлээн авахад сургууль бүр оюутны байрны зарим хэсгийг тусгайлан бэлдэж, 14 хоног тусгаарлалтад байлгаж сургуулиас хяналт тавин ажиллаж, амжилттай зохион байгуулж чадсан. Тэднээр дамжин халдвар тархалт гараагүй.
  • Цахим хичээлийн нөхцөл боломжийг хангахад анхаарал хандуулсан. Суруулиудын интернэтийн хурд болон компьютер техник, технологийн хангамж шинэчлэлдээ хөрөнгө оруулалт хийсэн. Гэрээрээ цахим хичээл үзэх боломжгүй зарим сургуулийн хүүхдүүдийг зөөврийн таб-аар хангасан.
  • Танхимын сургалт ороогүй хугацааны үдийн цай хөтөлбөрийн улсаас төсөвлөгдсөн мөнгийг эцэг эхэд нь хүнсний зүйл болон мөнгөн хэлбэрээр олгосон.
  • Цахим хичээлийн вэб сайтууд руу утаснаасаа орсон тохиолдолд утасны дата унахгүй байхаар зохицуулалт хийж өгсөн. Суралцагчдын утаснаас цахим хичээл үзсэн үзүүлэлт сүүлийн гурван сард 1,100% нэмэгдсэн гэсэн тооцоо гаргажээ.  

Дээр дурдсанчлан Солонгос улс сургалтын чанараа хадгалахын тулд танхимын хичээлийг чухалчлан, олон удаагийн зохицуулалт, арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэтэл бид COVID-19-өөс айгаад хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй байсаар л байх уу?

 

Г. Ганчимэг - Боловсролын ухааны доктор (Ph. D) 
Б. Ариунаа - Боловсролын удирдлагын магистр(МEA)

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Явган хүний зам чөлөөлөх ажил энэ зун үргэлжилсэнгүй
2 долоо хоног    

Оюу толгойн гүний уурхайд ажиллах 48 хүн Австралиас иржээ
2 долоо хоног    

МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулжээ
2 долоо хоног    

Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ гэв
2 долоо хоног    

Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй 7 Tweet
2 долоо хоног    

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд стандартын гэрчилгээ гардан авлаа
2 долоо хоног    

Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэжээ
2 долоо хоног    

10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
2 долоо хоног    

Рамзан Кадыров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг төрөлх тосгондоо урив
2 долоо хоног    

"БНСУ сүм, номын сан, музей зэрэг үйлчилгээний газруудаа Баасан гарагаас эхлэн нээх шийдвэр гаргасан"
2 долоо хоног    

"Улсын хэмжээнд зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500 шинжилгээ хийх боломжтой"
2 долоо хоног    

Өмнөд Солонгос улс COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ
2 долоо хоног    

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ
2 долоо хоног    

КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ
2 долоо хоног    

Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна
2 долоо хоног    

"Эдгэрсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байна"
2 долоо хоног    

HUAWEI компани дэлхий даяар APP хөгжүүлэгчдийн дунд нэг сая долларын шагналын сан бүхий уралдаан зарлалаа!
2 долоо хоног    

ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮7 саяар торгох ял оноожээ
2 долоо хоног    

А.Амбасэлмаа: Баянбууралд тусгаарлагдаж байсан иргэд тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болсон байна
2 долоо хоног    

ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн
2 долоо хоног    

Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
2 долоо хоног    

Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө
2 долоо хоног    

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр усархаг бороо орно
2 долоо хоног    

ШИНЭ КЛИП: Дуучин Идэрмаа "НҮД" хэмээх уран бүтээлээ гаргалаа
2 долоо хоног    

2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ
2 долоо хоног    

Д.Нямхүү: 113 хүний сорьцод коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
2 долоо хоног    

"АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ"
2 долоо хоног    

Азербайжан-Армений мөргөлдөөнтэй зэрэгцэн ОХУ баруун өмнөд хил дээрээ байлдааны сургуулилалт явуулж эхэлжээ
2 долоо хоног    

Япончууд хүний яриаг найман хэл рүү хөрвүүлэх чадвартай амны хаалт бүтээжээ
2 долоо хоног    

ОХУ-ын Хабаровск хотод мужийн захирагчийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь удаагаа боллоо
2 долоо хоног    

Иран улсад 25 сая хүн коронавирусийн халдвар авсныг ерөнхийлөгч нь мэдэгдлээ
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.
2 долоо хоног    

Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
2 долоо хоног    

Машины дугаар нь бохирдсон үедээ хөдөлгөөнд оролцсон зөрчлийг арилгуулж байна
2 долоо хоног    

Коронавирусийн улмаас амиа алдагсдын тоо 600 мянга давлаа
2 долоо хоног    

Эх нялхасын зүүн талаар Тасганы овооны уулзвар чиглэлийн төв авто замыг түр хаалаа
2 долоо хоног    

Тусгаарлалтын 21 хоногийг бууруулахгүй байхаар шийдвэрлэжээ
2 долоо хоног    

Б.Баттүшиг Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогджээ
2 долоо хоног    

"Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"
2 долоо хоног    

Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ярилцах дургүйгээ илэрхийлж байжээ
2 долоо хоног    

АНУ-ын эрдэмтэд цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ
2 долоо хоног    

Цар тахалтай тэмцэх үйлсэд их хэмжээний хандив цуглуулсан Британийн 100 настан хүлэг баатрын хэргэм хүртжээ
2 долоо хоног    

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнг аравдугаар сард хүлээлгэж өгнө
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй
2 долоо хоног    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 долоо хоног    

Хөл хорионы үеэр самар, бяслаг, шоколадны борлуулалт нэмэгдсэнийг Испанийн эрдэмтэд тогтоожээ
2 долоо хоног    

ОБЕГ-ын даргаар томилогдсон бригадын генерал Г.Ариунбуян ажлаа хүлээн авлаа
2 долоо хоног    

"БНХАУ-ын "COVID-19" вакцины туршилтад Эмират улсын 15 мянган иргэн сайн дураар хамрагдаж байна"
2 долоо хоног    

Л.Мөнхбаатар: Хөвсгөл нуур руу амралтын газар бохироо цутгаж байна гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
2 долоо хоног    

Улсын төсвийн АЛДАГДАЛ сүүлийн зургаан оны хагас жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ
2 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.