Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 08-р сарын 07
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Их Британи “Brexit”-ээс хойш анхныхаа хориг арга хэмжээг авлаа

НИЙТЛЭСЭН: 2020-07-07 09:48:53
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарснаас хойш анх удаа бие даан хориг арга хэмжээ авч байна. Анхны хоригийн жагсаалтад орсон хэдэн арван хүний дунд хүний ​​эрхийг зөрчсөн гэж сэжиглэгдэж буй Оросын иргэд байгаа юм. ОХУ-аас гадна, Саудын Араб, Мьянмарын иргэдэд мөн Умард Солонгост хориг арга хэмжээ авчээ.

 

Хоригийн жагсаалтад багтсан хүмүүсийн нэрсийг Их Британийн Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлсэн байна. Жагсаалтад багтсан хүмүүсийг Их Британид зорчихыг хориглох төдийгүй тус улсын нутаг дэвсгэр дэх бүх хөрөнгийг царцаана. 

 

“Өнөөдрөөс эхлэн Их Британи хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэгт холбогдсон хувь хүмүүсийг Их Британид зорчихыг, манай банкууд руу мөнгө шилжүүлж, манай эдийн засгаас ашиг олохыг хориглохын тулд шинэ эрх мэдэлтэй болж байна” гэж тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгджээ.

 

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар Магнитский эсвэл Хашоггийг хөнөөсөн гэх зэрэг үйл явдалтай холбогдуулан “ихээхэн түгшиж буйгаа л” мэдэгддэг байсан гэж “Магнитскийн хуулийн” гол лоббидигчдын нэг Бил Браудер хэлсэн байна. Тэрбээр хориг арга хэмжээ авсныг ялалт хэмээн нэрлэв.

 

Хориг арга хэмжээнд мөн Мьянмарын үндэстний цөөнх рохинжачуудыг хяхан хавчсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой хүмүүс өртөнө гэж Рааб мэдэгдсэн байна.

 

"Их Британи дэлхийн сайн сайхан байдлын илүү хүчирхэг хүчин болох ёстой. Бид хүний ​​эрхийг маш аймшигтай зөрчиж буй хүмүүст хариуцлага тооцно. Гараа цусанд дүрсэн хүмүүс манай улсад чөлөөтэй нэвтэрч, Кингз-Роудод үл хөдлөх хөрөнгө худалдан авч, Найтсбрижэд зул сарын худалдан авалт хийж чадахгүй болно. Тэд бохир мөнгөө Их Британийн банкуудаар дамжуулан шилжүүлэх боломжгүй болно" гэж Рааб парламентдаа үг хэлэхдээ мэдэгджээ.

 

Их Британийн эрх баригчид Магнитскийн жагсаалтыг хэдийнэ баталсан АНУ, Канад улстай хориг арга хэмжээний асуудлаар холбоо харилцаатай байна гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна.

 

Хориг арга хэмжээний жагсаалтад Оросын 25 иргэнийг оруулсан бөгөөд тэдний дунд Ерөнхий прокурорын орлогч Виктор Грин, Дотоод хэргийн дэд сайд асан Алексей Аничин, Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин нар байгаа юм. Их Британийн эрх баригчид тэднийг Сергей Магнитскийн үхэлд холбоотой гэж үзэж байгаа юм.  

 

Жагсаалтад мөн сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэгт оролцсон гэж үзэж байгаа Саудын Арабын 20 иргэн багтжээ. Түүнчлэн Мьянмарын Зэвсэгт хүчний өндөр албан тушаалын хоёр генералыг оруулсан байна. Тэднийг рохинжа үндэстний эсрэг системтэй, харгис хэрцгий хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байгаа аж.

 

Умард Солонгосын хувьд тус улсын лагериудад албадан хөдөлмөр эрхлүүлсэн, эрүүдэн шүүсэн, хөнөөсөн хэрэгт холбоотой хоёр байгууллагад хориг арга хэмжээ авчээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ
6 цаг    

Я.Содбаатар: БНХАУ-д хандивлах хонийг иргэдээс худалдан авна
6 цаг    

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноолоо
6 цаг    

Монгол гэрт үүрээ зассан хараацай шувуу
6 цаг    

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ
6 цаг    

Явган хүний зам чөлөөлөх ажил энэ зун үргэлжилсэнгүй
2 долоо хоног    

Оюу толгойн гүний уурхайд ажиллах 48 хүн Австралиас иржээ
2 долоо хоног    

МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулжээ
2 долоо хоног    

Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ гэв
2 долоо хоног    

Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй 7 Tweet
2 долоо хоног    

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд стандартын гэрчилгээ гардан авлаа
2 долоо хоног    

Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэжээ
2 долоо хоног    

10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
2 долоо хоног    

Рамзан Кадыров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг төрөлх тосгондоо урив
2 долоо хоног    

"БНСУ сүм, номын сан, музей зэрэг үйлчилгээний газруудаа Баасан гарагаас эхлэн нээх шийдвэр гаргасан"
2 долоо хоног    

"Улсын хэмжээнд зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500 шинжилгээ хийх боломжтой"
2 долоо хоног    

Өмнөд Солонгос улс COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ
2 долоо хоног    

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ
2 долоо хоног    

КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ
2 долоо хоног    

Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна
2 долоо хоног    

"Эдгэрсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байна"
2 долоо хоног    

HUAWEI компани дэлхий даяар APP хөгжүүлэгчдийн дунд нэг сая долларын шагналын сан бүхий уралдаан зарлалаа!
2 долоо хоног    

ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮7 саяар торгох ял оноожээ
2 долоо хоног    

А.Амбасэлмаа: Баянбууралд тусгаарлагдаж байсан иргэд тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болсон байна
2 долоо хоног    

ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн
2 долоо хоног    

Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
2 долоо хоног    

Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө
2 долоо хоног    

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр усархаг бороо орно
2 долоо хоног    

ШИНЭ КЛИП: Дуучин Идэрмаа "НҮД" хэмээх уран бүтээлээ гаргалаа
2 долоо хоног    

2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ
2 долоо хоног    

Д.Нямхүү: 113 хүний сорьцод коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
2 долоо хоног    

"АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ"
2 долоо хоног    

Азербайжан-Армений мөргөлдөөнтэй зэрэгцэн ОХУ баруун өмнөд хил дээрээ байлдааны сургуулилалт явуулж эхэлжээ
2 долоо хоног    

Япончууд хүний яриаг найман хэл рүү хөрвүүлэх чадвартай амны хаалт бүтээжээ
2 долоо хоног    

ОХУ-ын Хабаровск хотод мужийн захирагчийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь удаагаа боллоо
2 долоо хоног    

Иран улсад 25 сая хүн коронавирусийн халдвар авсныг ерөнхийлөгч нь мэдэгдлээ
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.
2 долоо хоног    

Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
2 долоо хоног    

Машины дугаар нь бохирдсон үедээ хөдөлгөөнд оролцсон зөрчлийг арилгуулж байна
2 долоо хоног    

Коронавирусийн улмаас амиа алдагсдын тоо 600 мянга давлаа
2 долоо хоног    

Эх нялхасын зүүн талаар Тасганы овооны уулзвар чиглэлийн төв авто замыг түр хаалаа
2 долоо хоног    

Тусгаарлалтын 21 хоногийг бууруулахгүй байхаар шийдвэрлэжээ
2 долоо хоног    

Б.Баттүшиг Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогджээ
2 долоо хоног    

"Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"
2 долоо хоног    

Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ярилцах дургүйгээ илэрхийлж байжээ
2 долоо хоног    

АНУ-ын эрдэмтэд цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ
2 долоо хоног    

Цар тахалтай тэмцэх үйлсэд их хэмжээний хандив цуглуулсан Британийн 100 настан хүлэг баатрын хэргэм хүртжээ
2 долоо хоног    

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнг аравдугаар сард хүлээлгэж өгнө
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй
2 долоо хоног    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.