Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 08-р сарын 07
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ

НИЙТЛЭСЭН: 2020-07-04 14:07:17
Нийгэм > Цаг үе | Сэтгэгдэл: 0

ЭМЯ

-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Жон Хопкинсын их сургуулийн тооцоолсноор COVID-19-өөр өвчилсөн хүний тоо дэлхийн хэмжээнд 11 сая гаруйд хүрсэн. 5.7 сая хүн эдгэрсэн бол 523 мянга гаруй хүн эндсэн байна. 

АНУ

АНУ-д өчигдөр 53,300 гаруй шинэ тохиолдол, 624 нас баралт нэмж бүртгэгдсэн. Ингэснээр нийт тохиолдлын тоо 2,732,000 гаруй болсноос 128,600 гаруй хүн эндсэн талаар АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн.

Тус улсын 36 муж улсад өвчлөл нэмэгдэж байна. Тархалтыг хумих зорилгоор АНУ-ын муж улсууд иргэд, оршиг суугчдаа олон нийтийн газраар явахдаа амны хаалт заавал зүүхийг шаардах нь нэмэгдэж байна. 

Бразил

Өмнөд Америкийн Бразил улсад өчигдөр 42,200 гаруй шинэ тохиолдол, 1,290 нас баралт бүртгэгдсэн. Халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 1,539,000 гаруй болж, 63,100 гаруй болжээ. 

Тус улсын Рио де Жанейро хотод өчигдрөөс эхлэн баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээсэн бөгөөд амны хаалт зүүх, зайнаас харилцах гэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг хүмүүс хэрэгжүүлэх нь ховор байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн байна. 

Бразил улсад халдварын тархалтаар Рио де Жанейро хот тэргүүлж байгаа.

Япон

Номхон далайн баруун бүс дэх Япон улсад баасан гарагт 250 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний тал нь буюу 124 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Япон улсад сүүлийн хоёр сарын хугацаанд халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн өдөр нь өчигдөр байв. 

Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 20-30 насны залуус бөгөөд баар, шөнийн клубүүдэд үйлчлүүлэхдээ дээрх газруудад гарсан голомтоос халдвар авсан нь батлагдаж байна. Харин шинэ тохиолдлуудын 1/3 орчимд халдвар хаанаас авсныг тогтоож чадахгүй байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна гэж Япон улсын эрх бүхий албан тушаалтнууд мэдээлжээ.

Австрали

Австрали улсад өчигдөр 66 шинэ тохиолдол нэмэгдлээ. Шинэ тохиолдлууд бүгд Викториа мужид бүртгэгджээ.

БНСУ

БНСУ баасан гарагт 63 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн. Батлагдсан шинэ тохиолдлын 36 нь дотоодынх, харин 27 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

БНХАУ

БНХАУ-д баасан гарагт гурван шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн. Үүний нэг нь Бээжин хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол юм. Зургаадугаар сарын 11-ны өдрөөс хойш Бээжин хотын Шинфади захтай холбоотой халдвар авсан хүний тоо 332 болсноос ес нь эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Европын комиссоос COVID-19-ийн эмчилгээнд Ремдесивир тарилгыг хэрэглэхийг зөвшөөрлөө

Европын эмийн агентлагийн Хүний эмийн хорооноос "Gilead Sciences" компанийн Ремдесивир тарилгыг COVID-19 халдвар авсан өвчтөнүүдэд хэрэглэх нөхцөлт зөвшөөрлийг олгох зөвлөмж, дүгнэлтийг гаргаж байсан тухай өмнө нь мэдээлж байсан.

Харин үүнд үндэслэн Ремдесивир тарилгыг COVID-19-ийн хүндэрсэн өвчтөнүүдэд хэрэглэх зөвшөөрлийг Европын комиссоос өчигдөр олгожээ. Энэ нь Европын комиссоос COVID-19-ийн эмчилгээнд тусгайлан олгосон эмийн анхны зөршөөрөл гэдгийг онцлон тэмдэглэсэн. 

Эх сурвалж: ''ikon.mn''

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ
5 цаг    

Я.Содбаатар: БНХАУ-д хандивлах хонийг иргэдээс худалдан авна
5 цаг    

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноолоо
6 цаг    

Монгол гэрт үүрээ зассан хараацай шувуу
6 цаг    

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ
6 цаг    

Явган хүний зам чөлөөлөх ажил энэ зун үргэлжилсэнгүй
2 долоо хоног    

Оюу толгойн гүний уурхайд ажиллах 48 хүн Австралиас иржээ
2 долоо хоног    

МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулжээ
2 долоо хоног    

Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ гэв
2 долоо хоног    

Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй 7 Tweet
2 долоо хоног    

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд стандартын гэрчилгээ гардан авлаа
2 долоо хоног    

Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэжээ
2 долоо хоног    

10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
2 долоо хоног    

Рамзан Кадыров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг төрөлх тосгондоо урив
2 долоо хоног    

"БНСУ сүм, номын сан, музей зэрэг үйлчилгээний газруудаа Баасан гарагаас эхлэн нээх шийдвэр гаргасан"
2 долоо хоног    

"Улсын хэмжээнд зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500 шинжилгээ хийх боломжтой"
2 долоо хоног    

Өмнөд Солонгос улс COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ
2 долоо хоног    

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ
2 долоо хоног    

КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ
2 долоо хоног    

Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна
2 долоо хоног    

"Эдгэрсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байна"
2 долоо хоног    

HUAWEI компани дэлхий даяар APP хөгжүүлэгчдийн дунд нэг сая долларын шагналын сан бүхий уралдаан зарлалаа!
2 долоо хоног    

ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮7 саяар торгох ял оноожээ
2 долоо хоног    

А.Амбасэлмаа: Баянбууралд тусгаарлагдаж байсан иргэд тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болсон байна
2 долоо хоног    

ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн
2 долоо хоног    

Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
2 долоо хоног    

Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө
2 долоо хоног    

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр усархаг бороо орно
2 долоо хоног    

ШИНЭ КЛИП: Дуучин Идэрмаа "НҮД" хэмээх уран бүтээлээ гаргалаа
2 долоо хоног    

2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ
2 долоо хоног    

Д.Нямхүү: 113 хүний сорьцод коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
2 долоо хоног    

"АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ"
2 долоо хоног    

Азербайжан-Армений мөргөлдөөнтэй зэрэгцэн ОХУ баруун өмнөд хил дээрээ байлдааны сургуулилалт явуулж эхэлжээ
2 долоо хоног    

Япончууд хүний яриаг найман хэл рүү хөрвүүлэх чадвартай амны хаалт бүтээжээ
2 долоо хоног    

ОХУ-ын Хабаровск хотод мужийн захирагчийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь удаагаа боллоо
2 долоо хоног    

Иран улсад 25 сая хүн коронавирусийн халдвар авсныг ерөнхийлөгч нь мэдэгдлээ
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.
2 долоо хоног    

Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
2 долоо хоног    

Машины дугаар нь бохирдсон үедээ хөдөлгөөнд оролцсон зөрчлийг арилгуулж байна
2 долоо хоног    

Коронавирусийн улмаас амиа алдагсдын тоо 600 мянга давлаа
2 долоо хоног    

Эх нялхасын зүүн талаар Тасганы овооны уулзвар чиглэлийн төв авто замыг түр хаалаа
2 долоо хоног    

Тусгаарлалтын 21 хоногийг бууруулахгүй байхаар шийдвэрлэжээ
2 долоо хоног    

Б.Баттүшиг Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогджээ
2 долоо хоног    

"Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"
2 долоо хоног    

Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ярилцах дургүйгээ илэрхийлж байжээ
2 долоо хоног    

АНУ-ын эрдэмтэд цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ
2 долоо хоног    

Цар тахалтай тэмцэх үйлсэд их хэмжээний хандив цуглуулсан Британийн 100 настан хүлэг баатрын хэргэм хүртжээ
2 долоо хоног    

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнг аравдугаар сард хүлээлгэж өгнө
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй
2 долоо хоног    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.