Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна

НИЙТЛЭСЭН: 2020-07-02 14:00:30
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

-“КОВИД-19” дэлхийн улс орны төдийгүй хувь хүний амьдралын хэмнэл тэр чигээрээ алдагдлаа. Монгол Улс дотооддоо халдваргүй цөөхөн улсын тоонд орж байна. Энэ байдлаа хэр удаан хадгалж чадах бол?
-“КОВИД-19” нь коронавирусаар үүсгэгдсэн анхны цар тахал бөгөөд дэлхий нийтэд нийгмийн эрүүл мэндийн болон эдийн засгийн ноцтой хохирол учруулаад байгааг бид сонсож байна. Анхны халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш гурван сарын хугацаанд цар тахлын хэмжээнд хүрсэн нь 2009 оны Н1N1 томуугийн цар тахалтай ойролцоо байгаа ч энэ томуу нэг жил хоёр сар үргэлжлэхдээ 214 улсыг хамарч байсан бол “КОВИД-19” нь таван сарын хугацаанд дэлхийн 216 улс, бүс нутагт тархаж, өнөөдрийн байдлаар 10 сая хүн өвчилж, 462 мянган хүн нас бараад байна.

Бид улам сайн хэрэгжүүлж, одоо л ДЭМБ-аас өгч байгаа заавар, зөвлөмжийг урьдынхаасаа илүүтэй дагаж мөрдөх ёстой үе дээрээ ирээд байна.

2019 оны арванхоёрдугаар сарын 1-нд үл мэдэгдэх уушгины хатгаа өвчин гарч, сарын дараа өвчин үүсгэгчийг шинэ коронавирус болохыг тогтоож энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейесус шинэ коронавирусын халдварыг цар тахал гэж зарлан ДЭМБ-ын гишүүн орны удирдагч нарыг нийгмийн эрүүл мэндийн болон онц байдлын хариу арга хэмжээ, тандалт, урьдчилан сэргийлэлт, тохиолдлын болон хавьтлын илрүүлгийн менежмент гэсэн зургаан төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалсан.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, ЭМЯ болон холбогдох байгууллагаас үе шаттайгаар тушаал журам шийдвэр гарч орон даяар нэгэн зэрэг жигд зохион байгуулалттай, цаг алдалгүй мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлсэн.

Хамгийн гол нь хилээ хааж хөл хорио тогтоосон нь монголчуудынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалж, “КОВИД-19” цар тахлын эхний давалгааг ямар ч халдваргүй давж дотооддоо халдваргүй, ДЭМБ-ын жишиг орноор өнөөдрийг хүртэл болж байгаа нь бахархалтай юм. Төрийн чанд бодлого, мэргэжлийн өндөр ур чадвар энэ цар тахлыг тогтоон барьж байна.

Бид улам сайн хэрэгжүүлж, одоо л ДЭМБ-аас өгч байгаа заавар, зөвлөмжийг урьдынхаасаа илүүтэй дагаж мөрдөх ёстой үе дээрээ ирээд байна. Хувь хүн бүр анхаарал, дэглэмээ сайн барьж чадвал энэ байдлаа хадгалж чадна. Төрийн бодлогоос гадна, байгууллага, хувь хүний оролцоо хүчин маш чухал.

-ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваад байгаа өндөр хөгжилтэй улс орнууд яагаад өртөөд байна вэ. Энэ юунд байгаа юм бол? 
-Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу дэлхийн улс орнуудад халдварт өвчний дэгдэлт гарч нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд ДЭМБ-аас боловсруулсан удирдамж, зөвлөмжийг баримтлан ажиллах шаардлагатай байдаг. ДЭМБ дэлхийн улс орнуудыг халдвар тархсан байдлаар нь дөрөв ангилж нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг есөн чиглэлд нарийн тодорхойлсон байгаа.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хөгжсөн хөгжингүй орнууд эрүүл мэндийн тогтолцооны хариу арга хэмжээг шуурхай авсан ч өвчлөл их байгаа нь бусад хариу арга хэмжээг оройтуулсантай холбоотой.

Оксфордын их сургууль дэлхийн улс орнуудын “КОВИД-19”-ийн эсрэг хэрэгжүүлж байгаа байдалд дүн шинжилгээ хийж, ихэнх улс орон дараах гурван үндсэн чиглэлд 17 арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээллийн нэгдсэн санг үүсгэсэн байна лээ.

Нэгдүгээрт, хаах, хязгаарлах, хориглох арга хэмжээ. Хоёрдугаарт, эдийн засгийн хариу арга хэмжээ, гуравдугаарт, эрүүл мэндийн тогтолцооны хариу арга хэмжээ орж байна. Хаах, хязгаарлах, хориглох арга хэмжээ, тэр дундаа сургууль, цэцэрлэгээ хаах, олон нийтийн үйл ажиллагааг зогсоох, гэртээ байхыг шаардах гэсэн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Цаг хугацааг “КОВИД-19”-ийн өвчлөл, нас баралттай нь харьцуулан судлахад тухайн улс арга хэмжээгээ хожуу хэрэгжүүлэх тусам өвчлөл, нас баралт өндөр байгаа нь ажиглагдсан.

Харин манай улсын хувд анхны тохиолдол бүртгэгдэхээс өмнө аль хэдийнэ нэгдүгээр сарын 21-нд олон нийтийн үйл ажиллагааг зогсоож, дотоод шилжилт хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цэцэрлэг сургуулийг хаасан. Энэ хариу арга хэмжээг эрт хэрэгжүүлсэн нь дотооддоо халдвар гарахгүй байхад нөлөөлөх нэг гол хүчин зүйл болсон. Иймд оновчтой хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь өвчлөл, нас баралтыг бууруулахад чухал. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хөгжсөн хөгжингүй орнууд эрүүл мэндийн тогтолцооны хариу арга хэмжээг шуурхай авсан ч өвчлөл их байгаа нь бусад хариу арга хэмжээг оройтуулсантай холбоотой.

-ДЭМБ дэлхийн улс орнуудыг халдвар тархсан байдлаар нь ангилж байна гэлээ. Манай улс аль ангилалд нь орж байна. Манай улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чадамж хэр байгаа вэ?
-Халдварын тархалтад үндэслэн дэлхийн улс орнуудыг тохиолдол илрээгүй, алаг цоог тохиолдолтой, кластер тохиолдолтой, хүн амд өргөн тархсан гэж хувааж байна. Манай орон алаг цоог тохиолдолтой, дотооддоо халдваргүй орны тоонд орж байгаа ч өндөр эрсдэлтэй гэдгийг мартаж болохгүй. ОХУ дэлхийд халдвараараа тэргүүлж байна.

Харин дараах шатанд халдвар улирлын шинжтэй томуу маягаар идэвхжиж болзошгүй талаар эрдэмтэд таамаглаж байна.

Урд хөрш хэдийгээр халдварын голомтыг дарж чадсан ч Бээжинд хоёр дахь халдвар гарч хүнд байна. Мөн тохиолдлын тоогоор нь зуун мянгаас дээш, арван мянгаас зуун мянгын хооронд, мянгаас арван мянга хүртэлх, 100-1000 хүртэлх, зуугаас бага гэсэн таван бүлэгт хувааж байна. Манай улс 100-1000 тохиолдолтой орны тоонд орж байна.

Монгол Улсын Засгийн газар иргэдээ хүний нутагт орхилгүй өөрийн бүх боломжоор эх орондоо авчирч байгаа цөөхөн орны нэг. 29 удаагийн тусгай үүргийн нислэгээр 5927 иргэнээ эх орондоо авчирснаас 109 тохиолдол илэрсэн. Үүнээс гадна таван удаагийн вагоноор 1246 хүнээ авчирснаас 94 тохиолдол илэрсэн. Өнөөдрийн байдлаар 220 тохиолдол зөөвөрлөгдөж орж ирснээс 175 хүнээ эдгээгээд байна. Энэ аюулыг мэдсэн цагаасаа хойш тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ЭМЯ-ны удирдлага хамт олон, ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд, вирус судлаач нарын их хөдөлмөр, гавьяа юм.

ДЭМБ-аас цар тахлыг найман үе шаттай, одоогийн байдлаар оргил үедээ явж байгаа талаар мэдээлсэн. Цаашид хэдий хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй. Мөн оргил үеийн дараах үе шатанд дэгдэлт дахин сэргэх  магадлал өндөр. Харин дараах шатанд халдвар улирлын шинжтэй томуу маягаар идэвхжиж болзошгүй талаар эрдэмтэд таамаглаж байна.

-Энэ өвчнийг бүрэн судалж чадсан болов уу. Вирус мутацид ороод хувь тавилангаа өөрчлөөд байна гэсэн. Танай сургууль манай улсын тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага. Энэ талаар эрдэмтэд юу гэж үзэж байна вэ?
-Нэр хүндтэй “Лансет”, “Сайнс”, “Нэйчер” сэтгүүл дээр хэвлэгдсэн бүтээлүүдээс манай сургуулийн эрдэмтэд дэлхийн эрдэмтдийн үйлдэл, үйл ажиллагааг анхааралтай ажиж, анализ хийж байна. Вирус судлал өндөр хөгжиж 9240 вирусыг хиймлээр гаргаж авсны нэг нь химер коронавирус-SHC014 юм. Хүн төрөлхтөнд вирусаар халдварлагддаг гоц халдварт өвчнүүдийг эрчимтэй, лавшруулан судлах шаардлага нэмэгдэж байна. Генетик, молекул биологийн салбарын хөгжил вирус судлалыг ахисан түвшинд хүргэж үүний үр дүнд вирусын хувьслын ерөнхий механизмуудыг тайлбарлаж, шинэ төрлийн вирусуудыг нээж эхэлж байна.

Хүнд халддаг долоон янзын коронавирус байгаагийн гурав нь гоц халдварт өвчин үүсгэгчид. САРС, МЭРС, САРС-КоВ-2  буюу “КОВИД-19” юм.

Жишээлбэл, вирус санамсаргүй мутацид орж шинэ генетикийн материал үүсгэдэг. Мутаци гэдэг нь уг вирусын генетикийн материал буюу ДНХ, РНХ нь эргэж засагдахааргүй өөрчлөлтөд орохыг хэлдэг. Ерөнхийдөө РНХ вирусууд мутацид илүү ордог. Учир нь РНХ вирус амьд эсийн дотор оронгуутаа уг эсийн РНХ/ДНХ ба уураг үйлдвэрлэдэг рибосомыг ашиглан өөрийгөө хуулбарлан олшруулдаг. Энэ механизм нь вирусын РНХ полимераза гэдэг энзимээр зохицуулагддаг. Энэ энзим нь хуулбарлалтын явцад гаргасан алдааг засч чаддаггүй. Коронавирус нь дотроо 30 мянга гаруй рибонуклеотид агуулсан РНХ вирус юм. Хүнд халддаг долоон янзын коронавирус байгаагийн гурав нь гоц халдварт өвчин үүсгэгчид. САРС, МЭРС, САРС-КоВ-2  буюу “КОВИД-19” юм.

АШУҮИС-ийн хамт олон “Монгол Улсад Sars-Cov 2-ын голомтолсон халдварын геномын судалгаа”, “Монгол Улсад бүртгэгдсэн шинэ коронавирусын халдвар /Sars-Cov2/-ын эмнэл зүйн судалгаа” төслийг ЭМЯ-ны захиалгаар БСШУСЯ, ШУТИС-ийн нийт 300 орчим сая төгрөг бүхий санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэх гэж байна. Төсөлд манай эрдэмтдээс гадна ХӨСҮТ-ийн эмч нар оролцоно.

Энэ төслийг Монгол Улсад бүртгэгдсэн шинэ коронавирусын халдвар /Sars-Cov2/-ын эмнэл зүйн оношилгоо, эмчилгээний онцлог үр дүнг судлах зорилгоор хэрэгжүүлж байгаа. Шинэ вируст халдварын эмнэл зүй, эмчилгээний үр дүн, лабораторийн оношилгооны болон цитокины үзүүлэлтийг судлах, шинэ вируст халдвартай эмчлүүлэгсэд, тусгаарлагдагсад болон тэдэнд тусламж үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилтны сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судлан тогтоох, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний үед мэдээлэл цуглуулах цахим асуумж бүхий технологийн багц бий болгох, шинэ коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг тооцох зорилтыг дэвшүүлж ажиллана.

Мөн төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад бүртгэгдсэн шинэ вируст халдварын үеийн эмнэл зүйг лабораторийн шинжилгээний, дүрс болон цитокины өөрчлөлттэй уялдуулан судалж өвчний явц, хүндрэлийг эрт илрүүлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлж эмнэл зүйн заавар боловсруулна гэсэн үр дүнг гаргахын төлөө ажиллах юм.

-Шинэ эм, эмчилгээ гартал орлох эмчилгээ байна уу?
-Эрүүл мэндийн салбарын өмнө анх удаа нотлогдсон эмгүй тохиолдол гарч байна. Өнөөдөр өвчтөнүүд таниулан мэдүүлэх хуудсыг бөглөж ямар ч хамаагүй эмчилгээ авахыг зөвшөөрч байна. Халдварын үед “Jama NETWORK” сэтгүүлд дэлхийн эрдэмтэд эмчилгээнд хэрэглэж болох эмнүүдийн үйлчлэх механизмыг ойлгомжтойгоор гаргаж ирснийг уншсан. Эрдэмтэд хагас жил “КОВИД-19”-ийг судалж байна.

Нэг ёсондоо дэлхийн шинжлэх ухааны салбар  тэр чигээрээ хөдөлж байж богинохон хугацаанд үйлчлэх механизмыг нь гаргаж ирж чадлаа. Плаквинил эм нь эхлээд хийгдэхдээ хумхаагийн эсрэг зориулж хийсэн. Энэ эмийг “КОВИД-19”-ээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ гэсэн ойлголт байна. Гэтэл сөрөг нөлөө нь илүү аюултай байх талаар бас ярьж байна. Зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлж үхэлд хүргэх нь вирусын халдвараар үхэхээс мянга дахин илүү гэж тайлбарласан байна. Тиймээс зөвхөн эмнэлэгт зүрх судасны эмчийн хяналтад хэрэглэхийг зөвлөж байна.

Плаквинил эм нь эхлээд хийгдэхдээ хумхаагийн эсрэг зориулж хийсэн. Энэ эмийг “КОВИД-19”-ээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ гэсэн ойлголт байна. Гэтэл сөрөг нөлөө нь илүү аюултай байх талаар бас ярьж байна. 

ХДХВ-ын үед хэрэглэж байсан хоёр эмийн нэгдлээс үүссэн лапинавир эмийг  вирусын үржилтэнд нөлөөлдөг учир зарим тохиолдолд хэрэглэж байгаа юм байна. Рибавирин \ремдеземир\, Арбидол \унифимавир\, Тоцилизумаб, сарилюмаб эмийг хэрэглэж байгаа гэсэн мэдээлэл байна. Шинэ эм гартал шинж тэмдэг хөнгөн байх үед хэрэглэж байгаа эмнүүд. Өөр нэг дэвшилтэт эмчилгээний арга бол генийн инженерчлэл ашигладаг КРИСПР арга нээгдсэн байна. Бактерид халдварлаж чаддаг бактериофаг вирусын геномыг эсийн дотор хуулбарлагдахаас нь өмнө таньж устгаж чаддаг шат дараалсан систем юм.

Харин саяхан Харвардын их сургуулийн эрдэмтэд шинэ коронавирусын хуулбарлалтыг хариуцдаг генүүдийг /ORF1, S/ болон өвөрмөц 10 пептидийн генийг сонгомлоор олж устгадаг CRISPR-CAS13D системийг зохиосон гэдгээ зарласан байна. Халдварлахаас урьдчилан сэргийлэх вакцин гаргаж авах нь чухал байна. Яг одоо Герман, АНУ, БНХАУ-ын хэд хэдэн компани РНХ, ДНХ ашигладаг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа. Төгс үр дүнтэй нь батлагдсан тохиолдолд үйлдвэрлэж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ёстой учраас хугацаа шаардаж байна.

Үүнээс гадна коронавирус нь РНХ вирус учир хурдан мутацид ордог учраас вакцин гаргахад хүндрэлүүд гараад байгаа юм байна лээ. Вакцин гаргаж авахад дор хаяж 12 сар шаардлагатай. Гэхдээ дөхөж байгаа талаар эрдэмтэд мэдээлж байна. Вирусын геномын дараалал, өсгөвөрлөл, дархлааны хариу урвал, патогенезийг судлах, тохирох вакцины хэв шинжийг олох, эсийн өсгөвөр ба лабораторийн амьтан дээр турших, хүн дээр эмнэл зүйн туршилт хийж баталгаажуулах, үйлдвэрлэх, түгээх дэс дараалсан нарийн үйлдлийг зөв зохион байгуулах шаардлагатай байдаг.

-Бид хямралыг хэрхэн давж гарах бол?
-Цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн хямралаас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэхэд 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгал, орлогын албан татвараас зургаан сарын хугацаанд чөлөөлөх, хүүхдийн мөнгийг 100 мянга болгож нэмсэн. Аж ахуйн нэгжүүдэд ажилтныхаа орон тоог хадгалахад зориулж 200 мянган төгрөгийн тэтгэмж олгосон нь ард түмнээ цар тахлаас хамгаалахад чиглэсэн том арга хэмжээ.

Иргэдэд ЭМ-ийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ЭМЯ-тай хамтарсан 70 гаруй ярилцлага, мэдээллийг 20 гаруй мэдээллийн хэрэгслээр түгээсэн.

Төрийн зөв оролцоо, эдийн засгийн том дэмжлэг гэж бодож байна. Манай сургууль ч бас өөрийн оролцоог хангаж 19 тушаал, албан даалгаврыг гарган долоон чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллалаа. Иргэдэд ЭМ-ийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ЭМЯ-тай хамтарсан 70 гаруй ярилцлага, мэдээллийг 20 гаруй мэдээллийн хэрэгслээр түгээсэн. АШУҮИС-ийн цаг нэвтрүүлгийн 14 дугаар хийж, олон нийтийн цахим сүлжээ, АШУҮИС-ийн цахим хуудсаар дамжуулан “КОВИД-19”-ийн талаарх нотолгоонд суурилсан мэдээллийг тасралтгүй түгээн ажиллалаа.

АШУҮИС-ийн 60 гаруй багш, эрдэмтэд ЭМЯ-ны 34 төрлийн мэргэжлийн салбар зөвлөлд дарга болон гишүүнээр ажиллаж, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомж, журмын хэрэгжилтийг хангах, Эрүүл мэндийн салбарын бодлого тодорхойлоход дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгч ажиллаж байна. “КОВИД-19”-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор ЭМЯ-ны дэргэд байгуулсан “Эмнэл зүй”, “Тархвар судлал”-ын ажлын хэсэгт манай багш нар ажиллаж байгаагаас гадна “КОВИД-19”-ийн халдварыг уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх эмнэл зүйн түр зааврыг хамтран боловсруулсан. НЭМС-ийн багш нар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл түгээх ажилд хамтран ажиллаж байна.

АШУҮИС-ийн 332 резидент оюутан хотын таван шалган нэвтрүүлэх цэг дээр, Сувилахуйн сургуулийн 828 оюутан 21 аймаг, Улаанбаатар хотын эмнэлгүүдэд сайн дураараа туслан ажиллаж байна. АШУҮИС-аас “КОВИД-19”-тэй холбоотой эмнэл зүй, тархвар, дархлаа судлал, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр найман төслийн саналыг БСШУСЯ-нд хүргүүлээд байна. Манай сургууль “КОВИД-19” вирусаас урьдчилан сэргийлэх болон эмчилгээ, оношилгооны 10 гаруй шинэ бүтээгдэхүүнийг гаргалаа. Багш, ажилчдынхаа цалинг энэ оны нэгдүгээр сараас нэмсэн гээд дурдаад барахгүй юм.

Б.Хишиг-Ундрал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.