Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 08-р сарын 07
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?

НИЙТЛЭСЭН: 2020-07-01 12:05:26
Эдийн засаг > Дэд бүтэц | Сэтгэгдэл: 0

Монгол Улс 1992 оноос хойш төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлыг бүх нийтийн, шууд, чөлөөт, ардчилсан сонгуулиар байгуулж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд нийт найман удаа байнгын ажиллагаатай УИХ-ыг сонгож байгуулжээ. Энэ бол иргэд өөрсдийн төрөө өөрсдөө байгуулж байгаа ардчилсан арга юм. Өөрөөр хэлбэл аливаа улсыг ардчилал ба ардчилсан бус гэж тодорхойлох анхдагч шалгуур нь бүх нийтийн, чөлөөт, шударга сонгууль. Гэвч УИХ дахь намууд сонгуулийн тогтолцоог байнга өөрчилж ирсэн нь сонгогчдын боловсрол, улс төрийн намын төлөвшил, улмаар ардчилалд сөргөөр нөлөөлж ирсэн.

Сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар сонгогчид сонгуулийн тогтолцоо гэж юу болох, ямар онцлог шинжүүдтэй талаар сонирхох болсон нь сайшаалтай.

Иймээс сонгуулийн тогтолцоо гэж юу болох, хэрхэн сонгодог, ямар үр дагавар авчирдаг, цаашид шийдвэрлэх ямар боломж байгааг энэхүү нийтлэлээр судаллаа.

Улс төрийн шинжлэх ухаанд сонгуулийг санал хураалт явуулах замаар улс төрийн шийдвэр гаргах үйл явц1 гэж тодорхойлдог.

Сонгууль нь ардчилсан нийгэмд улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх сонгогчдын оролцоо, төлөөллийг хангах нийгмийн зөвшилцөл гэж ойлгож болно.

Харин сонгуулийн тогтолцоо нь сонгогчдын саналыг парламент хуваарилах, төрийн институцийг бүрдүүлэх (жишээ нь, засгийн газар) арга зам, дүрэм журам юм. Гэхдээ ихэнх судлаачид сонгуулийн тогтолцоог тойрог ямар байх, сонгогч саналаа яаж өгөх, намуудын кампанит ажлын стратеги, нэр дэвшигч хэн байх, намын бодлого ямар байх, сонгогчдын саналыг хэрхэн татах, авсан саналыг яаж парламентад шилжүүлэх зэрэг олон асуудлыг багтаадаг өргөн хүрээтэй ойлголт гэж үздэг.

Тиймээс сонгуулийн тогтолцоо бол дараах үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:

  1. Сонгогчдын өгсөн саналд үндэслэн нам, нэр дэвшигчдийн суудлын тоог тогтоох;
  2. Иргэд сонгосон төлөөлөгчидтэйгээ хариуцлага тооцох хэрэгсэл болдог.
  3. Эрх мэдлийн төлөө өрсөлдөгчид сонгогчидтойгоо харьцах арга замыг сонгох хөшүүрэг болдог.

Судлаач Бенжамин Райли сонгуулийн тогтолцоог тодорхойлоход дараах нийтлэг зарчмуудыг удирдлага болгодог2 гэсэн.

Үүнд:

·      Шударга төлөөллийг хангах

·      Сонгуулийн үйл ажиллагаа иргэдэд хялбар, үр дүн нь утга учиртай байх

·      Эв нэгдлийг хангах хөшүүрэг болох

·      Тогтвортой, шуурхай ажиллагаатай засгийн газар бүрдүүлэх

·      Засгийн газартай хариуцлага тооцох боломжтой

·      Сонгогдсон төлөөлөгчидтэй хариуцлага тооцох боломжтой 

·      Улс төрийн намуудыг бэхжүүлэх

·      Хууль тогтоох байгууллагад сөрөг хүчин байх, түүний хяналтыг дэмжих

·      Сонгуулийн үйл явцыг тогтвортой байлгах

·      Олон улсын стандартыг харгалзан үзэх

Гэвч сонгуулийн тогтолцоо нь дээрх асуудлыг бүрэн шийдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл сонгуулийн тогтолцоо бүр өөрийн давуу ба сул талуудтай. Иймээс ямар тогтолцоог сонгох нь судалгаанд тулгуурласан улс төрийн шийдэл байх ёстой.

Сонгуулийн тогтолцоог мажоритар буюу олонхын, пропорционал буюу хувь тэнцүүлэх гэж хоёр хуваадаг.

Тогтолцоо тус бүртээ олон хувилбартай.

Улс орнууд энэ хоёр тогтолцооны аль нэг, эсхүл хоёуланг нь хослуулан өөрт тохирсон хувилбарыг хэрэглэдэг. Сонгуулийн тогтолцоог ангилах хамгийн нийтлэг арга нь сонгогчдын өгсөн саналыг нам, нэр дэвшигчийн хууль тогтоох байгууллагад авах суудлын тоонд хэр хувь тэнцүүлэн хөрвүүлж байгаа үр дүнгээр ангилах явдал юм. Энэ дагуу сонгуулийн тогтолцоог олонхын/мажоритар (plurality/majority), хагас хувь хувь тэнцүүлэх (semi-proportional), хувь тэнцүүлэх (proportional-PR), холимог (mixed) хэмээн ангилж болно. Эдгээр төрлийг дэлхийн ихэнх улс орон сонгуульдаа ашиглаж байна. 

НЭГ. Олонхын/мажоритар тогтолцоо

 Энэ тогтолцоо нь түгээмэл хэрэглэдэг таван хувилбартай бөгөөд хоёр нь олонхын (plural) буюу нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүн ялах дүрэмтэй харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоо, гурав нь мажоритар буюу үнэмлэхүй олонхын буюу нийт хүчинтэй саналын талаас илүү хувийг авсан нэр дэвшигч ялах дүрэм үйлчилдэг хоёр шаттай тогтолцоо, альтернатив болон нэмэлт саналын тогтолцоо болно.

Харьцангуй олонхын тогтолцоонд (first past the post-FPTF) нэг мандаттай тойрогт заавал үнэмлэхүй олонхи санал авах албагүй, харин бусад өрсөлдөгчтэй харьцуулахад хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна. Саналын төлөөх өрсөлдөөн намуудаас илүү нэр дэвшигчдийн хооронд явагдах ба сонгогч саналын хуудсанд дэмжиж буй нэр дэвшигчийнхээ нэрийг дугуйлдаг. Энэ тогтолцоог Их Британи, АНУ, Энэтхэг, Канад болон Британий колони байсан орнууд хэрэглэдэг.

  • Багц санал (block vote-BV) бол сонгогчид мандатын тоогоор санал өгч, нийт хүчинтэй саналын хэдэн хувийг авснаас үл хамааран хамгийн олон санал авсан нэр дэвшигчид мандат олгодог. Мөн багц саналын бас нэг өөр хувилбарыг Сингапурт хэрэглэдэг “намын багц” юм. Сонгогч нэр дэвшигчид бус харин намын жагсаалтаар санал өгөх ба хамгийн олон санал авсан нам тухайн тойрог дахь бүх суудлыг авдаг.
  • Хоёр шаттай сонгуулийн систем (two-round system-TRS) бол мажоритар тогтолцооны хамгийн түгээмэл хувилбар бөгөөд гол төлөв 1-2 долоо хоногийн зайтай зохион байгуулдаг. Эхний шатны сонгууль энгийн олонхын сонгуулийн адил явагдах бөгөөд нийт хүчинтэй саналын талаас илүү хувийг авсан нэр дэвшигч шууд сонгогдох ба хоёр дахь шатанд оролцох шаардлагагүй. Харин нэр дэвшигчдийн хэн нь ч талаас илүү хувийн санал авч чадаагүй бол хоёр дахь шатны сонгуульд эхний шатанд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөж илүү санал авсан нь ялна. Энэ тогтолцоог ерөнхийлөгчийн сонгуульд өргөнөөр ашигладаг бөгөөд Франц, түүний колони байсан ихэнх орон, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын парламентын сонгуульд ашиглаж байна.
  • Альтернатив санал (alternative vote) бол сонгогч сонголтоо эрэмбэлэх буюу хамгийн их дэмжиж буй нэр дэвшигчийг ‘1’, дараагийнх нь ‘2’, ‘3’... гэх мэт эрэмбэлэн тэмдэглэнэ. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч нийт хүчинтэй саналын талаас илүүг авч чадаагүй бол ‘1’ гэсэн санал авсан нэр дэвшигчдээс хамгийн бага саналтайг нь хасч тухайн саналын хуудас дээр ‘2’ гэж тэмдэглэсэн саналыг үлдсэн нэр дэвшигчдэд нь нэмж тоолох ба энэ процессыг үнэмлэхүй олонхын саналаар ялах нэр дэвшигч тодрох хүртэл үргэлжлүүлнэ. Энэ системийг одоогоор Австрали, Папуа Шинэ Гвиней, Фижид парламентын сонгуулийг зохион байгуулахад ашиглаж байна.

Хүснэгт 1. Мажоритар тогтолцооны давуу ба сул тал

Давуу тал

Сул тал

  • Энгийн ойлгомжтой
  • Тогтвортой засгийн газар
  • Шууд сонгох
  • Тойргийн сонгогчдын хариуцлага
  • Намуудыг цөөрүүлдэг
  • Санал гээгддэг
  • Цөөн төлөөллөөр олонх болдог
  • Саналын жин нөлөөлөл алдагддаг
  • Популистууд гарах
  • Парламентч тойргийн сонгогчдоос хараат
  • Нутгархаг сэтгэл зүй
  • Намын сахилга хариуцлага сулардаг

ХОЁР. Хагас хувь тэнцүүлэх тогтолцоо

Энэ тогтолцоогоор суудлыг хувь тэнцүүлэх болон олонхын тогтолцооны дунджаар хуваарилдаг. Хамгийн түгээмэл хувилбар нь үл шилжих дан санал (single non-transferable vote) юм. Энэ хувилбарын дагуу сонгогч олон мандаттай тойрогт нэг л нэр дэвшигчид санал өгөх бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна. Тухайлбал, дөрвөн мандаттай тойрогт нэг хүн ойролцоогоор нийт хүчинтэй саналын 20 хувийг авахад сонгогдох боломжтой гэсэн үг. Энэ тогтолцоог Афганистан болон Бүгд Найрамдах Вануату Улсад хэрэглэж байна.

ГУРАВ. Хувь тэнцүүлэх тогтолцоо

Хувь тэнцүүлэх тогтолцооны зорилго нь намын авсан саналыг хууль тогтоох байгууллагын суудалд зориудаар хувь тэнцүүлэн хөрвүүлэхэд оршдог.

Хувь тэнцүүлэх тогтолцооны үндсэн гурван хувилбарт:

  • нээлттэй жагсаалттай,
  • хаалттай жагсаалттай,
  • шилжих дан саналын тогтолцоо тус тус орно.

Эдгээр бүх хувилбарт олон мандаттай тойргоор сонгуулийг зохион байгуулдаг. Учир нь нэг мандаттай тойрогт нэг л хүн ялагч болох тул суудлыг хувь тэнцүүлэн хуваарилах боломжгүй нь ойлгомжтой. Израйль, Нидерландын Вант Улсад улс нь бүхлээрээ олон мандаттай нэг тойрог болдог. Камбожийн вант улс зэрэг оронд сонгуулийн тойргуудыг засаг захиргааны нэгжид үндэслэн тогтоодог бол Индонезид сонгуулийн тойргийн хэмжээг хуулиар тогтоож, тойргуудыг байгуулах үүргийг сонгуулийн төв байгууллагад үүрэг болгодог ажээ.

  • Хаалттай жагсаалт нь хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд намууд нэр дэвшигчдийн жагсаалт гаргаж сонгогчдод танилцуулах үүрэг хүлээдэг. Сонгогчид нэр дэвшигчид бус намд санал өгч, нам, эвслүүд нийт саналд эзлэх хувьтай тэнцүү суудал авдаг. Төлөөлөгчийг нэр дэвшигчдийн жагсаалтын дарааллаар сонгох бөгөөд жагсаалтын хаана, хэн байрлахыг тухайн нам шийддэг учир сонгогчдын хувьд аль нэг нэр дэвшигчийг илүүд үзэж байгаа сонголтоо илэрхийлэх боломжгүй байна. Жишээлбэл ӨАБНУ-д саналын хуудас дээр намын нэр, таних тэмдэг, намын даргын зураг байх боловч нэр дэвшигчдийн жагсаалт байдаггүй. Сонгогчид зөвхөн дэмжиж буй намаа дугуйлж чухам ямар нэр дэвшигч сонгохыг тухайн нам шийддэг. Ийнхүү сонгогчдын саналаа илэрхийлэх боломжийг хязгаарлах боловч намуудад өөрөөр сонгогдох магадлал багатай нэр дэвшигчдийг (жишээ нь, эмэгтэйчүүд, үндэсний цөөнхийн төлөөлөл) парламентад төлөөлөл болгон оруулах боломж олгодог. Энэ тогтолцоог Европын олон улс орон хэрэглэж байна.
     
  • Нээлттэй жагсаалт дээрхээс ялгаатай нь сонгогчдод намд санал өгөөд зогсохгүй намын жагсаалт дахь нэр дэвшигчдэд санал өгөх боломж олгодог явдал юм. Финланд, Бразил, Индонези зэрэг оронд нээлттэй жагсаалт бүхий хувь тэнцүүлэх тогтолцооны хувилбаруудыг хэрэглэж байна. Бразил, Финландад сонгогч нэр дэвшигчид санал өгөх бөгөөд намын авах суудал нь тухайн намаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн авсан саналд, нэр дэвшигчдийн суудал авах дараалал нь тэдний авсан саналын тоонд үндэслэдэг. Энэ хувилбар сонгогчдод саналаа илэрхийлэх илүү боломж олгох боловч зарим сөрөг нөлөөтэй байна. Тухайлбал, нэг намын нэр дэвшигчид өөр хоорондоо өрсөлдөхөд хүрч намын дотор зөрчил, хагарал бий болоход нөлөөлж болзошгүй. Түүнчлэн нээлттэй жагсаалтаар санал хураахад эцгийн эрхт ёсны уламжлал хүчтэй нийгэмд эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох боломжийг ихээхэн хязгаарладаг.

Хүснэгт 2. Пропорционал тогтолцооны давуу ба сул тал

Давуу тал

Сул тал

  • Санал гээгддэггүй
  • Саналын төлөөлөл алдагддаггүй
  • Улс төрийн хүчний зохистой харьцаа хангагддаг
  • Парламент ёс хөгжих
  • Намуудын төлөвшилд сайн нөлөөтэй
  • Хариуцлага хүлээх субъект тодорхой
  • Улс төрийн соёл боловсролын өндөр түвшин
  • Хэт олон сул нам бий болох
  • Жижиг намууд парламентад орж ирэх
  • Тогтворгүй засгийн газар
  • Бие даасан нэр дэвшигчдэд халгаатай
  • Намчирхах сэтгэлзүй нэмэгдэх
  • Орон нутгийн төлөөлөл, ашиг сонирхлыг хангах чадвар сул
  • Сонгогчдоос гишүүнд хяналт тавих боломж сул

 

ДӨРӨВ. Холимог тогтолцоо

Холимог тогтолцоог олонхын/мажоритар (заримдаа хагас хувь тэнцүүлсэн) болон хувь тэнцүүлэх тогтолцооны аль алиных нь эерэг шинжүүдийг нэгтгэн тусгах оролдлого хэмээн ойлгож болно. Холимог тогтолцоонд өөр өөр томьёололтой сонгуулийн хоёр тогтолцоог зэрэгцүүлэн ашигладаг. Үүнд санал өгөх сонгогчид ижил байх бөгөөд төлөөлөгчдийг гол төлөв нэг мандаттай тойрог бүхий харьцангуй олонхын болон намын жагсаалтаар санал хураах хувь тэнцүүлэх системийг хослуулан сонгодог.

1990-ээд онд сонгуулийн шинэтгэл хийсэн улс орнууд  холимог тогтолцоог нийтлэг сонгосон байдаг бөгөөд үүнийг хувь тэнцүүлэх болон орон нутгийн төлөөллийг нэгэн зэрэг хангах сайн үр дагавартай хэмээн үзсэн. Холимог тогтолцоог дотор нь холимог-хувь тэнцүүлэх, холимог-мажоритар гэсэн хоёр өргөн бүлэгт ангилж үздэг.

  • Холимог хувь тэнцүүлэх тогтолцоог (Mixed member proportional-MMP) Герман, Шинэ Зеланд зэрэг оронд хэрэглэдэг бөгөөд парламентын суудлын нэг хэсгийг (ихэвчлэн 50 хувийг) нэг мандаттай тойргоос, үлдсэнийг нь намын жагсаалтаар санал хураан хуваарилдаг. Сонгогч зөвхөн нэр дэвшигчид, эсвэл нэр дэвшигч, намын аль алинд нь санал өгөх боломжтой. Холимог хувь тэнцүүлэх тогтолцоо нь олонхын дүрмээр суудал хуваарилахад үүссэн пропорционал бус үр дүнг хувь тэнцүүүлэх замаар залруулах зорилго агуулдаг.
     
  • Холимог мажоритар тогтолцоо (Mixed member majoritarian), дээрхээс ялгаатай нь хувь тэнцүүлэх намын жагсаалт, орон нутгийн тойргоор санал зэрэг хурааж, пропорционал бус байдлыг залруулах зохицуулалт хийдэггүй. Парламентын суудлын нэг хэсгийг хувь тэнцүүлэн, үлдсэнийг нь олонхын, эсвэл мажоритар тогтолцооны аль нэг хэлбэрээр хуваарилдаг. Сүүлийн жилүүдэд шилжилтийн ардчилалтай орнууд энэ тогтолцоог сонгох нь түгээмэл байгаа бөгөөд Зүүн Ази, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан олон орон ийм тогтолцоогоор сонгууль явуулж байна.

Сонгуулийн аль нэг тогтолцоо, ямар нэг улсад яв цав тохирох боломжгүй. Учир нь тогтолцоо бүр давуу болон сул талтай. Иймээс улс бүр өөрийн онцлогт тохирсон, нийгэм, улс төрийн асуудлаа шийдвэрлэхэд дөхөм болохуйц тогтолцоог боловсруулж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл дэлхийд өөр хоорондоо ялгаатай 300 гаруй журам, 150 гаруй арга байдаг.

Бараг улс болгон өөрийн онцлогт тохирсон сонгуулийн тогтолцоог хуулиар баталгаажуулж, сонгууль явуулж байна. 

Аливаа улс орон өөрийн улс төрийн хөгжил, институцийн төлөвшил, сонгогчдын боловсрол зэрэг асуудлыг сайтар судалж байж өөрт тохирсон сонгуулийн тогтолцоог сонгох учиртай. Учир нь ардчилал хөгжих эсэх нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо, сайн боловсруулсан сонгуулийн хууль, зөв зохион байгуулж явуулсан сонгуулиас шалтгаалдаг. Сонгуулийн ямар тогтолцоо сонгохоос шалтгаалж намын систем төлөвшдөг, парламент, засгийн газар, сонгогчдын зан үйл, улмаар ардчиллыг тодорхойлдог ажээ.

Хүснэгт 3. Сонгуулийн тогтолцооны нөлөө

Улс төрийн орчноос сонгуулийн хэлбэрт нөлөөлөх

Сонгуулийн хэлбэрийн улс төрийн орчинд нөлөөлөх нөлөөлөл

·       Ардчиллын төлөвшил, түвшин

·       Ардчиллын хэв загвар

·       Ашиг сонирхлын ялгарах үйл явц

·       Намуудын төлөвшил

·       Лидерүүдийн соёл

·       Нийгмийн сэтгэл зүй

·       Сонгуулийн эрх зүйн орчин

·       Намын систем

·       Парламент

·       Гүйцэтгэх засаглал

·       Сонгогчдын сэтгэл зүй

·       Улс төрийн тогтвортой байдал

 

Гэвч эрх баригч нам дараагийн сонгуульд ялалт байгуулахаа тооцож сонгуулийг тогтолцоог сонгох нь түгээмэл байдаг. Энэ талаар судлаач Ж.Коломер3 өөрийн таамаглалыг судалж, эрх баригч нам өөртөө тааруулж сонгуулийн тогтолцоог сонгодог тухай нотолсон байдаг. Тэрээр сонгуулийн тогтолцоо нь намын тогтолцоогоо сонгохоос илүү, эрх баригч нам өөртөө тааруулж сонгуулийн тогтолцоог сонгож, сонгуулийн тогтолцоо нь тухайн намын эрх мэдлээ олж авах хэрэгсэл болдогыг нотолсон.

Ер нь эрх баригч улс төрийн нам улс орны ардчилал, улс төрийн хөгжлийг харж сонгуулийн тогтолцоог сонгож чадаагүйгээс болж төрийн институц, ардчиллыг хөгжилд бэрхшээл тулгардаг байна.

Иймээс сонгуулийн тогтолцоо бол сонгууль ямар болох, парламент яаж бүрдэхээс гадна улс төрийг төлөвшүүлэх, сонгогчдын боловсролыг дэмжих, улс төрийг мөнгөнөөс хамааралгүй бодлогын өрсөлдөөн болгох гол хөшүүрэг юм.

Эх сурвалж: ''ikon.mn'' 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ
5 цаг    

Я.Содбаатар: БНХАУ-д хандивлах хонийг иргэдээс худалдан авна
5 цаг    

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноолоо
5 цаг    

Монгол гэрт үүрээ зассан хараацай шувуу
5 цаг    

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ
5 цаг    

Явган хүний зам чөлөөлөх ажил энэ зун үргэлжилсэнгүй
2 долоо хоног    

Оюу толгойн гүний уурхайд ажиллах 48 хүн Австралиас иржээ
2 долоо хоног    

МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулжээ
2 долоо хоног    

Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ гэв
2 долоо хоног    

Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй 7 Tweet
2 долоо хоног    

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд стандартын гэрчилгээ гардан авлаа
2 долоо хоног    

Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэжээ
2 долоо хоног    

10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
2 долоо хоног    

Рамзан Кадыров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг төрөлх тосгондоо урив
2 долоо хоног    

"БНСУ сүм, номын сан, музей зэрэг үйлчилгээний газруудаа Баасан гарагаас эхлэн нээх шийдвэр гаргасан"
2 долоо хоног    

"Улсын хэмжээнд зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500 шинжилгээ хийх боломжтой"
2 долоо хоног    

Өмнөд Солонгос улс COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ
2 долоо хоног    

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ
2 долоо хоног    

КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ
2 долоо хоног    

Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна
2 долоо хоног    

"Эдгэрсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байна"
2 долоо хоног    

HUAWEI компани дэлхий даяар APP хөгжүүлэгчдийн дунд нэг сая долларын шагналын сан бүхий уралдаан зарлалаа!
2 долоо хоног    

ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮7 саяар торгох ял оноожээ
2 долоо хоног    

А.Амбасэлмаа: Баянбууралд тусгаарлагдаж байсан иргэд тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болсон байна
2 долоо хоног    

ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн
2 долоо хоног    

Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
2 долоо хоног    

Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө
2 долоо хоног    

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр усархаг бороо орно
2 долоо хоног    

ШИНЭ КЛИП: Дуучин Идэрмаа "НҮД" хэмээх уран бүтээлээ гаргалаа
2 долоо хоног    

2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ
2 долоо хоног    

Д.Нямхүү: 113 хүний сорьцод коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
2 долоо хоног    

"АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ"
2 долоо хоног    

Азербайжан-Армений мөргөлдөөнтэй зэрэгцэн ОХУ баруун өмнөд хил дээрээ байлдааны сургуулилалт явуулж эхэлжээ
2 долоо хоног    

Япончууд хүний яриаг найман хэл рүү хөрвүүлэх чадвартай амны хаалт бүтээжээ
2 долоо хоног    

ОХУ-ын Хабаровск хотод мужийн захирагчийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь удаагаа боллоо
2 долоо хоног    

Иран улсад 25 сая хүн коронавирусийн халдвар авсныг ерөнхийлөгч нь мэдэгдлээ
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.
2 долоо хоног    

Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
2 долоо хоног    

Машины дугаар нь бохирдсон үедээ хөдөлгөөнд оролцсон зөрчлийг арилгуулж байна
2 долоо хоног    

Коронавирусийн улмаас амиа алдагсдын тоо 600 мянга давлаа
2 долоо хоног    

Эх нялхасын зүүн талаар Тасганы овооны уулзвар чиглэлийн төв авто замыг түр хаалаа
2 долоо хоног    

Тусгаарлалтын 21 хоногийг бууруулахгүй байхаар шийдвэрлэжээ
2 долоо хоног    

Б.Баттүшиг Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогджээ
2 долоо хоног    

"Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"
2 долоо хоног    

Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ярилцах дургүйгээ илэрхийлж байжээ
2 долоо хоног    

АНУ-ын эрдэмтэд цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ
2 долоо хоног    

Цар тахалтай тэмцэх үйлсэд их хэмжээний хандив цуглуулсан Британийн 100 настан хүлэг баатрын хэргэм хүртжээ
2 долоо хоног    

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнг аравдугаар сард хүлээлгэж өгнө
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй
2 долоо хоног    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.