Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 08-р сарын 07
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"

НИЙТЛЭСЭН: 2020-07-01 11:57:39
Нийгэм > Боловсрол | Сэтгэгдэл: 0

Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын газраас хийсэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэв.

Улсын Онцгой комисс өчигдөр бакалаврын зэрэг горилогчдоос авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахыг зөвшөөрсөн.  

Хяналт шалгалтын талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “ЭЕШ-д 30,902 хүүхэд бүртгүүлсэн байгаа. Нэг хүүхэд дунджаар гурван шалгалт өглөө гэж бодоход дунджаар 100 мянга орчим хүүхдийн хөдөлгөөн гарна гэсэн үг. Коронавирустэй холбогдуулан түр журам гаргасан.

Улсын хэмжээнд нийт 85 байранд ЭЕШ авахаар байруудыг зохион байгуулсан. Шаардлага, бэлтгэл хангагдаагүй нөхцөлтэй газрууд ч байна. Онцгой анхаарал хандуулж, шаардлагатай зүйлсийг хангаж ажиллаж байгаа аймгууд ч байна. Тухайлбал, Төв аймгийн Хүмүүн цогцолбор нөхцөл байдалд шуурхай хандаж, онцгой комиссынхоо нөөц хөрөнгөнөөс таван сая төгрөг гаргасан бүх ангиа камержуулсан байна. Налайх дүүрэгт анх удаа элсэлтийн шалгалт авах гэж байгаа тул засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргасан. Орхон аймаг шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа гэх зэрэг сайн жишгүүд байна.

Гэтэл нийслэлийн зарим дүүргүүд асуудалд нэлээн чамлалттай хандсан дүр зураг харагдаж, ангийн гэрэл, ариун цэврийн өрөө хүрэлцэхгүй зэрэг асуудал гарч байна" гэв. 

Нийслэлийн хэмжээнд 2020 оны ЭЕШ-ыг 43 байранд нийт 11,101 шалгуулагчийг хамруулахаар зохион байгуулах билээ. Урьдчилан сэргийлэх шалгалтад 34 байр буюу 79.1 хувийг хамруулахад 55 хаалгаар орж, 49-өөр гарахаар бэлтгэсэн. Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөө 57-г тохижуулжээ. 

"ЭНЭ ЖИЛ ШАЛГАЛТ АВАХ БАЙРУУДАД ТУСГААРЛАХ ӨРӨӨГ ТУСГАЙЛАН БЭЛДСЭНЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ" 

Энэ жилийн хувьд шалгалт авах байруудад тусгаарлах өрөөг тусгайлан бэлдсэнээрээ онцлогтой аж. Өөрөөр хэлбэл, шалгуулахаар орж ирсэн хүүхдийн биеийн дулааныг хэмжиж, сэжигтэй буюу халуунтай хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж шалгалтыг тэнд нь үргэлжлүүлж авахаар түр журамд тусгасан. Мөн шалгагч багш нарын биед өөрчлөлт гарах тохиолдолд эмчийн  тусгай өрөөг бэлдсэн бөгөөд  тусгай ариун цэврийн өрөө бэлдэн ажиллаж байгаа юм байна. 

ХОВДОД ЭЕШ ӨГӨХ 900 ГАРУЙ ХҮҮХДИЙГ АЙМГИЙН ТӨВ РҮҮ НЭВТРҮҮЛЖ, ШАЛГАЛТАД ОРУУЛААД, ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ НУУЦ ҮЕ ДУУСТАЛ АЙМГИЙН ТӨВД НЬ БАЙЛГАНА 

Ховд аймагт 900 гаруй хүүхэд ЭЕШ-д орох ёстой аж. Тус хүүхдүүдийг аймгийн төв рүү нэвтрүүлж шалгалтад оруулаад, шалгалт дууссан ч тарваган тахал өвчний нууц үе дуустал аймгийн төвд нь байлгахаар зохион байгуулжээ. Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг суманд нийт 27 хүүхэд ЭЕШ-д орохоор бүртгүүлсэн байна. Мөн эдгээр хүүхдийг аймгийн төв рүү нэвтрүүлж шалгалтад оруулахаар аймгийн онцгой комисс нь хуралдаж шийдвэрээ гаргасан аж. Тарваган тахлын  нууц үе нь зургаа хүртэлх хоног байдаг.

ВИДЕО: 

Эх сурвалж: ''ikon.mn''

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ
5 цаг    

Я.Содбаатар: БНХАУ-д хандивлах хонийг иргэдээс худалдан авна
5 цаг    

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноолоо
5 цаг    

Монгол гэрт үүрээ зассан хараацай шувуу
5 цаг    

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ
5 цаг    

Явган хүний зам чөлөөлөх ажил энэ зун үргэлжилсэнгүй
2 долоо хоног    

Оюу толгойн гүний уурхайд ажиллах 48 хүн Австралиас иржээ
2 долоо хоног    

МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулжээ
2 долоо хоног    

Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ гэв
2 долоо хоног    

Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй 7 Tweet
2 долоо хоног    

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд стандартын гэрчилгээ гардан авлаа
2 долоо хоног    

Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэжээ
2 долоо хоног    

10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
2 долоо хоног    

Рамзан Кадыров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг төрөлх тосгондоо урив
2 долоо хоног    

"БНСУ сүм, номын сан, музей зэрэг үйлчилгээний газруудаа Баасан гарагаас эхлэн нээх шийдвэр гаргасан"
2 долоо хоног    

"Улсын хэмжээнд зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500 шинжилгээ хийх боломжтой"
2 долоо хоног    

Өмнөд Солонгос улс COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ
2 долоо хоног    

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ
2 долоо хоног    

КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ
2 долоо хоног    

Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна
2 долоо хоног    

"Эдгэрсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байна"
2 долоо хоног    

HUAWEI компани дэлхий даяар APP хөгжүүлэгчдийн дунд нэг сая долларын шагналын сан бүхий уралдаан зарлалаа!
2 долоо хоног    

ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮7 саяар торгох ял оноожээ
2 долоо хоног    

А.Амбасэлмаа: Баянбууралд тусгаарлагдаж байсан иргэд тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болсон байна
2 долоо хоног    

ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн
2 долоо хоног    

Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
2 долоо хоног    

Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө
2 долоо хоног    

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр усархаг бороо орно
2 долоо хоног    

ШИНЭ КЛИП: Дуучин Идэрмаа "НҮД" хэмээх уран бүтээлээ гаргалаа
2 долоо хоног    

2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ
2 долоо хоног    

Д.Нямхүү: 113 хүний сорьцод коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
2 долоо хоног    

"АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ"
2 долоо хоног    

Азербайжан-Армений мөргөлдөөнтэй зэрэгцэн ОХУ баруун өмнөд хил дээрээ байлдааны сургуулилалт явуулж эхэлжээ
2 долоо хоног    

Япончууд хүний яриаг найман хэл рүү хөрвүүлэх чадвартай амны хаалт бүтээжээ
2 долоо хоног    

ОХУ-ын Хабаровск хотод мужийн захирагчийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь удаагаа боллоо
2 долоо хоног    

Иран улсад 25 сая хүн коронавирусийн халдвар авсныг ерөнхийлөгч нь мэдэгдлээ
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.
2 долоо хоног    

Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
2 долоо хоног    

Машины дугаар нь бохирдсон үедээ хөдөлгөөнд оролцсон зөрчлийг арилгуулж байна
2 долоо хоног    

Коронавирусийн улмаас амиа алдагсдын тоо 600 мянга давлаа
2 долоо хоног    

Эх нялхасын зүүн талаар Тасганы овооны уулзвар чиглэлийн төв авто замыг түр хаалаа
2 долоо хоног    

Тусгаарлалтын 21 хоногийг бууруулахгүй байхаар шийдвэрлэжээ
2 долоо хоног    

Б.Баттүшиг Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогджээ
2 долоо хоног    

"Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"
2 долоо хоног    

Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ярилцах дургүйгээ илэрхийлж байжээ
2 долоо хоног    

АНУ-ын эрдэмтэд цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ
2 долоо хоног    

Цар тахалтай тэмцэх үйлсэд их хэмжээний хандив цуглуулсан Британийн 100 настан хүлэг баатрын хэргэм хүртжээ
2 долоо хоног    

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнг аравдугаар сард хүлээлгэж өгнө
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй
2 долоо хоног    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.