Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 08-р сарын 07
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

2020 онд Монгол Улсын өр хамгийн багадаа 4.3 их наяд орчим төгрөгөөр нэмэгдэх нь

НИЙТЛЭСЭН: 2020-07-01 08:23:44
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвөө тодотгохгүй. Тийм шаардлага үүсээгүй” хэмээн 10 гаруй удаа хэлж, гүрийсээр сонгуультай золгосон ч шинээр сонгогдсон гишүүд “Хамгийн түрүүнд төсвөө тодотгох байх. Зайлшгүй тийм шаардлагатай” гэдгийг хэлж байна. 

Тухайлбал, Сангийн дэд сайд, шинээр УИХ-д сонгогдоод буй Х.Булгантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үе 1-2 жил үргэлжилж, бид амаргүй цаг үед ажиллах нь. Төсвийн тодотгол тун удахгүй орох байх. Мэдээж зайлшгүй тодотгол хийх шаардлагатай. Зарим нэг зардлуудыг танаж, орлоготой уялдуулаад зохицуулалтуудыг хийхээс өөр аргагүй. Энэ хүнд цаг үед хойш тавихгүйгээр хэлэлцэх байх” гэдгийг хэллээ. 

Яг үнэн хэрэгтээ ийм нөхцөл байдал цар тахал эхлэхтэй зэрэгцээд аль хэдийн үүссэн юм. Шинэ коронавирусийн халдвартай холбоотой хорио цээрийн дэглэмийг нэгдүгээр сарын 27-нд гаргаснаас хойш Монгол Улсын экспорт үндсэндээ зогсож, тэр алдагдлаа өнөөг хүртэл нөхөж чадахгүй явсаар байна. 

Үндэсний статистикийн хороо COVID-19-ийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг сар бүр тооцоолон гаргаж байгаа ба уг судалгаагаар:

  • 2020 оны эхний хоёр сард төсвийн алдагдал 120 тэрбум
  • Эхний улирлын байдлаар төсвийн орлого 8.6%, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 19.9 хувь буурч, төсвийн алдагдал 276 тэрбум
  • Дөрөвдүгээр сард ДНБ 10.7%, уул уурхайн салбар 29.5%, жижиглэн худалдааны борлуулалт 11.5% тус тус буурч, төсвийн алдагдал 642.4 тэрбум
  • Тавдугаар сард төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан билээ.

График. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, тэрбум төгрөг

Энэ хугацаанд цар тахлын үеийн эдийн засгийг идэвхжүүлэх хүрээнд Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн эхний багц794 тэрбум төгрөгийн хоёр дахь багцыг танилцуулсан. 

Ийнхүү нөхцөл байдал хүндэрч, экспортын 40 гаруй хувиар тасралтгүй буурсаар байхад Засгийн газар төсвийг тодотгох санаачилга гаргаагүй буюу тодорхойгүй нөхцөл байдалтай явсаар ирсэн. 

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн

  • 34.1-т Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:
  • 34.1.2-т урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэхэд төсвийн тодотгол хийнэ хэмээн заасан. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ДНБ (2019 оны гүйцэтгэлээр) 37 их наяд төгрөгийн 3% буюу 1.1 их наяд төгрөгөөр төсвийн алдагдал нэмэгдэх нөхцөл үүсэхэд төсвийг тодотгох хуультай гэсэн үг. Энэ нөхцөл дөрөвдүгээр сараас хойш үүсчихсэн байсан гэж ойлгож болно.  

Угаас УИХ 2020 оны төсвийг 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. 2020 оны нийт орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар тооцоолохдоо 3.2 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын орлого, 3.5 их наяд төгрөгийг импорт, 5.1 их наяд төгрөгийг эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлийн орлого, 1.1 их наяд төгрөгийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрс, зэсийн баяжмалыг БНХАУ-д экспортолж, бүрдүүлэхээр тооцоолсон байсан бол цар тахалтай холбоотойгоор өдгөө нүүрсний экпорт 2.1 дахин буурч, экспортын орлого 40 гаруй хувиар багасаж, уул уурхайн салбарын үйлдвэрлэл 30% буурчихаад байна. 

Нөгөө талаар, төсвийн орлогын томоохон дэмжлдэг болдог татвар төлөгч ААН-үүд маш хүнд байдалд ороод байгааг ҮСХ-ноос өчигдөр танилцуулсан “Аж ахуйн нэгжийн үйл

  • Ажиллагаанд Коронавирус (Covid-19)-ээс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох
  • Арга хэмжээний нөлөөлөл” судалгаа харуулж буй. Эндээс зарим үзүүлэлтүүдийг дурдвал 
  • Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 2,234 буюу 93% нь Коронавирусээс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээнээс шалтгаалж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирсан 
  • Үүнтэй холбоотойгоор ААН-үүдийн 2,036 буюу 84.8%-ийнх нь орлого буурахад нөлөөлсөн
  • 1,764 ААН ажиллагчдадаа цалинтай чөлөө олгож чадаагүй болохоо хэлжээ. 

Энэ бол гуравдугаар сараас эхтэй үр дүнгүүд юм. Гэтэл Сангийн сайд, Засгийн газар төсвөө тодотгохгүй хэмээн гүрийсээр ийнхүү сонгуультай золгосон. Харин сонгууль дуусмагц төсөв тодотгох талаар ам уралдан ярьж эхэлцгээв. 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зургаадугаар сарын 26-ны ээлжит хурлын үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа төсвийн орлого батлагдсан дүнгээсээ 1.8-2 их наядаар буурна гэдгийг хэлсэн. 

УИХ-аас баталсан төсвийн алдагдлыг нэмж тооцвол 2020 онд Монгол Улсын өр хамгийн багадаа 4.3 их наяд орчим төгрөгөөр нэмэгдэх нь ээ

Эх сурвалж: ''ikon.mn''

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ
20 минут    

Я.Содбаатар: БНХАУ-д хандивлах хонийг иргэдээс худалдан авна
23 минут    

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноолоо
34 минут    

Монгол гэрт үүрээ зассан хараацай шувуу
37 минут    

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ
38 минут    

Явган хүний зам чөлөөлөх ажил энэ зун үргэлжилсэнгүй
2 долоо хоног    

Оюу толгойн гүний уурхайд ажиллах 48 хүн Австралиас иржээ
2 долоо хоног    

МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулжээ
2 долоо хоног    

Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ гэв
2 долоо хоног    

Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй 7 Tweet
2 долоо хоног    

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд стандартын гэрчилгээ гардан авлаа
2 долоо хоног    

Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэжээ
2 долоо хоног    

10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
2 долоо хоног    

Рамзан Кадыров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг төрөлх тосгондоо урив
2 долоо хоног    

"БНСУ сүм, номын сан, музей зэрэг үйлчилгээний газруудаа Баасан гарагаас эхлэн нээх шийдвэр гаргасан"
2 долоо хоног    

"Улсын хэмжээнд зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500 шинжилгээ хийх боломжтой"
2 долоо хоног    

Өмнөд Солонгос улс COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ
2 долоо хоног    

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ
2 долоо хоног    

КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ
2 долоо хоног    

Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна
2 долоо хоног    

"Эдгэрсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байна"
2 долоо хоног    

HUAWEI компани дэлхий даяар APP хөгжүүлэгчдийн дунд нэг сая долларын шагналын сан бүхий уралдаан зарлалаа!
2 долоо хоног    

ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮7 саяар торгох ял оноожээ
2 долоо хоног    

А.Амбасэлмаа: Баянбууралд тусгаарлагдаж байсан иргэд тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болсон байна
2 долоо хоног    

ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн
2 долоо хоног    

Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
2 долоо хоног    

Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө
2 долоо хоног    

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр усархаг бороо орно
2 долоо хоног    

ШИНЭ КЛИП: Дуучин Идэрмаа "НҮД" хэмээх уран бүтээлээ гаргалаа
2 долоо хоног    

2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ
2 долоо хоног    

Д.Нямхүү: 113 хүний сорьцод коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
2 долоо хоног    

"АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ"
2 долоо хоног    

Азербайжан-Армений мөргөлдөөнтэй зэрэгцэн ОХУ баруун өмнөд хил дээрээ байлдааны сургуулилалт явуулж эхэлжээ
2 долоо хоног    

Япончууд хүний яриаг найман хэл рүү хөрвүүлэх чадвартай амны хаалт бүтээжээ
2 долоо хоног    

ОХУ-ын Хабаровск хотод мужийн захирагчийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь удаагаа боллоо
2 долоо хоног    

Иран улсад 25 сая хүн коронавирусийн халдвар авсныг ерөнхийлөгч нь мэдэгдлээ
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.
2 долоо хоног    

Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
2 долоо хоног    

Машины дугаар нь бохирдсон үедээ хөдөлгөөнд оролцсон зөрчлийг арилгуулж байна
2 долоо хоног    

Коронавирусийн улмаас амиа алдагсдын тоо 600 мянга давлаа
2 долоо хоног    

Эх нялхасын зүүн талаар Тасганы овооны уулзвар чиглэлийн төв авто замыг түр хаалаа
2 долоо хоног    

Тусгаарлалтын 21 хоногийг бууруулахгүй байхаар шийдвэрлэжээ
2 долоо хоног    

Б.Баттүшиг Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогджээ
2 долоо хоног    

"Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"
2 долоо хоног    

Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ярилцах дургүйгээ илэрхийлж байжээ
2 долоо хоног    

АНУ-ын эрдэмтэд цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ
2 долоо хоног    

Цар тахалтай тэмцэх үйлсэд их хэмжээний хандив цуглуулсан Британийн 100 настан хүлэг баатрын хэргэм хүртжээ
2 долоо хоног    

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнг аравдугаар сард хүлээлгэж өгнө
2 долоо хоног    

Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй
2 долоо хоног    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.