Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 04
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хямралд нэрвэгдсэн компаниуд хаалгаа нээж эхэллээ

НИЙТЛЭСЭН: 2020-06-29 09:25:02
Нийгэм > Цаг үе | Сэтгэгдэл: 0

УОК-ын шийдвэрээр хоёрдугаар сарын 13-ны өдрөөс  эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэний дагуу  хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл үүдээ хаасан үйлчилгээний газрууд үүдээ эхнээсээ нээж байна. Учир нь, дэлхийн 10 сая гаруй хүнд халдварлаж, 500 мянган хүнийг үхэлд хүргэсэн шинэ коронавирусийн тархалтаас урьдчилсан сэргийлэх үүднээс олныг хамарсан урлаг, спорт, хурал, зөвлөгөөн үзвэр үйлчилгээ зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглосон юм. 

Ийнхүү дөрвөн сар хориглолтод орсон аж ахуйн нэгжүүд дампуурлын ирмэгт ирсэн. УОК-ын шийдвэрийг иргэд аж ахуйн нэгжүүд ягштал биелүүлж байгаа ч сонгуулийн сурталчилгааны үед улстөрчид өөрсдөө онцгой байдлын дэглэмийн зөрчсөн нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулсан бидээ.

Тиймээс хямралд өртсөн аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгийг сэргээх үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээх болсон. Тухайлбал, амралтын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, фитнес, номын сан, музейн үйл ажиллагааг нээсэн. Мөн худалдаа үйлчилгээний газрууд, ресторан зоогийн газруудын цагийн хуваарийг хоёр цагаар сунгаж, 00.00 цаг болгох захирамж  өнгөрсөн Баасан гариг буюу зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм.

Гэхдээ нийслэлд томоохонд тооцогдох  клубууд задгай талбай болох терраза нээж үйлчлүүлэгчдээ 00.00 цаг хүртэл авч эхэлсэн ч баарууд ажиллахгүй хэвээр байгаа юм.

Цаг нь сунгагдсан үйлчилгээний байгууллагууд урдны адил ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын даргын дээрх захирамжид нэмэлт өөрчлөлт оруулан, баар болон караокег нээхээр ярилцаж байсан ч зургадугаар сарын 30-ыг хүртэл харзнахаар шийдсэн бололтой. Холбогдох байгууллагуудаас тодруулахад, хотын даргын захирамж гараагүй учраас баар, караоке ажиллах ёсгүй гэдгийг хэлж байсан юм. Ямартай ч  мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд гарсан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нээхээр хүлээгдэж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажлын байрандаа тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх зөвлөмж хүргүүлжээ.

АМРАЛТЫН ГАЗАР, ФИТНЕС НЭЭГДЭВ

Эргэн сануулахад, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хоёрдугаар сарын 26-ны өдөр захирамж гарган дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, караоке, амралт, сувиллын газар, фитнес, саун, сургалтын төвийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ.  Улмаар  дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн  нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, фитнес, иогийн клуб, арав хүртэлх хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээв. Хэдийгээр коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажил нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ч улс, нийслэлийн эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг дэмжих, иргэдийг гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг бүрдүүлж, Монгол Улсын Засгийн газраас нийслэлд үүрэг чиглэл өгсөн нь энэ юм. 

БААР, КАРАОКЕ НЭЭГДСЭН Ч ДӨРВӨН ХОНОГИЙН ДАРАА ЭРГЭН ХААГДАВ

Удалгүй Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дүгээр захирамжаар хаалгаа барьсан 945 баар, караокег нээсэн.  Гэвч бямба гаригт залуучууд бааранд шавааралдав.  Юун нөгөө цар тахлын үеийн дэглэм журам мөрдөх, олон хүн нэг дор цугларахыг хориглох. Архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Нийгэм тэр чигээрээ л хоёр өдөр баар, караоке нээх шийдвэр гаргасан хотын даргын шийдвэрийг буруутган сургалтын төвөө нээхгүй байж баар, караокег ажиллууллаа гэж ч шүүмжилсэн удаатай.Улмаар хоёр хоногийн дараа хүн хамгийн ихээр цуглардаг “Lux”, “Zu” бааруудын тусгай зөвшөөрлийг цуцалж, 31 аж ахуйн нэгж байгууллагын  тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Учир нь захирамж зөрчин цаг хэтрүүлсэн, ариутгал халдваргүйтлийн дэглэм бариагүй буюу маск зүүж, хоёр метрийн зай бариагүй гэх шалтгаанаар Нийслэлийн засаг дарга  тавдугаар сарын 4-ны өдөр баар, караокег тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан.

СУРГАЛТЫН ТӨВҮҮД НЭЭГДЭВ

Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлж, УОК-ын хуралдаанаар өмчийн хэлбэр харгалзахгүй  бүх шатны боловсролын  байгууллагуудын  үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл сунгасан.  Тиймээс  сургалтын төвүүд хаалга, үүдээ цоожилж, зарим нь  ажилтнуудаа цомхотгон эдийн засгийн хямралд өртөөд буй.  УОК хорио цээрийн  дэглэмээ  зөөллөж, Засгийн газрын 193 дүгээр тогтоолоор бүх шатны боловсролын сургалтын төвүүдийг есдүгээр сарын 1-н хүртэл хязгаарласан заалтыг өөрчлөх  санал гаргасан.  Уг саналын дагуу тавдугаар сарын 6-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургалтын төвүүдийг үе шаттай нээсэн.   

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгаагаас  414 нь анхан шатны ур чадвар олгох сургалт,  255 нь гадаад хэл заадаг байна. Мөн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй аж.Өнгөрсөн гурван сарын хугацаанд байрны түрээс, багш, ажилчдын цалин шимтгэл, арилжааны банкуудын зээлээ төлж чадахгүйд хүрсэн 300 гаруй сургалтын төв хэдийнэ дампуурчээ.

ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ААН-ҮҮДИЙН 73 ХУВЬ НЬ ХҮНДЭРЧЭЭ

МҮХАҮТ-аас гаргасан сүүлийн судалгаагаар Монголд бизнес эрхлэгч 10 ААН-ийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндрээд байгаа аж. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд МҮХАТ бизнесийн орчинд гурван удаа судалгаа явуулахад эхний судалгаагаар нийт хамрагдсан ААН-ийн 57 хувьд цар тахлаас үүдэлтэй хүндрэл нөлөөлсөн байжээ. Харин энэ нөлөөлөл хоёр дахь судалгаагаар 67 хувь, сүүлийн судалгаагаар 73 хувь болж өссөн байна. Мөн  орлогод үзүүлж байгаа нөлөөг судалгаагаар харахад эхэн үеийн хүлээж байсан төлвөөс харьцангуй бага болжээ. Гэхдээ орлого буураагүй бизнес гэж алга. Анх гуравдугаар сард нөхцөл байдлын талаар танилцуулж байхад 5-8 дугаар сарыг хүнд үе гэж харж байсан. Гэвч одоогийн нөхцөл байдлаас харахад  долдугаар сард илүү олон асуудалтай нүүр тулахаар харагдаж байгааг судалгаанд онцолсон байна.

Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийг салбараар нь авч үзвэл аялал жуулчлалын салбарын 88 хувь тэг зогсчээ. Үүний дараа зочид буудал зоогийн газрууд, боловсрол, тээвэр зэрэг үйлчилгээ хүнд байдалд байна. Харин мэдээлэл холбооны салбарт хамгийн бага нөлөөлж байна. Энэ жил ипотекийн зээлийг шийдсэнээр барилгын салбар харьцангуй эрсдэл багатай байгаа аж.

Дашрамд сонирхуулахад,  халдвар бүртгэгдсэн дэлхийн  216 улсаас Монгол Улс дотроосоо халдвар алдаагүй цөөн улсын нэг болоод байна. Хэдийгээр Монголд халдварын 219 тохиолдол бүртгэгдсэн ч бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

 

 

Эх сурвалж: news.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
1 өдөр    

Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
1 өдөр    

Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
1 өдөр    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
1 өдөр    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
1 өдөр    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
1 өдөр    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
1 өдөр    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
1 өдөр    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
1 өдөр    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
1 өдөр    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
1 өдөр    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
1 өдөр    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
2 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
2 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
2 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
2 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
2 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
2 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
2 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
2 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
2 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
2 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
2 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
2 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
2 өдөр    

"Тарваган тахлын онош нь батлагдсан хоёр иргэний нэгдүгээр хавьтал болох 146 хүнийг эмнэлэгт тусгаарласан"
2 өдөр    

УИХ эмэгтэй дэд даргатай боллоо
2 өдөр    

ФАТФ: Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрдүүллээ
2 өдөр    

Коронавирусийн улмаас дэлхийн есөн оронд 10 мянгаас олон хүн нас баржээ
2 өдөр    

ЭЕШ: Өмнөх оны шалгуулагчид шалгалт өгөх байрны хаяг
2 өдөр    

Өнөөдрөөс эхлэн ААН-үүд аймаг, орон нутгаас авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ
2 өдөр    

Д.Нямхүү: Нийт 406 хүнд шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарч, нэг хүн ЭДГЭРЛЭЭ
2 өдөр    

Эдгэрсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж охинтой боллоо
2 өдөр    

Шимэгч хорхой илэрсэн 4 тонн гаруй “Сайра” лаазалсан загасыг ОХУ-руу буцаажээ
2 өдөр    

Наадмын төсөв өнгөрсөн жилийнхтэй адил ГУРВАН ТЭРБУМ төгрөг
2 өдөр    

ОХУ-д буй иргэдээ энэ сарын 5, 6-нд Алтанбулаг боомтоор татан авна
2 өдөр    

ЭЕШ-ыг 7 дугаар сарын 2-5-нд орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэлээ
2 өдөр    

2020 онд Монгол Улсын өр хамгийн багадаа 4.3 их наяд орчим төгрөгөөр нэмэгдэх нь
2 өдөр    

ТАНИЛЦ: Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь
2 өдөр    

СУДАЛГАА: Коронавирус тархи гэмтээдэг байж болзошгүй
2 өдөр    

Дуучин Бейонсе шинэ ЦОМГОО гаргана
2 өдөр    

PC, баарнаас бусад бүх үйлчилгээний газрыг үе шаттайгаар НЭЭХЭЭР боллоо
2 өдөр    

Өр барагдуулах, газрын ам бооход сайн хэмээжээ
2 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороотой, 21-23 хэм дулаан байна
2 өдөр    

Хятадын худалдааны хамгийн том сүлжээ болох АЛИБАБА цахим сайтаар Монгол Улсын газар нутгаас хэсэгчлэн зарж эхэллээ
2 өдөр    

Ерөнхийлөгч найм дахь парламентын анхдугаар чуулганыг 12:00 цагт зарлалаа
3 өдөр    

Өдөртөө 23-25 хэм дулаан байна
3 өдөр    

Шинэ гэр, байр авахад сайн хэмээжээ
3 өдөр    

Коронавирусийн халдвар хүн амын дунд тархах эрсдлийн ес дэх шатны үнэлгээний дүнг УОК-т танилцуулна
4 өдөр    

Японы Ямато хотод алхах зуураа гар утсаа оролдохыг хориглолоо
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.