Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Шоронгийн харгалзагчтай хамт Хойд Солонгосоос зугтсан бүсгүйн түүх

НИЙТЛЭСЭН: 2020-06-28 13:08:16
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

Харгалзагч Жон түүнийг шөнө дунд сэрээгээд төлөвлөсөн байсан замаараа дагуулан явлаа. Тэр урьд шөнө нь хоол хүнс, илүү хувцас, хутга болон хор хийсэн цүнхээ бэлдчихсэн байв. Түүнд хоёр дахь боломж гэж байхгүй учир буугаа ч мөн бэлджээ. Ким түүнийг энэ бүхнээ үлдээхийг ятгасан ч тэр огтхон ч эргэлзэхгүй байв.

Тэд хамтдаа цонхоор үсрэн гарч саатуулах байрны дасгалын талбайг хөндлөн гүйлээ. Ингээд давж гарах ёстой өндөр хашаа болон харуулын нохдын хуцах чимээ тэднийг бариад өгчих вий гэсэн айдастай нүүр тулав.

Тэд баригдалгүйгээр хашааг давж зугтаасан ч тэднийг эрх чөлөөнөөс нь тусгаарлаж буй Түмэн гол болон хилийн харуулуудыг өнгөрөх хэрэгтэй байсан юм.

Гэвч энэ бүх эрсдэл эрх чөлөөгөө олж авахын хажууд юу ч биш байлаа. Кимийн саатуулах байрнаас хорих газар луу шилжүүлэгдэх нь тодорхой байсан бөгөөд тэнд очвол амьд үлдэхгүй гэдэг нь ч тодорхой байсан юм.

Тэдний нөхөрлөл тийм ч сайхан байсангүй. Шоронгийн харуул болон хоригдол...

Тэд 2-хон сарын өмнө буюу 2019 оны 5-р сард уулзсан байна. Жон Хойд Солонгосын хойд хил дээр шахуу байрлах Онсонг саатуулах байрны харгалзагч нарын нэг байсан бөгөөд бусад харуулуудынхаа хамтаар Ким болон өөр хэд хэдэн хоригдлуудыг шүүх хурлаас нь өмнө 24 цагийн хяналтад байлгах үүрэгтэй байжээ.

Баригдчихвал амьд үлдэх гэсэн ойлголт тэдэнд байхгүй. Хоригдолтой хамт оргосон цэрэгт Хойд Солонгосын шүүх хурлаар цаазын ял оноогдох нь баттай зүйл байсан юм.

26 настай Жон Гванжин “Надад тэр шөнөөс өөр боломж байхгүй гэдгийг би мэдэж байсан. Хэрвээ тэр шөнө зугтаж чадаагүй бол баригдаад алуулах нь баттай байсан.” гэжээ.

“Намайг зогсоох гэж оролдсон бол би тэднийг буудаад зугтах гэж байсан. Зугтаж чадахгүй байдалд орвол өөрийгөө буудах байсан.”

Энэ санаа нь бүтээгүй бол өөрийгөө хутгалаад хороо уухаар шийдсэн байж. Тэрээр “Нэгэнт үхэлтэй нүүр тулахдаа бэлтгэлтэй байсан болохоор юунаас ч айхгүй байсан” гэсэн байна.

Жон Гванжин

Бүсгүй Ким цэвэрхэн хувцас болон ааш зангаараа түүний анхаарлыг татсан байна. Жон түүнийг нутгийнхаа хүмүүсийг оргоход тусалсан учраас энд хоригдож байгааг сайн мэдэж байсан юм.

Ким нь брокер маягийн ажил хийдэг байжээ. Тэрээр оргодлуудад мөнгө шилжүүлэх болон утсаар яриулж, гэрийнхэнтэй нь холбоотой байлгадаг байсан байна.

Энгийн Хойд Солонгосын иргэний хувьд энэ нь тун ашигтай ажил байсан юм. Тооцоогоос нь үзэхэд дунджаар 2.8 сая вон буюу 6.5 сая гаруй төгрөг шилжүүлдэг байсан тэрээр хөлсөндөө 30 хувийг нь авдаг байж. Шуудхан хэлэхэд тэдэнд ялгараад байх зүйл байсангүй.

Тэрээр хэдий хууль бусаар мөнгө олж байсан ч ингэх явцдаа гадаад ертөнцийн эрх чөлөө болон Хойд Солонгосын үнэн төрхийг олж мэдсэн. Харин Жон амьдралынхаа бүхэл бүтэн 10 жилийг цэргийн албанд зориулж байгаа юм. Тэр дарангуйллын үзлээр хүрээлүүлсээр амьдарч ирсэн.

Тэдний анзаараагүй байсан зүйл нь тэдний хоорондоо дэндүү адилхан байсан явдал юм. Тэд хоёулаа амьдралдаа сэтгэл хангалуун бус байсан бөгөөд явах ёстой замаасаа гажчихсан мэт санадаг байжээ.

Кимийн хувьд ийм шийдвэр гаргах гол шалтгаан нь түүний авах ял байсан юм. Энэ түүний хоригдол нэр зүүж байгаа анхны удаа биш бөгөөд давтан хэрэг үйлдсэн бол илүү хүнд шийтгэл авна гэдгээр тэрээр мэдэж байсан юм. Амьд эргэж ирлээ ч дахин брокерийн ажлаа хийнэ гэдэг дэндүү эрсдэлтэй үйлдэл.

Тэрний эхний баривчилгаа нь Хойд Солонгосчуудыг Хятадын хилээр давуулж өгсөн явдал байсан бөгөөд тэд өөрсдөө энэ замаар оргох билээ.

Тэр “Иймэрхүү ажлыг цэргийнхэн дунд холбоо сүлбээгүй бол хэзээ ч хийх боломжгүй” гэж хэлж байжээ.

Тэрээр цэргүүдийг өөр газраар эргүүл хийхийг гуйж хахууль өгөөд хил давуулсан хүн бүрээсээ 4-6 сая төгрөг авдаг байлаа. Тэгэхээр нэг хүн хилээр гаргахад л Хойд Солонгосын энгийн иргэний жилийн орлогыг олчихдог гэсэн үг.

Гэвч замыг нь бэлдэж өгдөг байсан цэрэг нь түүнээс урвасан байна.

Тэр 5 жил хоригдох ял авсан бөгөөд гарахдаа хэтэрхий эрсдэлтэй учир дахиад брокерийн ажил хийхгүй гэж бодож байсан ч дахин бодолцож үзэхээс өөр аргагүй байдалд хүрэв.

“Би тэдэнд хүссэн хэмжээнийх нь мөнгийг өгөхөө амлаад байдаг чадлаараа гуйсан.”

Нөхөр нь түүнийг хоригдож байх хугацаанд нь өөр хүнтэй суугаад хүүхдүүдийг нь аваад явчихсан байж. Тиймээс түүнд амь зуулгаа олох зүйл хэрэгтэй байсан юм.

Тэр хүмүүсийг зугтахад нь туслахгүй ч арай эрсдэл багатайгаар нь гаднаас холбоо барихад нь туслахаар шийджээ. Тэр Өмнөд Солонгост байгаа оргодлуудаас мөнгө аваад хууль бус дуудлага хийж өгдөг байв.

Шилдэг их сургуульд нь суралцаж, хамгийн өндөр дүнтэй төгслөө ч мөнгөгүй л бол амжилтанд хүрэх тун хэцүү. “Би Ким Илсон их сургуулийг шилдэг сурагч болж төгссөн хүнийг мэднэ. Гэхдээ тэр хүн зах дээр хуурамч мах зардаг.”

Хүн амынх нь дийлэнх хэсэгт зүгээр амьдрахын тулд идэх ч хүртэл хэцүү асуудал байдаг. Амьдрах нөхцөл 4 жилийн турш үргэлжилсэн өлсгөлөнгийн үеэс хойш сайжирсан байж болох ч үнэхээр хэцүү байдаг.

Цагдаа болох хүсэл тэмүүлэл нь биелэх боломжгүйг мэдээд тэр амьдралаа өөрчилж болох өөр арга хайж эхэлсэн байна. Тэр Кимтэй уулзахад энэ санаа нь дөнгөж үр төдий байсан ч түүнтэй ярилцсанаар бодит болжээ. Тэдний харилцаа энгийн хоригдол болон харуулын харилцаанаас илүү онцгой байсан юм.

Хоригдлууд харуулуудын нүд рүү ч эгцэлж харах эрхгүй байдаг. Тэд яг л тэнгэр газар шиг ялгаатай. Гэвч тэр Кимийг хаалганых нь торон дундуур дуудаад шивнэж ярилцдаг байжээ.

“Камер байдаг ч гэсэн ойр ойрхон тог тасардаг, заримдаа камер нь хөдөлчихсөн байдаг. Хоригдлууд хэн хэнтэй ойр дотно байдгийг бүгдийг мэддэг ч гэвч шоронд эрх мэдэл харуулуудын гарт байдаг.”

Тэр Кимийг онцгой анхаарч халамжилдаг байсан бөгөөд “Бид холбогдчихсон юм шиг санагддаг” гэж хэлсан байна.

Ургац хураалт муу байгаагаас болоод тариачид хэцүү нөхцөлд байна.

Хойд Солонгосын утаснууд олон улсын дуудлага хийж болдоггүй учир тэрээр хууль бусаас олж авсан Хятад утсаа ашигладаг байсан гэнэ.

Гэвч ээж нь өмнөд Солонгос руу оргосон нэг хүүг ээжтэй нь утсаар яриулах гэж уул руу авч гарахад нь зүсээ хувиргасан цагдаа араас нь дагаж байснаас болоод дахин баригджээ.

“Би тэдэнд хүссэн хэмжээнийх мөнгийг өгнө гэж хэчнээн гуйсан ч тэр хүү бүгдийг нь мэдэж байгаа болохоор намайг зүгээр өнгөрөөж болохгүй гэж хэлсэн.”

Хойд Солонгост дайснууд болох Өмнөд Солонгос, Япон, Америк гэх мэт орнуудтай холбоо барих гэж оролдвол аллага хийснээс ч хүндээр шийтгүүлдэг байна.

Чонгори хорих газар

Ким аль хэдийнэ гарах гарцгүй болсноо мэдэж байлаа. Жонтой анх уулзахдаа шүүх хуралд ороогүй байсан ч хоёр дахь хэрэг нь учир хэцүү байна гэдгийг тодорхой мэдэж байсан.

Жон ч мөн ялгаагүй амиа алдахаас ч айх зүйлгүй бөгөөд ихэд бухимдсан байсан юм.

Тэрээр цэргийн амьдралаа Хойд Солонгосыг үндэслэгчийн хөшөөг хамгаалах, малд өгөх өвс ургуулах гэх мэтээр эхэлсэн боловч хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж офицер болно гэдэгтээ итгэлтэй байсан байна.

Гэвч аав нь түүнд бодит байдлын тухай үнэнийг задалчихав.

“Аав маань нэг өдөр намайг дуудаж суулгаад над шиг ар гэртэй хүн хэзээ ч тийм байр сууринд хүрч  чадахгүй гэж хэлс эн.”

Жоны эцэг эх нь өвөө эмээтэй нь л адилаар тариачид билээ.

“Хойд Солонгост амжилтанд хүрмээр байвал мөнгө хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам байдал улам муудсаар байгаа. Их сургуулиа төгсөхийн тулд өгдөг шалгалтанд хүртэл багш нартаа хахууль өгч байж л дүн нь сайн гардаг болсон.”

“Би чамд тусалмаар байна. Чи хорих газар луу явбал үхэх болно.”

Уулзалдсанаас 2 сарын дараа тэдний харилцаанд том дэвшил гарсан юм.

Кимийн шүүх хурал болж тэр Чонгори хорих лагерьт 4 жил 3 сар хоригдох ял авчээ. Тэр тэндээс амьд гарч ирж чадахгүйгээ мэдэж байлаа. Хуучин хоригдлуудтай хийсэн ярианаас Хойд Солонгосын маш хэрцгий хүчирхийлэл ил болсоор байгаа билээ.

“Би үнэхээр цөхөрч байсан... Амиа хорлох талаар хэдэн арван удаа төлөвлөгөө гаргаж зогсолтгүй уйлсаар байсан.”

“Хорих лагерьт очсон бол та энэ улсын иргэн биш болсон гэсэн үг. Бүр хүн ч биш. Амьтнаас ялгаагүй болдог.”

Нэгэн өдөр Жоны Кимд шивнэсэн үг тэдний амьдралыг мөнхөд өөрчилсөн юм.

“Би чамд тусалмаар байна. Чи тийшээ явбал үхнэ. Би чамайг эндээс гаргаж өгч байж л тусалж чадна.”

Гэвч тэр аль хэдийнэ бусдад итгэж болохгүй гэдэгт суралцчихсан байсан юм. Тиймээс тэр эхлээд занга гэж бодсон байна.

“Би түүнээс “Чи тагнуул юм уу? Намайг тагнаж устгалаа гээд чамд ямар ашигтай юм?” гэж асуусан ч тэр үгүйсгэсээр байсан.”

Сүүлдээ тэр өөрөө цуг явах тухайгаа ч түүнд хэлжээ.

 

Түүний амьдрал болон нийгэмд эзлэх байр суурь нь Солонгос хуваагдах үед хамаатан нь Өмнөд Солонгост үлдсэн гэдэг шалтгаанаас болоод өсөн дэвжих боломжгүй болжээ.

Гэвч тэрхүү хамаатнууд нь түүнд цоо шинэ итгэл найдварыг бэлэглэсэн юм.

Тэр Кимд эцэг эхийнхээ гэрээс нууцаар авсан хамаатнуудынхаа зургийг үзүүлэхэд ард нь жижигхэн бичсэн хаяг байжээ.

Ким түүнд итгэх болсон ч давхар айж байлаа.

“Миний зүрх галзуурчихсан юм шиг л дэлсэж байсан. Хойд Солонгосын түүхэнд хэзээ ч харуул хоригдол хоёр хамтдаа зугтааж байгаагүй.”

2019 оны 7-р сарын 12-нд Жон цаг нь болсон гэдгийг мэдрэв. Кимийн хорих лагерь луу явах өдөр ойртож байсан бөгөөд дарга нь гэртээ хонохоор яваад эзгүй байжээ.

Харанхуйн нөмөрт нуугдан тэд цонхоор үсрэн гарч, саатуулах байрны хашааг даван будааны талбайг туулж голд хүрэв.

Жоны англи хэл сурч байгаа нь

Хэдэн сарын турш хоригдсоноос болоод Кимийн бие сульдсан байв. Гэвч тэд голын эрэгт амжилттай хүрч чаджээ. Гэтэл тэр үед харуулын цамхагийн гэрэл 50 орчим метрийн цаана асах нь тэр.

“Бидний оргосныг мэдээд хамгаалалтаа чангатгаж байна гэж бодоод нуугдаад хартал тэд зүгээр л ээлжээ солилцож байсан. Тэдний яриа бидэнд сонсогдохоор тийм ойрхон зайд. Бид 30 орчим минут хүлээсний эцэст чимээгүйхэн цааш явсан”

“Би өмнө нь гол дээр хэд хэдэн удаа очиход усны түвшин дандаа гүехэн байдаг байсан. Тэр шөнө тийм гүн байна гэж бодоогүй. Би ганцаараа байсан бол зүгээр сэлээд гарчих байсан л даа. Гэхдээ надад цүнх бас буу байсан. Буугаа норгочихвол авч явсны хэрэг байхгүй учир норгохгүйн тулд дээш өргөөд явж байсан ч ус улам гүнзгийрээд байсан.”

Жон сэлж эхэллээ. Гэвч Ким сэлж чаддаггүй байсан юм. Жон нэг гартаа буугаа атгаад нөгөө гараараа Кимийг чирээд явав.

“Голын дунд хүрэхэд ус толгойг минь давчихсан байсан. Амьсгалах байтугай нүдээ ч нээж чадахгүй байсан.”

Ким түүнээс буцахыг гуйсан ч тэр “Буцаж явбал хоёулаа үхнэ. Тэнд үхсэнээс энд үхсэн нь дээр” гэж хэлсэн байна.

Эцэст нь нэг юм Жоны хөл газарт хүрлээ.

Тэд Хятадын хилийг давж чадсан ч хараахан аюулгүй болчихоогүй байсан юм. Ууланд 3 хоногийн турш нуугдсаны эцэст нутгийн хүнтэй таарч утсыг нь гуйн авч Кимийн таньдаг брокертой холбоо барив.

Хойд Солонгосын албан тушаалтнууд Хятадын цагдаа нартай хамтран тэднийг эрж байсан ч Кимийн холбоотой хүмүүсийн тусламжтайгаар хорогдох байр дамжсаар гуравдагч орны хилийг давав.

Тэдний энэ үйлдэл нь гэр бүлийг нь илүү хүнд нөхцөлд оруулах өндөр магадлалтай бөгөөд тэд үүндээ ихээр гэмшиж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн тэд салж явах болсондоо гунигтай байлаа. Жон төлөвлөгөөгөө өөрчилж Өмнөд Солонгос руу биш Америк руу явахаар шийдсэн байна. Тэрээр англи хэлээ хичээнгүйлэн сурч байгаа аж. Кимээс Америк руу хамт явахыг гуйсан ч Ким зөвшөөрсөнгүй. Тэр Жонд “Хаана ч очсон намайг битгий мартаарай” хэмээн зөөлөн шивнэлээ.

 

Гэвч тэд Хойд Солонгосыг орхиж чадсандаа туйлын баяртай байгаа билээ.

“Эргээд харахад бид бүгд шоронд хоригдож байсан. Бид хэзээ ч хүссэн газар луугаа явж, хүссэн зүйлээ хийх эрхтэй байгаагүй. Хойд Солонгосчууд нүдтэй хэрнээ харах боломжгүй, чихтэй ч сонсох боломжгүй, амтай ч ярих эрхгүй байдаг.”

Тэдний эрхийг хамгаалахын тулд нэрийг нь өөрчилсөн болно.

Эх сурвалж: BBC

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.