Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 07
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"

НИЙТЛЭСЭН: 2020-06-06 13:48:08
Нийгэм > Цаг үе | Сэтгэгдэл: 0

Бид Элчин Сайд булангийнхаа энэ удаагийн зочноор Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язалыг урилаа. Тэрээр 2017 оноос хойш манай улсад Турк Улсын Элчин сайдаар ажиллаж байна. Бид хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцаа, COVID-19-ийн эсрэг авч буй арга хэмжээ, гэр бүлд нь үүссэн нөхцөл байдалд эцэг хүний хувьд хэрхэн хандсан болон цаашлаад хоббиных нь талаар ярилцлаа.

- Таныг танк, онгоцны дуураймал загварын цуглуулгатай гэж сонссон. Зарим нь энд байх шиг байна. Энэ талаар сонирхуулбал? Одоогоор цуглуулганд тань хэдэн ширхэг байгаа вэ?
- Би ихэнхийг нь хүмүүст бэлэг болгоод өгчихсөн тул нарийн тоог хэлэх хэцүү юм. Гэхдээ одоогоор 15-20 загвар байгаа байх. Туркэд 30 гаруй бий. Би эдгээрийг цаашдаа найзууддаа бэлэг болгон өгөх байх. Учир нь гадагшаа нүүх болоход эдгээрийг зөөвөрлөхөд маш хэцүү байдаг юм.

Ер нь хүн ямар нэгэн хоббитой байх ёстой гэж би боддог. Танд ч мөн байгаа л байх. Нэг сайхан зүйл нь надад Монголын загвар бүтээгчдийн томоохон групптэй нэгдэх боломж гарч, тэдэнтэй үе үе уулзан загваруудынхаа талаар ярилцдаг юм.

- Туркийн Измир хотод явж байхдаа золбин ноход аюулгүй, гудамжинд хүссэн газраа унтаж байхыг хараад туркууд амьтанд тэр дундаа нохойнд их хайртай ард түмэн юм байна даа гэх бодол төрж байсан.
- Нохой, муур гэлтгүй ер нь бүх амьтад. Энэ бол бидний уламжлалт зан байдлаас гадна бидний шашны номлолын дагуух хандлага юм. Исламын шашинд Бурханы бүх бүтээлийг хүндэтгэхийг номлодог. Гэхдээ Исламын шашинтай болохоосоо өмнө бид ийм байсан ч байж болох юм. Байгаль биднийг амьд байлгадаг учраас бид байгалиа хүндэтгэдэг.

Ер нь насанд хүрсэн хүн өөрийнхөө хийж байгаа үйлдэлд хариуцлага хүлээдэг. Гэтэл амьтан, хүүхэд хоёр бол бидний гаргасан шийдвэрийн хохирогчид болдог.

COVID-19 тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Туркэд 40-45 сая хүн амтай том хотуудад хөл хорио тогтоохыг засгийн газраас шийдвэрлэсэн. Турк иргэд золбин муур, нохой зэрэг амьтдыг хооллодог. Харин хөл хорио тогтоож бүх хүн гэртээ байх үед тэд хоол хүнс, усгүй болсон. Тиймээс манай Дотоод хэргийн сайд гудамжны золбин ноход, муурнуудад хоол хүнс, ус өгөхийг цагдаа, харуулын цэргүүдэд үүрэг болгосон. Бид амьтан хайрлахдаа маш аз жаргалтай, нөгөөтээгүүр үүгээрээ бахархдаг ард түмэн.

- Танай гэр бүл Монголд байхдаа гудамжны нохой авч тэжээж байгаа гэж сонссон.
- Тэр үнэн. Гэхдээ 100 хувь үнэн биш байна. (инээв) Бид Монголоос нэг нохой, хоёр муур авч тэжээж байна. Түүнээс гадна гурван нохой, дөрвөн муурыг эзэнтэй болгосон. Гэхдээ гудамжны амьтдыг авардаг цорын ганц хүн нь би биш шүү дээ. Монголд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж, амьтдад тусалдаг төрийн бус байгууллагууд байдгийг би мэднэ. Ер нь насанд хүрсэн хүн өөрийнхөө хийж байгаа үйлдэлд хариуцлага хүлээдэг. Гэтэл амьтан, хүүхэд хоёр бол бидний гаргасан шийдвэрийн хохирогчид болдог. Тиймээс миний хувьд хүүхэд, амьтдын тал дээр маш эмзэг ханддаг юм.  Учир нь ихэнх тохиолдолд тэд бидний шунал, шийдвэрийн золиос болж байдаг. Тэдний зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхийн тулд би чадах чинээгээрээ хичээдэг. Тийм учраас эхнэр бид хоёр хүүхдүүд болон золбин амьтдад туслах тал дээр магадгүй бусдаас илүү мэдрэмтгий ханддаг байх.

- Таны эхнэр гар урлалын бүтээгдэхүүн хийдэг монгол эмэгтэйчүүдийн ТББ-ын үйл ажиллагааг дэмжин ажилладаг гэж сонсож байсан юм байна. Энэ талаар?
- Тийм ээ. Эхнэр маань гар урлалын “Шинэ Замнал” ТББ-ыг дэмжин ажилладаг. Бид хэд хэдэн төрийн бус байгууллага дэмждэгийн нэг нь энэ юм. Тус байгууллагын тэргүүн эмэгтэй орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд гар урлал, бэлэг дурсгалын зүйл хийхийг нь зааж өгч үйлдвэрлэхэд сургаж байна. Дараа нь тэд бүтээгдэхүүнээ зарж өрхийн амьжиргаагаа хангадаг.

Нислэгийн тоо хэдий чинээ ихэснэ, тийзний үнэ төдий чинээ буурч болно. Гэвч агаарын тээврийн салбарт цаашид юу болохыг одоо хэлэх боломжгүй байна.

Мөн сургалтаар хийсэн зүйлээ борлуулж, олсон орлогоо илүү олон хүнийг сургахад ашигладаг. Тэр энэ мэтчилэн ажилладаг. Монголд тэдний хэд хэдэн ажлыг нь бид зохион байгуулж өгсөн. Мөн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд бид Анкара, Истанбул хотод хоёр үзэсгэлэнг нь маш амжилттай зохион байгуулсан юм.

Мөн бид өнчин хүүхдүүдэд тусалдаг зарим ТББ-тай нягт хамтран ажилладаг. Тэдний нэг нь Улаанчулуутын хогийн цэгтэй ойр байрлах цэцэрлэг, нөгөө хоёр нь өнчин хүүхдүүдэд тусалдаг байгууллагууд юм.

"НӨХЦӨЛ БАЙДАЛ ХЭВИЙН БОЛСНЫ ДАРАА ТИЙЗНИЙ ҮНЭ ХЯМДАРНА ХЭМЭЭН ИТГЭЖ БАЙНА"

- Энэ жилээс эхлэн УБ-Истанбул-УБ чиглэлд шууд нислэгтэй болсон. “Туркиш Эйрлайнс” компанийн тийзний үнэ хямдарсан уу?     
- Тийм ээ, хямдарсан. Гэхдээ бодит байдалд хараахан хэрэгжээгүй байна.Туркиш Эйрлайнс компани шууд нислэг хийж эхлэх үеэр онцгой үнийг санал болгож байв. Хэрэв би эндүүрээгүй бол аялал жуулчлалын комнаниудад 500 ам.долларыг буцаан олгохоо мэдэгдсэн. Нислэгийн тоо хэдий чинээ ихэснэ, төдий чинээ үнэ буурч болно. Гэвч агаарын тээврийн салбарт цаашид юу болохыг одоо хэлэх боломжгүй байна. Одоогоор онгоц дүүргэж нислэг үйлдэхгүй болов уу. Зорчигч хоорондын зайг баримтлахын тулд дундаа нэг хоосон суудалтай нислэг үйлдэж байгаа учраас зорчигчдын тал хувийг л тээвэрлэж байна. Тиймээс одоогоор тийзний үнэ өмнөхтэйгөө ижил эсвэл арай үнэтэй байгаа байх. Мөн цаашид тийзний үнэд ямар өөрчлөлт орохыг одоо хэлэх боломжгүй. Гэхдээ мэдээж нөхцөл байдал хэвийн болсны дараа тийзний үнэ хямдрах байх хэмээн итгэж байна.

- Энэ онд хийхээр төлөвлөж байсан томоохон айлчлал, ажлууд юу байна вэ?
- Бид Монгол Улсын бүхий л дүрэм, журмыг дагах ёстой. Гэхдээ бид нэгэн чухал арга хэмжээнээс гадна томоохон хөтөлбөр, үйл явдал төлөвлөөгүй байсан. Бид жил бүр зохион байгуулдаг Хүүхдийн баярыг энэ удаад нийслэлийн дүүрэг бүрийн хүүхдүүдийн оролцоотойгоор зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан юм. Ингэхдээ олон сургуулийн сурагчдыг хамруулан Хүүхдийн ордонд дуу хуур, бүжиг наадамтай тоглолт хийх байв.

Бид Монголоос авч болохоор ашигт малтмал, арьс шир, ноос, ноолуур, цаашлаад сүү, хуурай сүү, бяслаг, мах, махан бүтээгдэхүүн зэрэг зүйлс бий.

Мөн бид Туркийн Үндэсний Их Хурал чуулсан анхны өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ныг тохиолдуулан Элчин сайдын өргөөнд хүүхдүүдэд зориулсан хүлээн авалт хийхээр төлөвлөсөн байсан. Харамсалтай нь энэхүү арга хэмжээг хийх боломжгүй болсон. Бид улсын хэмжээнд хүүхдийн гар зургийн уралдаан зохион байгуулах талаар ч бодож байв. Гэтэл сургуулийн үйл ажиллагааг хааснаар цуцлахад хүрлээ. Мөн хэрэв хичээлийг зуны сүүлээр эхлүүлбэл бид ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөж байсан ч хичээл орсонгүй. Тиймээс хүүхдүүд нас харгалзахгүй оролцох боломжтой цахим зургийн уралдааныг бид зохион байгуулах талаар бодож байна.  

- Манай хоёр улсын нийгэм эдийн засгийн голлох ямар хамтын ажиллагаанууд байдаг вэ? Экспорт, импортод голлодог бараа бүтээгдэхүүн юу байдаг вэ?
- Энэ бол бидний нэгэн сул тал. Монгол болон Туркийн гол асуудал бол хоёр үндэстний хүсэл зорилго, чадавхитай огт хамааралгүй юм. Та бүхний импортлох боломжтой маш олон бараа, бүтээгдэхүүнийг Турк Улс үйлдвэрлэдэг. Бид ч Монголоос авч болохоор ашигт малтмал, арьс шир, ноос, ноолуур, цаашлаад сүү, хуурай сүү, бяслаг, мах, махан бүтээгдэхүүн зэрэг зүйлс бий.  Гэхдээ Турк улс аливаа өвчнөөс сэргийлж импортын махандаа эрүүл ахуйн стандарт тавьдаг юм. Тиймээс бид бүтээгдэхүүнийг худалдан авахын тулд зарим зүйлсийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Жишээ нь бид махны үйлдвэрүүдэд гэрчилгээ олгон тэднээс авсан махаа Турк руу импортлох боломжтой. Мөн манай гаалийн ажилтнууд болон олон улсын жишигт нийцсэн байгууллагуудаас Монголоос экспортлох эрүүл мэндийн шаардлагыг хангах мах, махан бүтээгдэхүүнийг шалган нэвтрүүлэх боломжтой эсэхийг судалсан.

Бид гангийн үйлдвэрүүддээ нүүрс ашигладаг учраас одоогоор БНХАУ-аас их хэмжээгээр нүүрс импортлон авч байна. Хэрэв Монгол улс нүүрсээ Турк руу төмөр замаар экспортлох боломжтой болвол бид худалдаж авахад бэлэн байна.

Гол асуудал бол хоёр улсын хоорондын зай болон тээвэрлэлтийн асуудал байдаг. Туркиш Эйрлайнс компани Монгол руу шууд нислэг хийдэг болсон нь сайшаалтай. Учир нь шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор уг нислэгийн ачаар бид бүрэн ашиглах боломжтой ачаа тээврийн даацтай болно. Одоогийн онгоцны буудал ачаа тээврийн хэмжээнд хязгаар заасан байдаг бол шинэ нисэх буудал ашиглалтад орсноор онгоц бүр 20 тонн ачаа тээвэрлэх боломжтой болно. Тиймээс хоёр улсын хооронд экспорт, импортыг их хэмжээгээр хийх боломжтой болох юм.

Түүнээс гадна Монгол улс өөр орнуудаас авч байгаа чанартай бараа, бүтээгдэхүүнүүдийг ч бид маш хямдаар нийлүүлэх боломжтой. Монголчууд нь ер нь турк бүтээгдэхүүн, турк хэв маягт их дуртай юм шиг санагддаг. Бид ч мөн адил Монгол зүйлд дуртай. Тиймээс ашигт малтмалаас гадна бүхий л зүйлийг Монголоос агаарын тээврээр импортлох эсэхийг бид харах л үлдлээ. Бид гангийн үйлдвэрүүддээ нүүрс ашигладаг учраас одоогоор БНХАУ-аас их хэмжээгээр нүүрс импортлон авч байна. Хэрэв Монгол улс нүүрсээ Турк руу төмөр замаар экспортлох боломжтой болвол бид худалдаж авахад бэлэн байна. Одоогийн байдлаар Монголоос Турк руу төмөр замын дэд бүтэц техникийн хувьд боломжтой. Эсвэл Хятад, Оросоос далайн замаар дамжин авч болох юм. Энэ бол хэтдээ хийж болохоор л зүйлс.

“БИД COVID-19-ИЙН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХДАА ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮДНЭЭС ХАНДАХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА”

- Турк  Улс COVID-19 халдварын тархалтын эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ?
- Монголд уг өвчний цаг үеийн мэдээллээр өдөр бүр тоон мэдээлэл хүргэдэг. Хүмүүс ч бусад улсуудын халдвартай иргэдийн тоон мэдээлэлд ач холбогдол өгч байна. Мөн Турк улсад тохиолдлын тоо нэмэгдэж байгаа талаар ч мэдээлж байна. Энэ үнэн. Гэхдээ үүний цаана тэрнээс ч их зүйл бий.

Турк Улсад өдгөө өдөр бүр эдгэрч байгаа хүмүүсийн тоо шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлын тооноос их байна.  

83 сая хүн амтай Турк улс жил бүр 45 сая жуулчин хүлээн авдаг. Мөн Сири, Иран, Ирак, Афганистан гэх мэт улсуудын 5 сая гаруй дүрвэгсэд байдгийн хувьд бид тодорхойгүй хугацаагаар хилээ хаана гэдэг нь байх боломжгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл та бүхний авсан арга хэмжээ шиг шийдвэр гаргахаас илүүтэй бид дэлхийн бусад улс орнуудтай эдийн засгийн холбоо хамаарлаа хэвээр хадгалан үлдэхийг чухалчилж байна.    

Бид COVID-19-ийн эсрэг арга хэмжээ авахдаа шинжлэх ухааны үүднээс хандахыг хичээж байна. Тиймээс бид чадварлаг эмч, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн багаас бүрдсэн Шинжлэх Ухааны Зөвлөлийг нэгдүгээр сарын дунд үед байгуулсан ба Туркийн Засгийн газар тэдний өгсөн зөвлөгөөнд тулгуурлан аливаа шийдвэрээ гарган хамтран ажиллаж байна.

Бид батлагдсан тохиолдлын тоог өөрсдийн эмчлэх чадварын боломжит түвшнээс доогуур барихыг хичээн ажиллаж байгаа ба үүгээрээ дэлхийд хамгийн амжилттай яваа улсуудын нэг юм.  

Нэг хүнд ногдох эрчимт эмчилгээний нөөц бололцоогоороо  Европтоо дээгүүрт ордгоороо бид азтай. Манай эмнэлгийн системд бүх төрлийн хямралыг даван туулах арвин туршлага бий. Ер нь Туркийн эрүүл мэндийн аялал жуулчлал маш сайн хөгжсөн, үүгээрээ дэлхийд гуравдугаарт бичигддэг. Жил бүр гадаадын олон өвчтөн эмчилгээ хийлгэхээр Туркэд ирдэг.

Гуравдугаар сард тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байсан ч бид өвчнийг хяналтандаа барьж чадсан. Өнгөрсөн нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэлх хугацааг бид асуудлыг шийдвэрлэх, чадвараа нэмэгдүүлэхэд ашигласан. Бид өвчтөнүүдийн эмчилгээнд ашигладаг эм, эмнэлгийн хэрэгслийг импортолж, заримыг нь өөрсдөө хийж эхэлсэн бөгөөд эрчимт эмчилгээний ор, амьсгалын аппарат болон бусад эмнэлгийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийн тулд улсынхаа үйлдвэр, компаниудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээ түр зогсоон оронд нь яаралтай хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүсэлт тавин ажилласан.

Эхний үед бидэнд амны хаалтын хүрэлцээ муу байсан учраас Хятадаас импортолсон. Гэхдээ одоо Турк улсын үндэсний компаниуд өдөрт 2 сая гаруй амны хаалт үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээг хангахаас гадна экспортлох боломжтой болсон.

Туркээс тусгай үүргийн онгоцоор сүүлд авч ирсэн монголчуудаас эерэг тохиолдол бүртгэгдээгүй. Тиймээс энэ нь хэсэг хугацаанд тохиолдол бүртгэгдээгүй цорын ганц тусгай үүргийн нислэг боллоо. 

Зургаадугаар сарын 1-ний байдлаар Турк Улсад халдвар авсан хүний тоо 164769, нас барсан хүнийн тоо 4563 боллоо. Энэ өдөр 35600 хүний шинжилгээний хариу гарснаас 839 тохиолдол илэрлээ. Өнөөдрийг хүртэл нийт 128947 өвчтөн бүрэн эдгэрсэн. Эрчимт эмчилгээнд байгаа нийт хүний тоо 651, амьсгалын аппарат залгаатай өвчтөн нийт 283 болсон байна. Эрчимт эмчилгээнд орох шаардлагатай буюу амьсгалын аппарат зайлшгүй хэрэгтэй байгаа өвчтөнүүдийн тоогоороо бид дэлхийд хамгийн бага хувьтай байгаа ба цаашдаа ч буурах болно. Өдгөө өдөр бүр эдгэрч байгаа хүмүүсийн тоо шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлын тооноос их байна. Тиймээс Туркт зургаадугаар сараас эхлэн нөхцөл байдал хэвийн болно гэж найдаж байна.

COVID-19-ийн эсрэг бид ийнхүү арга хэмжээ авахын сацуу эдийн засгаа тогтвортой байлгахыг байнга хичээж байна. Туркээс тусгай үүргийн онгоцоор сүүлд авч ирсэн монголчуудаас эерэг тохиолдол бүртгэгдээгүй. Тиймээс энэ нь хэсэг хугацаанд тохиолдол бүртгэгдээгүй цорын ганц тусгай үүргийн нислэг боллоо. COVID-19-ийн асуудал шийдэгдэж, гэнэтийн өөрчлөлт гарахгүй бол цаашид хяналтдаа барьж чадна хэмээн итгэж байна.

- Турк Улсын эдийн засагт COVID-19 хэрхэн нөлөөлж байгаа болон улсаас эдийн засгийг дэмжих ямар арга хэмжээнүүдийг авч байгаа вэ? Тэр дундаа аж ахуй нэгж, иргэд рүүгээ чиглэсэн ямар арга хэрэгслийг хэрэгжүүлж байна вэ?
- Эдийн засгийн хувьд хамгийн хэцүү зүйл нь олон компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж,  бүтээгдэхүүнээ экспортлох, зарах боломжгүй болсон. Тэд бүтээгдэхүүнийхээ түүхий эдээ импортлох, бүтээгдэхүүнээ худалдан авагчид руугаа экспортлох боломжгүй болоод байна.

Түүгээр ч зогсохгүй ажлын байраа алдсан, цаашид ч ажилгүй болох магадлалтай иргэд олон байна.  Тиймээс манай засгийн газраас нэн түрүүнд гаргасан шийдвэрүүдийн нэг нь компаниудад дэмжлэг үзүүлж, даатгалын шинэ тогтолцоог нэвтрүүлсэн. Ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байгаа компаниуд энэ схемд хамрагдан, ажилчдын цалингийн тодорхой хувийг ажилгүйдлийн даатгалтай төстэй хэлбэрээр төрөөс төлнө.

Хэрэв Монголд вирус тархвал уг асуудлыг шийдэх боломж, нөөц бололцоо байхгүй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө.

Манай хувийн эмнэлгүүд ч засгийн газрын яаралтай эмчилгээний даатгалд хамрагддаг учраас COVID-19-ийн эсрэг эмчилгээг бүх өвчтөнүүдэд үнэ төлбөргүй хийж байна. Тиймээс Турк улсад COVID-19-тэй турк хүн, гадаад хүн хэн ч байсан эмчлүүлж байх үедээ ямар ч төлбөр төлөхгүй. Бүх шинжилгээ, эмчилгээ, эм, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоног үнэ төлбөргүй гэсэн үг.

Түүнчлэн гэртээ хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг үзүүлэх багц гаргасан. Мөн татварын хэмжээг бууруулж, банкны зээлийн төлбөрийг хойшлуулсан. Эдгээр нь олон тэрбум ам.доллар бүхий их хэмжээний багц дэмжлэг юм.

Үүсээд байгаа нөхцөл байдал мэдээж компаниудад сөргөөр нөлөөлж байгаа ч ихэнхийнх нь үйл ажиллагаа тийм ч муу биш байна. Харин аялал жуулчлалын салбарт л хүнд тусах шинжтэй. Турк улсад өнгөрсөн жил 46 сая жуулчин ирсэн. Мэдээж COVID-19 өвчнийг тараахгүй, зөөвөрлөн авчрахгүй байх ёстой учраас бид энэ жил аялал жуулчлалын салбарт тийм ч их хүлээлтгүй байна. Нөгөөтэйгүүр жуулчид хаана ч байсан вирусийн халдвар тараахгүй байх баталгааг бий болгох ёстой. Тиймээс бид жуулчны бааз, амралтын газар, зочид буудлуудад зориулж шинэ зөвлөмж гарган мөрдлөг болгон ажиллуулж байна. Жишээ нь, зочид буудлуудад үйлчлүүлэгч, ажилчид болон хүн хоорондын зайг барих замаар зочдод үйлчилнэ.

COVID-19 нь бидний хувьд шинэ зүйл бөгөөд бүгд үүнээс суралцсаар байна.

Түүнээс гадна Турк руу жуулчдыг нэвтрүүлэх шинэ арга хэрэгслийг боловсруулж байна. Эхний арга нь жуулчинд шинжилгээ хийн хариу сөрөг гарсан тохиолдолд Туркэд зорьсон газар руугаа явах боломжтой болно. Нөгөөх нь хүмүүсийг ирэхээсээ өмнө шинжилгээ хийлгэхийг шаардах юм. Хүн хүсвэл дээрхийг хоёуланг нь ашиглаж болно.

COVID-19 нь бидний хувьд шинэ зүйл бөгөөд бүгд үүнээс суралцсаар байна. Бид юуг хэрхэн хийх ёстой талаарх Шинжлэх ухааны эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан үндсэн удирдамжид дасан зохицохыг хичээсээр байна.  Тэд нас баралтын түвшин өндөр байгаа 65-аас дээш насныхан болон шинж тэмдэггүй, халдвар тараах эрсдэлтэй бүлгийнхэн болох 20-оос доош насны хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн. Тиймээс бид энэхүү хоёр насны бүлгийн иргэдийг гэртээ байхыг зөвлөж, эдийн засгаа тогтвортой байлгахыг эрмэлзэн, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлан хаагаад байна. Зургадугаар сараас хэвийн байдал руу шилжинэ гэж найдаж байна.

"ХИЛЭЭ НЭЭХЭД COVID-19 БАЙЖ Л БАЙНА. ТИЙМЭЭС ВИРУСИЙН ТАРХАЛТАД БЭЛТГЭХ ТАЛААР БАС БОДОХ ХЭРЭГТЭЙ"

- Монгол Улсын  Засгийн газар COVID-19-ийн эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийг та элчин сайдынхаа хувьд хэрхэн харж байна вэ?
- Хэрэв Монголд вирус тархвал уг асуудлыг шийдэх боломж, нөөц бололцоо байхгүй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Тиймдээ ч Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бусад олон оронтой харьцуулахад маш хатуу байсан. Гэхдээ шийдвэрүүд үр дүнгээ өгсөөр байна. Хамгийн сайн нь та бүхэн өнөөг хүртэл Монгол Улсыг COVID-19-ээс ангид байлгаж байгаа явдал юм.

Гэхдээ Туркийг Монгол Улстай ойр байлгах нь тодорхойгүй хугацаанд ярвигтай байна байх гэж боддог. Учир нь бид эдийн засгаа тогтвортой байлгахын тулд бусад улс орнуудтай гүнзгий харилцаатай байдаг. Турк улсад 10 сая гадаадын иргэн байдаг бөгөөд дэлхийн бусад оронд мөн тооны туркууд амьдардаг юм. Тиймээс бидний хувьд энэ нь багагүй бэрхшээл юм.

Дотоодын үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн хүчин чадлыг ашиглан амны хаалт, эм, эмнэлгийн хамгаалах хэрэгслийн тоог нэмэгдүүлэх гэх мэтээр бэлдэх хэрэгтэй.

Хүн төрөлхтөн ойрын хэдэн жилдээ COVID-19-өөс салахгүй гэсэн судалгаа гарсан байсан. Тиймээс уг өвчин жилийн дотор болох зүйл ч биш юм. Тиймээс та бүхэн хилээ нэг жил цаашлаад гурван жил ч хааж болох ч эцэст нь нээх үед хилийн гадна COVID-19 байсаар л байх болно. Тиймээс улс орноо вирусийн тархалтад бэлтгэх талаар бас давхар бодох хэрэгтэй. Энэ бол бидний хувьд дайраад гарсан, туршлага бүхий үе юм. Уг өвчин цаашид маш удаан үргэлжлэх байх.

Гэхдээ вирусийн халдвар тархаж болзошгүй үе ирэхэд эсвэл хилээ нээхэд эрүүл мэндийн салбарынхаа хүчин чадлыг нэмэгдүүлсэн, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Асуудлын гол нь өвчтөнүүдийн тоог хангахуйц эрүүл мэндийн нөөц бололцооны чадамжтай эсэхэд л байгаа юм. Тиймээс дотоодын үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн хүчин чадлыг ашиглан амны хаалт, эм, эмнэлгийн хамгаалах хэрэгслийн тоог нэмэгдүүлэх гэх мэтээр үүнд бэлдэх хэрэгтэй.

Түүнчлэн өвчтөнүүдийн тоог бууруулахын тулд хөл хориог чангатган, олон нийтийн цугларалтыг ч мөн хорих хэрэгтэй. Гэхдээ үүнд тэнцвэртэй байдлаар хандах нь чухал. Халдвар тархахаас урьдчилан сэргийлж чадна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байх аргагүй. Эрсдэл үргэлж байдаг.

Энэ сарын сүүл гэхэд Монголд болон гадна талд нөхцөл байдал дээрдсэн эсвэл төсөөлснөөс өөр байхыг таамаглахад бэрх.

Түүнээс гадна дараагийн алхам юу вэ гэдгээ бодож эхлэх хэрэгтэй. Би дараагийн төлөвлөгөөний талаар хараахан олж мэдээгүй л байна. Магадгүй байгаа байх, түүнийг нь би мэдээгүй байж болох юм. Монголын Засгийн газар л шийдвэр гаргана шүү дээ. Гэхдээ авч буй арга хэмжээнүүд цэвэр эрүүл мэндийн учир шалтгаантай биш юм шиг надад заримдаа санагддаг. Цаашдаа юу болохыг харцгаая. Зургадугаар сарын сүүл хүртэл хилийн хязгаарлалтыг сунгачихлаа. Тэр үед бусад улсын адил Монголын Засгийн газар ч урьдчилан тооцоолоогүй нөхцөлтэй нүүр тулах байх. Учир нь зургадугаар сарын сүүл гэхэд Монголд болон гадна талд нөхцөл байдал дээрдсэн эсвэл төсөөлснөөс өөр байхыг таамаглахад бэрх.

- Танай улсад оросуудын барьж байгаа цөмийн цахилгаан станцын төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Тус станцыг барьснаар Турк улсад ямар давуу талтай вэ?
- Энэ нь манай улсын хувьд нөлөө үзүүлэхүйц байгууламж болох бөгөөд тэнд гадаадын мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм. Байгууламжийг барихын тулд ажиллах хүч гаднаас авч ирэх шаардлагатай болдог. Барилга эхний үе шатандаа явж байна.

Турк улсад газрын тосноос бусад бүх зүйл байдаг. Бид эрчим хүчээр “цангасан” улс бөгөөд гадны улсуудаас авах импортын дийлэнх хувийг эрчим хүчний эх үүсвэрийг хангах газрын тос, байгалийн хий зэрэг эзэлдэг. Бид усан цахилгаан эрчим хүч болон салхины эрчим хүч их хэмжээгээр үйлдвэрлэхийн сацуу нарны эрчим хүч ч үйлдвэрлэхийг зорьж байна. Гэсэн ч нийтийн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд шаардлагатай эрчим хүч жил ирэх бүр л нэмэгдсээр байгаа юм. Тиймээс манай Засгийн газар найдвартай бөгөөд хямд үнэтэй эрчим хүчний эх үүсвэр бүхий цөмийн энергийг хэрэглэхээр шийдвэрлэсэн. Бид энэ талаар дэлхийн бусад олон улсууд тэр дундаа Япон, Франц, Орос зэрэг орнуудтай хэлэлцэхэд оросууд илүү нааштай хариуг хэлсэн бөгөөд одоо энэхүү байгууламжийг бүрэн дуусгахаар тэдэнтэй хамтарч ажиллаж байна. Энэхүү станц нь манай улсын хий, газрын тосны импортоос эдийн засагт үзүүлэх дарамтыг хөнгөвчилнө хэмээн найдаж байна. Төслийг 2023 онд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт өртөг нь 20 орчим тэрбум ам.доллар юм.

- Манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг Турк сургуулийн асуудлууд хэрхэн шийдэгдсэн бэ? Багш нар нутаг буцсан уу эсвэл өөр улсууд руу явсан уу?
- Эдгээр сургуулиудыг 2016 онд Турк улсад төрийн эргэлт хийх оролдлогын ард байсан турк бүлэг ажиллуулж байсан. Тэд өөрсдийгөө дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүдэд чанартай, хямд боловсрол олгож туслах боловсролын бүлэг гэж танилцуулж байсныг бид мэднэ.

Гэхдээ тэд хувийн сургуулиуд шиг л ажиллаж, тэдэнтэй л адил их хэмжээний хөрөнгө мөнгө хуримтлуулсан байв. Тэд дэлхий даяар олж байсан энэ их мөнгөө өөрсдийн хууль бус үйл ажиллагаануудаа санхүүжүүлэхэд ашиглаж байсан юм.

Энэ бүхний цаана Турк иргэн эсвэл Туркийн албан тушаалтан байхгүй гэдгийг би баттай хэлж чадна.

Тэд үүнийгээ Турк улсад төдийгүй бусад улсад, түүнд дотроо Монголд ч хийж байсан байж магадгүй. Тэд төгсөгчдөө болон байгууллагатай нь ойр дотно байдаг хүмүүсээ засгийн газрын бүтэц дэх нөлөө бүхий албан тушаалд шургуулахыг хичээдэг. Ингэснээр тэдний тусламжтайгаар засгийн газрын нөөцөөс байгууллагадаа бодитоор туслах боломжтой болдог гэсэн үг. Нэг үгээр тэд засгийн газрын байгууллагуудад албан тушаалтай болж хүчирхэгжин ардчилсан засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулах хэмжээний болсон юм. Засгийн газар тэдний үйл ажиллагаа хууль бус болохыг мэдэн хариу үйлдэл үзүүлж, тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн. Харин тэдний хувьд үүнээс гарах цорын ганц арга зам нь төрийн эргэлт хийх явдал гэж үзсэн. Гэхдээ энэ нь ард иргэдийн хариу үйлдлээс болж бүтэлгүйтсэн юм. Мөн төрийн эргэлт хийх оролдлогынх нь дараа тэднийг хууль бус террорист байгууллага гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Хэрэв эдгээр сургуулиудад төлбөр нэрийдлээр мөнгө өгөхийг зөвшөөрвөл маш олон хууль бус үйл ажиллагааг явуулдаг, тэр дундаа Туркэд төрийн эргэлт хийх гэж оролдохдоо нэг шөнийн дотор 250 хүний амь насыг хохироосон томоохон бүлгийг санхүүжүүлж байна гэсэн үг. Энэ талаар ч Монгол Улсын Засгийн газарт хэлж байсан. Тиймээс бид эдгээр сургуулиудыг цаашид тус бүлгийн хяналтанд байлгахгүйн тулд засгийн газраас арга хэмжээ авахыг хүссэн юм. Сургуулиуд болон сурагчдад ямар ч асуудал байхгүй. Зөвхөн энэ хууль бус бүлэг сургуулиудыг хянахгүй байхыг л бид хүсээд байгаа юм.

Энэ нь Монголын засгийн газар болон бидний эсрэг улс төрийн маш том асуудал үүсгэсэн.

Тэд үргэлж бидний хооронд асуудал үүсгэдэг. 2018 онд юу болсныг та санаж байгаа байх. Тэрхүү үйл явдалтай Турк Улс болон Туркийн Элчин сайдын яам ямар ч холбоогүй гэж би хэлж чадна. Үүнийг хийсэн хүнийг олох хариуцлагыг Монголын тал хүлээнэ гэсэн үг. Хэн хэрхэн хийснийг би мэдэхгүй. Энэ бол миний асуудал биш. Гэхдээ энэ бүхний цаана Турк иргэн эсвэл Туркийн албан тушаалтан байхгүй гэдгийг би баттай хэлж чадна.

Гэхдээ энэ нь Монголын засгийн газар болон бидний эсрэг улс төрийн маш том асуудал үүсгэсэн. Би Монголын хамтрагчиддаа энэ бол зүгээр л нэг сургууль, тэд бол энгийн л багш нар гэдгийг хэлж байсан. Багш нарт Турк, Монгол хоёр улсыг бараг дайсан болгох хэмжээний улс төрийн хүч, нөлөө байна гэж үү?

Сүүлийн хэдэн өдрүүдэд манай элчин сайдын яаманд болсон үйл явдлын талаар бид маш болгоомжтой хандсан. Тэд ажилтнуудад маань тааламжгүй, муухай хандсан тохиолдол олон удаа гарган Венийн конвенцийг зөрчсөн. Гэхдээ энэ нь Монголын Засгийн газрын зорилго биш гэдгийг мэдэж байна. Тиймээс бид бүх зүйлд хүлээцтэй хандахыг хичээн тэр бүхнийг өнгөрөөсөн.

Хэрэв та энэ талаар асууж байгаа бол, Монголын Засгийн газар эдгээр хүмүүсийг энгийн багш нар биш, улс оронд нөлөө үзүүлэхүйц хүчтэй хүмүүс гэж  ойлгосон гэж би бодож байна. Тэгээд л тэднийг гадагш нь илгээхээр шийдсэн. Манай улсаас ч тэдгээрийн заримыг нь эрэн сурвалжилж байсан. Тэдэн дунд гэмт хэрэгтнүүд  байгаа эсэхийг мэдэхгүй юм. Гэмт хэрэгтнүүд үү, үгүй ​​юу гэдгийг зөвхөн шүүх л шийдэж чадна. Манай улсын шүүхээс ирсэн хүсэлтийн дагуу, бидний хийхийг хүссэн гол зүйл бол тэднийг баривчилж, Турк рүү илгээхийг Монголын засгийн газраас хүсэх явдал байв. Гэхдээ ийм явдал болохоос өмнө Монголын засгийн газар сургуульд ажиллаж байсан бүх турк иргэн болон гэр бүлийнхнийг нь улсаасаа гаргахаар шийдчихсэн байсан. Монголын Засгийн газар эдгээр хүмүүсийг явуулсанд баяртай байдаг.

Монгол улсын хууль тогтоомжийн дагуу сургуулийг одоогийн өмчлөгчдөөс салган өөр өмчлөлд шилжүүлэхийг хүсч байвал бид чадах бүх бүхнээрээ туслахад бэлэн

Гэхдээ асуудлын гол нь сургуулиудын үйл ажиллагаа одоо хүртэл үргэлжилсээр байна. Яг үнэндээ байдаг эсэх нь  ч эргэлзээтэй, өнгөлөн далдлагдсан компанийн мэдэлд шилжсэн. Тэд Германы нэгэн компанид зарсан гэж цаасан дээр бичээстэй байдаг ч шалгаж үзэхэд тухайн компанийн хаяг нь Германы нэгэн тосгоны жижиг байшин байдаг. Компанийн үүсгэн байгуулсан хөрөнгө нь 25 мянган евро байгаа юм. Тэгэхээр ердөө 25 мянган еврогийн хөрөнгөтэй энэ компани Монголд таван сургуультай гэсэн үг. Сургуулиудыг тус компанид худалдсан хуульчид ч FETÖ (Фетхуллах Террорист байгууллага)-д ажилладаг.

Тиймээс бид монгол түншүүддээ тэдний үйл ажиллагаанд болгоомжтой хандахыг л сануулсаар байгаа юм. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу сургуулийг одоогийн өмчлөгчдөөс салган өөр өмчлөлд шилжүүлэхийг хүсч байвал бид чадах бүх бүхнээрээ туслахдаа баяртай байх болно гэдгээ ч илэрхийлсэн. Харин хэрхэн гэдгийг нь би хэлж мэдэхгүй. Монголын Засгийн газар тэднийг монгол сургууль болгон авч болох юм. Тэд сургуулийн үйл ажиллагааг өөр хувийн сургуулийн загвараар явуулж байгаад бүр хаагаасай гэж бид хүсэхгүй байна. Хэрэв бидний тусламж хэрэгтэй бол Монгол Улсын Засгийн газартай хамтран сургуулиудыг дэмжин ажиллах боломжтой.

Асуудал одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ бид үүнийг улс хоорондын асуудал гэж харахгүй байгаа ба Монголын Засгийн газартай хамтран шийдэж чадна гэж бодож байна.

- Истанбулд ажилладаг манай улсын консулын ажилтнууд Германд хар тамхины хэрэгт холбогдсон. Энэ хэрэг ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл танд байна уу?
- Үнэндээ хоёр хэрэг байдаг юм. Нэг нь Германд баривчлагдсан хоёр албан хаагчийн хэрэг бөгөөд гэмт хэрэг тус улсад үйлдэгдсэн. Германы удирдлагууд мансууруулах бодисыг хаанаас авсан, хаашаа тээвэрлэж байсан талаар илүү сайн нотлох баримт авахын тулд магадгүй манай Туркийн эрх баригчидтай хамтарч байгаа юм. Гэхдээ энэ бол Германд болсон хэрэг.

Харин саяхан гарсан хэрэг Турк дэх Монгол Улсын Ерөнхий консулын хоёр ажилтантай холбоотой бөгөөд Туркийн тал мөрдөн байцаалтаа эхлүүлэхдээ Монголын Засгийн газраас зөвшөөрөл хүссэн. Тэдгээрийн нэг нь Консулын харилцааны Венийн конвенцийн хамгаалалтад орох боломжтой бол нөгөө нь энэхүү конвенцид хамаарахгүй юм. Туркийн эрх баригчид мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа ба хэрэг хаашаа эргэхийг харъя. Тэгэхээр тэднийг мансууруулах бодистой холбогдсон эсвэл гэмт хэрэгтэн гэж би хэлж чадахгүй. Тэд гэмт хэрэгт холбогдсон эсэхийг бид удахгүй харна. Мөрдөн байцаах ажил эхний шатандаа явж байгаа бөгөөд бид уг асуудлаар Монголын Засгийн газартай бүрэн хамтарч ажиллах болно.

"САЯХНЫ НЭГЭН ҮЙЛ ЯВДАЛД ЭЦЭГ ХҮНИЙХЭЭ ХУВЬД ТААГҮЙ ДУРСАМЖТАЙ ҮЛДЛЭЭ"

- Монголд байх хугацаанд хамгийн их сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй мөч тань юу байсан бэ?
- Миний хувьд Монголд өнгөрөөсөн олон сайхан мөчүүд бий. Гэхдээ саяхны нэгэн үйл явдалд эцэг хүнийхээ хувьд хэзээ ч мартахгүй таагүй дурсамжтай үлдлээ. 

Өвчтөнүүдийн талаарх мэдээллийг чандлан нууцлах маш хатуу дүрэм гэж бий. 

Энэ нь манай гэр бүлийн хүмүүсийн эмчилгээний үеэр болсон үйл явдал юм. Хэвлэлийн бага хурлын үеэр 11 настай охиноо эерэг гэсэн оноштойг сонсох нь миний хувьд хамгийн цочирдом, сэтгэл эмзэглүүлсэн зүйл байлаа. Охин минь эмнэлэгт байхдаа COVID-19-тэй болох нь шинжилгээгээр батлагдсан гэдгийг  бид ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр сонсож анх мэдсэн. Тэд надад буюу аавд нь эсвэл ээжид нь тэр байтугай эмчид нь ч хэлэхээс өмнө олон нийтэд зарлачихсан нь надад маш муухай санагдсан.

Түүнчлэн манай гэр бүл, элчин сайдын яам руу чичилсэн элдэв доромжлол, мэдээллүүд маш таагүй сэтгэгдэл төрүүлж байв. Манай Элчин сайдын яамны сошиал хуудсуудыг харвал “COVID-19-ийг Монголд авчирсан. Монголоос яв” хэмээн маш олон хүн бидэн рүү дайрч, буруутгаж байгаа сэтгэгдлүүдийг харж болно.

Гэхдээ бидэнд ганцхан гэр бий, тэр нь Монгол гэдгийг хүмүүс сайн мэддэггүй. Манай гэр бүл болон надад өөр хаа нэгтээ гэр байдаггүй. Энэ бол бидний амьдардаг газар бөгөөд бид үүнийг гэр хэмээн нэрлэдэг. Тийм учраас манай гэр бүлийнхэн бусад монголчуудын адилаар гэртээ буцаж ирсэн юм.

Одоо хүмүүс биднээс айж байна. Айх айхдаа бүр манай элчин сайдын яамны ажилчид болон хамтран ажилладаг хүмүүстэй маань харьцахдаа хачин үйлдэл гаргаж байна.

Та надаас асууж байгаа бол хариулахад, миний хэзээ ч мартагдашгүй зүйл бол охиноо өвчтэй гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр сонссон явдал байсан. Өвчтөнүүдийн талаарх мэдээллийг чандлан нууцлах маш хатуу дүрэм гэж бий. Монголд одоогоор 185 хүн COVID-19-тэй болох нь батлагдсан. Тэдний дөрвийг нь та бүхэн мэднэ. Миний эхнэр, хоёр хүүхэд, тэгээд франц эр. Учир нь танай эрх мэдэлтнүүд зөвхөн эдгээр дөрвөн хүний мэдээллийг л нийтэд зарлачихсан. Та бүхэн бусад өвтөнүүдээс өөр хүний нэр мэдэх үү? Бусдынх нь талаар юу ч мэдэхгүй. Манай гэр бүлд ийм л зүйл тохиолдох ёстой байсан юм байлгүй.

Одоо эхнэр, хүүхдүүдийн маань өдөр тутмын амьдралд бэрхшээлтэй зүйлс тулгарсаар л байна. Нэг өдөр эхнэр маань спортын клубт очтол түүнийг COVID-19-тэй байсан гээд орохыг нь хориглон үйлчлэхээс татгалзсан байсан. Хэдийгээр тэр эрсдэл тээгээгүй, тэр ч байтугай танай албаны мэргэжилтнүүд ч эрсдэлгүй гэж үзсэн байхад түүнийг хүлээн зөвшөөрөөгүй байсан. Одоо хүмүүс биднээс айж байна. Айх айхдаа бүр манай элчин сайдын яамны ажилчид болон хамтран ажилладаг хүмүүстэй маань харьцахдаа хачин үйлдэл гаргаж байна. Жишээ нь, манай нэг ажилтны найз, хамаатнууд нь түүнийг бидний төлөө ажилладаг, туркуудээс вирус аваад халдаана гэж бодоод түүнтэй ярьж, уулзахаас татгалзсан талаар надад хэлж байв. Харамсалтай нь одоогийн байдлаар Монгол Улс бидний хувьд амьдрахад хэцүү газар болон хувирч байна. Энэ бол хэнд ч хэрэггүй, таагүй зүйл. Энэ байдал цаашид удаан үргэлжлэхгүй байх гэж найдаж байна.

- Танай гэр бүлийнхэн одоо сайн байгаа гэж найдаж байна.
- Тэд одоо сайн байгаа. Эмч, сувилагч нар болон асрагч, өрөөг нь цэвэрлэж, эмнэлэгт тэдэнд тусалж байсан бүхий ажилтанд талархлаа илэрхийлмээр байна. Тэд зөвхөн сайн мэргэжилтнүүд байгаад зогсохгүй чин сэтгэлтэй, урам зоригтой хүмүүс. Гэр бүл минь энэ бүхнийг даван гарах боломжийг бий болгосон хүмүүс бол тэд юм. Тэдний дэмжлэг, мэргэжлийн ур чадвар, хүнлэг чанарыг би үнэлээд баршгүй. Бүх зүйл сайхан болоход бид тэднийг гэртээ урин, гэр бүлийнхнээ эрүүл саруул болсныг тэмдэглэх өдөр ирэх байх гэж бодож байна.

- Та Монгол улсад томилогдоод багагүй хугацааг үджээ. Энэ хугацаанд та Монголчуудын хандлага, занг мэддэг болсон байх гэж таамаглаж байна. Тэгвэл бидний хөгжилд ч саад болж байж мэдэх хандлага байгаа бол “Монголчууд энэ л хандлагаа ингээд өөрчилчихвөл илүү амжилттай байж чадна” гэж хэлэх зүйл байна уу?
- Гэр бүл, найз нөхдийн харилцаа, гадныханд хандах хандлага, уламжлалт зан төлөвийн хувьд монголчууд болон туркуудад төстэй зүйл олон бий. Би хүний ​​юу бодож байгааг гадны олон дипломатчдаас илүүтэйгээр монголчуудын хариу үйлдлээс сайн ойлгочихдог гэх үү дээ.

Та бүхэн богино зайнд л анхаарлаа хандуулдаг. Гэвч уг богино хугацааны сонирхол нь хэтдээ тийм ч сайн үр дагавар авчрахгүй.

Учир нь бид энэхүү газар нутгаас эхтэй хүмүүс юм. Жишээ нь, турк гурилны зуурмаг монгол зуурмагийн орцтой ижил байдаг. Ер нь Монголыг ойлгох надад амархан байдаг юм. Би Монголын талаар ямар нэгэн зүйлийг шүүмжлэх бол туркууд ч мөн гаргаж байсан нийтлэг алдаануудын талаар яримаар байна.

Монголд ямар нэгэн ажил явуулахад нэн шаардлагатай байгаа нэг зүйл бол алсыг харж урт хугацааны төлөвлөгөөг гаргадаггүйд байгаа юм. Та бүхэн богино зайнд л анхаарлаа хандуулдаг. Гэвч уг богино хугацааны сонирхол нь хэтдээ тийм ч сайн үр дагавар авчрахгүй.

Дараагийн нэг зүйл бол Монголд төдийгүй дэлхий дахинд, манай улсын хувьд ч асуудал болдог. Дотоодын улс төр маш их эрчимтэй болохын хэрээр зарим улс орон дотоод нөхцөл байдал руугаа хэт их анхаарч, гадны түншүүдийнхээ урмыг хугалж эсвэл тэдэнтэй хамтрах боломжоо алдаж байдаг. Дахин хэлэхэд, энэ зөвхөн Монголд тохиолддог гэж би хэлээгүй, дэлхийн олон оронд ийм байдал ажиглагддаг. Гэхдээ энэ нь жижиг нийгэмд илүү тод харагдаж байна.

- Та Монголд ажиллах үлдсэн хугацаандаа хийхээр төлөвлөж буй ажлууд юу байна вэ?
- Энэ жилийг би маш сонирхолтой боломж хэмээн харж байна. Боломж л байвал бид Монгол орноос өмнө нь үзээгүй зүйлээ олж хармаар байна. Өмнө нь энэ цаг үед бид хүүхдүүдээ Турк руу эмээ, өвөө рүү нь явуулчихдаг байсан юм. Гэтэл энэ жил Турк руу аялж, буцаж ирэх боломж гарахгүй байх. Тиймээс бид Монгол орноор тойрон аялж, илүү ихийг мэдэх боломж гарч байгаа юм. Бид Монголын өмнөд, хойд, төвийн аймгуудад очиж үзсэн. Одоо зүүн, эсвэл баруун хязгаар руу Ховд, Баян-Өлгий аймгуудад аялал хийж болох юм.

Монгол, Турк хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд илүү их анхаарал хандуулж чадах эсэхийг сонгуулийн дараа харцгаая.

Ажлын тухайд, бидний үүрэг бол ажиллаж байгаа улс оронтойгоо өөрийн улсын харилцаа холбоог сайжруулахын тулд дипломат ажилтны үүрэг гүйцэтгэдэг. Би өөрийн улсын Дипломат Академид залуу үеийн дипломат ажилтнуудад яриа хийхээр уригдсан юм. Хэрэв эх орон чинь чиний үүрэг гүйцэтгэж байгаа дипломат улстай дайтаж байсан ч чи хоёр улсын харилцааг сайжруулахаар ажилласаар л байх ёстой хэмээн би тэдэнд үргэлж захидаг юм. Тэмцэлдэх нь цэргүүдийн үүрэг, харин бидний үүрэг бол тухайн улстай харилцаагаа сайжруулах явдал юм.

Одоогоор бидэнд шийдвэрлэх шаардлагатай асуудал алга. Тиймээс бид аль хэдийнэ бий болгосон үнэт зүйлээ өнгөлөн тордож, улам ахиулах болно. Тэгэхээр Монгол, Турк хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд илүү их анхаарал хандуулж чадах эсэхийг сонгуулийн дараа харцгаая. Хэрэв тийм бол бидэнд хамтран ажиллах маш олон зүйлс бий.

- Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Эх сурвалж: ''gogo.mn''

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
1 өдөр    

ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
1 өдөр    

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
1 өдөр    

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
1 өдөр    

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
1 өдөр    

Нийслэлд 24-26 хэм дулаан байна
1 өдөр    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
1 өдөр    

Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
2 өдөр    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
2 өдөр    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
2 өдөр    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
2 өдөр    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
2 өдөр    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
2 өдөр    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
2 өдөр    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
2 өдөр    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
2 өдөр    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
2 өдөр    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
2 өдөр    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
2 өдөр    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
2 өдөр    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
2 өдөр    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
2 өдөр    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2 өдөр    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
2 өдөр    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
2 өдөр    

Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
4 өдөр    

Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
4 өдөр    

Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
4 өдөр    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
4 өдөр    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
4 өдөр    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
4 өдөр    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
4 өдөр    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
4 өдөр    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
4 өдөр    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
4 өдөр    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
4 өдөр    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
4 өдөр    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
5 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
5 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
5 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
5 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
5 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
5 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
5 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
5 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
5 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
5 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
5 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
5 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
5 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.