Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 10
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

С.Ононбаяр: “Баавгайтай барилдаад амьд үлдсэн залуу” гэсэн нийтлэл тухайн үед гарч байсан

НИЙТЛЭСЭН: 2020-06-03 11:37:10
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул Сэлэнгийн Ононбаяр гэх энэ залуу олон жилийн өмнө баавгайд бариулаад амьд үлдсэн түүхийн эзэн. LIVE телевизийн хамт олон түүний тухай нэгэн сонирхолтой ярилцлага бэлтгэн үзэгчдэд хүргэсэн нь сүүлийн үед олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Ингээд энэхүү нэвтрүүлгийг ярилцлага болгон сийрүүлж уншигч та бүхэндээ толилуулж байна. 


-Сайн байна уу? Юуны түрүүнд уншигч олонд өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Сэлэнгийн Ононбаяр гэдэг. Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, таван хүүхэдтэй айлын ууган хүү. Манай аавыг Сэлэнгэ, ээжийг Саруул гэдэг. Удам судраа дурдвал, Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуу, одоогийн Биндэр, Баян-Адарга сумын хүмүүс. Хүн бүр л унасан газар угаасан усаараа бахархан, омогшиж сэтгэлдээ сүсэглэж явдаг. 

-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Биндэр сумын Шаазгайн гол, Онон, Хэрлэн голын хөвөөнд тоглож өссөн. Хүүхэд насны минь дурсамжаас хамгийн дурсамжтай үе нь аавтайгаа хамт Онон голоос загас, жараахай барьж, хадланд явж ажил амьдралын амтыг мэдэрч эхэлсэн үе минь одоо бодоход дурсамжтай, сэтгэлд хоногшин үлдсэн байна.

-Та хаана суралцсан бэ?

-Би 1989 онд Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-д элсэн орж анхны “А” үсгээ заалгаж 1-3 дугаар анги хүртлээ сурсан. 1992 оноос манайх Хэнтий аймгийн төв рүү шилжиж Хэрлэн сумын 2-р арван жил буюу одоогийн “Хан Хэнтий цогцолбор” сургуулийг төгссөн. Мөн ШУТИС-ийг “Бизнесийн удирдлага” чиглэлээр бакалавр зэрэгтэй, 2012-2015 онд ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академид “Төрийн захиргааны менежмент”-ийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

-Гэрийн суурь хүмүүжил хүнийг хэрхэн амьдрахад хөтөлдөг шиг санагддаг. Таны аав, ээж таныг хэрхэн хүмүүжүүлсэн бэ?

-Ээж минь Хэнтий нутгийн уугуул иргэн. Аав маань аймагт томилолтоор явж байхдаа ээжтэй анх танилцаж гэр бүл болцгоосон юм билээ. Миний аав нэгдэлд олон жил ажилласан, шулуун шударга зарчимч хүн байсан. Харин ээж нэгдлийн ахуйн үйлчилгээнд ажилладаг байлаа. Хоёулаа л социализмын үед нэгдэл гэх том айлын ажлыг яаж хийдгийг жинхэнэ утгаар нь үзүүлдэг ажилч, хичээнгүй хүмүүс байсан. Тэр ч утгаараа аав, ээжийн минь ажилч, хичээнгүй, шударга, зарчимч, тууштай зан чанар надад шингэсэн юм болов уу гэж боддог. Улс төрд хамгийн хэрэгтэй чанар бол шударга, зарчимч байх явдал гэж би хувьдаа ойлгодог. Тэгж байж ард түмнийг төлөөлж, тэдний өмнөөс шийдвэр гаргаж чадна. Хувь, хувьсгалын олон ажилд ажилласан он жилүүдээ эргээд харахад аав, ээжээс улбаатай энэ чанараа алдалгүй, зөв явж байна даа гэсэн бодол төрдөг юм.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Би эхнэр охиныхоо хамт амьдардаг. 2006 оноос хойш амьдралын жаргал, зовлонг хамтдаа туулж явна. Эхнэр маань хувиараа бизнес эрхэлдэг Саранцэцэг гэдэг эгэл даруу зантай бүсгүй бий. Харин миний охин Нарансолонго 23 дугаар дунд сургуульд сурдаг. Өнөөгийн нийгмийн залуус яаж амьдардаг вэ тэр л жишгээр хөдөлмөрлөж амьдарч байна даа.  

-Та одоогоос 19 орчим жилийн өмнө баавгайд бариулсан гэдэг. Чухам юу болсон талаар сонирхуулаач?

-Энэ түүх их сонин. 1999 оны хавар арван жилийн сургуулиа төгсөх үед  айлын том хүү учир зөв үлгэр дуурайлал болж заавал их сургуульд сурч, боловсрол эзэмших ёстой гэж шийдсэн. Ингээд их сургуульд орж хоёр дахь жилдээ сурч байсан үе буюу 2001 онд самар үнэд орсон юм. Нэг килограмм нь 2000 төгрөгт хүрсэн байх. Тухайн жил миний дараагийн дүү маань оюутан болох жил байсан учир ээжтэй хамт өөрийнхөө болон дүүгийнхээ сургалтын төлбөрийг бүрдүүлэх зорилгоор өвлийн амралтаараа самар түүхээр явсан юм.

Тэр үед ээж надаас түрүүлэн хамаатан садангийн ах дүү нартайгаа хамт ууланд очсон байсан. Би ууланд очсон даруй ээж, ах эгч нарыгаа сураглатал Биндэрийнхэн ийшээ байгаа гээд уул руу заасан. Тэгээд нэлээн дээшээ яваад очтол ээж болон эгчийнх нь хүүхдүүд мөн Дадал, Батширээт зэрэг Хэнтий аймгийн хойд сумдын хүмүүс нийлсэн 20 орчим хүн отог болон байрласан байсан. Хоёр, гурав хоног самар түүсэн, дээрээс нь хүн их байсан учир сүүлдээ самар олдохоо байсан. Ээж, эгч отогт үлдэж, би болон сумдынхан нийлсэн 10 гаруй хүмүүс цааш явж үзье гээд үүр цайх үеэр хөдөлж, Оросын хил дөхөх шахам нэлээд хойшоо явсан. 12 цагийн үед буудаллахаар болж, хамгийн бага залуу нь би байсан учир түүдэг асаан, хар цай чанаж, гурил зуурч гамбир хайрсан. Би ч айлын том гал тогооны ажилд сайн учир хамаг юмаа янзлан сүүлд үлдэн түүдгээ унтрааж, ойр орчмын тараасан зүйлсээ цэвэрлээд, шуудайн дээрээ тогоогоо нэмж үүрээд хөдөлсөн. Бид хэд цас ихтэй, модны унангатай уулын энгэрээр явж байсан. Миний урд ээжийн эгчийн хүү Сэлэнгэ ах явж байснаа гэнэт чив чимээгүй болоод доошоо уначихсан. Би “Хөөе Сэлэнгэ ах аа” гээд гайхах, уулга алдах зэрэгцэн өнгийгөөд хартал “баавгай” гэж хашгираад модон доогуур орчихлоо. Энэ зуурт би халтираад, доошоо унахдаа азаар дээшээ биш доошоо харж, үүд хоймрын зайтай газарт шигдсэн. Тухайн үед өвлийн дунд сар буюу нэгдүгээр сар байсан санагдаж байна. Тэр баавгай дутуу ичсэн юм билээ. Тэгтэл өнөөх баавгай архираад л дээшээ босоод ирсэн. Миний баруун гарнаас зууж, сэгсэрч байгаа нь юм болов уу базаад л тавиад үүрсэн шуудайг сэгсрээд л архираад байсан. Би бүр юугаа ч мэдэхээ больж, сандарч, их айж сүүлдээ ухаан алдсан. Сэлэнгэ ах болон тэнд байсан хүмүүс намайг баавгайнд бариулж байхыг хараад бүгдээрээ хашгиртал өнөөх баавгай уул руу өнхрөн зугтсан гэсэн. Ийм л айхтар явдал тохиолдсон доо. Цуг явсан хүмүүс дараа нь ярихдаа холоос харахад “Чамайг тэр баавгай тэврээд л авсан. Сэгсрээд л тавиад байсан. Бид ч өнгөрлөө л гэж бодсон шүү гэж ярьцгааж билээ. Зурагт, киноноос л ийм явдал хардаг. Бодитоор харах аймаар юм билээ” гэж хэлж байсан. Баавгайнд хазуулсан гарнаас цус алдаж хөвөн шатаагаад тавьж анхны тусламж үзүүлсэн байсан. Хэсэгхэн зуур ухаан алдаад сэргэхэд ээжийн минь цай чанаж байгаа дүр харагдаж байсныг мартдаггүй юм.

Баавгайнд бариулсны дараа бид хэд уулнаас бууж хамгийн эхний отогт очтол Бэрх тосгоны эмч байсан. Тэр эмч шархыг минь цэвэрлэж боож өгсөн. Ингээд ээж дээрээ очтол уйлаад л эвий минь амьд мэнд ээждээ ирлээ  “Миний хүү, одоо хоёулаа болих уу даа, гэрлүүгээ явъя” гэж хэлсэн. Би нэг хэсэгтээ шөнө унтаж чаддаггүй баавгай архирч байгаа дүр зураг, чимээ нь зүүдлэгддэг байсан учир ээж минь намайг тэвэрч унтдаг байсан юм. Нутагтаа очиход Буриадын анчид “Баавгайнд бариулаад амьд үлдсэн залуу хаана байна, уулзъя” гээд чухам юу болсон талаар сонсохыг хүссэн. Амьд үлдсэн хүн маш ховор тухай надад хэлж, намайг бараг хамгийн бага бэртсэн хүн гэж хэлж билээ. Нутгийн иргэд, самарт явсан хүмүүс гээд манай гэр бүлийнхэнд олон хүн тусалж, самар өгцгөөсөн. Тэр хүмүүсийн буянаар их самартай болж сургалтын төлбөр бүрдсэн юм. Ингээд би Багануур хот орж эмчилгээ хийлгэж эдгэрсэн. Улаанбаатар хотод очоод удаагүй байтал “Сэрүүлэг” сонины сэтгүүлч надаас ярилцлага авч, “Баавгайтай барилдаад амьд үлдсэн залуу” гэсэн гарчигтай нийтлэл тухайн үед гарч байсан.

-Баавгайнд бариулаад амьд үлдсэн хүн тун ховор гэдэг юм билээ. Таны хувь тавилан онцгой юм?

-Тийм шүү. Над шиг баавгайтай халз тулж, бариулаад амьд үлдсэн хүн байдаг л байх. Гэхдээ маш азтай тохиолдол гэж боддог. Хүнд ус уух тавилан гэж байдаг шүү дээ, амьд үлдсэндээ би баярлаж явдаг. Хүүгээ ирнэ гэж хүлээсэн эхийн сэтгэл, нутгийн минь уул, ус, аав ээжийн минь буян заяа түшиж, бурхан харсан гэж л сэтгэлдээ бодож зөв мөртэй  зөв явахыг зорьдог доо.

-Гайхалтай түүхээсээ хуваалцсанд баярлалаа.

-Баярлалаа. Та бүгдийн ажил үйлсэд амжилт хүсье.

Эх сурвалж: Д. Одонтунгалаг  (montsame.mn)

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдорж, Пагмадулам "амилан" цогцоллоо
34 минут    

Хүүхдийн зуслангийн 2020 оны ээлжийн хуваарь болон үнэ
1 цаг    

Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана 
1 цаг    

Өндөр орлоготой 10 албан тушаалтны ХОМ-ийг хянажээ
1 цаг    

Шатахуун, автомашин, эрчим хүчний импорт буурчээ
1 цаг    

Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа
1 цаг    

Үерийн түвшинг давж буй голууд
1 цаг    

"Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна"
1 цаг    

Төв аймгийн Эрдэнэ сум орох замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл
1 цаг    

Нийслэлийн төсөв иргэдэд нээлттэй боллоо
5 цаг    

Нийслэлд зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар гурван цаг тутамд цаг агаарын мэдээ,сэрэмжлүүлгийг хүргэнэ
5 цаг    

Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
6 цаг    

ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталлаа
6 цаг    

Хүнсний ногооны үнэ тогтворжиж байна
6 цаг    

Аяллын 10 АЛТАН ДҮРЭМ
6 цаг    

Нэг өдөрт орон нутагт ЗАМ ТЭЭВРИЙН ослоор 11 хүн АМИА АЛДЛАА
6 цаг    

“Уралдааны замыг шалгахад морь уралдах боломж хязгаарлагдмал байна”
6 цаг    

Алтны агууламжтай 20 шуудай чулуу олборлосныг илрүүлэв
6 цаг    

Баяр наадмыг угтсан хяналт шалгалт үргэлжилж байна
6 цаг    

Үндэсний баяр наадмаар ажиллах банкуудын цагийн хуваарь
6 цаг    

Д.Нямхүү: Онгоцонд амаржсан эх, ихэр хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч, тусгаарласан
6 цаг    

Баяр наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажиллана
7 цаг    

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг нээлээ
7 цаг    

Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орно
7 цаг    

Хашаа, ариун цэврийн байгууламжид халдваргүйтгэл хийж байна
7 цаг    

Өнөөдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”
7 цаг    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан аймгийн нутагт зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүн амиа алджээ
7 цаг    

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулжээ
7 цаг    

Коронавирусийн халдварын тархалт буураагүй тул амны хаалтаа тогтмол зүүхийг уриаллаа
1 өдөр    

Д.Нямхүү: 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн хоёр хүн эдгэрлээ
1 өдөр    

"Морь унаач хүүхдийн халууныг үзэж оруулна"
1 өдөр    

Г.Нэргүй: 17 хоногийн хугацаанд Туул голд 12 хүн унаж, эндсэний дотор 3 настай хүүхэд байсан
1 өдөр    

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.09/
1 өдөр    

"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"
1 өдөр    

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо
1 өдөр    

Аймгийн заан О.Түмэн: Удмаа дуурсгаж улсын цол авахыг зорьж байна
1 өдөр    

Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түнш ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ 7 дах жилдээ ажиллана
1 өдөр    

Цахим хаягаа бусдад алдвал ХААНА хандах вэ
1 өдөр    

ОБЕГ ажлын байрны сонгон шалгаруулалт зарлажээ
1 өдөр    

Австралийн Мельбурн хот дахин хөл хорионд орж, Викториа муж "хаалгаа барилаа"
1 өдөр    

Тогтвортой төрийн албыг бэхжүүлэх нь чухал байна
1 өдөр    

Ус зайлуулах шугамын нэвтрэх чадварыг нэмэхийг даалгав
1 өдөр    

HOVO маркийн зуурмаг ачдаг машин 13 машинтай мөргөлдөж таван хүн гэмтсэн осол гарчээ
1 өдөр    

Австралийн тусгаарлах байрны харуулууд зочидтой бэлгийн харилцаанд орсноор тахлын хоёр дахь давалгаа эхэлжээ
1 өдөр    

ВИДЕО: Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан болж байна
1 өдөр    

АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 3 саяыг давж, Трамп мэргэжилтнүүдтэйгээ санал зөрөлдөв
1 өдөр    

Энэ жил улсын хэмжээнд 196 хүүхэд ЭЕШ-д 800 оноо авжээ
1 өдөр    

“Шарилжгүй Улаанбаатар V аян” үргэлжилж байна
1 өдөр    

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
1 өдөр    

Хууль цааз гаргах, батлах, хэрэглэхэд сайн хэмээжээ
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.