Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 10
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“COVID-19 бол цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь...”

НИЙТЛЭСЭН: 2020-06-03 11:16:03
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн яамнаас дэлхий дахинд өрнөж буй коронавирус цар тахлын тандалт судалгааны ажлуудыг цувралаар тоймлон хүргэж буй юм. Энэ удаа дараах зүйлсийг онцолжээ.

Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн захирал COVID-19 бол цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь. Цаашид дэлхий нийт хамтдаа илүү өргөн хүрээнд судалгаа шинжилгээ хийж, оношилгоо эмчилгээний дэвшил гаргахгүй бол цар тахлын байдал сайжрахгүй гэжээ.

  • АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Лос Анжелос хотын 865 хүний дунд коронавируст халдварын эсрэг бие тодорхойлох судалгаа хийхэд 4,7%-д нь коронавирусийн эсрэг бие тодорхойлогджээ.
  • Тайванийн өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс эмнэлзүйн шинж тэмдэг илрэхийн өмнө болон дараа коронавирусийн халдварлах чадамжийг 100 өвчтөн, тэдгээрийн ойрын хавьтал 2761 хүнийг хамруулан судалжээ. Эмнэлзүйн шинж тэмдэг эхэлснээс хойш 5 хоногийн дотор өвчтөний гэр бүлийн гишүүд COVID-19-өөр илүү өвчилж байгааг тогтоожээ.
  • Австрийн Гразын их сургуулийн эрдэмтэд COVID-19-өөр нас барсан 11 хүний эрхтэн системийн эмгэг өөрчлөлтийг судлан уушгины артерийн судасны бөглөрөл үхлийн гол шалтгаан болсныг илрүүлжээ. Иймд уушгины артерийн бөглөрөлтэй өвчтөнүүдийг анхаарч эрт үед нь цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийхийг зөвлөжээ.
  • АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв коронавирусийн халдвар авсан нийт хүмүүсийн 35% нь балархай буюу шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, халдвар тарааж буйг тогтоожээ. Тиймээс зай барих, маск зүүх, гар угаах зэргийг хэвшүүлэх нь чухал ач холбогдолтой гэжээ.

  • Вашингтоны их сургуулийн эрдэмтэд бага, дунд орлоготой орнуудын 2 тэрбум гаруй хүн гар угаах саван болон усны нөөцийн хомстлын улмаас коронавирусийн халдвар авах, бусдад тараах эрсдэлтэй гэжээ.
  • Английн “UCL” их сургуулийн судлаачид коронавирус хувьсан өөрчлөгдөж байгаа ч халдвар тараах чадвар нь хэвээр байна гэжээ.
  • Шинэ төрлийн коронавирусийн эсрэг 100 гаруй вакцин гаргах ажил судалгааны шатанд байгаагаас цөөн хэд нь эмнэлзүйн туршилтад орж, нааштай үр дүн үзүүлж байна. Гэвч түрүүлж гарах вакцинд эрдэмтэд эргэлзэж байна. Тухайлбал, АНУ-ын Жонсон ба Жонсон компанитай вакцины чиглэлд хамтран ажиллаж буй Beth Isreal Deaconess эрүүл мэндийн төвийн вирус судлаач Дан Барух “аливаа вакцин үр дүнтэй, аюулгүй гэдгийг нотлохын тулд цаг хугацаа хэрэгтэй. Ямар нэгэн саад, бэрхшээл учрахгүй нөхцөлд л 12-18 сарын дотор вакцин гаргах боломжтой” гэжээ. Түүнчлэн зарим эрдэмтэн түрүүлж гарах вакцин зөвхөн “хэсэгчилсэн хамгаалалт” болно. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, нас баралтыг бууруулахад үр дүнгээ өгөх ч цаашид тогтмол ашиглагдах нь тодорхойгүй гэж үзжээ.
  • Олон улсын анагаах ухааны JAMA сэтгүүл тавдугаар сарын 22-ны өдөр коронавирусээр халдвар авч эдгэрсэн өвчтөний шинжилгээний хариу дахин эерэг гарах асуудлыг судалж, үр дүнг танилцуулсан байна. Судалгааны явцад халдвар авсан нь батлагдсанаас хойш 56 хоногт өвчтөний биед вирус идэвхтэй хэвээр байсныг онцолжээ. Эмнэлгээс эдгэрч гарсан 60 өвчтөний 10-т нь ПСР-аар коронавирус 4-24 хоногт эерэг гарч байжээ. Үүнийг вирус тээх байдал даамжирсан гэж үзсэн бөгөөд энэ нь дахин халдвар авсан гэсэн үг биш гэжээ. Түүнчлэн эдгэрсэн 6 хүний бүдүүн гэдэснээс авсан шинжилгээнд вирус хадгалагдсаар байжээ. Өтгөнд байгаа вирус халдварлах чадвартай эсэх нь одоогоор тодорхой бус байна.

Эх сурвалж: ЭМЯ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдорж, Пагмадулам "амилан" цогцоллоо
22 минут    

Хүүхдийн зуслангийн 2020 оны ээлжийн хуваарь болон үнэ
1 цаг    

Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана 
1 цаг    

Өндөр орлоготой 10 албан тушаалтны ХОМ-ийг хянажээ
1 цаг    

Шатахуун, автомашин, эрчим хүчний импорт буурчээ
1 цаг    

Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа
1 цаг    

Үерийн түвшинг давж буй голууд
1 цаг    

"Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна"
1 цаг    

Төв аймгийн Эрдэнэ сум орох замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл
1 цаг    

Нийслэлийн төсөв иргэдэд нээлттэй боллоо
5 цаг    

Нийслэлд зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар гурван цаг тутамд цаг агаарын мэдээ,сэрэмжлүүлгийг хүргэнэ
5 цаг    

Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
5 цаг    

ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталлаа
5 цаг    

Хүнсний ногооны үнэ тогтворжиж байна
6 цаг    

Аяллын 10 АЛТАН ДҮРЭМ
6 цаг    

Нэг өдөрт орон нутагт ЗАМ ТЭЭВРИЙН ослоор 11 хүн АМИА АЛДЛАА
6 цаг    

“Уралдааны замыг шалгахад морь уралдах боломж хязгаарлагдмал байна”
6 цаг    

Алтны агууламжтай 20 шуудай чулуу олборлосныг илрүүлэв
6 цаг    

Баяр наадмыг угтсан хяналт шалгалт үргэлжилж байна
6 цаг    

Үндэсний баяр наадмаар ажиллах банкуудын цагийн хуваарь
6 цаг    

Д.Нямхүү: Онгоцонд амаржсан эх, ихэр хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч, тусгаарласан
6 цаг    

Баяр наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажиллана
7 цаг    

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг нээлээ
7 цаг    

Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орно
7 цаг    

Хашаа, ариун цэврийн байгууламжид халдваргүйтгэл хийж байна
7 цаг    

Өнөөдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”
7 цаг    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан аймгийн нутагт зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүн амиа алджээ
7 цаг    

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулжээ
7 цаг    

Коронавирусийн халдварын тархалт буураагүй тул амны хаалтаа тогтмол зүүхийг уриаллаа
1 өдөр    

Д.Нямхүү: 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн хоёр хүн эдгэрлээ
1 өдөр    

"Морь унаач хүүхдийн халууныг үзэж оруулна"
1 өдөр    

Г.Нэргүй: 17 хоногийн хугацаанд Туул голд 12 хүн унаж, эндсэний дотор 3 настай хүүхэд байсан
1 өдөр    

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.09/
1 өдөр    

"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"
1 өдөр    

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо
1 өдөр    

Аймгийн заан О.Түмэн: Удмаа дуурсгаж улсын цол авахыг зорьж байна
1 өдөр    

Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түнш ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ 7 дах жилдээ ажиллана
1 өдөр    

Цахим хаягаа бусдад алдвал ХААНА хандах вэ
1 өдөр    

ОБЕГ ажлын байрны сонгон шалгаруулалт зарлажээ
1 өдөр    

Австралийн Мельбурн хот дахин хөл хорионд орж, Викториа муж "хаалгаа барилаа"
1 өдөр    

Тогтвортой төрийн албыг бэхжүүлэх нь чухал байна
1 өдөр    

Ус зайлуулах шугамын нэвтрэх чадварыг нэмэхийг даалгав
1 өдөр    

HOVO маркийн зуурмаг ачдаг машин 13 машинтай мөргөлдөж таван хүн гэмтсэн осол гарчээ
1 өдөр    

Австралийн тусгаарлах байрны харуулууд зочидтой бэлгийн харилцаанд орсноор тахлын хоёр дахь давалгаа эхэлжээ
1 өдөр    

ВИДЕО: Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан болж байна
1 өдөр    

АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 3 саяыг давж, Трамп мэргэжилтнүүдтэйгээ санал зөрөлдөв
1 өдөр    

Энэ жил улсын хэмжээнд 196 хүүхэд ЭЕШ-д 800 оноо авжээ
1 өдөр    

“Шарилжгүй Улаанбаатар V аян” үргэлжилж байна
1 өдөр    

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
1 өдөр    

Хууль цааз гаргах, батлах, хэрэглэхэд сайн хэмээжээ
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.