ОХУ руу автозамаар нүүрс экспортлох төлөвлөгөө гацав
Дэлхий нийтийг түгшээж буй “Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлж хилийн хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор оны эхний дөрвөн сард голлох экспортын гарц огцом буурчээ.
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр нүүрсний экспорт өмнөх оныхоос 2.6 дахин бага үзүүлэлттэй гарав.
Өмнө нь хилийн боомтуудаар нүүрс экспортлох машины тоо 20 байсан нь нэмэгдэж, өнөөдөр мянга гаруй машин нүүрс экспортод гарч буй юм байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар нүүрс тээвэр сэргэснээс хойш хамгийн олон машин гарчээ.
Тодруулбал, Гашуунсухайт боомтоор 193, Шивээхүрэнгээр 271, Ханги боомтоор 43, Замын-Үүдээр нэг, нийт 507 машин урагш гарч, 508 машин орсон байна. Түүнээс бараг сарын дараа буюу өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор 1095 машин нүүрс экспортолжээ.
Хэдийгээр нүүрсний экспорт аажмаар нэмэгдэж байгаа ч дотоодын эрчим хүчний нүүрсний компаниудын борлуулалт буурч, зарим харилцагчид нь төлбөрөө хойшлуулах зэрэг асуудлуудтай тулгарч байгаа аж. Тухайлбал, “Шарын гол” ХК-ийн нүүрсний борлуулалт оны эхний таван сард жилийн өмнөхөөс 17 хувиар буурч, 416.7 мянган тонн болсон байна. Тус компани Дархан, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дулааны цахилгаан станцад нүүрс нийлүүлдэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн татан авалт багасч байгаа учир зургаадугаар сарын эхний хагаст ачилт хийхгүй, энэ сарын 14-нд эхлэхээр төлөвлөж буй талаар Bloomberg мэдээлэв.
Хөвсгөл аймгийн “Могойн гол” уурхайд олборлолт хийж буй “Могойн гол” ХК энэ онд ОХУ руу автозамаар нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь гацжээ. Улмаар цар тахлын улмаас хойд хөрш рүү хэзээ нүүрс экспортлох нь тодорхойгүй болсон байна. Тус компанийн борлуулалтын орлого оны эхний дөрвөн сард жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин буурч, нэг тэрбум орчим төгрөг болсон байна. Энэ нь цар тахлын нөлөөгөөр харилцагчдынх нь худалдан авалт буурахаас гадна төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн зэрэг шалтгаан нөлөөлжээ. “Могойн гол” ХК Хөвсгөл, Завхан аймгийн хэрэглэгчдэд нүүрс нийлүүлдэг билээ.
Хэнтийн Чандганы уурхайгаас эрчим хүчний нүүрс олборлон борлуулдаг “Бэрх уул” ХК цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор харилцагч газрууд нь төлбөрөө хойшлуулах асуудал үүсгэж байгаа аж.
Нүүрсний олборлолт, борлуулалт, экспорт, мянган тонн, сараар,
Оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 252.4 сая ам.долларын 3.1 сая тн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 389.3 сая ам.доллар буюу 60.7 хувиар, тоо хэмжээгээр 4.6 сая тн буюу 59.6 хувиар тус тус буурчээ.
2019 оны эхний гурван сарын байдлаар 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 83.0 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 80.9 ам.доллар болж буурсан байна. Чулуун нүүрсний 96.3 хувийг БНХАУ руу гаргажээ.
Орох урсгалыг харвал тайлант хугацаанд 491.4 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар буурчээ. Монголбанкнаас мэдээлснээр, оны эхний улирлын байдлаар энэхүү шууд хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь “Оюу Толгой” төсөлтэй холбоотой аж.
БНХАУ-д улсад коксжих нүүрсний үнэ сэргэж эхэлжээ. Ган боловсруулах үйлдвэрлэлд хамгийн өргөн ашиглагддаг коксжих нүүрс боловсруулах үйлдвэрүүд үйлдвэрлэлээ эрчимжүүлэхийн тулд нөөцөө нэмэгдүүлэхээр зорьж буй аж.
Монгол Улс ачаа тээврийн хилийн боомтуудаа нээсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт гуравдугаар сараас 12 хувиар өсчээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 16 хувиар бага үзүүлэлт юм.
Эх сурвалж: Б.Жаргал ( news.mn)
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.