Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 10
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Гэрлэх ёслолын ордонд хурим хийхгүй

НИЙТЛЭСЭН: 2020-06-03 08:16:23
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Зуны дэлгэр цаг айлчлан ирж хурим найрын улирал эхэллээ. Энэ жилийн хувьд хулгана жил хосуудад гал голомтоо бадраахад ээлтэй сайн гэж төлөгт буусан ч хуримын ордон эл хуль байна. Хосуудын хайр сэтгэлийн гэрч болдог тус газар өдийд олны хөлд дарагддаг ч  коронавируст халдварын улмаас үүдээ түр барьжээ. Учир нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед олон хүн нэг дор цуглуулах нь хориотой тул  өдийд хуримлах байсан 240 гаруй хосын захиалгыг цуцалсан байна. Уг нь тавдугаар сарын 31-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм цуцлагдвал хуримын ёслол зохион байгуулахаар төлөвлөж байсан ч үйл ажиллагаа явуулах эрх нь дахин нэг сараар хойшлогджээ.

Хосуудын хувьд  Гэрлэх ёслолын ордонд сүүн цагаан хуримаа хийж, гэрлэлтээ баталгаажуулахад хоёр сарын өмнөөс захиалгаа өгсөн байх ёстой. Гэвч өдийд хуримлахаар товлосон хосуудын захиалга цуцлагдсан боловч  хуримын саруудын захиалгыг өчигдрөөс /2020.06.02/ авч эхэлжээ. Энэ жилийн хувьд хуримын захиалга буурсан төдийгүй цаашид хил хориог үргэлжлүүлэн сунгавал  долоо, найм, есдүгээр сарын хуримын захиалга ч цуцлагдана гэдгийг Гэрлэх ёслолын ордноос мэдээлж байна. 

Хуримын ёслолыг хэзээнээс зохион байгуулах талаар Гэрлэх ёслолын ордны Захиргаа аж ахуй хариуцсан менежер Ж.Цэцэгдариас  тодрууллаа. 

Ж.Цэцэгдарь: Өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд 61 хос гал голомтоо ...

-Хуримын сар эхэлсэн энэ үед  хосууд хэр их захиалга өгч байна вэ. Гэрлэх ёслолын ордон хуримын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юу?

Гэрлэх ёслолын ордны журмаар хосуудын хуримын захиалгыг хоёр сарын өмнөөс авч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын хуримын захиалгыг дөрөвдүгээр сарын 1-нээс авдаг гэсэн үг.  Урьдчилсан байдлаар тавдугаар сард 30, зургадугаар сард 50 хос гал голомтоо бадраахаар захиалга өгсөн байсан. Гэвч Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг дахин нэг сараар сунгасан тул хуримын захиалгыг цуцлаад байна.

Ерөнхийдөө хоёрдугаар сараас хойш 240 захиалга цуцлагдсан. Хил хорио тогтоосноос хойш гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа зогсонги байдалд байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийг цуцлах хүртэл хуримын ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй.

Учир нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас нэг дор арваас илүү хүн цуглуулах хүний бөөгнөрөл үүсгэхийг хориглож байгаа. Гэтэл хуримын ордонд нэг айл өрхийн хуримын ёслолыг зохион байгуулахад дор хаяж 40-50 хүн цуглана. Хүний амьдралд ганц тохиох хуримын ёслолдоо хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьж, амны хаалттай оролцох боломжгүй. Нөгөө талаас хуримын ордон үйлчилгээний байгууллага тул үйл ажиллагаа зогссон. Гэсэн ч долоо, наймдугаар сарын хуримын захиалгаа хүмүүс өгөөд эхэлсэн.

-Хуримын саруудад Гэрлэх ёслолын ордон олны хөлд дарагдсан ачаалалтай байдаг. Энэ жилийн намар хэчнээн хуримын ёслолыг зохион байгуулах тооцоо байна?

-Хэдийгээр хулгана жил боловч энэ жилийн хувьд хуримын саруудад захиалга өгсөн хүмүүсийн тоо буурах хандлагатай байна. Долоо, наймдугаар сард Гэрлэх ёслолын ордон маш их ачаалалтай байдаг үе шүү дээ. Өнгөрсөн жил наймдугаар сард 400 гаруй хуримын ёслол  зохион байгуулсан. Харин одоо наймдугаар сард хэчнээн хурим зохион байгуулахыг хэлж мэдэхгүй, урьдчилсан тооцоо гараагүй байна.

Наймдугаар сарын хуримын захиалгыг өдийд авдаг ч өнөөдрийн байдлаар 20 гаруй хүн захиалга өгсөн байгаа нь маш бага тоо. Мөн  хурим хийхээр төлөвлөсөн хосууд товоо хойшлуулах хандлага ажиглагдаж байна.

Энэ нь дэлхий дахинд зөөвөрлөгдсөн коронавируст халдварын улмаас  хүмүүсийн орлого, амьжиргааны түвшинд нөлөөлсөнтэй холбоотой болов уу.

-Гэрлэх ёслолын ордонд хосууд олон хүн цуглуулахгүйгээр хоюулхнаа  гэрлэлтээ баталгаажуулж байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Олон хүн цуглуулахгүйгээр хуримын ёслол хийнэ гэдэг учир дутагдалтай. Хүний амьдралд ганцхан тохиох үйл явдал учраас эхнэр нөхрийн талаас эцэг эх, ах дүү, эмээ өвөө нар нь оролцох тул онцгой дэглэмийн үед хуримын ёслол зохион байгуулах боломжгүй. Нөгөө талаас  хосууд хоёулхнаа гэрлэх ёслолын ордонд гал голомтоо бадраахгүй.

Хуримын гэрчгүй, баярын уур амьсгалгүйгээр хосууд хуримаа батлуулна гэдэг бас л учир дутагдалтай. Иймд дээрх мэдээлэл худлаа. Хил хорио тогтоосон үед зургадугаар сард хуримлахаар товлосон хосууд захиалгаа хойшлуулсан.

Гэхдээ хил хориог цуцлах, үргэлжлүүлэн сунгахаас шалтгаалж хуримын захиалгын тоо буурах уу, нэмэгдэх үү гэдэг нь шалтгаалах болов уу.

-Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа түр хугацаанд зогссоныг хүмүүс мэдэж байгаа юу. Үйл ажиллагаа хэзээнээс жигдрэх вэ?

-Хуримын ёслол зохион байгуулахгүй гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Хуримын захиалга ч бас багассан. Гэрлэх ёслолын ордны үндсэн үйл ажиллагаа болох хуримын ёслол хил хорио тогтоосноос үүдэн зогссон ч бид хуримын захиалгаа авч байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг  дахин нэг сараар сунгаж захиалга цуцлагдахгүй бол хуримлах хосын тоо одоогийнхоос нэмэгдэх болов уу гэж бодож байна.

Улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэмийг зургадугаар сарын 31-ны өдрөөс дахин сунгахгүй бол Гэрлэх ёслолын ордон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ. Хэрэв хил хориог дахин сунгавал бид долоо, наймдугаар сарын хуримын захиалгыг цуцална.

-Хуримын захиалга авахдаа урьдчилгаа төлбөр авдаг уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид урьдчилгаа төлбөр авдаггүй. Хосууд хоёр сарын өмнөөс захиалгаа өгөхдөө төлбөрийг хуримын ёслол болохоос 30 хоногийн өмнө манай байгууллагын данс руу шилжүүлэх журамтай. Хэрэв наймдугаар сарын 21-нд хуримаа товлосон бол долдугаар сарын 21-нд албан ёсоор хуримын товоо баталгаажуулж, төлбөрөө төлнө. Төлбөрийн хувьд 2013 оноос хойш өөрчлөлт ороогүй 803-825 мянган төгрөгийн үнэтэй байдаг.

Эх сурвалж: Б.Цэцэг (news.mn ) 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Үерийн түвшинг давж буй голууд
11 секүнд    

"Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна"
58 секүнд    

Төв аймгийн Эрдэнэ сум орох замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл
2 минут    

Нийслэлийн төсөв иргэдэд нээлттэй боллоо
4 цаг    

Нийслэлд зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар гурван цаг тутамд цаг агаарын мэдээ,сэрэмжлүүлгийг хүргэнэ
4 цаг    

Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
4 цаг    

ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталлаа
4 цаг    

Хүнсний ногооны үнэ тогтворжиж байна
4 цаг    

Аяллын 10 АЛТАН ДҮРЭМ
4 цаг    

Нэг өдөрт орон нутагт ЗАМ ТЭЭВРИЙН ослоор 11 хүн АМИА АЛДЛАА
4 цаг    

“Уралдааны замыг шалгахад морь уралдах боломж хязгаарлагдмал байна”
4 цаг    

Алтны агууламжтай 20 шуудай чулуу олборлосныг илрүүлэв
4 цаг    

Баяр наадмыг угтсан хяналт шалгалт үргэлжилж байна
4 цаг    

Үндэсний баяр наадмаар ажиллах банкуудын цагийн хуваарь
4 цаг    

Д.Нямхүү: Онгоцонд амаржсан эх, ихэр хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч, тусгаарласан
4 цаг    

Баяр наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажиллана
5 цаг    

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг нээлээ
5 цаг    

Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орно
6 цаг    

Хашаа, ариун цэврийн байгууламжид халдваргүйтгэл хийж байна
6 цаг    

Өнөөдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”
6 цаг    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан аймгийн нутагт зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүн амиа алджээ
6 цаг    

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулжээ
6 цаг    

Коронавирусийн халдварын тархалт буураагүй тул амны хаалтаа тогтмол зүүхийг уриаллаа
1 өдөр    

Д.Нямхүү: 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн хоёр хүн эдгэрлээ
1 өдөр    

"Морь унаач хүүхдийн халууныг үзэж оруулна"
1 өдөр    

Г.Нэргүй: 17 хоногийн хугацаанд Туул голд 12 хүн унаж, эндсэний дотор 3 настай хүүхэд байсан
1 өдөр    

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.09/
1 өдөр    

"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"
1 өдөр    

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо
1 өдөр    

Аймгийн заан О.Түмэн: Удмаа дуурсгаж улсын цол авахыг зорьж байна
1 өдөр    

Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түнш ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ 7 дах жилдээ ажиллана
1 өдөр    

Цахим хаягаа бусдад алдвал ХААНА хандах вэ
1 өдөр    

ОБЕГ ажлын байрны сонгон шалгаруулалт зарлажээ
1 өдөр    

Австралийн Мельбурн хот дахин хөл хорионд орж, Викториа муж "хаалгаа барилаа"
1 өдөр    

Тогтвортой төрийн албыг бэхжүүлэх нь чухал байна
1 өдөр    

Ус зайлуулах шугамын нэвтрэх чадварыг нэмэхийг даалгав
1 өдөр    

HOVO маркийн зуурмаг ачдаг машин 13 машинтай мөргөлдөж таван хүн гэмтсэн осол гарчээ
1 өдөр    

Австралийн тусгаарлах байрны харуулууд зочидтой бэлгийн харилцаанд орсноор тахлын хоёр дахь давалгаа эхэлжээ
1 өдөр    

ВИДЕО: Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан болж байна
1 өдөр    

АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 3 саяыг давж, Трамп мэргэжилтнүүдтэйгээ санал зөрөлдөв
1 өдөр    

Энэ жил улсын хэмжээнд 196 хүүхэд ЭЕШ-д 800 оноо авжээ
1 өдөр    

“Шарилжгүй Улаанбаатар V аян” үргэлжилж байна
1 өдөр    

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
1 өдөр    

Хууль цааз гаргах, батлах, хэрэглэхэд сайн хэмээжээ
1 өдөр    

Судлаачид COVID-19 халдвар авсан хүнд өвчтөнүүдэд нойр булчирхайн цочмог үрэвслийн “Nafamostat mesylat” эм үр дүнтэй байгааг мэдээлжээ
2 өдөр    

Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19 халдварын улмаас 3,000 гаруй хүн нас баржээ
2 өдөр    

"Коронавируст халдвараар өвчлөгсдийн 23 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн балархай эмнэл зүйн явцтай байсан"
2 өдөр    

Шинэ коронавирус агаараар дамжин тархаж байгаа талаар эрдэмтдийн судалгааг ДЭМБ хүлээн зөвшөөрчээ
2 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор аймагт гэр шатаж хоёр хүн энджээ
2 өдөр    

"Улсын нууцад хамаардаг учраас Афганистанд байгаа цэргүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй"
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.