Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 12
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Аугаа Б.Шаравын аялгуугаар ард түмнээ уяраасан ЗАЛУУС

НИЙТЛЭСЭН: 2020-05-31 20:25:21
Бусад > Урлаг | Сэтгэгдэл: 0

Долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр Монголчуудын сэтгэл зүрх дуунд уярч, тархи амарч, сэтгэлийн цэнгэл эдэлдэг гэж хэлж болно. Учир нь дэлхийн шоу “The Voice” Монголд албан ёсоор зохиогдож байгаа учир бид ийн үзэх юмтай хөл хориог өнгөрүүлж байна. Тэр дундаа тус тэмцээнд дуулагдсан Монгол дуунууд дэлхийн өнцөг булан бүрд суугаа олон мянган Монголчуудыгаа огшоож байна. 

Энэ жилийн “The Voice of Mongolia” шоунд олон авьяастнууд өрсөлдөж байгаагаас яахын аргагүй Монгол дуу, дуучид олон түмний сэтгэлийн утсыг хөндөж, дэлхийн чихэнд цуурайтав. 

Тодруулбал, The Voice of Mongolia” шоуны шүүгч Укагийн багийн гишүүн Э.Дашнямын дуу, дуулалт өнө мөнх орныхоо өнцөг бүрт байгаа Монголчуудынхаа сэтгэлийг татаж, зүрхийг уярааж, омогшуулж, бахархуулсан билээ.

Тэгвэл Монгол хүн болж төрснөөрөө бахархаж суугаа ард түмнийгээ, тэр дундаа харьд суугаа Монгол ахан дүүсээ The Voice of Mongolia” шоуны шүүгч С.Ононбатын багийн гишүүн Д.Цолмон дахин омогшуулж, өндөлзүүлж, эх нутгаа санагалзууллаа.

Тэрээр Төрийн соёрхолт Б.Шаравын алдарт “Манан” хэмээх бүтээлийг дахин дуу болгон амилуулж, “The Voice”-ын тайзнаас дуулсан нь гадаадаас эх орноо санагалзан буй олон мянган Монголчуудын сэтгэлийг хөдөлгөж, хөг нэмлээ. 

“Манан” дуу нь үзэгчдийн зүрхэнд орж, нулимсанд хүрсэн нь яахын аргагүй Монголын нэрт хөгжмийн зохиолчийн Б.Шаравын бүтээл байсан нь тэр биз ээ. Түүний бүтээл нь морин хуурын эгшгээр амилсан байдаг учраас Монголын үнэрийг хамарт цоргиулдаг гэж зарим сонсогчид дүгнэдэг. Өмнө нь зөвхөн хөгжмөөр амилж, МУГЖ Б.Сарантуяагийн дуулснаар олны хүртээл болж байсан алдарт “Манан” бүтээл өнөөдөр “The Voice of Mongolia” шоуны тайзнаас дахин эгшиглэсэн нь сайн дасгалжуулагчийн цаг үеэ мэдэрсэн торгон мэдрэмж бас байв. 

“The Voice” шоуны хүчирхэг оролцогч Д.Цолмонгийн энэ удаагийн дууны сонголт нь харьд суугаа Монголчуудын зүрхэнд тайвшрал авчрах зорилготой байсан нь биеллээ оллоо. Дууны хувьд хамгийн өндөр акцент, хүчирхэг хоолой шаарддаг болохоор шүүгч, дасгалжуулагчийн сонголт ч нүдээ олжээ. 

С.Ононбатын багийн хамгийн чадалтай хоолой бол мэдээж Д.Цолмонгийн хоолой. Тэр ч утгаараа түүнд маш хүнд, амаргүй даалгавар байсан биз. Гэвч Д.Цолмон ажралгүй, амжилттай даван гарч чадлаа. Морин хуурын дөрвөлийн хоршил нь түүний хоолойтой яв цав нийцсэн нь үзэгчдийн сэтгэлд маш хүчтэй хүрсэн болов уу. Тийм ч болохоор энэ удаагийн шатанд хамгийн олон үзэгчийн саналаар ялалт байгуулсан байж мэдэх юм. 

Ийнхүү алдарт “Манан” дуу “Voice”-ийн тайзнаас эгшиглэсний дараа шүүгч, Төрийн соёрхолт Д.Болд “Хэн хүний бүтээж чадахгүй “Опера” дуулалтыг гаргасан” гэж онцолсон нь ямар өндөр, мэргэжлийн төвшинд уг дуу эгшиглэснийг баталж байна. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Шарав агсны алдарт “Манан” бүтээлийг үзэгчдийн зүрхэнд хүргэж, сэтгэлд хоногштол амилуулсан С.Ононбат дасгалжуулагчийн баг хамт олонд болон Д.Цолмонд дахин талархал илэрхийлье.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Сур харваачид цэц мэргэнээ сорьж байна
1 өдөр    

#СПОРТАЯЛАЛ: Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна
1 өдөр    

БНХАУ гадаадын 23 компаниас махан бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоожээ
1 өдөр    

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын илгээлтийг уламжлав
1 өдөр    

НҮБ-ын АЗ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхтэй холбоотой асуудлаар тохиролцож чадсангүй
1 өдөр    

Наадмын үеэр эмнэлэг 10-16 цагт үйлчилнэ
1 өдөр    

Япон, АНУ сарыг эзэмшихэд хамтран ажиллахаар болов
1 өдөр    

Энэ долоо хоногт Алтанбулаг боомтоор 2615 тн бодис, бараа бүтээгдэхүүн импортолжээ
1 өдөр    

Ч.Уранхолбоо: Аав минь наадмын хамгаалалтад гарчихаад орой гэртээ тоосонд даруулчихсан орж ирдэг байж билээ
1 өдөр    

БНХАУ-ын Эквадор улсаас импортолсон хөлдөөсөн сам хорхойн баглаа боодлоос коронавирус илэрчээ
1 өдөр    

Б.Янжмаа: Хонг Конгт бүх сургуулийн үйл ажиллагааг Даваа гарагаас эхлэн зогсоохоор болжээ
1 өдөр    

ХУРДАН МОРЬ: Их насанд 210 гаруй хурдан хүлэг шандас сорино
1 өдөр    

"Коронавирусийн халдвартай тохиолдол илрээгүй. Гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа"
1 өдөр    

Х.Баттулга: Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ
1 өдөр    

"Өчигдөр дэлхий дахинд нэг өдрийн дотор хамгийн олон хүн коронавирусийн халдвар авсан өдөр боллоо"
1 өдөр    

АЗАРГА: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ
1 өдөр    

Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
1 өдөр    

Коронавирусийн цар тахал хүлэмжийн хийг түүхэн дээд хэмжээгээр бууруулжээ
1 өдөр    

"Нийслэлийн айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсын хийморь жавхаа мөнхөд бадраг"
1 өдөр    

Умард Солонгосоос оргосон Масажи Ишикавагийн түүх
1 өдөр    

Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
1 өдөр    

Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
1 өдөр    

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно
1 өдөр    

ВИДЕО: 07:30 цагийн байдлаар нийслэлээс Эмээлтийн товчоогоор гарч буй замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна
1 өдөр    

Буриад сурын харваанд Х.Баасандорж, Б.Пунсалдулам нар түрүүллээ
1 өдөр    

МУАЖ Д.Самбуу: Хүчтэний Өлгий ...
1 өдөр    

2020.07.11: Баяр наадмын хөтөлбөр
1 өдөр    

104 хурдан азарга гарааны зурхай руу хөдөллөө
1 өдөр    

Эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн хэмээжээ
1 өдөр    

Бороотой, 21-23 хэм дулаан байна
1 өдөр    

"Ээжийнхээ хайраар ..." дуу шинэ клиптэй боллоо
2 өдөр    

Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдорж, Пагмадулам "амилан" цогцоллоо
2 өдөр    

Хүүхдийн зуслангийн 2020 оны ээлжийн хуваарь болон үнэ
2 өдөр    

Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана 
2 өдөр    

Өндөр орлоготой 10 албан тушаалтны ХОМ-ийг хянажээ
2 өдөр    

Шатахуун, автомашин, эрчим хүчний импорт буурчээ
2 өдөр    

Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа
2 өдөр    

Үерийн түвшинг давж буй голууд
2 өдөр    

"Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна"
2 өдөр    

Төв аймгийн Эрдэнэ сум орох замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл
2 өдөр    

Нийслэлийн төсөв иргэдэд нээлттэй боллоо
2 өдөр    

Нийслэлд зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар гурван цаг тутамд цаг агаарын мэдээ,сэрэмжлүүлгийг хүргэнэ
2 өдөр    

Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
2 өдөр    

ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталлаа
2 өдөр    

Хүнсний ногооны үнэ тогтворжиж байна
2 өдөр    

Аяллын 10 АЛТАН ДҮРЭМ
2 өдөр    

Нэг өдөрт орон нутагт ЗАМ ТЭЭВРИЙН ослоор 11 хүн АМИА АЛДЛАА
2 өдөр    

“Уралдааны замыг шалгахад морь уралдах боломж хязгаарлагдмал байна”
2 өдөр    

Алтны агууламжтай 20 шуудай чулуу олборлосныг илрүүлэв
2 өдөр    

Баяр наадмыг угтсан хяналт шалгалт үргэлжилж байна
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.