Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 12
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

​Канадын эрдэмтэд канабист агуулагдах нэгдлийг ‘COVID-19’-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ

НИЙТЛЭСЭН: 2020-05-31 18:36:31
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Канадын Летбриджийн их сургуулийн эрдэмтдийн баг “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд ашиглах боломжтой канабисын хүчтэй омгийг илрүүлсэн талаар мэдээлжээ. Судалгааны тайлантай бүрэн эхээр танилцах.

Судалгааны тайланд дурдсанаар амьсгалын замын бусад эмгэг төрүүлэгчдийн адил “COVID-19” нь хүний уушгины эд, ам, хамрын салст, бөөр, төмсөг, ходоод гэдэсний замын эсийн мембраны гадаргууд байрлах “ACE2” энзимтэй холбогдох замаар хүний хост эс рүү нэвтэрдэг. Тиймээс эрдэмтэд “ACE2” ферментэд модуляц хийх нь эмчилгээний хамгийн зөв стратеги болох магадлалтай гэх таамгийг дэвшүүлж, Канадын Эрүүл мэндийн судалгааны лицензийн дагуу эмчилгээний зориулалтаар гарган авсан 800 гаруй төрөл зүйлийн канабисыг туршсан байна. Судалгааны үр дүнд эрдэмтэд “ACE2”-ын генийн илэрхийлэл, уургын төвшинг зохицуулах чадвартай “CBD”-ын өндөр агууламж бүхий 13 төрөл зүйлийн канабисын ургамлыг олж тогтоожээ. Мөн эдгээрийн зарим нь “COVID-19” вирус хүний хост эсэд нэвтрэхэд шаардагддаг өөр нэг чухал уураг болох “TMPRSS2”-ыг бууруулдаг болохыг тогтоосон байна.    

Судалгааг удирдан явуулсан доктор Ольга Ковальчук энэ талаар “Бид 2015 оноос эхлэн канабисыг янз бүрийн өвчний эмчилгээнд ашиглах судалгааг хийж эхэлсэн. Бид канабист агуулагдах CBD нэгдэл нь хорт хавдар, үрэвсэл, сэтгэцийн хямрал, таргалалт гэх мэт өвчний эсрэг үр дүнтэй эмчилгээ болох боломжтойг харуулсан асар олон судалгааг хийсэн. COVID-19 дэгдэж эхлэх үед бид өмнөх судалгаануудаа эргэн харж, тэдгээрийг цар тахлын эсрэг ашиглах боломжтой эсэхийг нягталж эхэлсэн. Мэдээж канабисыг коронавирусийн эсрэг ашиглах санаа итгэмээргүй сонсогдож байгаа байх. Гэхдээ хүн бүр үүний эсрэг хувь нэмрээ оруулж байгаа учир бид ч бас тэгэхийг хүссэн. Ингээд “COVID-19” хүний эсэд нэвтрэх үйл явц дээр судалгаа хийж эхэлсэн. Судалгааны үр дүнг хараад бид ч өөрсдөө их гайхсан. Хэрэв хүний эсийг том байшинтай зүйрлэх юм бол түүний рецепторууд бол хаалганууд юм. ACE2 бол хамгийн том хаалга. Вирус рецепторуудтай холбогдох замаар эсэд нэвтэрсээр, хурдан үржиж, хүний биеийг халдварлуулж, өвчлүүлдэг. Канабис “COVID-19” хүний эсэд нэвтрэх эрсдэлийг 70-80 хувь бууруулах боломжтой” гэжээ.

Тэрээр цаашид илүү гүнзгий, нарийн судалгаа хийх шаардлагатай байгааг дурдаад, хэрэв канабис “ACE2” ферментийн үйл ажиллагааг сайжруулдаг болохыг нотолсон тохиолдолд үүнийг “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, нэмэлт эмчилгээ байдлаар ашиглах боломжтой гэж үзэж байгаа аж. Мөн эрдэмтдийн баг канабист агуулагдах зөвхөн “CBD” буюу мансууруулах үйлчилгээгүй нэгдлийг эмчилгээнд ашиглах боломжтой. Эсрэгээрээ канабист агуулагдах “THC” буюу сэтгэцэд нөлөөт, мансууруулах нэгдэл нь хүний биед хор хөнөөлтэй болохыг анхааруулсан юм.

Эх сурвалж: preprint, New York Post, CTV   

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Сур харваачид цэц мэргэнээ сорьж байна
1 өдөр    

#СПОРТАЯЛАЛ: Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна
1 өдөр    

БНХАУ гадаадын 23 компаниас махан бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоожээ
1 өдөр    

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын илгээлтийг уламжлав
1 өдөр    

НҮБ-ын АЗ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхтэй холбоотой асуудлаар тохиролцож чадсангүй
1 өдөр    

Наадмын үеэр эмнэлэг 10-16 цагт үйлчилнэ
1 өдөр    

Япон, АНУ сарыг эзэмшихэд хамтран ажиллахаар болов
1 өдөр    

Энэ долоо хоногт Алтанбулаг боомтоор 2615 тн бодис, бараа бүтээгдэхүүн импортолжээ
1 өдөр    

Ч.Уранхолбоо: Аав минь наадмын хамгаалалтад гарчихаад орой гэртээ тоосонд даруулчихсан орж ирдэг байж билээ
1 өдөр    

БНХАУ-ын Эквадор улсаас импортолсон хөлдөөсөн сам хорхойн баглаа боодлоос коронавирус илэрчээ
1 өдөр    

Б.Янжмаа: Хонг Конгт бүх сургуулийн үйл ажиллагааг Даваа гарагаас эхлэн зогсоохоор болжээ
1 өдөр    

ХУРДАН МОРЬ: Их насанд 210 гаруй хурдан хүлэг шандас сорино
1 өдөр    

"Коронавирусийн халдвартай тохиолдол илрээгүй. Гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа"
1 өдөр    

Х.Баттулга: Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ
1 өдөр    

"Өчигдөр дэлхий дахинд нэг өдрийн дотор хамгийн олон хүн коронавирусийн халдвар авсан өдөр боллоо"
1 өдөр    

АЗАРГА: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ
1 өдөр    

Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
1 өдөр    

Коронавирусийн цар тахал хүлэмжийн хийг түүхэн дээд хэмжээгээр бууруулжээ
1 өдөр    

"Нийслэлийн айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсын хийморь жавхаа мөнхөд бадраг"
1 өдөр    

Умард Солонгосоос оргосон Масажи Ишикавагийн түүх
1 өдөр    

Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
1 өдөр    

Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
1 өдөр    

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно
1 өдөр    

ВИДЕО: 07:30 цагийн байдлаар нийслэлээс Эмээлтийн товчоогоор гарч буй замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна
1 өдөр    

Буриад сурын харваанд Х.Баасандорж, Б.Пунсалдулам нар түрүүллээ
1 өдөр    

МУАЖ Д.Самбуу: Хүчтэний Өлгий ...
1 өдөр    

2020.07.11: Баяр наадмын хөтөлбөр
1 өдөр    

104 хурдан азарга гарааны зурхай руу хөдөллөө
1 өдөр    

Эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн хэмээжээ
1 өдөр    

Бороотой, 21-23 хэм дулаан байна
1 өдөр    

"Ээжийнхээ хайраар ..." дуу шинэ клиптэй боллоо
2 өдөр    

Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдорж, Пагмадулам "амилан" цогцоллоо
2 өдөр    

Хүүхдийн зуслангийн 2020 оны ээлжийн хуваарь болон үнэ
2 өдөр    

Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана 
2 өдөр    

Өндөр орлоготой 10 албан тушаалтны ХОМ-ийг хянажээ
2 өдөр    

Шатахуун, автомашин, эрчим хүчний импорт буурчээ
2 өдөр    

Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа
2 өдөр    

Үерийн түвшинг давж буй голууд
2 өдөр    

"Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна"
2 өдөр    

Төв аймгийн Эрдэнэ сум орох замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл
2 өдөр    

Нийслэлийн төсөв иргэдэд нээлттэй боллоо
2 өдөр    

Нийслэлд зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар гурван цаг тутамд цаг агаарын мэдээ,сэрэмжлүүлгийг хүргэнэ
2 өдөр    

Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
2 өдөр    

ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталлаа
2 өдөр    

Хүнсний ногооны үнэ тогтворжиж байна
2 өдөр    

Аяллын 10 АЛТАН ДҮРЭМ
2 өдөр    

Нэг өдөрт орон нутагт ЗАМ ТЭЭВРИЙН ослоор 11 хүн АМИА АЛДЛАА
2 өдөр    

“Уралдааны замыг шалгахад морь уралдах боломж хязгаарлагдмал байна”
2 өдөр    

Алтны агууламжтай 20 шуудай чулуу олборлосныг илрүүлэв
2 өдөр    

Баяр наадмыг угтсан хяналт шалгалт үргэлжилж байна
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.